A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 09

Дархан

Дархан-Уул аймгийн газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хэмжээг батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг, хил зааг, солбицол"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Дархан сумын газрын суурь үнэлгээ, газрын төлбөрийн хувь, хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар, бусад сумын төвийн газрын суурь үнэлгээ, газрын төлбөрийн хувь, хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

ДАРГА С.НАСАНБАТ