A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт, дэд заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/271 дүгээр зүйл.Улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээ

Хэвлэх

"271.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүд нь энэ хуулийн 11.1.23-т заасан аргачлалын дагуу улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээний нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгсөн төслүүд байна.

271.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын хөрөнгө оруулалтын төслүүдийн урьдчилсан үнэлгээнд оруулах төслийн саналыг энэ хуулийн 11.1.23-т заасан аргачлалын дагуу бэлтгэж, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

271.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг урьдчилсан үнэлгээний аргачлалын дагуу нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг тодорхойлно."

2/291 дүгээр зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага

Хэвлэх

"291.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн төсөл, арга хэмжээ нь энэ хуульд заасан шаардлагад нийцсэн, холбогдох аргачлалын шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч эрэмбэлсэн, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий төслүүд байна.

291.2.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байх:

291.2.1.тухайн төслийн хэрэгжих газрын болон бусад шаардлагатай зөвшөөрлийг авсан байх;

291.2.2.барилга байгууламжийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан зураг төсөл, төсөвтэй байх;

291.2.3.техник эдийн засгийн үндэслэл хийх шаардлагатай төсөл, арга хэмжээнд техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан судалгааг хийлгэсэн байх;

291.2.4.урсгал зардал гарах төслийн урсгал зардлыг тооцсон байх;

291.2.5.тухайн жилийн төсвийн хязгаарт багтсан, хөгжлийн бодлогын зорилтуудтай уялдсан байх.

291.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний урьдчилсан үнэлгээг хийж төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж зэрэг санхүүжилтийн эх үүсвэрийг эрэмбэлэн тогтооно.

291.4.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд хэрэгжүүлнэ."

3/23 дугаар зүйлийн 23.13дахь хэсэг:

"23.13.Энэ хуулийн 23.6.10-т заасан орлогыг аймаг, нийслэлийн төсөвт хуваарилах журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

4/27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэг:

"27.6.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө дараах эрэмбийг баримтална:

27.6.1.шилжих буюу он дамжин хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ;

27.6.2.их засвар, засвар арчлалтын төсөл, арга хэмжээ;

27.6.3.шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ."

5/11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь заалт:

"11.1.23.улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээний аргачлалыг батлах."

6/12 дугаар зүйлийн 12.1.23 дахь заалт:

"12.1.23.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийн урьдчилсан үнэлгээг жил бүрийн 02 дугаар сарын 1-нээс 04 дүгээр сарын 1-ний дотор хийж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлтэй уялдуулах ажлыг Засгийн газрын түвшинд зохион байгуулна."

7/6 дугаар зүйлийн 6.2.6.в дэх дэд заалт:

"6.2.6.в.Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөл дэх төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд хамаарах өөрчлөлт нь энэ хуульд заасан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн шаардлагыг хангасан байх."

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24 дэх заалтын "хөрөнгө оруулалт" гэсний өмнө "төсвийн" гэж, мөн заалтын "төсвөөс" гэсний өмнө "улсын болон орон нутгийн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь заалт:

"4.1.23."төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийн санхүүжилт" гэж энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг санхүүжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон зориулалт, нөхцөл, шаардлагын дагуу орон нутгийн засаг захиргааны байгууллагад холбогдох шатны төсвөөс олгох хөрөнгийг;"

2/10 дугаар зүйлийн 10.1.13 дахь заалт:

"10.1.13.төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журмыг батлах;"

3/39 дүгээр зүйл.Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх

Хэвлэх

"39.1.Энэ хуулийн 14.1.6, 14.1.8-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргатай энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг байгуулж болно.

39.2.Энэ хуулийн 39.1-д заасан гэрээнд дараах зүйлийг тусгана:

39.2.1.санхүүжилтийн зориулалт болон хязгаарлалт;

39.2.2.хамрах хүрээ;

39.2.3.хүрэх үр дүнгийн тоон болон чанарын шалгуур үзүүлэлт;

39.2.4.санхүүжилт болон тайлагналт;

39.2.5.хяналт болон хариуцлага.

39.3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх санхүүжилтийг дараах байдлаар тооцож холбогдох төсвийн захирагчид шилжүүлнэ:

39.3.1.урьдчилан төлөвлөсний дагуу орон нутгийн суурь зарлагад тусгах;

39.3.2.урьдчилан тооцох боломжгүй тохиолдолд нэмэлт санхүүжилт хэлбэрээр олгох.

39.4.Энэ хуулийн 39.1-д заасан гэрээний биелэлтийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч хагас, бүтэн жилээр дүгнэж, дотоод аудит хийнэ."

4/57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг:

"57.1.Орон нутгийн төсөвт хуваарилах орлогын нэр төрлийг энэ хуулиар, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүргийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулна."

5/61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэг:

"61.2.Энэ хуулийн 61.1-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүргийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар холбогдох шатны төсвөөссанхүүжүүлнэ."

6/65 дугаар зүйлийн 65.1.2 дахь заалт:

"65.1.2.орон нутаг дахь төсвийн байгууллага, төлөөлөн гүйцэтгэх төрийн чиг үүргийн төсвийн төсөл, гүйцэтгэл, сар, улирлын мэдээ, санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулж холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;"

7/66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалт:

"66.1.2.орон нутаг дахь төсвийн байгууллага, төлөөлөн гүйцэтгэх төрийн чиг үүргийн төсвийн төсөл, гүйцэтгэл, сар, улирлын мэдээ, санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулж аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;"

4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь заалтын"чиг үүргийг" гэснийг "чиг үүрэг, төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг" гэж,28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийн "үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсгийн "санхүүжүүлнэ" гэснийг "санхүүжүүлж болно" гэж,61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн "Аймаг, нийслэлийн" гэснийг "Аймаг, нийслэл, сум, дүүргийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14 дэх заалтын "Тэргүүлэгчдийн" гэснийг, 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсгийн ", үүнээс тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээ" гэснийг, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийн "шилжүүлэг, тусгай зориулалтын" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.5.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.3.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР