- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ БАРИХ ЗОРИУЛАЛТААР УЛСЫН ХИЛИЙН ЗУРВАСТ ГАЗАР АШИГЛУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 208
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ БАРИХ ЗОРИУЛАЛТААР УЛСЫН ХИЛИЙН ЗУРВАСТ ГАЗАР АШИГЛУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын хилийн тухай хуулийн 26.2.2, 26.2.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших "Хашаатын цав" нүүрсний уурхайгаас "Хавирга" боомт орчмын улсын хилийн зурваст тусгай зориулалтын авто зам барих зориулалтаар газар ашиглахыг зөвшөөрсүгэй.
2. Улсын хилийн зурваст тусгай зориулалтын авто зам барих зориулалтаар олгосон газрыг ашиглах үйл ажиллагаанд улсын хилийн зурваст мөрдөх журмыг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР
Текст томруулах
A
A
A
