A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"19.2.Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага" гэх/ олгоно."

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 10.1 дэх хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн "дүүрэг, баг," гэснийг "баг, дүүрэг," гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР