- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ӨНДРИЙН I БА II АНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ҮНДСЭН ДҮРЭМ
Барилга, хот байгуулалтын сайдын
2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн
94 дугаар тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
-----------------------------------------------------------------------------------------------
МОНГОЛ УЛСЫН ӨНДРИЙН I БА II АНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ҮНДСЭН ДҮРЭМ
RULE OF THE BUILD TO 1ST AND 2ND CLASSES OF VERTICAL NETWORK OF MONGOLIAN
----------------------------------------------------------------------------------------------
1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
1.1. Энэ дүрмийг Монгол Улсын өндрийн I, II ангийн сүлжээ байгуулах, хэмжилтийн ажлыг гүйцэтгэхэд дагаж мөрдөнө.
2. НОРМ, НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ
2.1. Хавсралт Д-д заасан норм, норматив баримт бичгийн заалтуудыг ишлэл болгон ашигласан болно.
3. НЭР ТОМЪЁО, ТОДОРХОЙЛОЛТ
3.1. Барилгын норм ба дүрэмд тусгагдсан нэр томьёо тодорхойлолтыг хавсралт Г-д заагдсан утгаар ойлгоно.
4. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
4.1. Монгол Улсын өндрийн сүлжээ нь нутаг дэвсгэрийн хэмжээнд өндрийн нэгдсэн тогтолцоог бүрэлдүүлэх, улсын батлан хамгаалах, аюулгүй байдал, барилга байгууламж, дэд бүтэц, эдийн засаг, шинжлэх ухааны хэрэгцээ шаардлагыг өндөр нарийвчлалтай өгөгдлөөр хангах геодезийн хэмжилт, бүх төрлийн масштабын байр зүйн болон дэвсгэр зураглалын ажлын өндрийн үндэслэл болно.
4.2. Монгол Улсын өндрийн сүлжээг геометрийн нивелирдлэгийн аргаар I, II, III ба IY гэсэн ангид хувааж байгуулна.
4.3. Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээгнивелирдлэгийн I,II ангиар, бүх төрлийн масштабын байр зүйн болон дэвсгэр зураглал, инженер геодезийн ажлын өндрийн үндэслэлийг нивелирдлэгийн III, IV ангиар байгуулна.
4.4. Өндрийн сүлжээг полигон эсвэл шугамаар байгуулах бөгөөд I, II ангийн нарийвчлал нь доорх хэмжигдэхүүнээс (мм-ээс) ихгүй байна:
I ангийн нарийвчлал -±3 мм
;
II ангийн нарийвчлал -±5
Үүнд:
шугамын урт буюу полигоны периметр, км-ээр
4.5. Монгол Улсын өндрийн сүлжээний тооллын эхлэл нь Балтийн тэнгисийн түвшний тэг цэг эсвэл Дэлхий төвт солбицлын системийн өндрийн тогтолцоо байж болно.
4.6. Монгол Улсын өндрийн сүлжээний реперүүдийн өндрийг нормаль өндрийн тогтолцоонд тодорхойлно.
4.7. Монгол Улсын өндрийн I, II ангийн сүлжээ нь нутаг дэвсгэрийн өндрийн тогтолцооны тулгуур үндэс болно.
4.8. Өндрийн I, II ангийн сүлжээг дэлхийн хэлбэр хэмжээ, түүний гадаад таталцлын орчинг судлах, улсын, бүс нутгийн хэмжээнд өндрийн нэгдсэн тогтолцоог байгуулах зэрэг шинжлэх ухаан техникийн асуудлыг шийдвэрлэхэд тулгуур болгон ашиглана.
4.9. Өндрийн сүлжээний I, II ангийн давтан хэмжилтийн үр дүнг дараах асуудлыг шийдвэрлэхэд ашиглана. Үүнд:
4.9.1. Монгол Улсын өндрийн тогтолцоог орчин цагийн түвшинд байлгах;
4.9.2. Дэлхийн царцдас давхаргын босоо хөдөлгөөнийг судлах;
4.9.3. Газрын тос, шатдаг хий, ашигт малтмалын үйлдвэрлэлийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг таамаглах;
4.9.4. Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн бүсчлэл тогтоох, газар хөдлөлтийн урьдчилсан хүчин зүйлийн таамаглалыг дэвшүүлэх;
4.9.5. Уулархаг газрын царцдасын бүтцийг судлах, үе давхаргын хөдөлгөөний хурд, чиглэлийн тухай мэдээллийг авах, газрын хөрсөнд явагдаж буй гүний хагарал, ангалын үйл явцыг илрүүлэх.
4.10. Өндрийн I, II ангийн сүлжээний шугамыг ихэвчлэн авто зам, төмөр зам, аймаг, сум хоорондын баталгаат болон бусад замын дагуу байгуулна. Шугам байгуулах газрын гадаргуугийн тогтоц, хөрсний нөхцөл геологи, геоморфологийн хувьд тохиромжтой байна.
4.11. ӨндрийнI, II ангийн сүлжээний хэмжилт хийхэд байнгын алдаа үүсэх нөхцөлүүдийг багасгасан орчин үеийн багаж хэрэгсэл, аргачлалыг хэрэглэнэ.
4.12. Өндрийн I, II ангийн сүлжээний хэмжилтийн үр дүнгийн боловсруулалтаар 1 км сэлгэцийн хэмжилтэд гарах байнгын, тохиолдлын дундаж квадрат алдаа болон полигоны зөвшөөрөгдөх алдааг тогтоох бөгөөд нь 1 дүгээр хүснэгтэд заасан үзүүлэлтээс ихгүй байна.
Өндрийн I, II ангийн сүлжээний байнгын, тохиолдлын дундаж квадрат алдаа болон полигоны зөвшөөрөгдөх алдаа
Хүснэгт 1
Өндрийн сүлжээний анги | дундаж квадрат алдаа | полигоны болон шугамын зөвшөөрөгдөх алдаа, мм | |
тохиолдлын алдаа-𝜂, 1 км-т, мм-ээр | байнгын алдаа- 1 км-т, мм-ээр | ||
I | 0.8 | 0.08 | |
II | 2.0 | 0.20 | |
ТАЙЛБАР: * алдааг полигоны болон шугамын зөрүүгээр бодно. |
4.13. Өндрийн I, II ангийн сүлжээний хэмжилтийн тохиолдлын болон байнгын дундаж квадрат алдааг дараах томьёогоор бодно:
Үүнд:- шууд, урвуу секцийн өндөржилт, (мм-ээр);
-секцийн урт, (км-ээр);
-секцийн тоо;
- секцүүдийн өндөржилтийн зөрүүгийн хуримтлал, (мм-ээр);
секцүүдийн уртын нийлбэр, (км-ээр). Тухайн секцүүдийн уртын нийлбэр 100 км-ээс ихгүй байна.
4.14. Өндрийн I, II ангийн сүлжээний полигоны урт нь бүс нутгийн онцлог болон бусад хүчин зүйлээс хамаарч 2 дугаар хүснэгтэд заасан хэмжээнээс ихгүй байна.
Өндрийн I, II ангийн сүлжээний полигоны урт
Хүснэгт 2
Өндрийн сүлжээний анги | Өндрийн сүлжээний полигоны периметр, км-ээр | ||||
суурьшлын бүс нутаг | бусад бүс нутаг | Геодинамикийн судалгааны полигон | хот | ||
Барилгажсан | Барилгажаагүй | ||||
I | 1200 | 2000 | 40 | -* | -* |
II | 600 | 1000 | 20 | 50 | 80 |
ТАЙЛБАР:Хот, суурины өндрийн сүлжээний I ангийн полигоны периметрийг нутаг дэвсгэрийн хамрах хүрээ, хэлбэрийг харгалзан тогтооно. |
Хүснэгт 2-т үзүүлсэн өндрийн I, II ангийн сүлжээний полигоны периметрийг дундаж утга гэж ойлгох бөгөөд харин I ангийн полигоны гадна орших II ангийн полигоны периметр нь дээрх хүснэгтийн үзүүлэлтэд хамаарна. Полигоны шугамбүрийн уртын зөрүү нь харилцан 100км-ээс ихгүй байна.
4.15. Өндрийн тулгуур үндэслэлээр байгуулсан I ангийн сүлжээнд зангилаа репер шинээр суулгах, I, II ангийн шугамуудын хооронд холболтын цэг үүсгэх бол тухайн нутаг дэвсгэрийн газрын гадаргуугийн босоо шилжилт жилд 4 мм-ээс ихгүй байх газрыг сонгоно. Энэ нь полигоны өндөржилтийн зөрүүд нөлөөлөх газрын гадаргуугийн босоо шилжилтийн нөлөөллийг багасгах үндэслэл болно.
Өндрийн I, II ангийн сүлжээний зангилаа цэгүүд техногенийн (хүний үйл ажиллагааны хүчин зүйлээс хамаарч газрын гадаргын тогтоц өөрчлөгдөх үйл явц) бүсэд байвал тухайн бүсээс гаргаж, холболтын зууны репер шинээр суулгана.
4.16. Өндрийн сүлжээний I, II ангийн шугамын давтан хэмжилтийг газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүс нутагт 15 жил, бусад бүс нутагт 25 жил тутамд тус тус гүйцэтгэнэ. Газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутгийг "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийнбүсчлэлийн зураг"-аар тогтооно.
4.17. Өндрийн II ангийн сүлжээг I ангийн сүлжээний полигоны дотор дан шугам эсвэл зангилаа үүсгэх реперүүдтэй полигон хэлбэрээр байгуулна.
4.18. Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээнд хиймэл дагуулын геодезийн үндсэн ба дэд сүлжээний цэгүүдийг холбох буюу давхцуулна.
4.19. ӨндрийнI, II ангийн сүлжээний шугамын дагуу 1 км дотор байгаа нуур, голуудын усны түвшин ажиглах харуулын реперүүдийг оролцуулна. Харин 1 км-ээс хол байгаа бол II ангийн хэмжилтээр холбоно. Усны харуулын цэгүүдийн солбицлыг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас авна.
4.20. Зууны репер нь өндрийн тулгуур тогтолцоог урт хугацааны туршид байнга хадгалах, газрын царцдас давхаргын босоо хөдөлгөөний хурд, нуур голын усны түвшний өөрчлөлтийг судлах судалгаа шинжилгээ явуулж буй үйл явцыг байгалийн болон бусад хүчин зүйлээс хамааралгүй хадгалах зориулалттай байх ба өндрийн I ангийн сүлжээний шугамуудын зангилаа, нуур, голын усны түвшний өөрчлөлтийг олон зууны туршид ажиглах цэг, геодинамикийн судалгааны талбайн өндрийн сүлжээний тулгуур цэгүүд дээр суулгана.
4.21. Зууны репер байгуулах газрыг геоморфологи, геологи, геотектоникийн мэргэжилтнүүдийн оролцоотой сонгож, хийц, хэлбэрийг "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах дүрэм" БД 11-104-06 болон энэ дүрэмд заасны дагуу тогтооно.
4.22. Зууны репер суулгах газрыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн байгууллага тогтооно.
4.23. Суурь репер нь өндрийн үндэслэлийг урт хугацааны туршид хадгалах, газрын царцдас давхаргын орчин үеийн босоо хөдөлгөөнийг судлах зориулалттай байх ба өндрийн I, II ангийн сүлжээний шугамын 50км бүрт болон нуур, голын усны түвшин ажиглалтын цэг дээр суулгана. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд "Газар хөдлөлийн бүсчлэлийн зураг"-ийг үндэслэн өндрийн I, II ангийн сүлжээний шугамын 40 км бүрт суурь реперийг суулгана.
4.24. Зууны болон суурь реперүүдийн солбицлыг 1м хүртэл нарийвчлалтай тодорхойлж, Монгол Улсад мөрдөж буй тэгш өнцөгт хавтгайн солбицлын тогтолцоонд хөрвүүлж ашиглана.
4.25. Зууны болон суурь репер бүрийн хажууд 50-150 м зайнд дагуул репер суулгана.
4.26. Өндрийн I, II ангийн сүлжээний шугамын 5-7км, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий зэрэг өндөр уулын бүс нутагт хөрсний репер бол 3-4км /хэрэв ханын эсвэл хадны репер бол 1-2км дутамд/, Геодинамикийн судалгааны талбайд газар хөдлөлтийн гүний хагарал, үе давхаргын хил хязгаарын орчим /хагарал ба блокын хоёр талд хоёроос доошгүй хөрсний репер/-д 0.5-1.5км тутамд хөрсний репер суулгана.
4.27. Монгол Улсын физик газарзүйн онцлогт тохирсон реперийг сонгохдоо "Геодезийн байнгын цэг,тэмдэгт байгуулах ажил" БД 11-104-06 дүрмийг баримтлана.
4.28. Улсын өндрийн сүлжээний I, II ангийн сүлжээний реперийг хэмжилтийн ажил эхлэхээс 12 сарын өмнө суулгасан байх ба энэ дүрмийн 8.9-д заасан нөхцлийг тооцсон байна.
4.29. Монгол Улсын өндрийн тогтолцоог нормаль өндөрт шилжүүлэхийн тулд өндрийн I, II ангийн сүлжээндхэмжсэн өндөржилтөд дараах засварыг тооцно:
томъёогоор тодорхойлно.
Үүнд:
-
цэгүүдийн дагуух нормаль өндрүүдийн дундаж утга-980 000 мГал
-
цэгүүдийн эллипсоид дээрх хүндийн хүчний хурдатгал;
-
цэгүүд дээрх хүндийн хүчний аномалийн дундаж утга;
-
цэгүүдийн үнэмлэхүй өндрийн дундаж утга;
-
цэгүүдийн хооронд хэмжсэн өндөржилт. Нормаль өндөрт шилжүүлэх засвар бодох ажлыг "Өндрийн I ба II ангийн сүлжээний тэгшитгэн бодолтын ажил" БД 11-117-16 дүрэмд заасны дагуу гүйцэтгэнэ.
4.30. Өндрийн сүлжээний реперүүдийн байршлыг том, дунд масштабтай байр зүйн болон дэвсгэр зурагт оруулж, хувийн хэргийг холбогдох материалын хамт геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэж өгнө.
4.31. Өндрийн сүлжээний зургийг реперийн нягтралаас нь хамаарч 1:200 000-1:1 000 000-ны масштабтай зохиож, реперүүдийн төрлийг тогтсон таних тэмдэг, өнгөөр ялгаж, дугаар буюу нэрийг таних тэмдэгтийн баруун талд бичнэ. Тэмдэгт хэт шигүү байрлалтай бол дугаар буюу нэрийг таних тэмдгийн хоёр талд байрлуулна.
4.32. Өндрийн сүлжээний зураг дээр шугамын байрлалыг 1:100 000 буюу 1:50 000-ны масштабтай зурагт оруулж, зуралт хийсэн таних тэмдгүүд, солбицол, зураг зохиосон масштаб, гүйцэтгэсэн байгууллага, тайланг бичсэн хүний нэр, гарын үсэг байна. Хэрэв сүлжээний зураг хэд хэдэн хуудас дамжин зурагдах бол хуудас бүрт дугаар өгч, зах нийлэх зураг үйлдэнэ.
4.33. Өндрийн сүлжээний шугамыг байгуулах, хэмжилтийн ажил гүйцэтгэхийн өмнө техникийн төсөл боловсруулан батлуулж, ажлын төгсгөлд зохих зааврын дагуу техникийн тайлан бичиж геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэж өгнө.
4.34. Өндрийн сүлжээний хэмжилтийг тэгшитгэн бодох ажлыг гүйцэтгэсний дараа реперүүдийн өндрийн жагсаалтыг нэг ба хоёрдугаар гараар зохион нийлэлт хийн шалгаж, геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэж өгнө.
5. ХОТ,СУУРИН, БАРИЛГАЖСАН ТАЛБАЙДӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ
5.1. Хот, сууринд өндрийн I, II ангийн сүлжээ байгуулах ажил нь улсын өндрийн сүлжээ байгуулахаас полигон ба шугам, секцийн урт болон репер хоорондийн зай зэргээрээ ялгаатай байна.
5.2. Хот, суурины өндрийн сүлжээний хамгийн алслагдсан реперүүдийн хоорондох өндрийн алдаа нь 30мм-ээс багагүй байна.
5.3. 500 км.кв–аас их талбайтай хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд өндрийн I ангийн сүлжээ байгуулах бөгөөд сүлжээ нь полигон эсвэл хоорондоо харилцан огтолцох шугамуудын систем хэлбэртэй байж болно. Энэ нь хотын эзлэх талбайн ерөнхий тогтоцоос хамаарах бөгөөд цаашид энэ сүлжээг өндрийн II ангийн сүлжээгээр өтгөрүүлнэ.
5.4. Хотын өндрийн I, II ангийн сүлжээний давтан хэмжилтийн хугацаа газрын гадаргуугийн орчин үеийн босоо шилжилтийн хурдаас хамаарах ба 15-аас ихгүй жилийн давтамжтай байна.
5.5. 50-500 км.кв талбайтай хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд өндрийн II ангийн сүлжээ байгуулах бөгөөд энэ сүлжээ нь хотын барилгажсан болон барилгажаагүй талбайг нийтэд нь бүрхсэн хэлбэртэй байна.
5.6. Хотын өндрийн II ангийн сүлжээний зангилаа реперүүдийн хоорондох зай барилгажсан талбайд 15 км-ээс, барилгажаагүй талбайд 20 км-ээс, I ангийн сүлжээний реперүүдийн хоорондох сэлгэцийн урт 25 км хүртэл байх ба харин II ангийн полигоны периметр 2 дугаар хүснэгтэд заасан үзүүлэлтээс ихгүй байна.
5.7. II ангийн сүлжээний репер хоорондох зай барилгажсан талбайд 2 км, барилгажаагүй талбайд 3 км-ээс тус тус ихгүй байна. Хотын өндрийн сүлжээнд ханын реперыг сонгон суулгах нь зохимжтой байх ба 7-оос доошгүй жилийн өмнө ашиглалтанд орсон чулуун эсвэл төмөр бетон барилга, байгууламжинд тогтвортой хадгалагдах нөхцлийг бүрдүүлэн суулгана.
5.8. Хот, суурин, томоохон бүтээн байгуулалтын цогцолборууд, усан цахилгаан станцын өндрийн сүлжээг улсын өндрийн сүлжээтэй холбоно.
5.9. Хотын өндрийн сүлжээг төлөвлөсөн техникийн төслийг хот байгуулалт, газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагатай зөвшилцсөн байна.
5.10. Хотын өндрийн сүлжээний эхлэл репер нь улсын өндрийн сүлжээний суурь эсвэр хөрсний репер байна.
5.11. Газар хөдлөлтийн 7 баллаас их идэвхтэй бүс нутагт байгаа томоохон хот тосгон, бүтээн байгуулалтын томоохон цогцолборуудын өндрийн сүлжээний хэмжилтийг II ангийн хэмжилт хийх программаар хийж улсын өндрийн I ангийн сүлжээтэй холбож, газар хөдлөлийн бичил бүсчлэлийн зураг зохионо. Энэ тохиолдолд хэмжилтийн тоолол авах зайны дундаж урт, гадаргуугаас дээш тоолол авах өндөр, шууд ба урвуу сэлгэцийн өндөржилтийн зөвшөөрөгдөх алдаа тус бүр улсын өндрийн II ангийн сүлжээний хэмжилтийн нарийвчлалтай байна.
5.12. Газар хөдлөлтийн бичил бүсчлэлийн зураг зохиоход зориулсан өндрийн II ангийн сүлжээг хотын барилгажсан талбайд полигоноор байгуулах бөгөөд периметр нь 15 км-ээс ихгүй, барилгажаагүй талбайд 20 км-ээс ихгүй урттай байна. Полигоны зөвшөөрөгдөх алдаа
-ээс ихгүй байна.Үүнд: L – полигоны периметр, км.
6. ГЕОДИНАМИКИЙН БА ТЕХНОГЕНИЙН ПОЛИГОНД ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ
6.1. Геодинамикийн полигонд байгуулах өндрийн сүлжээг дараах ангилалд хуваана.Үүнд:
6.1.3. Геологийн томоохон бүтцийг хамарсан бүс нутгийн полигонд зориулсан өндрийн сүлжээ зэрэг болно.
6.2. Энэ дүрмийн 6.1.1, 6.1.2-т заасан өндрийн I, II ангийн сүлжээний шугамуудыг харилцан огтолцох хэлбэрээр байгуулж, улсын өндрийн тулгуур сүлжээний репертэй холбоно. Сүлжээний урт 2 дугаар хүснэгтэд заасан хэмжээтэй байна.
6.3. Энэ дүрмийн 6.1.3-т заасан өндрийн сүлжээг улсын өндрийн I, II ангийн сүлжээний цэгтэй холбох буюу полигон үүсгэнэ.
6.4. Эдгээр өндрийн сүлжээ нь хөрсний геологийн бүтцийн харилцан хөдөлгөөнийг илрүүлэх зориулалттай байна.
6.5. Геодинамикийн ба техногенийн талбайн өндрийн I, II ангийн сүлжээний хэмжилт нь газрын гадаргуугийн хэв гажлыг тооцох геофизикийн шинжлэх ухааны цогц судалгааны нэг хэсэг тул давтан хэмжилтийн хоорондох хугацааг газрын царцдас давхрагын орчин үеийн босоо хөдөлгөөний хүлээгдэж буй хурдтай уялдуулсан байх ба 5 жил тутамд шалгаж байна.
6.6. Энэ дүрмийн 6.1.1, 6.1.2-т заасан зориулалттай өндрийн сүлжээг харилцан огтолцох шугам буюу I, II ангийн полигоны хэлбэртэйгээр байгуулна.
6.7. энэ дүрмийн 6.1.3-т заасан зориулалттай өндрийн сүлжээний I ангийн полигоны периметр 400-1000 км-ээс, II ангийн полигоны периметр 300-500 км-ээс тус тус ихгүй байна.
6.8. Энэ дүрмийн 6.1.1, 6.1.2-т заасан өндрийн сүлжээг Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээний репертэй холбоно. Энэ сүлжээ улсын өндрийн I, II ангийн сүлжээний нэг буюу хоёр суурь репер дээр тулгуурласан бол чөлөөт сүлжээ гэж тооцно. Мөн энэ төрлийн сүлжээний реперүүдийг байрлалын сүлжээний цэгүүдтэй аль болох давхцаж байхаар сонгоно.
6.9. Геодинамикийн болон техногенийн полигонд өндрийн сүлжээг улсын өндрийн сүлжээний I, II ангийн шаардлагыг хангаж байхаар байгуулна.
6.10. Энэ дүрмийн 6.1.1, 6.1.2-т заасан өндрийн сүлжээний нягтрал нь газрын царцдас давхрагын хөдөлгөөний хурдыг бүрэн илрүүлэх хэмжээнд байвал зохино. Реперийн нягтралыг шинжлэх ухааны байгууллагатай хамтран тогтооно.
6.11. Геодинамикийн талбайд хадны, ханын марк суулгана. Улсын өндрийн I ангийн сүлжээний хуучин цэгүүд, геологийн ажиллагаагүй цооногууд 0.5 км-ээс холгүй, II ангийн цэгүүд 1.0 км-ээс холгүй байгаа бол геодинамикийн талбайн сүлжээтэй зохих ангийн хэмжилтийн нарийвчлалтайгаар холбоно. Ажиллагаагүй геологийн цооногийн толгойд марк гагнаж зууны реперээр, ийм цооноггүй бол зууны репер шинээр суулгана.
6.12. Зууны реперийн эргэн тойронд 30-70 м зайд тухайн талбайд ашиглаж байгаа бүх төрлийн хийцийн реперийг суулгаж, тогтворжилтыг шалгана. Жилд хоёр удаа (өвөл, зун) эдгээр бүх тэмдэгтүүдийн хэмжилтийг хийж, эхний болон дараа дараагийн өндөржилтүүд хооронд харьцуулалт хийж дүгнэлт гаргана. Эдгээр реперүүдээс хамгийн их хөдөлгөөнтэй байгааг геодинамикийн полигоны өндрийн сүлжээнээс хасна.
6.13. Өндрийн сүлжээнд хэмжилт хийх аргачлал, нивелир ба рейкэд тавигдах шаардлага, зогсоол дээр тоолол авах дараалал нь улсын өндрийн сүлжээний зохих ангийн хэмжилтэнд тавигдах шаардлагатай нэгэн адил байна.
6.14. Техногенийн талбайд байгуулах өндрийн сүлжээнд ашигт малтмалын орд газрын ашиглалтын гаднах хил болон репер хоорондын зай 6 км-ээс багагүй байхаар тооцно. Харин уурхайн ашиглалтын хүрээтэй давхацсан өндрийн сүлжээний талбайн периметрийн дагууд байгаа 4-өөс доошгүй реперээс, уг хөдөлгөөнгүй гэж тооцох цэг хүртэл өндрийг сэлгэцээр холбоно. Төлөвлөж байгаа шугамыг сүлжээ буюу хэсэгчилсэн сэлгэцээр байгуулж болно.
6.15. Талбайд шинээр байгуулах шугамыг хуучин байгуулсан өндрийн сүлжээний шугамтай аль болох давхцуулж, орон нутгийн гол замуудыг дагуулан хэмжилт хийхэд таатай газруудыг сонгоно.
7. ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ТЕХНИКИЙНТӨСӨЛ ЗОХИОХ
7.1. Өндрийн I, II ангийн сүлжээ шинээр байгуулах, шинэчлэх техникийн төслийг энэ норм ба дүрэмд заасны дагуу зохионо. Техникийн төсөл зохиохын өмнө геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд байгаа мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийнэ. Мөн хуучин байгуулсан, шинээр байгуулах өндрийн сүлжээний шугамын зангилаа реперүүдийн орчмын газар хөдлөлт, газрын царцдас давхрагын босоо шилжилтийн мэдээллийг ашиглана.
7.2. Шинээр хэмжсэн өндрийн сүлжээний полигоны битүүрэх алдаа, газрын гадаргуугийн хэв гажлын нөлөөлөл шугамын зангилаа репер дээр их байвал уг реперийг шинээр суулгах ба хуучин шугамтай хэрхэн холбох шийдлийг техникийн төсөлд тусгана.
7.3. Техникийн төсөл зохиохын өмнө өндрийн I, II ангийн сүлжээний шугамын хайгуул хийх, реперийн сэргээн босголтын ажлыг гүйцэтгэсэн байна.
7.4. Техникийн төслөөр гүйцэтгэх ажлын хэмжээ, хугацаа, төсөвт өртөг, хэмжилтийн ажлын технологи, тэгшитгэн бодолт, чанарын үнэлгээ хийх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ.
7.4.1. техникийн төсөл дараах агуулгатай байна. Үүнд:
7.4.2. ерөнхий хэсэг, ажлын районы физик газарзүйн үзүүлэлт болон цаг уурын нөхцөл;
7.4.3. төлөвлөж буй ажлын зориулалт;
7.4.4. тулгуур реперийн мэдээлэл;
7.4.5. урьд өмнө гүйцэтгэсэн өндрийн сүлжээний хэмжилтийн ажлын мэдээлэл, төлөвлөж буй сүлжээтэй холбох арга;
7.4.6. өндрийн сүлжээний давтан хэмжилтийн шугамын дагуух царцас давхрагын босоо хөдөлгөөний хурдны мэдээлэл;
7.4.7. өндрийн сүлжээнд шугамын шинэ зангилаа үүсгэх үндэслэл;
7.4.8. Монгол Улсын өндрийн I, II ангийн сүлжээнд гравиметрийн хэмжилт, зураглалын ажлыг гүйцэтгэсэн тухай мэдээлэл;
7.4.9. урьд суулгасан өндрийн сүлжээний нарийвчилсан мэдээлэл, шинээр суулгах реперүүдийн төрлийг сонгосон үндэслэл, төлөвлөж буй реперүүдийн тоо, төрөл бүрээр;
7.4.10. өндрийн сүлжээний давтан хэмжилтийн I, II ангийн тухайн шугамд орсон өөрчлөлт, нэмэлт хийгдэж буй үндэслэл;
7.4.11. суулгах реперүүдийн байрлал, төрөл, тоо, хэмжилт хийх технологи;
7.4.12. хэмжилтийн багаж, рейкны үзүүлэлт;
7.4.13. онцгой тохиолдлын (усны харуулын цэгт өндөр дамжуулах, усан саадыг давах) хэмжилт хийх тохиолдлууд;
7.4.14. хэмжилтийг боловсруулах, тэгшитгэн бодох аргачлал;
7.4.15. өндрийн сүлжээний реперийг солбицжуулах, хувийн хэрэг бүрдүүлэлт;
7.4.16. хэмжилтын үед үүсэх эрсдэл, хөдөлмөр хамгаалал зэрэг болно.
7.5. Өндрийн сүлжээ төлөвлөлтийг 1:100000-1:200000 масштабтай газрын зураг дээр хийнэ. Шаардлагатай тохиолдолд том масштабтай байр зүйн болон дэвсгэр зургийг ашиглаж болно.Өндрийн II ангийн сүлжээний шугамыг байр зүйн болон дэвсгэр зураг дээр төлөвлөхдөө уг шугамнаас 3 км-ээс холгүй байгаа хиймэл GNSS-ийн сүлжээ, гравиметрийн сүлжээний цэгүүдийг оролцуулж төлөвлөнө.
7.6. Өндрийн I, II ангийн сүлжээний шугамыг төлөвлөхдөө түүний эхлэл, төгсгөл нь зангилаа репер байх нөхцлийг хангана.
7.7. Зангилаа репер дээр зууны репер суулгахаар төлөвлөнө.
7.8. Төлөвлөж байгаа шугам нь өндрийн I, II ангийн сүлжээний зангилаа репертэй огтолцохоор бол зангилаа реперт холболт хийх асуудлыг төсөлд оруулна.
7.9. Техникийн төсөлд хуучин байгуулсан, шинээр байгуулах өндрийн сүлжээний шугамын реперүүдийн хооронд нь хэрхэн холбох асуудлыг тусгана. Ингэхдээ дараах зарчмыг баримтлана.Үүнд:
7.9.1. шинээр төлөвлөж буй шугамын эхлэл, төгсгөлийг өндрийн сүлжээний хуучин шугамын дээд ангийн эсвэл тухайн ангийн шугамтай холбох;
7.9.2. шинээр төлөвлөсөн өндрийн I, II ангийн сүлжээний шугамын зангилаа реперийг, хуучин өндрийн сүлжээний дээд ангийн буюу тухайн ангийн шугамтай холбох асуудлыг газрын царцдас давхрагын босоо шилжилтийн хамгийн бага үзүүлэлттэй гарсан бүсэд давтан хэмжилтээр хийж байхаар тусгах;
7.9.3. төлөвлөсөн өндрийн сүлжээний шугамыг огтлож болох бүх ангийн өндрийн сүлжээний шугамтай холбохоор тусгах;
7.9.4. шинээр байгуулах болон хуучин өндрийн I, II ангийн сүлжээний шугам хоорондын холболтыг хийхдээ, зангилаа реперийг оролцуулан шугам бүрийн нэг нэг реперээр дамжуулан холбож, хяналтын хэмжилт хийхээр тусгах /Хяналтын хэмжилтийн холболтыг тухайн өндрийн сүлжээний хэмжилтээр гүйцэтгэнэ. I, II ангийн сүлжээний хяналтын хэмжилтийн холболтыг II ангийн хэмжилтийн нарийвчлалаар холбоно./;
7.9.5. шинээр төлөвлөсөн өндрийн I, II ангийн сүлжээний шугам дээр орших бүх реперүүдийг энэ шугамд холбох;
7.9.6. шинээр төлөвлөсөн өндрийн I ангийн сүлжээний шугамыг III ба IY ангийн репер I ангийн сүлжээний шугамнаас 500 м-ээс холгүй, II ангийн сүлжээний шугамаас 3 км хүртэл хол байгаа тохиолдолд холболтхийх.
7.10. Өндрийн сүлжээний шугамын зангилаа бүр дээр дагуул реперийг оролцуулан 1:1000 масштабтай байр зүйн болон дэвсгэр зураг зохиож, холбож буй шугамуудын чиглэл, холболтонд оролцох реперүүд болон хяналтын хэмжилтийн шугамыг үзүүлнэ.
7.11. Усан саад дээгүүрх өндрийн сүлжээний хэмжилтийг голын нарийн хэсэг эсвэл арал, гүехөн хэсгийг ашиглан гүйцэтгэхээр төлөвлөнө. Хэрэв усан саадын өргөн I, II ангийн хэмжилтийн үед 100 м, түүнээс их бол эргийн хоёр талд тус бүр репер суулгахаар төсөлд тусгана. Суулгах репер нь усны үер, халилд автахгүй газар байна. Хоёр реперүүдийн хоорондох өндөржилт 0.5 м-ээс ихгүй байна.
7.12. Өндрийн I, II ангийн сүлжээний давтан хэмжилтийн төсөлд дараах асуудлыг тусгана.Үүнд:
7.12.1. Урьд онуудад байгуулсан өндрийн сүлжээний шугамын тасарсан, устсан, олдоогүй буюу ашиглах боломжгүй болсон реперүүдийг нөхөн суулгах;
7.12.2. Хуучин шугамын байрлал өөрчлөгдсөн бол шинээр суулгасан репертэй холбох /хэмжилтийг тухайн ангийн хэмжилтийн нарийвчлалаар, үндсэн реперүүдээс гадна тухайн шугамд 1км ба түүнээс ойр байгаа гол, нуурын усны түвшиний ажиглалтын цэгүүдийг заавал оролцуулж гүйцэтгэнэ./;
7.13. Гол, нуурын усны түвшин ажиглалтын цэгийн өндрийн үндэслэл байгуулахдаа дараах зарчмыг баримтлана. Үүнд:
7.13.1. Усны түвшин ажиглалтын 3-аас доошгүй цэгтэй байх ба үүний нэг нь суурь репер, бусад нь хөрсний репер байна. Хөрсний репер нь усны түвшинг хэмжих хэрэгсэлд зориулагдсан учир хэмжих хэрэгслээс холгүй, үер, усны халих бүсийн гадна байна.
7.13.2. Суурь репер нь хөрсний реперийн хөдөлгөөнийг хянах, харуулын тэгийг суурилуулахад зориулагдах ба ажиглалтын цэгээс 3 км-ээс холгүй байгаа реперүүдийг ашиглаж болно.
7.13.3. Нуур, голын усны түвшинг тодорхойлох хэмжилтийн зураг болон хяналтын хэмжилтийг хэрхэн хийсэн тухай тайлбар бичгийг техникийн төсөлд тусгана.
7.14. Төлөвлөсөн өндрийн сүлжээний шугамд суулгах реперийн төрөл, хийцийг "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил" БД 11-104-06 дүрэмд заасны дагуу сонгоно.
8. ӨНДРИЙН СҮЛЖЭЭНИЙ ШУГАМЫН ХАЙГУУЛ, СУДАЛГАА
8.1. Өндрийн сүлжээний шугамын хайгуул, судалгаа хийх, репер суулгах ажлыг өндрийн сүлжээний I, II ангид хамтад нь хийнэ.
8.2. Хайгуулын ажлаар шугам байгуулах хамгийн дөхөмтэй хувилбар, зангилаа репер байгуулах газрын сонголт, суулгах реперийн төрөл, газрыг товлож, дараагийн үе шатны ажлыг хэрхэн зохион байгуулах мэдээллийг цуглуулна.
8.3. Өндрийн сүлжээний шугамын хайгуулын хээрийн ажилд гарахын өмнө тухайн хэсэгт гүйцэтгэсэн хэмжилтийн ажлын иж бүрэн мэдээлэл болох шугамын нэр, анги, реперийн төрлүүд тэдгээрийн зураг; хувийн хэрэг; ажил гүйцэтгэсэн хугацаа, шугамын бүдүүвч зураг, реперүүдийн жагсаалтын мэдээллийн хуулбар, байршлыг оруулсан газрын зураг зэрэг материал, мэдээллийг цуглуулж бэлтгэнэ.
8.4. Судалгааны ажил реперүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгахаас эхлэж шугамын дагууд байгаа бүх репер дээр үргэлжилнэ. Хайгуулын ажлаар шинээр суулгах реперүүдийн байршлыг агаарын зураг эсвэл 1:1000 масштабтай байр зүйн болон дэвсгэр зураг дээр товлон, газар дээр тэмдэглэж, солбицлыг тодорхойлно.
8.5. Шугамын хайгуулаар саадыг гатлах хамгийн нарийн газар, арал, гүехөн хэсгийг товлож тэмдэглэнэ.
8.6. Реперүүдийн судалгаа хийх явцад өмнө хийгдсэн шугамын трасс газар дээр өөрчлөгдөх эсэхийг тогтоохын зэрэгцээ давтан хэмжилтэнд оруулах геодезийн сүлжээний бусад цэг, тэмдэгтийг сэргээн босгох ажлыг гүйцэтгэнэ. Хангалттай үндэслэлгүй бол өмнө хийгдсэн өндрийн сүлжээний шугамын трассыг өөрчлөх шаардлагагүй.
8.7. Хээрийн судалгааны ажлаар дараахь ажлуудыг гүйцэтгэн үнэлж, тодруулна. Үүнд:
8.7.1. Реперийн бүрэн бүтэн байдал нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа норм, дүрмийн шаардлагад нийцэж байгаа эсэх, гаднах тэмдэглээсийн байдал, маркыг цементлэсэн бэхжилтийг шалган хэмжилт хийж болох эсэх;
8.7.2. Ханын марк бэхэлсэн барилга байгууламжийн байдал, түүний суурь, хананд суулт хазайлт, цууралт буй болсон эсэх;
8.7.3. Реперийн тогтворжилтонд инженер геологийн хүчин зүйлийн нөлөөлөл хэр байгааг тодорхойлох;
8.7.4. Орон нутгийн оршин суугчдаас авсан мэдээллээр реперийн тогтворжилтонд нөлөөлсөн бусад хүчин зүйлүүдийг тогтоох;
8.7.5. Хөрсний физик механик бүтэц, хөрс хэв гажилтанд хэрхэн автсанбайдал, хөрсний усны гүнийг тогтоох, давтан хэмжилтийн хугацаанд түүний түвшин хэрхэн өөрчлөгдсөн байдал, газрын гадаргуугийн онцлог зэргийг тодруулах зэрэг болно.
8.8. Хайгуул, судалгаагаар реперийн гаднах төрх эвдэрсэн, гажсан, зайлшгүй шинээр сэргээх болсон, репер суулгасан газарт ан цав, хагарал, нуранги, давсжилт үүссэн бол тогтворжилтгүй болсон гэж үзнэ.
8.9. Дараах газруудыг өндрийн сүлжээний репер суулгахад тохиромжгүй гэж үзнэ. Үүнд:
8.9.1. Олон жилийн цэвдэгтэй бүсэд- хөрсний гэсэлт нилээд гүнд явагддаг;
8.9.2. Элсэн гадаргуу- элсэн манханы орой болон чийглэгт их автдаг, шавар тойром үүсэх газар;
8.9.3. Алтан химэрлэг хөрс-хөрсний байгалийн буюу хиймэл чийгшилтэй холбоотой хонхор, хотгор;
8.9.4. Хүлэртэй, хэт их чийглэг хөрстэй, хэрэв репер нь хөрсний гадаргуутай тэнцүү түвшинд байгаа бол эсвэл давтан хэмжилтийн хооронд хөрсний усны горим өөр бол;
8.9.5. Хадны хэлтэрхий, ан цав, хагарал үүссэн хясаанд суулгасан;
8.9.6. Нурсан, хэтэрхий их хэв гажил нь зөвшөөрөгдөх алдаанаас хэтэрсэн барилга байгууламжинд суулгасан
8.9.7. Байнгын урсацтай голын гүүрийн тулгуурууд, ус дамжуулах хоолойн гүүрийн тулгуурууд;
8.9.8. Усан сангийн хамгаалалтын байгууламжийн хана, мөн түүний барилга, байгууламжийн хөрс чийгт ихээхэн автсанбол; төмөр замын ойролцоо буюу дунд орших барилга байгууламжууд; хөрсний овойлт, гэсэлтийн улмаас байрлалд нь өөрчлөлт орж болохуйц барилга байгууламжууд; модон барилгын чулуун суурь, чулуун хашаа зэрэг болно.
8.10. Өндрийн сүлжээний реперүүдийг тэдгээрийн солбицол, хувийн хэрэг, том масштабтай байр зүйн болон дэвсгэр зураг, агаарын зураг, абрис, тойм бичиглэл, гаднах тэмдэглээс зэрэг судалгааны материалыг ашиглан газар дээр нь эрж олно. Реперүүд устсан, эсвэл олдоогүй гэх тохиолдлыг баталгаажуулсан баримтыг үндэслэн реперийг "Гээгдсэн" тухай акт үйлдэнэ. Актанд реперүүдийг хайгуул хийхэд ашигласан материал, хайсан арга хэрэгсэл, актлах болсон шалтгааныг тодорхой тусгасан байна. Актыг "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-06" дүрэмд заасны дагуу үйлдсэн байна.
8.11. Устсан репер гэдэгт эвдэрсэн, суулгасан барилга, байгууламжийг нураасан, реперийн толгой алга болсон, яндант хөрсний реперт хэв гажилт үүссэн гэх мэт ашиглах боломжгүй болохыг хамааруулна. Мөн газар тариалангийн хагалсан талбайд орсоны учраас байрлалыг хэмжилт, абрис, тойм бичиглэлээр тогтоох боломжгүй болсон реперүүд багтана.
8.12. Реперийн бат бэх тогтвортой байгаа шалтгааныг олон хүчин зүйлийг үндэслэн тогтоох ба тэдгээрийг тогтворжилтын байдлаар нь дотор нь гурав ангилна.Үүнд:
тогтворжилттой репер- реперт харагдах эвдрэл, гэмтэл үүсээгүй, тогтворжилтыг хадгалах орчинд байгаа;
харьцангуй тогтворжилттой репер –бага зэрэг согог, гэмтэлтэй, суулгасан газар харьцангуй таатай бус орчинд байгаа;
тогтворжилтгүй- харагдах гэмтэл, согог ихтэй, хэв гажилт үүссэн, суулгасан газар нь газар шорооны ажил хөрсний эвдрэлийн бүсэд орж хөдөлгөөнд орж болзошгүй таатай бус орчин.
Судалгаагаар реперүүдийг тогтворжилтгүй гэж үзсэн бол түүнээс 2 км дотор шинээр репер суулгах газрыг товлож, өндрийн сүлжээний шугамд шинээр оруулахаар тусгана. Харин хуучин репер дээр зөвхөн холболтын хэмжилт хийнэ.
8.13. Судалгаагаар олдсон реперүүд болон түүний гаднах тэмдэглэгээг сэргээн босгох ажлыг хийнэ. Энэ ажлын хүрээнд реперүүдийн марк ба яндангийн дээд хэсгийг хөрсний идэлтээс хамгаалах бодис түрхэх, хамгаалалтын самбар болон түүний абрисыг сэргээх, гаднах шуудуу, овоолгыг нөхөн хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
8.14. Судалгаа хийж буй өндрийн I, II ангийн сүлжээний шугамын зарим хэсгүүд хэмжилтийн ажлыг гүйцэтгэхэд хүндрэлтэй, төлөвлөсөн зангилаа репер гээгдсэн буюу ашиглах боломжгүй болсон тохиолдолд судалгааг гүйцэтгэгч нь техникийн төсөлд өөрчлөлт оруулах саналыг боловсруулна.
8.15. Репер суулгах газар нь эрж олоход баримжаатай, агаарын зураг ба байр зүйн болон дэвсгэр зургаар олоход хялбар газар байна.
8.16. Өндрийн сүлжээний реперийг тогтвортой удаан хугацаанд хадгалж хамгаалахын тулд газрын хөрс нь чийглэг багатай, том ширхэглэг хөрстэй, өндөрлөг газрыг сонгож суулгана. Репер суулгах газрын хөрсний усны түвшин гадаргуугаас доош 3м байна.
8.17. Хөрсний усны түвшинг тогтоохдоо ус цаг уурын ажиглалтын станцуудын усны геологийн өгөгдлүүд болон инженер геологийн хайгуулын материал, орон нутгийн оршин суугчдын мэдээлэлд тулгуурлана.
8.18. Зууны болон суурь реперийг суулгах газрыг товлохдоо маш хариуцлагатай хандаж, урт удаан хугацаанд хөдөлгөөнгүй хадгалагдах магадлал өндөртэй газрыг сонгон хөрсний байдал, хөрсний усны түвшин зэргийг мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор шууд өрөмдлөгөөр тогтоох хэрэгтэй.
8.19. Тухайн газрын орчинд хүлэрийн тархац ихээхэн талбайг эзлэж байгаа тохиолдолд реперийн зангууг давсжисан хөрсөнд 100 см-ээс доош гүн суулгах ба реперийн толгой газрын гадаргуун өнгөн хөрснөөс 30 см-ээс дор суулгасан байна.
8.20. Хөдөө аж ахуйн тариалангийн газарт реперийг талбай хоорондын замын огтолцол, холбоо, өндөр хүчдэлийн шугамын тулгуурын ойролцоо, газар ашиглалтын хил заагийг тэмдэглэсэн тэмдэгтийн орчинд суулгана.
8.21. Нисэх буудал, газрын тос, шатдаг хий зэрэг инженерийн шугам сүлжээ, холбоо мэдээлэл, төмөр болон автозам, өндөр хүчдэлийн шугамын орчинд реперийг суулгахдаа эдгээр байгууламжийн ашиглалтын дүрмийг баримтлан холбогдох байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авна.
8.22. Олон жилийн цэвдэгтэй хөрсөнд реперийг газрын гадаргуугийн өндөрлөг хэсгийн арын, баруун ба зүүн хажуу, модны сүүдэрлэг хэсэг, бут сөөгтэй хөрсний гэсэлт бага явагдах газруудад суулгана.
8.23. Олон жилийн цэвдэгт хөрсний өмнөт бүсэд хөрсний хөлдөлт улирлын байдалтай явагддаг бол реперийг усны хагалбар дээр, элсэрхэг хөрстэй голын сав газрын урд талд суулгана.
8.24. Хот суурингийн бүсэд улирлын чанартай хөлдөлт явагддаг газарт өндрийн I, II ангийн реперийг 7-оос дээш жилийн өмнө ашиглалтанд орсон тоосгон, чулуун, бетон, төмөрбетон суурь барилга байгууламжийн суурьт, хананд суулгах бөгөөд хана суурь нь цууралт, эвдрэлгүй байна. Энэ тохиолдлуудад репер суулгах газрыг газрын харилцаа, хот байгуулалт, төлөвлөлт, архитектурын асуудал эрхэлсэн байгууллагатай зөвшилцсөн байна.
8.25. Ханын маркыг төмөр замаас 50 метрээс хол байгаа байгууламжид, газрын гадаргуугаас 30-60 см дээш, барилгын ханын илүү гарсан хэсэг рейк тавихад саад болхооргүй байрлалыг сонгон суулгана.
8.26. Олон жилийн цэвдэгтэй бүс нутагт өрөмдлөгөөр хөрсний бүрэн гэсэлтийн
гүнийг тогтоохдоо
томьёог ашиглана. Үүнд:
судалгаагаар тогтоосон хөрсний гэсэлтийн гүн.
гэсэлтийн үзүүлэлт. Эдгээр үзүүлэлтүүд тэгээс ангид байх ёстой. Хөрсний гэсэлтийн гүнийг намар тогтоох нь хамгийн найдвартай үзүүлэлт байдаг. Хөрсний гэсэлтийн үзүүлэлтийг графикаар (1 дүгээр зураг) тодорхойлж болно. Жишээ: Олон жилийн цэвдэгтэй хөрсний хойт бүсийн хөрсний гэсэлтийн гүн 1990 оны 8 дугаар сарын 15-ны байдлаар 1.45м байна. Иймд хөрсний бүрэн гэсэлтийн гүн
=1.61 м болно.
8.27. Хайгуул, судалгааны ажлын үр дүнгээр дараах материалыг бүрдүүлж, геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэж өгнө. Үүнд:
8.27.1. хайгуул, судалгааны ажлын тайлан;
8.27.2. судалгаа, сэргээн босголт хийсэн цэг, тэмдэгтүүдийн жагсаалт;
8.27.3. өндрийн сүлжээний шугамын урт;
8.27.4. судалгаа хийсэн шугам, хуучин шугамтай холбох, усан саад дээгүүр
8.27.5. өндөр дамжуулах хэсгийн бүдүүвч;
8.27.6. судалгаа хийсэн реперүүдийн хувийн хэрэг;
8.27.7. өндрийн сүлжээний шугамын дагуух геологийн тогтоц, хөрсний төрөл (зөвхөн I ангийн хэмжилтэнд);
8.27.8. хөрсний гэсэлтийн үзүүлэлт;
8.27.9. орчны томоохон барилга байгууламж, аж үйлдвэрийн цогцолборууд, ашигт малтмалын орд газар, ус ба газрын тос, шатдаг хий олборлолтын цооногуудын байршлын тойм;
8.27.10. өндрийн сүлжээний реперүүдийн хамгаалалтыг хэрхэн шийдвэрлэсэн арга хэмжээ;
8.27.11. устсан, олдоогүй, ашиглах боломжгүй реперүүдийн жагсаалт;
8.27.12. бусад өөрчлөлтийн талаарх мэдэллэл.
Өрөмдлөгийн хугацаанаас хамаарах хөрсний гэсэлтийн үзүүлэлт
1 дүгээр зураг
8.28. Судалгаа хийсэн шугамын бүдүүвчийг 1:25 000-1:100 000-ны масштабтай байр зүйн болон дэвсгэр зураг дээр хийнэ. Энэ зураг дээр судалгаа хийсэн цэгүүдийн байршил, шинээр суулгах реперүүдийн солбицол, хуучин, шинэ шугамуудыг оруулна.
9. ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙХЭМЖИЛТ ХИЙХ БАГАЖ, ХЭРЭГСЭЛ
9.1. Өндрийн I, II ангийн сүлжээний хэмжилтийг 3 дугаар хүснэгтэд заасан үзүүлэлтээс багагүй нарийвчлалтай тэгш устай буюу компенсатор (тэнхлэг тогтоогчтой)-той эсвэл тоон нивелирээр гүйцэтгэнэ.
9.2. Хэмжилтийн ажилд нэг талдаа зураасан кодын хуваарьтай (зарим төрлийн цахим тоон нивелирийн рейкны кодтой хуваарын ар талд энгийн хэмжилт хийхэд зориулагдсан см-ын хуваарь бий), инвар утастай, 3м урттай, сунадаггүй, эвхэгддэггүй рейк ашиглана. Рейк нь 10-12'/2мм-ийн зураасан хуваарын нэгжтэй дугуй тэгшлүүртэй байна. Рейк төвлөрүүлэх тэгшлүүрийн алдаа 2мм-т 10-12 өнцөг/мин-ээс ихгүй байна. Инвар утсыг 20
1кг –ээс ихгүй жингээр татсан байна.
9.3. Рейк бүр өөрийн дугаартай байх ёстой. Хэмжилтийг ханын реперт холбоход зориулагдсан мөн ийм үзүүлэлт бүхий 1.2м хүртэл урттай рейк хэрэглэнэ.
9.4. Рейкны улны хавтгай, рейкны тэнхлэгтэй перпендикуляр байх алдаа нь I, II ангийн хэмжилтэнд ашиглах рейкны уртын хэмжээнээс 0.2 мм-ээс ихгүй байна.
Өндрийн сүлжээний хэмжилт хийх тоон нивелирийн нарийвчлал
3 дугаар хүснэгт
Техникийн үзүүлэлтийн нэр | Хэмжих нэгж | I анги | II анги |
Дурангийн өсгөлт, ихгүй | крат | 40х | 40х |
Тэгшлүүрийн нэгж | "/2 мм | 10 | 12 |
Зай хэмжих итгэлцүүр | 100+1 | ||
Компенсаторын ажлын хүрээ | мин. | ±8/ | ±15/ |
1км цахим хэмжилтийн алдаа, ихгүй |
| 0.5 мм | 1.5 мм |
Хэмжилтийн зай, ихгүй | м | 1,6 – 100 | 1.8 м-100 м |
Хэмжилтийн хурд, ихгүй | сек | 0.3 сек | 3 сек-ээс бага |
Харах талбай | 100 метрт | 2.2 м | 2.2 м |
Цахим хэмжилтийн харах талбай, багагүй | м | 0.3 м | 0.3 м |
Дүрслэл | шууд | шууд | шууд |
Дотоод санамж | мөр | 30000 | 30000 |
Ажлын температур | °С | -20°C +50°C | -20°C +50°C |
Зайгаар ажиллах боломжит хугацаа | цаг | 8.5 цаг | 24 цаг |
тоолол авах хэмжилтийн аргачлал |
| ЗП, ЗППЗ, эсвэл ЗП, эсвэл ПЗЗП | ЗП, ЗППЗ, эсвэл ЗП, эсвэл ПЗЗП |
9.5. Өндрийн I, II ангийн сүлжээний хэмжилтийн ажилд нивелир, инвар рейкнээс гадна бусад туслах хэрэгсэл болох рейк тогтоон баригч, агаарын хэм хэмжигч-термометр,агаарын даралт, чийгшил хэмжүүр, бөмбөгөр толгойтой төмөр гадас (2 дугаар зураг), 50м урттай ган утас, нарны шууд тусгалаас хамгаалах шүхэр, багажны хөл уртасгагч (3 дугаар зураг) зэргийг ашиглана.
