A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 194

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 20.4 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ын "Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал"-ын "Удирдах" албан тушаалын ТЗ-12 зэрэглэлд "1.Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга, 2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хэлтсийн дарга, 3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга, 4.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга" гэж, ТЗ-10 зэрэглэлд "1.Нийслэлийн Засаг даргын тамгын газрын тасгийн дарга, 2.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга, 3.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, 4.Дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, 5.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны тасгийн дарга", "9.Аймаг, нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга" гэж, ТЗ-8 зэрэглэлд "1.Дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга, 2.Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс (алба)-ийн дарга, 3.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нэгжийн дарга" гэж, ТЗ-7 зэрэглэлд "1.Дүүргийн Засаг даргын тамгын газрын тасгийн дарга" гэж, "Гүйцэтгэх" албан тушаалын ТЗ-8 зэрэглэлд "1.Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ахлах мэргэжилтэн, 2.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, 3.Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхий нягтлан бодогч, 4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ахлах мэргэжилтэн" гэж, ТЗ-7 зэрэглэлд "1.Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, 2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан, 3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн, 4.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын ахлах мэргэжилтэн", "6.Сум, дүүргийн төсвийн ерөнхий нягтлан бодогч, 7.Төрийн сангийн ахлах мэргэжилтэн (дотоод хяналт, нягтлан бодох бүртгэл, төсөв хариуцсан)" гэж, ТЗ-6 зэрэглэлд "1.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн, 2.Дүүргийн Засаг даргын тамгын газрын ахлах мэргэжилтэн, 3.Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс (алба)-ийн ахлах мэргэжилтэн, 4.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ахлах мэргэжилтэн", "10.Төрийн сангийн мэргэжилтэн (төлбөр тооцоо хариуцсан)" гэж, ТЗ-5 зэрэглэлд "1.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан, 2.Дүүргийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, 3.Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс (алба)-ийн мэргэжилтэн" гэж, ТЗ-4 зэрэглэлд "2.Сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн" гэж, "Туслах" албан тушаалын ТЗ-4 зэрэглэлд "1.Хорооны нийгмийн ажилтан, 2.Хорооны бүртгэл мэдээлэл, зохион байгуулалтын асуудал хариуцсан ажилтан, 3.Сумын нийгмийн ажилтан" гэж тус тус нэмсүгэй.

2. Мөн жагсаалтын "Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал"-ын "Удирдах" албан тушаалын ТЗ-11 зэрэглэлийн "5" гэснийг "1" гэж, ТЗ-10 зэрэглэлийн "2" гэснийг "6", "3" гэснийг "7", "4" гэснийг "8" гэж, ТЗ-9 зэрэглэлийн "5" гэснийг "1", "6" гэснийг "2" гэж, ТЗ-7 зэрэглэлийн "1" гэснийг "2", "2" гэснийг "3", "5" гэснийг "4" гэж, "Гүйцэтгэх" албан тушаалын ТЗ-6 зэрэглэлийн "10" гэснийг "9" гэж, ТЗ-5 зэрэглэлийн "2" гэснийг "4", "3" гэснийг "5", "4" гэснийг "6", "5" гэснийг "7", "6" гэснийг "8", "10" гэснийг "9" гэж, ТЗ-3 зэрэглэлийн "2" гэснийг "1" гэж тус тус өөрчилсүгэй.

3. Мөн жагсаалтын "Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал"-ын "Удирдах" албан тушаалын ТЗ-11 зэрэглэлийн "1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, 2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хэлтсийн дарга, 3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга, 4.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга" гэснийг, ТЗ-10 зэрэглэлийн "1.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дэд дарга" гэснийг, ТЗ-9 зэрэглэлийн "1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тасгийн дарга, 2.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга, 3.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, 4.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга", "7.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны тасгийн дарга" гэснийг, ТЗ-7 зэрэглэлийн "3.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, 4.Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс (алба)-ийн дарга", "6.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нэгжийн дарга" гэснийг, "Гүйцэтгэх" албан тушаалын ТЗ-7 зэрэглэлийн "1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн, 2.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, 3.Нийслэлийн төсвийн ерөнхий нягтлан бодогч, 4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ахлах мэргэжилтэн" гэснийг, ТЗ-6 зэрэглэлийн "1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, 2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан, 3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн, 4.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын ахлах мэргэжилтэн", "9.Аймаг, дүүргийн төсвийн ерөнхий нягтлан бодогч" гэснийг, ТЗ-5 зэрэглэлийн "1.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн", "7.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн, 8.Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс (алба)-ийн ахлах мэргэжилтэн, 9.Сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч", "11.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ахлах мэргэжилтэн" гэснийг, ТЗ-4 зэрэглэлийн "2.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан, 3.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, 4.Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс (алба)-ийн мэргэжилтэн" гэснийг, ТЗ-3 зэрэглэлийн "1.Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн" гэснийг, "Туслах" албан тушаалын ТЗ-3 зэрэглэлийн "1.Хорооны нийгмийн ажилтан, 2. Хорооны бүртгэл мэдээлэл, зохион байгуулалтын асуудал хариуцсан ажилтан, 3.Сумын нийгмийн ажилтан" гэснийг тус тус хассугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдон гарах нэмэлт зардлыг 2022 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлж, цаашид жил бүр холбогдох төсөвт тусган санхүүжүүлэхийг төсвийн захирагч нарт даалгасугай.

5. Энэ тогтоолыг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 487

Улаанбаатар хот

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2024 оны 81, 138 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолын 3 дахь заалт, мөн "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолын 4 дэх заалтын ""Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол" гэснийг "Засгийн газраас баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалт" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.АЮУРСАЙХАН