- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ "ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАХ, ТҮР ЗОГСООХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМ" /ЗХХАЭ №17. 2022.06.10/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 306
Улаанбаатар хот
"Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хязгаарлах, түр зогсоох,
бүртгэлээс хасах журам" батлах тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.8, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хязгаарлах, түр зогсоох, бүртгэлээс хасах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 657
Улаанбаатар хот
"ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.8, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.
2."Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам"-ын 3.4.1-3.4.9 дэх заалтыг 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 174, 175, 176, 177, 306 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийт мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
