A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар МН/03

Улаанбаатар хот

Тушаал, журамд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах тухай

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, Тахарын албаны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Хууль зуйн сайдын 2014 оны 07 дугаар сарын 02-ны ѳдрийн "Журам батлах тухай" А/110 дугаар тушаалын 2 дахь хэсгийн "...Тахарын ерѳнхий газрын дарга /Ц.Азбаяр/-д" гэснийг Цагдаагийн ерѳнхий газрын дарга /Ѳ.Энхтѳр/-т гэж ѳѳрчилж, "Тагнуулын ерѳнхий газар /Б.Хурц/, Авлигатай тэмцэх газар /Х.Энхжаргал-д тус тус зѳвшѳѳрсүгэй." гэж ѳѳрчилсүгэй. Хууль зүйн сайдын 2014 оны 07 дугаар сарын 02-ны ѳдрийн "Журам батлах тухай" А/110 дугаар тушаалаар баталсан "Гадаад тѳрхийг ѳѳрчлѳх аюулгуй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам"-д дор дурдсан нэмэлт, ѳѳрчлѳлт оруулсугай.

1.Журмын 7.1 дэх хэсгийн "хууль" гэсний дараа Гүйцэтгэх ажлын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид" гэж нэмэх;

2.Журмын 1.2 дахь хэсгийн "Тахарын албаны тухай" гэснийг Гүйцэтгэх ажлын тухай, Цагдаагийн албаны тухай" гэж, 1.3 дахь хэсгийн "гоо сайхны болон хүйс солиулах мэс заслын зорилго агуулахгуй болно" гэснийг "хуулиар зѳвшѳѳрѳгдсѳнѳѳс бусад зорилгоор хэрэгжүүлэхийг хориглоно" гэж, 2.1 дэх хэсгийн "Тахарын ерѳнхий газрын" гэснийг "Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан байгууллага /Цаашид "эрх бүхий байгууллага" гэх/-ын" гэж, 2.4 дэх хэсгийн "Тахарын алба" гэснийг "эрх бүхий байгууллага" гэж, 3.1 дэх хэсгийн "сургалтанд хамруулна" гэснийг "зѳвлѳмж, зааварчилгаагаар хангаж баталгаажуулна" гэж, 3.2 дахь хэсгийн "гаргуулна" гэснийг "гаргуулж шийдвэрлэнэ" гэж, 5.7 дахь хэсгийн "Тахарын ерѳнхий газар нь" гэснийг "Эрх бүхий байгууллагууд" гэж, "хил хамгаалах болон иргэний харьяалал, шилжилт хѳдѳлгѳѳн, асуудал эрхлэх байгууллага" гэснийг "тѳрийн бусад" гэж, 8.1-д "гэрч, хохирогчийг хамгаалах тухай" гэсний дараа Гүйцэтгэх ажлын тухай хууль" гэж, 8.3 дахь хэсгийн "Тахарын албаны орон нутаг хариуцсан" гэснийг "Эрх бүхий байгууллагын хамгаалалтын" гэж, 9.1 дэх хэсгийн "Тахарын ерѳнхий газрын даргад" гэснийг "удирдах байгууллага, албан тушаалтанд" гэж, 2.2, 2.3, 2.6, 2.9, 2.10, 3.3, 3.4, 4.2, 4.5, 4.6, 5.2, 5.3, 5.5, 8.2, 9.1, 9.2 дахь хэсгийн "хамгаалалтын" гэснийг "Хамгаалалтын" гэж тус тус ѳѳрчилсүгэй.

3.Журмын 2.2, 2.3, 2.6, 2.9, 2.10, 3.3, 3.4, 4.2, 4.5, 4.6, 5.2, 5.3, 5.5, 8.2, 9.1, 9.2 дахь хэсгийн "Тахарын албаны" гэснийг тус тус хассугай.

САЙД. С.БЯМБАЦОГТ