A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүнсний тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.3, 5.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"5.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 5.1-д заасны дагуу баталсан зохистой хэмжээг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний хангамжийг тодорхойлно.

5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу тодорхойлсон хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хүнсний асуудал хариуцсан төрийн байгууллагын нэгж, сум, тосгонд хүнсний асуудал хариуцсан албан хаагч хэрэгжүүлнэ."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР