- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ/Тогтоол, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 307
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.5, 6.2.8, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 179 дүгээр тогтоолоор баталсан "Банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх тохиромжтой этгээдийг тодорхойлох журам"-д доор дурдсан агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:
1/ Журмын 1.2.4 дэх заалт:
"1.2.4.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 4.1.4, 7.2-т тус тус заасан холбогдох этгээд, эрх бүхий албан тушаалтан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал."
2/ Журмын 2.5 дахь хэсэг:
"2.5.Энэ журмын 1.2, 1.3 дахь хэсгийг хангасан тохиромжтой этгээд гэдгийг тодорхойлох асуулгыг Хорооны даргын тушаалаар батална."
3/ Журмын 3.2.1.5 дахь дэд заалт:
"3.2.1.5.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэх удирдлага болон Компанийн тухай хуулийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан нь санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын нэг, эсхүл хэд хэдэн чиглэлээр мэргэшсэн байх."
2.Энэ тогтоолын 1-д заасан журмын 1.1 дэх хэсгийн "мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч" гэсний дараа ", виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч" гэж, 1.2.1 дэх заалтын "тусгай зөвшөөрөл хүсэгч" гэсний дараа ", бүртгүүлэхээр хүсэлт гаргагч" гэж, "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэсний дараа ", бүртгэлтэй" гэж, "албан тушаалтан" гэсний дараа ", комплайнсын ажилтан" гэж, 3.1.3.1 дэх дэд заалтын "хүчингүй болгох" гэсний дараа ", хязгаарлах, түр зогсоох, бүртгэлээс хасах" гэж, 3.2.1.1 дэх дэд заалтын "зэрэг эрх бүхий албан тушаалд" гэсний өмнө ", эрх бүхий албан тушаалтан, комплайнсын ажилтан" гэж тус тус нэмсүгэй.
3.Тогтоолын 1-д заасан журмын 1.1 дэх хэсгийн "тусгай зөвшөөрөлтэйгөөр" гэснийг "тусгай зөвшөөрөл, бүртгэлтэйгээр" гэж, 1.3 дахь хэсгийн "энэхүү журмын Хавсралт 1" гэснийг "энэ журмаар" гэж, 3.1.5.2, 3.2.4.2 дахь дэд заалтуудад тус тус "хуульд" гэснийг "хууль, журамд" гэж, 3.1.2.1 дэх дэд заалтын "журамтай" гэснийг "журам, хөтөлбөртэй" гэж, 4.8.1 дэх заалтын "авахаар" гэснийг "авах, бүртгүүлэхээр" гэж, 4.8.3 дахь заалтын "тушаалтан өөрчлөгдөх" гэснийг "тушаалтны өөрчлөлтийг бүртгүүлэх" гэж, журмын 3 дугаар хавсралтын 1-д "1, 2 дугаар хавсралт дахь асуулга" гэснийг "2.3-д заасан асуулга" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 179 дүгээр тогтоолын тэргүү болон 1 дэх заалтын "банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх" гэснийг, мөн тогтоолоор баталсан журмын нэрийн "банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх" гэснийг, журмын 4.3 дахь хэсэгт "1, 2 дугаар хавсралт дахь асуулга" гэснийг, 1, 2 дугаар хавсралтыг бүхэлд нь тус тус хассугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-д даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
