A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 09

Мөрөн сум

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСИЙН ЗУРАГ, СУУРЬ ҮНЭЛГЭЭ, ИТГЭЛЦҮҮР, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Гэр бүлийн хамтын хэрэгцээ,"Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, "ХАА-н үйлдвэрлэл, "ХАА-гаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан газрын үнэлгээний бүсийн зураг, бүсийн хил хязгаарыг 1-6 бүстэй, бусад сум, хот тосгон, суурины газрын үнэлгээний бүсийн зургийг сумын хилээр 1 бүстэй байхаар нэгдүгээр хавсралтаар, Мөрөн сумын газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар, Алаг-Эрдэнэ, Ханх, Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан сумдын газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г гуравдугаар хавсралтаар, бусад сумдын газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга ( Ш.Идэрбаясгалан)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Р.Машбат)-д даалгасугай.

ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