- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц" онөаатүг-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай - /ЗХХАЭ №17. 2022.06.10/
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 66
Улаанбаатар хот
"ЭРДЭНЭМАНДАЛ ХӨГЖЛИЙН ДЭД БҮТЭЦ" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Архангай аймгийн Эрдэнэмандал сумын "Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Хавсралтаар батлагдсан төсөвт байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж, ус түгээх байрны цэвэр усны тарифыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс, төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц" ОНӨААТҮГ /Ц.Ломбо/-т үүрэг болгосугай.
3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл үйлчилгээний зардалд хяналт тавьж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц" ОНӨААТҮГ /Ц.Ломбо/-т даалгасугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Захиргаа, удирдлагын газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Л.БОЛД
Ж.ДАВААЦЭРЭН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A