A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 291 дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"291 дүгээр зүйл.Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

Сум, дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/харьяалах нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутагт гамшгийг таслан зогсоох, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;

2/байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон үед дархан цаазат, байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц болон дурсгалт газар, тэдгээрийн орчны бүсэд хамгаалалтын дэглэм, горим, бэлчээрийн нөөц, даацад нийцүүлэн мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх ажлыг гэрээний үндсэн дээр харьяалах хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулах;

3/байгалийн нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг эрхлэх."

2 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "өөрчлөх," гэсний дараа "мал аж ахуй эрхлэгч малчин өрхөд өвөлжөө, хаваржааны газар олгох," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/28 дугаар зүйлийн 2 дахь заалт:

"2/нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн заагийг тогтоох саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу Засгийн газарт уламжлах;"

2/29 дүгээр зүйлийн 2 дахь заалт:

"2/өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн заагийг тогтоох саналыг судалгаанд үндэслэн боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, хэлэлцүүлэх;"

4 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хурал, түүний Тэргүүлэгчдийн" гэснийг "Хурлын" гэж, 28 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж, 29 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "нийслэл, сум, дүүргийн" гэснийг "нийслэлийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ", нийслэл, сум, дүүрэг" гэснийг хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР