- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 192
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57.14-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээ"-г дор дурдсанаар өөрчилж, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй:
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААС БУСАД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛОН |
|
|
(сард, төгрөгөөр) |
Албан тушаалын зэрэглэл |
Цалингийн доод хэмжээ |
ТҮ-1 |
523405 |
ТҮ-2 |
549250 |
ТҮ-3 |
569585 |
ТҮ-4 |
590937 |
ТҮ-5 |
635776 |
ТҮ-6 |
709759 |
ТҮ-7 |
766481 |
ТҮ-8 |
797676 |
ТҮ-9 |
895945 |
ТҮ-10 |
924695 |
ТҮ-11 |
932617 |
ТҮ-12 |
995822 |
2. Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг өөрчилсөнтэй холбоотойгоор шаардагдах хөрөнгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
3. "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар тогтоолын 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг салбарын онцлог болон албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан нэмэгдүүлж олгох асуудлыг зохицуулахад чиглэсэн арга хэмжээг батлагдсан төсвийн багцынхаа хүрээнд хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг төсвийн холбогдох ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрсүгэй."
Монгол Улсын Ерөнхий сайдЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A