A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.3, 9.1.4 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"9.1.3.харьяалах нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, технологийн паркийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх;

9.1.4.харьяалах нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, технологийн паркийн асуудлаар гарсан шийдвэр, хэрэгжүүлж байгаа төслийн талаар тухай бүрд олон нийтэд мэдээлэх;"

2 дугаар зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"8 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

8.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох, газрыг тусгай хэрэгцээнд авах;

8.1.2.паркийн үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сан байгуулах, түүнд төсвийн бус хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих;

8.1.3.паркийн дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг концесс, үнэт цаас болон бусад хэлбэрээр шийдвэрлэх;

8.1.4.хуульд заасан бусад."

3 дугаар зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "Хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын дугаарыг "9.1.5" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалтын "Тэргүүлэгчдийн" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР