A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 275

Улаанбаатар хот

"ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 14 дүгээр зүйлийн 14.5, 14.8, 14.11, 19 дүгээр зүйлийн 19.3, 22 дугаар зүйлийн 22.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.3, 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан журмыг баталсантай холбогдуулан өөрийн байгууллагын холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлтийг оруулж, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК /Ж.Золзаяа/, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК /Ш.Лхагва/, "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК /О.Эрдэнэгэрэл/, журмын хэрэгжилтийг хангаж, мөрдөн ажиллахыг нийт зохицуулалттай этгээдэд тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын 1-д заасан журмыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Тогтоолын 1-д заасан журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 175, 254, 436, 437, 2016 оны 200 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 61

Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болгох тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 14 дүгээр зүйлийн 14.5, 14.8, 14.11, 19 дүгээр зүйлийн 19.3, 22 дугаар зүйлийн 22.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.3, 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.9, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/772 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны "Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам батлах тухай" 2022 оны 275 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай. 

ДАРГАТ.ЖАМБААЖАМЦ