9.6. Өндрийн I, II ангийн сүлжээний хэмжилтийг хөлдүү хөрсний дээгүүр хийхдээ 160-180см урттай багажны хөл эсвэл багажны хөлийг 25-30 см уртасгагч (3 дугаар зураг) –ийг ашиглана.Харин цасан дээгүүр хэмжилт хийхдээ багажны хөлний үзүүрт модоор хийсэн 30-40 см уртасгагч (4 дүгээр зураг) хэрэглэж түүний үзүүрт хошуувч бэхлэнэ.
2 дугаар зураг. Төмөр гадас
3 дугаар зураг. Багажны хөл уртасгагч
4 дүгээр зураг. Цасанд зориулсан багажны хөл уртасгагч
1.төмөр гэр 2. хуванцараар хийсэн хошуувч
9.7. Хэмжилтийн нэгдмэл байдлыг хангахын тулд нивелир ба рейк, бусад хэрэгслийг "Геодези, зураг зүйн тухай" хууль"-д заасан эрх бүхий байгууллагын лабораторт шалгуулж, тохируулга хийлгэж, баталгаажуулна.
9.8. Тоон нивелирт дараах шалгалт, шинжилгээг хийнэ. Үүнд:
9.8.1. тэгшлүүрийн шалгалт;
9.8.2. дурангийн утсан торны шалгалт;
9.8.3. өнцгийн шалгалт;
9.8.4. компенсаторын нарийвчлалын шалгалт;
9.8.5. нивелирийн харах тэнхлэг нэг минут хазайхад компенсаторын ажиллах байнгын алдаа;
9.8.6. компенсаторын дундаж квадрат алдаа;
9.8.7. зураасан хуваарьтай рейкны шатлал хоорондох уртыг тодорхойлох;
9.8.8. рейкны улны хавтгай, рейкны тэнхлэгтэй перпендикуляр байх нөхцлийн шалгалт;
9.8.9. рейкны улын хавтгай, хуваарийн тэг зурааастай давхцсан эсэхийг шалгах;
9.8.10. цахим өндөржилт хэмжилтийн өнцгийн шалгалт зэргийг хийнэ.
9.9. Өндрийнтулгуур сүлжээний хэмжилтэнд ашиглах нивелирт шалгалт, тохируулга хийх ажлыг холбогдох үндэсний стандартад нийцүүлэн Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан "Тоон нивелирийг тэнхлэг тохируулагчийн системийн багажаар шинжлэх, шалгах ажлын гарын авлага"-ын дагуу гүйцэтгэнэ.
9.10. Инвар рейкэнд тэгшлүүрийн байрлал, рейкны нумарлын алдаа зэргийг шалгаж тохируулсан байна. Зураасан кодтой рейкны шалгалтыг тусгай зориулалтын лазерын интерференц компаратораар хийнэ.
9.11. Өндрийн I, II ангийн сүлжээний хэмжилтэнд өндөр нарийвчлалтай, нарийн бүтэц зохион байгуулалт бүхий багажыг ашиглахдаа үйлдвэрлэгчийн заавар дүрмийг мөрдөнө.
10. ӨНДРИЙН I АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТ ХИЙХ
10.1. Өндрийн I ангийн сүлжээний реперт хэмжилт хийхдээ шууд, урвуу чиглэлд баруун ба зүүн хоёр шугамаар хос гадсан (нийт 4 гадас) дээгүүр гүйцэтгэнэ.
10.2. Өндрийн I ангийн сүлжээний реперт хэмжилт хийхдээ 3 дугаар хүснэгтэд заасан үзүүлэлтийг хангаж буй тоон нивелир, зураасан кодон хуваарьтай рейкээр гүйцэтгэнэ.
10.3. Шууд хэмжилтийн зогсоол бүрд баруун шугамын дагууд тоолол авах дараалал нь:
Сондгой тоотой зогсоол 1.Арын рейкнээс тоолол авах 2. Өврийн рейкнээс тоолол авах 3.Өврийн рейкнээс тоолол авах 4.Арын рейкнээс тоолол авах | Тэгш тоотой зогсоол 1. Өврийн рейкнээс тоолол авах 2. Арын рейкнээс тоолол авах 3.Арын рейкнээс тоолол авах 4. Өврийн рейкнээс тоолол авах |
10.4. Шууд хэмжилтийн үед зогсоол бүрд зүүн шугамын дагууд тоолол авах дараалал нь дээрх дараалалтай адил байна.
10.5. Урвуу чиглэлд хэмжилт хийхдээ хэмжилтийн баруун шугамын зогсоол бүрд тоололыг дараах дараалалаар авна:
Сондгой тоотой зогсоол 1.Өврийн рейкнээс тоолол авах 2. Арын рейкнээс тоолол авах 3.Арын рейкнээс тоолол авах 4.Өврийн рейкнээс тоолол авах | Тэгш тоотой зогсоол 1. Арын рейкнээс тоолол авах 2. Өврийн рейкнээс тоолол авах 3.Өврийн рейкнээс тоолол авах 4. Арын рейкнээс тоолол авах |
10.6. Хэмжилтийг шууд, урвуу чиглэлд нэг трассын дагуу гүйцэтгэнэ. Трассын чиглэлийг өөрчлөхийг хориглоно.
10.7. Шууд, урвуу сэлгэцийн хэмжилт дэх зогсоолын тоо тэгш бөгөөд тэнцүү байна. Зогсоол хооронд багаж зөөх үед өврийн рейкийг барьсан гадсан дээрээсээ авсан байна.
10.8. Хэмжилтэнд ашиглах рейкүүд нь тэгш, сондгой дугаартай байна.
10.9. Шууд чиглэлийн сэлгэцийн хэмжилт хийхдээ сондгой дугаартай нь арын рейк байна. Сэлгэцийн чиглэл өөрчлөгдөх буюу шууд сэлгэцээс урвуу сэлгэцийн хэмжилтэнд шилжихэд ар, өврийн рейкны байрлалыг солино. Өөрөөр хэлбэл сондгой дугаартай рейк нь өврийн рейк болно.
10.10. Нэг сэлгэцийн хэмжилтийг хоёр өөр өдөр, үдээс өмнө, хойно гэсэн зарчмаар солбиж гүйцэтгэнэ.
10.11. Сэлгэцийн хэмжилтийг "наймын" тооны зарчмаар хэсэгчлэн хувааж, энэ дүрмийн 10.10-д заасны дагуу хэмжинэ. Хэрэв шууд, урвуу секцийн хэмжилтийн өндөржилтийн зөрүүнд нэг тэмдэг давамгайлан гарсан бол сэлгэцийн уртыг багасгаж болно.
10.12. Зогсоол дээр тоолол авах мөрний тохиромжтой хэмжээ 50 м байх ба газрын гадаргуун налуу их үед эсвэл цэгийн холболт ойртох үед зайг багасгаж болно.
10.13. Багажны харах өндөр газраас дээш 0.8 метр ба түүнээс дээш байна. Хэрэв тоолол авах мөрний урт 25 м хүртэл үед тоолол авах өндөр 0.5 метр ба түүнээс багагүй байна.
10.14. Хэмжилтийг нар мандаснаас 30 минутын дараа эхлэж, нар жаргахаас 30 өмнө дуусгана.
10.15. Дараах нөхцөлд хэмжилт хийхийг хориглоно.:
10.15.1. Дүрсний хэлбэлзэл ихтэй, зэрэглээ үүссэн үед;
10.15.2. Хүчтэй салхитай, явган шуургатай үед;
10.15.3. Агаарын хэм их хэлбэлзэлтэй, нэг тийш нь хурдан өгсөж, уруудаж байгаа бол (олон жилийн туршлагаас үзвэл нивелирдлэгийн I ангийн хэмжилт хийхэд агаарын хэмийн хэлбэлзэл 50С-ээс ихгүй байх нь хамгийн тохиромжтой байдаг).
10.16. Хэмжилт эхлэхээс 45 минутын өмнө нивелирийг хөл дээр бэхлэж, рейкийг гэрнээс гарган сүүдэр газар байрлуулж, агаарын хэмд дасгана.
10.17. Сондгой тоотой зогсоол бүр дээр агаарын хэмийг нивелирийн өндрийн түвшинд хэмжинэ. Дулааны хэмжүүртэй инвар рейк хэрэглэсэн тохиолдолд инвар утасны агаарын хэмийг зүүн шугамын хэмжилтийн тоолол авах үед хоёр рейкнээс нэгэн зэрэг хэмжинэ.
10.18. Нивелирээс рейк хүртэлх зайг нарийн ган туузаар хэмжинэ. Энэ зайг нивелирийн зай хэмжих утсан тороор хэмжихийг хориглоно.Зогсоол дээр мөрний зөрүү 0.5 метрээс, сэлгэцийн хэмжээнд энэ зөрүүгийн хуримтлал 1 метрээс ихгүй байна.
10.19. Багажны хоёр хөлийг шугамын чиглэлийн дагууд, гуравдахыг нь шугамын чиглэлийн өврийн рейкны баруун, зүүн чиглэлийн талд ээлжлэн байрлуулж, газрын хөрсний ижил нөхцөлд (жишээ нь: төмөр замын хэмжилт хийхэд далангийн ирмэгт эсвэл дэрэн дээр) зооно.
10.20. Сэлгэцийн баруун, зүүн шугамын гадсыг аль болох нягт хөрсөнд хоорондоо 0.5м-ээс холгүй зайнд зооно. Төмөр зам дээгүүр нивелирдлэг хийхдээ гадасыг зам төмрийн хооронд зоохыг хориглоно. Хэрэв замын далангийн ирмэг, зам хоорондох хөрс нь бутрамтгай, нунтагласан хайрга, дайргатай дэр модтой бол тусгай төмөр гадасыг зоож хэмжилт хийнэ.
10.21. Рейкийг гадсан дээр тэгшлүүр эсвэл рейк барих тулгуурыг ашиглан эгц босоо байрлуулж тоолол авч дуустал барина.
10.22. Хэмжилтийн ажилд 4-5 хос гадас хэрэглэнэ.
10.23. Хэмжилтийн завсарлагыг репер дээр дуусгана. Зайлшгүй тохиолдолд дараалуулан 0.3м гүнд зоосон гурван гадсан (хэмжилтийн хоёр зогсоол) дээр дуусгаж болох ба эдгээр гадсан дээр хэмжилтийг ердийн программаар гүйцэтгэсний дараа гадсанд бага зэрэг өнгөлөн далдлалт хийж завсарлана. Завсарлагааны дараа хэмжилтийг сүүлчийн зогсоол дээр, шаардлагатай бол түүний өмнөх гадсан дээр хийнэ. Завсарлагаанаас өмнө, хойно хэмжсэн өндөржилтийг харьцуулж хос гадас хөдөлгөөнгүй байгааг тогтоож, хэмжилтийг цааш үргэлжлүүлнэ.
10.24. Хэмжилтээр гадас хөдөлсөн эсэхийг дараах байдлаар тогтооно. Үүнд:
10.24.1. зогсоол дээрх хэмжилтийн завсарлагааны өмнөх болон дараах хэмжсэн өндөржилт хоорондоо ±0.7мм-ээс ихгүй;
10.24.2. өврийн, арын хос гадасны хоорондох өндөржилт ±1.0 мм-ээс ихгүй.
10.25. Сэлгэцийн хэмжилтийн эцсийн боловсруулалтанд эдгээр өндөржилтүүдийн зөрүү хамгийн бага байгааг нь оруулан тооцно. Дээрх өндөржилтүүдийн зөрүү зөвшөөрөгдөх хэмжээнээс их бол тухайн сэлгэцийн хэмжилтийг дахин хийнэ.
10.26. Баруун шугамын хэмжилт дууссаны дараа зүүн шугамын хэмжилт хийнэ.
10.27. Компенсатор (тэнхлэг өөрөө тохируулагч)-той нивелирээр хэмжилт хийхдээ дугуй тэгшлүүрийн цэврүүг голд нь оруулсны дараа, гадсан дээр тавьсан рейк бүрэн тогтворжсон, нивелир бүрэн тэнцвэржсэн үед тоолол авна.
10.28. Зогсоол дээрх хэмжилтийг хавсралта А-д үзүүлсэн загвараар буюу тоон нивелирийн санах ойд бүртгэнэ.
10.29. Зогсоол дээр хэмжилтийг дараах үзүүлэлтээр шалгана. Үүнд:
10.29.1. рейкнээс авсан үндсэн тоолол хоорондох зөрүү 0.5мм-ээс ихгүй байх ба тооллын зөрүү энэ зөвшөөрөгдөх хэмжээнээс их бол хэмжилтийг дахин хийнэ. Ингэхдээ багажны өндрийг 3см-ээс илүү хэмжээгээр өөрчлөх;
10.29.2. баруун шугамын арын гадасны дундаж өндөржилтийг, тухайн болон түрүүчийн зогсоол дээрх арын зүүн өндөржилтийн зөрүү 0.7 мм-ээс ихгүй байна. Хэрэв энэ зөрүү зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа бол эхлээд түрүүчийн зогсоол дээр хэмжилтийг дахин хэмжих бөгөөд дараа нь тухайн зогсоол дээр хэмжинэ. Энэ тохиолдолд анхдагч хэмжилтийн өгөгдлийг секцийн боловсруулалтанд оролцуулахгүй.
10.30. Сэлгэц болон секцийн өндөржилтийн хэмжилтийн үр дүнг дараах байдлаар шалгана.Үүнд:
10.30.2. Дахин хэмжсэн өндөржилт эхний тохиолдлын (зогсоолын тоо 15-аас бага бол) өндөржилтөөс -ээс ихгүй зөрүүтэй, хоёрдахь (зогсоолын тоо 15-аас их бол) тохиолдлын өндөржилтөөс
-ээс тус тус их байвал сэлгэцийн хэмжилтийг аль нэг чиглэлд дахин шинээр хийнэ. Хэмжилт хийх чиглэлийг сонгохдоо баруун, зүүн шугамын хэмжилтийн өндөржилт хоорондын зөвшөөрөгдөх хэмжээ хэр байгаагаас хамаарна. Шаардлага хангахгүй гэж үзсэн өндөржилтийг хасч, үлдсэн хоёр өндөржилт нь урвуу чиглэлийн хэмжилтийн өндөржилттэй харьцуулахад зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа тохиолдолд боловсруулалтанд оролцуулна.
10.30.3. Хэмжилтийн эцсийн боловсруулалтанд оролцуулах өндөржилт нь эхний тохиолдолд (зогсоолын тоо 15-аас бага бол) хоорондоо -ээс, хоёрдахь (зогсоолын тоо 15-аас их бол) тохиолдолд
-ээс ихгүй зөрүүтэй байна. Харин давтан хэмжилтийн өндөржилт дээрх хоёр тохиолдлын өндөржилтүүдээс тус бүр
-ээс ихгүй зөрүүтэй байна. Хэмжилтийн эцсийн боловсруулалтанд эдгээрээс эхлээд нэг чиглэлийн бүх өндөржилтүүдийн дундажийг авч, дараа нь шууд ба урвуу сэлгэцийн өндөржилтийн дундажаар авч тооцно. Хэрэв эхний ба дахин хэмжилт хоорондох өндөржилтүүд дээрх бүх тохиолдлуудын шаардлага хангаагүй бол эхний хоёр хэмжилтийн бүх өндөржилтийг хасч, дахин шинээр хэмжилт хийсэн чиглэлийн эсрэг хэмжилтийг дахин хийнэ.
10.31. Секцийн хэмжилтийг гүйцэтгэсний дараа баруун ба зүүн шугамын хэмжилтийн өндөржилт хооронд, шууд, урвуу хэмжилтийн өндөржилтүүдийн харьцуулалт хийнэ. Эдгээр өндөржилтүүдийн хоорондох зөрүү дээрх 10.30.1-ийн үзүүлэлтээс ихгүй байна. Эсрэг тохиолдолд секцийн давтан хэмжилт хийхдээ байнгын алдааг багасгахын тулд I ангийн хэмжилт хийх аргачлал, тоолол авах дараалал, нөхцлийг мөрдөнө.
10.32. Хэмжилтийг секцээр гүйцэтгэсний дараа хээрийн өндөржилтийн зөрүүний хүснэгтийг хавсралт Б-д үзүүлсний дагуу зохионо.
10.33. Хэрэв сэлгэц дэх газрын гадаргуун налуу 0.01 байвал сэлгэцийн өндөржилтөнд инвар рейкийг лабораторын нөхцөлд жишилт хийсэн агаарын хэм болон хээрийн хэмжилтийн агаарын хэм хоорондын зөрүүгийн засварыг тооцно. Шууд, урвуу өндөржилтөнд өгөх хэмийн засварыг дараах томьёогоор бодно:
Үүнд: - рейкны шугаман тэлэлтийн дундаж итгэлцүүр. Энэ нь 2·10-6 тэнцүү байна.
-рейкны жишилт хийсэн хэм;
- хэмжилтийн үеийн агаарын дундаж хэм;
- сэлгэцийн өндөржилт
Хэрэв дулааны хэмжүүртэй инвар рейк хэрэглэсэн бол засварыг дараах томьёогоор бодно:
δh = hα(t'н - tэ) - ΣП×αΔt,
Үүнд: t'н–арын рейкны инвар утасны дундаж хэм;
ΣП- өврийн рейкнээс авсан үндсэн тоололын нийлбэр, м;
Δt = t''н - t'н ,
Үүнд: t''н- өврийн рейкны инвар утасны агаарын хэмийн дундаж утга.
Жишээ 1. 8 дугаар сарын 15-д агаарын хэм +10,50С. № 1516 ба № 1517 тоот рейкээр хэмжсэн өндөржилт +105,407 м. Рейкэнд жишилт хийсэн үеийн агаарын хэм +18,20С байжээ.
Иймд δh= 0,000002·[(+10,5)-(+18,2)]·105407 = 0,000002 (-7,5) 105 407 = -1,58 мм болно.
Жишээ 2. Инвар утасны дулааны хэмжүүртэй рейкээр хэмжилт хийсэн тохиолдол. Арын рейкны инвар утасны агаарын дундаж хэм +28,3°С, өврийн рейкны +35,0°С байжээ. Өврийн рейкнээс авсан тоололын нийлбэр -500,043 м, хэмжсэн өндөржилт h = 114,069 м. Рейкэнд жишилт хийсэн үеийн агаарын хэм +18,2°С байсан бол засвар нь:
δh=114,069·0,002 (28,3-18,2)-500,043 - 0,002(35,0-28,3)=
= +2,30-6,70= -4,4 мм болно.
11. ӨНДРИЙН II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТ ХИЙХ
11.1. Өндрийн II ангийн сүлжээний сэлгэцийн хэмжилтийг шууд, урвуу чиглэлд гүйцэтгэнэ.
11.2. Өндрийн II ангийн сүлжээний реперүүдэд 3 дугаар хүснэгтэд заасан үзүүлэлтийг хангасан тоон нивелирээр, зураасан кодын хуваарьтай инвар рейк ашиглаж гүйцэтгэнэ.
11.3. Шууд сэлгэцийн үед зогсоол дээр тоолол авах дараалал нь:
Сондгой тоотой зогсоол 1.Арын рейкнээс тоолол авах 2. Өврийн рейкнээс тоолол авах 3.Өврийн рейкнээс тоолол авах 4.Арын рейкнээс тоолол авах | Тэгш тоотой зогсоол 1. Өврийн рейкнээс тоолол авах 2. Арын рейкнээс тоолол авах 3.Арын рейкнээс тоолол авах 4. Өврийн рейкнээс тоолол авах |
11.4. Урвуу сэлгэцийн зогсоол дээр тооллыг дараах дарааллаар авна:
Сондгой тоотой зогсоол 1.Өврийн рейкнээс тоолол авах 2. Арын рейкнээс тоолол авах 3.Арын рейкнээс тоолол авах 4.Өврийн рейкнээс тоолол авах | Тэгш тоотой зогсоол 1. Арын рейкнээс тоолол авах 2. Өврийн рейкнээс тоолол авах 3.Өврийн рейкнээс тоолол авах 4. Арын рейкнээс тоолол авах |
11.5. Хэмжилтийг шууд, урвуу чиглэлд нэг трассын дагуу гүйцэтгэнэ. Трассын чиглэлийг өөрчлөхийг хориглоно.
11.6. Шууд, урвуу сэлгэц дэх зогсоолын тоо тэгш бөгөөд тэнцүү байна. Зогсоол хооронд багаж зөөх үед өврийн рейкийг барьсан гадсан дээрээсээ авна.
11.7. Хэмжилтэнд ашиглах рейкний аль нэг нь сондгой дугаартай байна. Шууд сэлгэцийн хэмжилт хийхдээ сондгой дугаартай нь арын рейк байна. Сэлгэцийн чиглэл өөрчлөгдөх буюу шууд сэлгэцээс урвуу сэлгэцийн хэмжилтэнд шилжихэд ар, өврийн рейкны байрлалыг солино. Өөрөөр хэлбэл сондгой дугаартай рейк нь өврийн рейк болно.
11.8. Нэг сэлгэцийн хэмжилтийг хоёр өөр өдөрт, үдээс өмнө ба хойно гэсэн зарчмаар солбиж гүйцэтгэнэ.
11.9. Хэмжилтийг "наймын" тооны зарчмаар, өөрөөр хэлбэл шугамыг 25-30 км-ын урттайгаар секцэд хувааж, эхлээд шууд чиглэлийг хэмжиж, дараа нь урвуу чиглэлийг гүйцэтгэнэ. Хэрэв шууд, урвуу секцийн хэмжилтийн өндөржилтийн зөрүүнд нэг тэмдэг давамгайлан гарсан бол секцийн хэсгийн уртыг багасгана.
11.10. Зогсоол дээр тоолол авах мөрийн хамгийн их урт 65 м байна. Дурангийн өсгөлт 44х –аас багагүй бол энэ зайг 75 м хүртэл уртасгаж болно.
11.11. Харах өндөр газрын гадаргуугаас дээш 0.5м ба түүнээс багагүй байна. Тоолол авах мөрийн урт 30 м хүртэл бол, 0.3 м ба түүнээс багагүй байна.
11.12. Энэ дүрмийн 10.14, 10.15, 10.16, 10.17, 10.19, 10.21, 10.22, 10.23,10.27-д заасныг нэгэн адил мөрдөнө.
11.13. Нивелирээс рейк хүртэлх зайг нарийн ган утсаар хэмжинэ. Энэ зайг нивелирийн зай хэмжүүрээр хэмжихийг хориглоно. Зогсоол дээрх мөрийн зөрүү 1 метрээс, сэлгэцийн хэмжээнд энэ зөрүүгийн хуримтлал 2 метрээс ихгүй байна.
11.14. Төмөр зам дээгүүр хэмжилт хийхдээ гадсыг балластад зоохыг хориглоно. Хэрэв замын далангийн ирмэг, зам хоорондох хөрс нь бутрамтгай, нунтагласан хайрга, дайргатай бол дэр модонд тусгай төмөр гадсыг зоож хэмжилт хийнэ.
11.15. Хэмжилтэд энэ дүрмийн 9.5-д заасан хийц бүхий гадсыг гадаргын нөхцлөөс хамааруулан сонгож хэрэглэнэ.
11.16. Завсарлагааны дараах давтан хэмжилтээс өмнөх ба дараагийн өндөржилт хоорондох зөрүү 1.0 мм-ээс ихгүй байгаа бол гадас хөдөлгөөнгүй байсан гэж үзнэ.
11.17. Зогсоол дээрх хэмжилтийг дараах үзүүлэлтээр шалгана. Үүнд: рейкнээс авсан үндсэн тоолол хоорондох зөрүү 0.5 мм-ээс ихгүй байх. Тоололын зөрүү энэ зөвшөөрөгдөх хэмжээнээс их бол хэмжилтийг дахин шинээр хийнэ. Үүний тулд багажны өндрийг урьдчилан 3-5 см орчим өөрчлөх ёстой.
11.18. Сэлгэц болон секцийн өндөржилтийн хэмжилтийг дараах байдлаар шалгана. Үүнд:
11.18.2. Хэмжилтийн эцсийн боловсруулалтанд эдгээрээс эхлээд нэг чиглэлийн бүх өндөржилтүүдийн дундажийг авч, дараа нь шууд ба урвуу сэлгэцийн өндөржилтийн дундажаар тооцно;
11.18.3. Эхний болон дахин хэмжилт хийсэн өндөржилтүүдийн зөрүү 11.18.1-д заасан шаардлагыг хангаагүй бол эхний өндөржилтийг хасч дахин хэмжилт хийнэ. Гэхдээ хэмжилтийн чиглэл нь дахин хэмжилт хийсэн чиглэлийн эсрэг байна.
11.18.4. Хэрэв эдгээр бүх үзүүлэлтүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс их бол секцийн хэмжилтийг эхлээд аль нэг чиглэлд дахин хэмжинэ.
11.18.5. Секцийн хэмжилтийг гүйцэтгэсний дараа шууд ба урвуу хэмжилтийн өндөржилтүүдийн харьцуулалт хийнэ. 1 км сэлгэц дахь зогсоолын дундаж тоо 15-аас бага байх тохиолдолд -ээс ихгүй, харин 1 км дахь зогсоолын дундаж тоо 15-аас их бол
-ээс тус тус ихгүй байна.
-сэлгэцийн урт, (км-ээр).
11.19. Секцийн хэмжилтийг гүйцэтгэсний дараа хээрийн өндөржилтийн хүснэгтийг хавсралт В-д үзүүлсний дагуу зохионо.
11.20. Секцийн өндөржилтөнд инвар рейкийг лабораторын нөхцөлд жишилт хийсэн агаарын хэм болон хээрийн хэмжилтийн агаарын хэм хоорондын зөрүүгийн засварыг энэ дүрмийн 10.33-т заасны дагуу тооцно.
12. ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ РЕПЕРИЙГ ХУУЧИН ШУГАМЫН РЕПЕРТ ХОЛБОХ ХЭМЖИЛТ ХИЙХ
12.1. Шинээр байгуулж байгаа өндрийн I, II ангийн сүлжээний шугамыг хуучин шугамтай холбох хэмжилт хийх ажлыг техникийн төслөөр өгөгдсөн болон судалгааны явцад тодотгосоны дагуу холболтын хэмжилт хийнэ. Хэмжилт хийхдээ реперүүдийн тогтворжилтын байдал, түүний хадгалалт, хамгаалалтын орчин болон дугаарыг шалгасан байна.
12.2. Хуучин өндрийн I, II ангийн сүлжээний шугамын холболтын хяналтын хэмжилтийг секцийн хэмжээнд шууд, урвуу чиглэлд гүйцэтгэнэ.
12.3. Хяналтын хэмжилтээр хуучин ба шинэ өндөржилт хоорондын зөрүү I ангийн шугамыг холбох хэмжилтийн алдаа
, I, II ангийн шугамыг хооронд нь холбох хэмжилтийн алдаа
-ээс тус тус ихгүй байх ёстой. Хэрэв энэ зөрүү дээрх хэмжигдэхүүнээс их гарсан бол шалтгааныг давтан хэмжилтийн өгөгдөл, дэлхийн царцдас давхаргын босоо хөдөлгөөний зураг зэрэг материалыг ашиглаж дүн шинжилгээ хийнэ. Өндөржилт хоорондын их зөрүүний шалтгаан нь реперийн хөрсний хөлдөлт, гэсэлтийн улирлын явцтай уялдсан бол дараачийн секцийн хэмжилт хийж тодотгоно.
