A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 207

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар), Зэвсэгт хүчний Жанжин штаб (Д.Ганзориг)-т үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.ЭНХ-АМГАЛАН