A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.11 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"16.11.Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлнэ."

2 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"18.2.3.төрийн өмчийн цөм сүрэг бүрдүүлэх, түүнд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлд хамруулах, улсын хэмжээнд гойд ашиг шимт сайжруулагч малыг шалгаруулах;"

3 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.6 дахь заалтын "16.9.6-д" гэснийг "16.8, 16.9-д" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР