- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №17 2022.06.10/

ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 11-нийн өдөр
Дугаар VI/02
Цавдан
Малын тоо толгойн албан татварыг тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2, 68 дугаар зүйлийн 68.3, Mалын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тотгоолыг тус тус үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.2022 оны оны тухайн нутаг дэвсгэрт хэрэгжих малын тоо толгойн албан татварыг хавсралт ёсоор баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын орлого бүрдүүлэлтийг хугацаанд нь чанартай зохион байгуулж, биелэлтийг хуулийн дагуу хагас, бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанд тайлагнаж үр дүнг тооцож ажиллахыг Татварын Улсын байцаагч /Д.Бадамцэцэг/-т үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.
4.Энэхүү тогтоолыг гарсантай холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" 04/01 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА С. ГАНЗОРИГ

ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар XV/03
Цавдан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2, 68 дугаар зүйлийн 68.3, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хурлаас ТОГТООХ нь:
1.2024 оны тухайн нутаг дэвсгэрт хэрэгжих малын тоо толгойн албан татварыг хавсралт ёсоор баталсугай2.Малын тоо толгойн албан татварын орлого бүрдүүлэлтийг хугацаанд нь чанартай зохион байгуулж, биелэлтийг хуулийн дагуу хагас, бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанд тайлагнаж үр дүнг тоооцож ажиллахыг Татварын Улсын байцаагчид үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.
4.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 сарын 11-ны өдрийн "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" VI/02 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА С.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