12.4. Шугамын зангилаа репер дээр шинээр зууны репер суулгасан бол зангилаанд оролцож байгаа шугам бүрийн эхний хоёр реперийг оролцуулсан хэмжилтийг хийнэ.
13. УСАН ДЭЭГҮҮР ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТ ХИЙХ
13.1. Өндрийн сүлжээний хэмжилтийг 150 метрээс өргөн гол дээгүүр хийхдээ газрын гадаргуугийн хувьд аль болох ижил нөхцөлтэй, эргийн өндөрлөг хэсэг, голын дундах арал, хайргатай, гүехэн хэсгийг ашиглана. Усны мандал дээгүүрх хэмжилтийн өндөр 3 метрээс багагүй байх учраас хэмжилтэнд зориулсан өндөрлөсөнмодон хөлийг бэлтгэнэ. Хэмжилтийн чиглэлийг бут бударгана, бургас зэрэг ургамал, арал, харгиа дээгүүр өнгөрүүлэхгүй байвал зохино. Гол дээгүүр өндөр дамжуулах газрын сонголтыг цэгийн хайгуул, судалгааны явцад тогтооно.
13.2. Гол дээгүүр өндөр дамжуулахад ашиглах нивелирт линзийн фокус тохируулгын шалгалтыг урьдчилан хийсэн байвал зохино. Линзийн фокус тохируулгын алдаа
ээс ихгүй байна. Усан мандал дээгүүр өндөр дамжуулахаас 1-2 хоногийн өмнө нивелирт бусад хээрийн шалгалтыг хийхийн зэрэгцээ
өнцгийг
хүртэл багасгаж, энэ шалгалтыг өдөр тутам, өндөр дамжуулах хэмжилтийн өмнө ба дараа хийх ёстой. Усан мандал дээгүүр өндөр дамжуулах өдөр
өнцгийг засахыг хориглоно.
13.3. Усан мандал дээгүүр өндөр дамжуулах хэмжилтийг цаг агаарын таатай нөхцөлд, бүрхэг, агаарын хэмийн хэлбэлзэлгүй үүлэрхэг өдөр гүйцэтгэж болно.Нартай өдөрт Нар мандсанаас 3 цагийн дараа эхлэж, жаргахаас 3 цагийн өмнө өндөр дамжуулах хэмжилтийг дуусгана.
13.4. 200 м хүртэл өргөн саадын дээгүүр өндөр дамжуулах хэмжилтийг хоёр аргаар хийнэ.Үүнд:
13.4.1. Хэрэв хэмжилтийн чиглэл усан мандал дээгүүр адил өндөрт гарахаар нивелир ба рейкийг байрлуулсан бол хэмжилтийг ердийн аргаар хийх бөгөөд нивелирээс арын ба өврийн рейк хоорондох мөрний тэнцвэрийг баримтлана.
13.4.2. Энэ хэмжилтийн ердийн аргаас ялгаатай тал нь рейкнээс гурав дараалан тоолол авч, дундажийг гаргахад оршино. Тоолол хоорондын зөрүү 10 мм-ээс ихгүй байна. Зогсоол дээр тоолол авах бусад нарийвчлал нь ердийн аргатай адил байна. Усан мандал дээгүүр өндөр дамжуулах урвуу хэмжилтийг шууд хэмжилт хийсэн өдрийн нөгөө хагасад хийнэ. Энэ арга нь нивелир ба рейк хооронд 100 м хүртэл тэнцүү зайтай байх тохиолдол болно.
13.4.3. Харин 100 м хүртэл өргөнтэй саадын дээгүүрх хэмжилт хийхдээ хэмжилтийг голын хоёр эргээс дээр дурдсан нэгдүгээр аргаар гүйцэтгэнэ. Энэ нь хэмжилтийн нэг чиглэл гол дээгүүр нөгөө нь эрэг дээгүүр гарч байгаа тохиолдолд гүйцэтгэнэ. Хоёр өөр эргээс хэмжсэн өндөржилтийн зөрүү 10 мм хүртэл байна.
13.5. Усан мандал дээгүүр өндөр дамжуулах энэ хоёр аргын зогсоол дээр тоолол авах дараалал нь:
I ангийн хэмжилтэнд (тэгш бус тоотой зогсоол)
баруун шугамын гадсан дээр рейк тавих;
баруун арын рейкнээс тоолол авах;
баруун өврийн рейкнээс тоолол авах;
зүүн шугамын гадсан дээр рейк тавих;
зүүн өврийн рейкнээс тоолол авах;
зүүн арын рейкнээс тоолол авах;
нивелирийн өндрийг өөрчлөх
зүүн шугамын гадсан дээр рейк тавих;
зүүн арын рейкнээс тоолол авах;
зүүн өврийн рейкнээс тоолол авах;
баруун шугамын гадсан дээр рейкыг тавих;
баруун өврийн рейкнээс тоолол авах;
баруун арын рейкнээс тоолол авах.
Тэгш тоотой зогсоол дээр тоолол авах дараалал өврийн рейкнээс эхлэнэ. Урвуу сэлгэцийн хэмжилтийг энэ дараалалаар хийх бөгөөд гэхдээ өдрийн нөгөө хагасад хэмжилт хийнэ.
II ангийн хэмжилтэнд тоолол авах дараалал:
арын рейкнээс тоолол авах;
өврийн рекйнээс тоолол авах;
нивелирийн өндрийг өөрчлөх;
өврийн рейкнээс тоолол авах;
арын рейкнээс тоолол авах.
Урвуу сэлгэцийн хэмжилтийг өдрийн нөгөө хагасад энэ дарааллаар хийнэ.
14. ӨНДӨР УУЛЫН БҮСЭД ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТ ХИЙХ
14.1. Өндөр уулын бүсэд өндрийн I, II ангийн шугамын трассыг газрын гадаргуугийн өндрийн огцом өөрчлөлт аль болох бага байлгах, хөрсний замыг дагаж сонгоно.
14.2. Өндөр уулын бүсэд өндрийн I, II ангийн хэмжилтэнд шугаман тэлэлтийн итгэлцүүрийг урьдчилан тодорхойлсон, дулааны хэмжүүртэй инвар рейкийг ашиглана.
14.3. Уулын бүсэд хэмжилт хийхэд багажны хөлийг 1.6-1.8м хүртэл уртасгана.
14.4. Уулын 2 км-ээс өргөн ам, хөндийд, нар уулын энгэрийн 40-50%-ийг гэрэлтүүлсний дараа өглөөний хэмжилтийг эхэлж, тоолол рефракци үүсэхээс өмнө дуусгана. Оройн хэмжилтийг нар жаргахаас 30 мин өмнө дуусгах ёстой. Өндөр уулын районд өндрийн I ангийн хэмжилтийн үед багаж ба рейк хоорондох мөрний зай 15 м хүртэл бол цацрагийн өндөр гадаргуугаас 0.3 метрээс багагүй байна.
14.5. Өндөр уулын даваа давах өндрийн I, II ангийн шууд хэмжилтийг зөвхөн нэг бригадаар нэг хос инвар рейкээр, харин урвуу сэлгэцийн хэмжилтэнд өөр хос инвар рейк эсвэл нэгэн зэрэг хоёр бригад хийнэ. Гэхдээ эхний хэсгийн шугамыг нэг бригад шууд сэлгэцийг, урвуу сэлгэцийн хэмжилтийг хоёр бригад нэгэн зэрэг хийнэ.Дараагийн хэсгийн хэмжилтийг хоёрдугаар бригад шууд сэлгэцийг, эхний бригад урвуу сэлгэцийн хэмжилтийг хийх зэргээр г.м солбиж хийнэ.Өндөр уулын бүсэд хэмжилтийн хэсгийн урт 15-30 км байх бөгөөд "найм"-ын тоогийн зургаар гүйцэтгэнэ.
14.6. Өндөр уулын бүсэд хэмжилтийн ажилд газрын налууг хэмжихэд зориулсан эклиметр зэрэг энгийн багаж ашиглаж трассын дагуу гадсыг урьдчилан зоох ажлыг хийнэ.
15. ГЕОДИНАМИКИЙН БА ТЕХНОГЕНИЙН ПОЛИГОНД ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТ ХИЙХ
15.1. Энэ дүрмийн 6.1.1, 6.1.2-т заасан өндрийн сүлжээний бүх шугамыг эхний 3-5 жилд жил бүр хэмжинэ. Дараагийн давтан хэмжилт хийх хугацаа, ажлын хэмжээг газрын царцдас давхрагын босоо хөдөлгөөний хурд хэр зэрэг илэрсэн байдлаас хамааруулан тогтооно.
15.2. Давтан хэмжилт хийхдээ шугамын чиглэл, хэмжилт хийсэн багажаа ашиглаж нивелир, рейк тавьсан газар зэргийг өөрчлөхгүйгээр хэмжилт хийнэ.
15.3. Хэмжилтийн түр завсарлагааг сүлжээний репер дээр дуусгана.
15.4. Геодинамикийн полигоны геодезийн ажлын техникийн төслийг геодезийн сүлжээний нягтрал, нарийвчлал, геофизикийн, геологийн ба геоморфологийн судалгаагаар илрүүлсэн нөхцөл зэргийг харгалзан боловсруулна. Төсөл I, II ангийн шугамын хээрийн судалгаанд геологийн мэргэжилтнүүд, хот тосгоны архитектур төлөвлөлтийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөллийг оролцуулсан дүгнэлт зэрэг материалд суурилсан байна.
15.5. Өндрийн I, II ангийн сүлжээний шугам нь царцдас давхрагын гүний хагарал, ан цав, блокын шугамыг огтолсон байна. Геодинамикийн полигонд хэмжилт хийхэд баримтлах дүрэм нь улсын өндрийн сүлжээний хэмжилтийн харгалзах ангийн дүрэмтэй нэгэн адил байна.
15.6. Геодинамикийн полигоны өндрийн II ангийн сүлжээний хэмжилтийн нарийвчлал
-ээс ихгүй байна.
полигоны периметр буюу секцийн урт, (км-ээр).
16. ӨНДРИЙН СҮЛЖЭЭНИЙ ШУГАМД ГРАВИМЕТРИЙНХЭМЖИЛТ ХИЙХ
16.1. Өндрийн I, II ангийн хэмжилтийн ажлыг эхлэхийн өмнө тухайн хэсэгт байгаа гравиметрийн зургийн нарийвчлал хангалтгүй, эсвэл энэ районд гравиметрийн зураггүй бол өндрийн сүлжээний шугамд хүндийн хүчний хурдатгал тодорхойлох хэмжилтийг хийнэ.
16.2. Хүндийн хүчний хурдатгалыг газрын гадаргуугийн налуу 20 –аас их байгаа гадаргуун бүх цэгүүд, I ангийн шугамын хэвгий 0,02 0/00-аас их байгаа нэмэлт цэгүүдэд, II ангийн шугамын хэвгий 0,040/00-аас их цэгүүд байгаа цэгүүд дээр тус тус хэмжинэ. Эдгээр цэгүүд дээр хүндийн хүчний хурдатгал хэмжих дундаж квадрат алдаа нь ойролцоо байгаа улсын гравиметрийн 1, 2 ангийн цэгтэй харьцуулахад 0,5·10-5 м·с-2 –ээс ихгүй байна.
Гравиметрийн цэгийн нягтралын хэмжээ
хүснэгт 4
Өндрийн сүлжээний анги | газрын хэвгийгээс хамаарах гравиметрийн цэг хоорондох зай, км | ||||
0.20 0/00 -оос их | 0.2 - 0.10/00 | 0.1 – 0.080/00 | 0.08 – 0.060/00 | 0.06 - 0.040/00 | |
I | - | - | 1 | 2 | 2 |
II | 1 | 2-3 | 4 | 4 | 6 |
16.3. Гравиметрийн хэмжилтийг өндрийн I, II ангийн сүлжээний бүх реперүүдэд хийнэ. Харин гравиметрийн хэмжилт хийх завсарын цэгүүдээр түр цэг эсвэл газрын онцлог биетүүд (км-ын шон, гүүрийн тулгуур г.м)-ээр төлөөлүүлж болно. Урьд нь гравиметрийн хэмжилт хийсэн шугамын дагууд шинээр хэмжилт хийх тохиолдолд гравиметрийн цэгийн өндрийг 1 м хүртэл, солбицлыг 10 м хүртэл нарийвчлалтай тодорхойлж болно.
17. ӨНДРИЙН СҮЛЖЭЭНИЙ РЕПЕРҮҮДИЙН ХЭМЖИЛТИЙН ӨГӨГДӨЛ БҮРТГЭХ, ХЭЭРИЙН БОДОЛТ ХИЙХ
17.1. Өндрийн сүлжээний хээрийн хэмжилтийн өгөгдлийг нивелирийн санах ой (журнал)-д бүртгэх бөгөөд сүлжээний шугамын дугаар, сэлгэцийн дугаар, хэмжилт хийсэн байгууллага, огноо, гүйцэтгэгчийн нэр, зогсоолын дугаар, хэмжилтийн хугацаа, агаарын хэм, рейкнээс авсан тооллын дугаар, хэмжилтийн тоолол, өндөржилт, репер хоорондох өндөр зэрэг мэдээллүүд орсон байна.
17.2. Хэмжилтийн хээрийн бодолт, боловсруулалтанд дараах материал багтана.Үүнд:
17.2.1. нивелир ба рейкны шалгалт, шинжилгээний материал;
17.2.2. хээрийн хэмжилтийн өгөгдөл /хэвлэмэл/, хяналт хийсэн материал;
17.2.3. өндөржилтийн хээрийн хүснэгтийн нэг ба хоёрдугаар гарын зохиолт;
17.2.4. өндрийн сүлжээний полигоны ба шугамын реперүүдиййн өндөржилтийн зөрүүг бодсон материал;
17.2.5. секцийн дундаж өндөржилтөнд инвар рейкийг лабораторын нөхцөлд жишилт хийсэн үеийн ба хээрийн хэмжилтийн агаарын хоорондох агаарын температурын зөрүүгийн засварыг тооцож өгөх зэрэг болно.
18. ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН НЭГДСЭН САНД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ МАТЕРИАЛ
18.1. Өндрийн сүлжээний хээрийн хэмжилтийн доорх материалыг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэн өгнө. Үүнд:
18.1.1. нивелирийн санах ойгоос хэвлэсэн өгөгдлүүд;
18.1.2. хээрийн хэмжилтийн ажлын тайлбар бичиг;
18.1.3. нивелир ба рейкны хээрийн ба суурин шалгалт, шинжилгээний материал;
18.1.4. хээрийн өндөржилтийн хүснэгт;
18.1.5. цэг, тэмдэгтүүдийн хувийн хэрэг;
18.1.6. 1:100 000-ны масштабтай байр зүйн болон дэвсгэр зурагт оруулсан өндрийн сүлжээний шугамын зураг;
18.1.7. ажлын хяналт, шалгалтын акт;
18.1.8. урьдчилсан тэгшитгэн бодолтын материал;
18.1.9. өндрийн сүлжээний реперүүдийн жагсаалт (каталог).
1
Хавсралт А
Тоон нивелирийн хэмжилтийн журналын жишээ
For | M5|Adr | 1|TO | 124-2314.dat | | |
|
| | |
|
| | | |
For | M5|Adr | 2|TO | BORIGTES | | |
|
| | |
|
| | | |
For | M5|Adr | 3|TO | Start-Line | BFFB | 3| |
|
| | |
|
| | |
Баруун нивелирдлэг | |||||||||||
For | M5|Adr | 4|KD1 | 124 |
| 3| |
|
| | |
|
| |Z |
For | M5|Adr | 5|KD1 | 124 | 0.325498 | 3|Rb | 1.38601 | m | |HD | 7.486 | m | | |
For | M5|Adr | 6|KD1 | 1 | 0.327234 | 3|Rf | 1.34031 | m | |HD | 7.472 | m | | |
For | M5|Adr | 7|KD1 | 1 | 0.32816 | 3|Rf | 1.34026 | m | |HD | 7.477 | m | | |
For | M5|Adr | 8|KD1 | 124 | 0.323646 | 3|Rb | 1.38597 | m | |HD | 7.489 | m | | |
Зүүн нивелирдлэг | |||||||||||
For | M5|Adr | 5|KD1 | 124 | 0.326000 | 3|Rb | 1.38750 | m | |HD | 7.650 | m | | |
For | M5|Adr | 6|KD1 | 1 | 0.327500 | 3|Rf | 1.35620 | m | |HD | 7.668 | m | | |
For | M5|Adr | 7|KD1 | 1 | 0.327505 | 3|Rf | 1.35615 | m | |HD | 7.668 | m | | |
For | M5|Adr | 8|KD1 | 124 | 0.326610 | 3|Rb | 1.38752 | m | |HD | 7.650 | m | | |
1
Хавсралт Б
I ангийн хээрийн хэмжилтийн өндөржилтийн хүснэгтийн жишээ
Секцийн дугаар | Тэмдэгтийн төрөл, дугаар, суулгасан огноо | Тэмдэгтийн байршил
| Зай эхний реперээс, км | хэмжилтийн огноо | Зогсоолын тоо | Хэмжсэн өндөржилт, мм | Өндөржилтийн зөрүү, мм | Хэмжсэн дундаж өндөржилт, м | ||
репер хоорондох зай, км | шууд, урвуу | шууд, урвуу | шууд сэлгэц | урвуу сэлгэц | d1,d3, d5 | d3, d4,d6 | ||||
баруун, зүүн | баруун, зүүн | |||||||||
дундаж | дундаж | |||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Шугам №26. Хайлантын хийд-Цацайн өндөр овоо. хөрсний репер 268-аас суурь репер 1607 | ||||||||||
1 | хөрсний репер 268. тх 17. 44.5.15. | Хөх чулуун уулнаас зүүн хойно 14,6 км, Их төлбөрийн голоос баруун урагш 10,1 км,
| 0,0 0,1 | 29,08 26,08 | 1 1
| 1332,6 1333,1 1332,6 | -1333,9 -1333,8 -1333,8 -1334,4 -1333,6 -1334,0 1333,9 | -0,5 -0,6 0,0 | -1,6 -0,6 -1,1 | -1,074 +1,3334 |
Хавсралт В
Өндрийн II ангийн хээрийн хэмжилтийн өндөржилтийн хүснэгтийн жишээ
Секцийн дугаар | цэг, тэмдэгтийн төрөл, дугаар, он | реперийн байршил | Зай эхний реперээс, км; репер хоорондох зай, км | шууд, урвуу хэмжилтийногноо | шууд, урвуу хэмжилтийн зогсоолын тоо | Хэмжсэн өндөржилт, мм | өндөр-жилтийн зөрүү, мм | хэмжсэн дундаж өндөржилт, м | |
шууд сэлгэц | урвуу сэлгэц | ||||||||
| Шугам №26. Хайлантын хийд-Цацайн өндөр овоо. Хөрсний репер 268-аас суурь репер 1607 |
| |||||||
1 | хөрсний репер 268. тх 17. 44.5.15. | Хөх чулуун уулнаас зүүн хойно 14,6 км, Их төлбөрийн голоос баруун урагш 10,1 км, Хөвсгөл-Булган автозамаас баруун 20,8 м. M-48-98 Х=5 461.2 Y=18 351.8 | 0,0 4,6
| 2,08 18,08 2,08 18,08 | 12 12 56 56 | -9496,5 +1922,5 | +9489,9 -1914,8 | -6,6 +7,7 | -9,4932 +1,9186 |
----- | ---- | ---- | --- | ---- | ---- | ---- | ---- | ---- | ---- |
|
| Нийт шугам | 13,9 |
| 133 134 | -12 484,2 | +12488,6 | +4,4 | -12,4864 |
|
1
Хавсралт Г
НЭР, ТОДОРХОЙЛОЛТ
Алдаа байнгын - тодорхой эх үүсвэрийн улмаас өөрийн тэмдэг ба утгатай үүсэх алдаа.
Алдаа дундаж квадрат- хэмжилтийн үр дүнгийн нарийвчлал, чанарын үзүүлэлт.
Алдаа санамсаргүй-тухайн хэмжилтийн тодорхой бус нөхцөлөөс үүсэх нэг утгын алдаа
Алдаа хэмжилтийн - хэмжиж буй хэмжигдэхүүний жинхэнэ утгаас хэмжилтийн үр дүн хазайх.
Рейк –шугаман хэмжээс бүхий геодезийн хэмжилтийн харах бай.
Геодинамикийн полигон- Газрын царцдас давхрагын босоо хөдөлгөөнийг судлах, газар хөдлөлтийн урьдчилсан таамаглалыг хайх, хөрсний гүний хагарал, гадаргуугийн ан цавын идэвхжил, газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүс нутаг, хэсгийг илрүүлэх геофизикийн шинжлэх ухааны иж бүрэн судалгааны геодези, гравиметрийн хэмжилтийн сүлжээ.
Геометрийн нивелирдлэг- Багажны хэвтээ харах тэнхлэг ба цэг дээр эгц байрлуулсан рейкны тусламжтайгаар цэгүүдийн өндрийн зөрүүг тодорхойлох арга.
гравиметр-Хүндийн хүчний хурдатгалын өөрчлөлтийг тодорхойлох нарийн мэдрэц бүхий тооллын системтэй багаж.
Нивелирийн сүлжээ- нивелирийн тэмдэгтээр тэмдэглэж, өндрийг нивелирдлэгээр тодорхойлсон газрын гадаргуу цэгүүдийн тогтолцоо.
Нивелирдлэг- эхлэл түвшинтэй харьцуулан газрын гадаргуун цэгийн өндрийг тодорхойлох арга.
Өндөр- тухайн цэгийн босоо(вертикаль)-оос өндрийн тооллын эхлэл хүртэлх зайгаар тодорхойлогдсон газрын гадаргуун цэгийн солбицлын нэг төрөл
Өндөржилт- цэгийн өндрийн зөрүү.
Репер- Газрын хөрс, хад, барилга байгууламжийн хананд суулгаж, нивелирийн хэмжилтээр үнэмлэхүй өндрийг тодорхойлсон геодезийн тэмдэгт.
Сэлгэц – зэргэлдээ орших 2 реперийн хооронд хэмжилт хийх зайг
Секц- Тухайн шугамд байгаа 2 суурь реперийн хоорондох хэмжилт хийх зайг
Нивелирийн шугам-Өндрийн сүлжээний 2 зангилаа реперийн хооронд хэмжилт хийх зайг
Ус ажиглалтын харуул- гол, нуурын усны түвшин хэмжих зориулалтын хэрэгсэл.
Техногенийн талбай- хүний ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн газрын гадаргуун хэв гажилтыг судлах хэмжилтийн геодезийн сүлжээ.
Тулгуур цэг- Хэвтээ хавтгайд харьцангуй хөдөлгөөнгүй байх, түүнтэй харьцуулж газрын гадаргуун цэг, биет юмсын өндрийг нивелирдлэгийн хэмжилтийн аргаар тодорхойлоход зориулсан геодезийн тэмдэгт.
Тэгшитгэн бодолт – геодезийн хэмжилтийн үр дүнгийн боловсруулалтаар хэмжиж буй хэмжигдэхүүний эсвэл түүний функцийн бодит утгыг олох
Хүндийн хүчний хурдатгал-Хүндийн хүчний орон зайд биетын чөлөөт унах уналтын хурдатгал.
Хэмжилтийн зөрүү–хэмжилтийн зайлшгүй алдааны улмаас ямарваа хэмжигдэхүүний бодит ба онолын утгын хоорондын зөрүү.
Хэмжилтийн нарийвчлал- бодит байдалд ойртох утгыг харуулах хэмжилтийн үзүүлэлт.
Хавсралт Д
НОРМ, НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ
- Геодезийн лавлах. Москва. Недра. 1987
- I, II, III ба IY ангийн нивелирдлэгийн заавар. ГКИНП (ГНТА )-03-010-05. Москва. ЦНИИГАиК. 2003 г.
- Нивелирдлэгийг тэгшитгэн бодох заавар. Москва. Недра. 2003г
- Инженер геодезийн ажлын лавлах. Москва. Недра. 1986 г.
- I, II ангийн нивелирдлэгийн заавар. ГУГК СССР. Москва. Недра. 1982 г.
- Геометрийн нивелирдлэгийн мониторинг байгуулах асуудалд. National Laboratory for Civil Engineering, Dams Department. 2011
- ОХУ-ын Үндэсний стандарт. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах систем. "Тоон нивелир ба кодон рейк"-ын хэмжилтийн систем. Шалгалтын аргачлал.
- Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2009 оны 52 дугаар тушаалын хавсралт. Нивелир шалгах, тохируулах аргачлал.
- Геодезийн байнгын цэг,тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-06
1
Гарчиг
1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
2. НОРМ, НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ
3. НЭР ТОМЪЁО, ТОДОРХОЙЛОЛТ
4. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
5. ХОТ,СУУРИН, БАРИЛГАЖСАН ТАЛБАЙДӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ
6. ГЕОДИНАМИКИЙН БА ТЕХНОГЕНИЙН ПОЛИГОНД ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ
7. ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ТЕХНИКИЙНТӨСӨЛ ЗОХИОХ
8. ӨНДРИЙН СҮЛЖЭЭНИЙ ШУГАМЫН ХАЙГУУЛ, СУДАЛГАА
9. ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙХЭМЖИЛТ ХИЙХ БАГАЖ, ХЭРЭГСЭЛ
10. ӨНДРИЙН I АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТ ХИЙХ
11. ӨНДРИЙН II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТ ХИЙХ
12. ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ РЕПЕРИЙГ ХУУЧИН ШУГАМЫН РЕПЕРТ ХОЛБОХ ХЭМЖИЛТ ХИЙХ
13. УСАН ДЭЭГҮҮР ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТ ХИЙХ
14. ӨНДӨР УУЛЫН БҮСЭД ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТ ХИЙХ
15. ГЕОДИНАМИКИЙН БА ТЕХНОГЕНИЙН ПОЛИГОНД ӨНДРИЙН I, II АНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТ ХИЙХ..
16. ӨНДРИЙН СҮЛЖЭЭНИЙ ШУГАМД ГРАВИМЕТРИЙНХЭМЖИЛТ ХИЙХ
17. ӨНДРИЙН СҮЛЖЭЭНИЙ РЕПЕРҮҮДИЙН ХЭМЖИЛТИЙН ӨГӨГДӨЛ БҮРТГЭХ, ХЭЭРИЙН БОДОЛТ ХИЙХ
18. ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН НЭГДСЭН САНД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ МАТЕРИАЛ
НЭР, ТОДОРХОЙЛОЛТ
НОРМ, НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ
1
Текст томруулах
A
A
A