A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 8 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"8.Агаарын чанарыг сайжруулах бүсэд Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн хамгийн өндөр ангиллаас доош ангиллын, эсхүл уг ангиллын стандартын шаардлага хангаагүй автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 15.30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Тэргүүлэгчдийн" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР