- Нүүр
- Сайдын тушаал
- МАЯГТ, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗААВРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (З-ОҮИТБС-1) /ЗХХАЭ №17. 2022.06.10/
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/123
Улаанбаатар хот
Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Үндэсний статистикийн хорооны даргын 2022 оны А/26 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангийн дараах захиргааны статистик мэдээллийн маягт, түүнийг нөхөх зааврыг хавсралтын дагуу шинэчлэн баталсугай. Үүнд:
- Ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20 ... оны тайлангийн маягт (3-ОҮИТБС-1);
- Газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20 ... оны тайлангийн маягт (3-ОҮИТБС-2);
- Орон нутгийн төсөвт ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн барьцаа, албан татвар, хураамжийн орлогын 20 ... оны тайлангийн маягт (3-ОҮИТБС-3);
- Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс төрийн захиргааны төв байгууллага болон бусад төсөвт байгууллагад төвлөрүүлсэн албан татвар, хураамж, бусад орлогын 20 ... оны тайлангийн маягт (3-ОҮИТБС-4);
- Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, борлуулалтын 20 ... оны нэгдсэн тайлангийн маягт (3-ОҮИТБС-5);
- Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн албан татвар, хураамжийн орлогын 20 ... оны нэгтгэлийн тайлангийн маягт (3-ОҮИТБС-6).
2. Батлагдсан маягт, түүнийг нөхөх зааврын дагуу мэдээллийн хамралт, үнэн зөв, бодит байдалд хяналт тавьж ажиллахыг Судалгаа, хөрөнгө оруулалтын газар /Э.Батболд/-т үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны А/52 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Одхүү/-т даалгасугай.
САЙД Г.ЁНДОН
Текст томруулах
A
A
A