A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 287

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 370 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам"-д дор дурдсан агуулгатай 6.1.5, 6.2.6, 7.2.9, 7.2.10 дахь заалтыг нэмсүгэй.

1/ "6.1.5. Хорооноос тогтоосон "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 3.7, 3.9, 4.2, 4.3, 4.6 дахь хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй"

2/ "6.2.6. Хорооноос тогтоосон "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 2.1.2-2.1.5, 3.3, 3.11.1, 3.11.3-3.11.6, 3.11.8, 3.11.9, 4.4, 5.10 дахь хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй"

3/ 7.2.9. "Зөрчлийн тухай хуулийн 11.8.5-д заасан зөрчлийг 1 жилийн дотор 2 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан"

4/ 7.2.10. "Хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээснээс хойших хугацаанд 2 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг эрхлэхдээ дахин зөрчил гаргасан"

2.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 370 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам"-ын 4.2, 6.1.4, 6.2.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/ "4.2. Тухайн ББСБ-ын санхүү төлбөрийн чадвар, үйл ажиллагаанд эрсдэл үүсч болзошгүй нь зайны хяналт, шалгалтын үйл ажиллагааны үр дүнд тогтоогдвол хянан шалгагч нь энэхүү журмын 4.1.4-4.1.5-д зааснаас бусад тохиолдолд мэдэгдэл, эсхүл тайлангийн хариугаар үүрэг даалгавар өгөх, Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх арга хэмжээг тус тус авч болно."

2/ "6.1.4.зайны, газар дээрх хэсэгчилсэн болон иж бүрэн шалгалтаар гарсан дүгнэлтийг үндэслэн"

3/ "6.2.5.Хорооноос хийсэн зайны, газар дээрх хэсэгчилсэн болон иж бүрэн шалгалтын дүгнэлтийг үндэслэн"

3.Энэхүү тогтоолын 1-д заасан журмын 6.1.5 дахь заалтын дугаарлалтыг "6.1.6" гэж, 6.2.6 дахь заалтын дугаарлалтыг "6.2.7" гэж, 7.2.9 дэх заалтын дугаарлалтыг "7.2.11" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Энэхүү тогтоолын 1-д заасан журмын 4.3, 4.4 дэх хэсгийг тус тус хассугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай. 

ДАРГА Д.БАЯРСАЙХАН