A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар VI/03

Цавдан

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйл, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 192, А/243 дугаар тушаал, 01 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг олон нийтэд сурталчлан таниулж, хог хаягдлын менежментийг сайжруулан хураамжийн төлөлтөд тавьж, орлогыг сумын төсөвт төвлөрүүлж ажиллахыг Сумын Засаг дарга /А.Хандмаа/-д үүрэг болгосугай.

3.Тогтооолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасаг, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд даалгасугай.

4.Тогтооолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд" нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Энэхүү тогтоолыг гарсантай холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "Хог хаягдлын журам батлах тухай" 46 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА С.ГАНЗОРИГ