- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хаягжуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.10 дахь хэсэг нэмсүгэй:
"4.10.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны гудамж талбай, барилга, орон сууц, хашааг хаягжуулах арга хэмжээг авна."
2 дугаар зүйл.Хаягжуулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль," гэснийг "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль," гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
