A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 202

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нээлттэй өгөгдлийн төлбөр тооцох аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.ЭНХ-АМГАЛАН