A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн "нийслэлийн" гэсний дараа "иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тухайн шатны" гэж, 62 дугаар зүйлийн 62.6.5 дахь заалтын "Засаг даргаас" гэсний өмнө, 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсгийн "иргэдийн" гэсний өмнө, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгийн "иргэдийн Төлөөлөгчдийн Хурал," гэсний дараа "бүх шатны" гэж, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсгийн "Засаг дарга" гэсний өмнө, мөн зүйлийн 62.8 дахь хэсгийн "иргэдийн" гэсний өмнө, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн "үндэслэн" гэсний дараа, мөн зүйлийн 63.3 дахь хэсгийн "байгууллага" гэсний дараа "аймаг, нийслэлийн" гэж, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн "Засаг даргын" гэсний өмнө "сум, дүүргийн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийн "орон нутгийн" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР