- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ "ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ" /ЗХХАЭ №17. 2022.06.10/
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 305
Улаанбаатар хот
"Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаандзайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам" батлах тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.8, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 216
Улаанбаатар хот
Тогтоол хүчингүй болгох тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.8, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам батлах тухай" 305 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.
ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ
/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх