A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 22

Төрийн ордон, Улаанбаатар хот

Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхбаярын Батшугар, Дамдинсүрэнгийн Өнөрболор нарыг Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР