- Нүүр
- Монгол Улсын хууль
- НОМЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НОМЫН САНГИЙН ТУХАЙХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Номын сангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"24.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.4.1.номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, сэргээн засварлах, хамгаалах, номын сангийн үйлчилгээ хүргэх төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
24.4.2.зөөврийн номын сангийн үйлчилгээг малчид, тариаланчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх арга хэмжээг зохион байгуулах;
24.4.3.уншлагыг дэмжих олон талт арга хэмжээ, үйлчилгээг зохион байгуулахад төсөв, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх;
24.4.4.номын сангийн үйлчилгээний стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих;
24.4.5.номын сангийн сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, цахим үйлчилгээ нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, холбогдох зардлыг төсөвт тусгах."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
