- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, мөн зүйлийн 9.9 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалт, мөн зүйлийн 32.5, 32.7 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийн "Хурлын Тэргүүлэгчид" гэснийг "Хурал" гэж, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн "нийслэл, сум, дүүрэг, баг," гэснийг "сум, баг, нийслэл, дүүрэг," гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн "Тэргүүлэгчдийн" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
