- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/17 дугаар зүйлийн 17.1.13 дахь заалт:
"17.1.13.аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан нэгж, албан хаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;"
2/181 дүгээр зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн жижиг, дунд
үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал
хариуцсан байгууллага, албан тушаалтны
эрх, үүрэг
"181.1.Аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан байгууллага нь дараах эрх, үүрэгтэй:
181.1.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21.1.8, 24.1.6-д заасан аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн менежментийн асуудлыг хариуцах;
181.1.2.тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах;
181.1.3.аймаг, нийслэлийн Засаг даргыг мэдээллээр хангах, арга зүйн зөвлөмж өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
181.1.4.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих;
181.1.5.энэ хуулийн 20.1-д заасан мэдээллийг хөтөлж, цахим мэдээллийн санд оруулах;
181.1.6.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг сургах, дадлагажуулах арга хэмжээг зохион байгуулах, мэдээллээр хангах, түгээн дэлгэрүүлэх;
181.1.7.борлуулалтыг дэмжих үзэсгэлэн худалдаа зохион байгуулах.
181.2.Сум, дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан албан хаагч нь дараах эрх, үүрэгтэй:
181.2.1.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах;
181.2.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэх, мэдээллийг цахим мэдээллийн санд оруулах;
181.2.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарт хийгдсэн дэвшилтэт судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
181.2.4.аймаг, нийслэлийн холбогдох байгууллагатай хамтран борлуулалтыг дэмжих үзэсгэлэн худалдаа зохион байгуулах.
181.3.Аймаг, нийслэлд энэ хуулийн 181.1-д заасныг хэрэгжүүлэх нэгж, сум, дүүрэгт энэ хуулийн 181.2-т заасныг хэрэгжүүлэх албан хаагчтай байна."
2 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.13 дахь заалтын дугаарыг "17.1.14" гэж, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
