A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн "сайдад" гэсний дараа "эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбоотой асуудлаар" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн "Тэргүүлэгчдийн" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР