A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.5, 7.1.6 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"7.1.5.улсын төсвийн болон бусад хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсөл хөтөлбөр, түүнчлэн тухайн орон нутгийн иргэдийн хүсэлтээр харилцаа холбооны шугам, сүлжээ байгуулах тохиолдолд бусдын эзэмшлийн газрыг харилцаа холбооны шугам, сүлжээний зориулалтаар үнэ төлбөргүй ашиглуулах ажлыг зохион байгуулах;

7.1.6.харилцаа холбооны дэд бүтэц, шугам сүлжээ байгуулах газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, батлуулах;"

2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"7.1.3.байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас харилцаа холбооны сүлжээг барьж байгуулах, сэргээн босгох, осол, гэмтлийг шуурхай арилгахад орон нутгийн бусад байгууллагыг татан оролцуулах, ажиллах хүч, техник хэрэгслээр хангах, шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зэрэг бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэх;"

3 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 7.1 дэх хэсгийн "Бүх шатны" гэснийг "Аймаг, сум, нийслэл, дүүргийн" гэж, мөн хэсгийн 7.1.5 дахь заалтын дугаарыг "7.1.7" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР