- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, мөн зүйлийн 10.10 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн "нийслэл, сум, дүүрэг, баг," гэснийг "сум, баг, нийслэл, дүүрэг," гэж, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.3, 41.4 дэх хэсгийн "Хурлын Тэргүүлэгчид" гэснийг "Хурал" гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "Хурлын Тэргүүлэгчдээс" гэснийг "Хурлаас" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн "Тэргүүлэгчдийн" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
