A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 21

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хянан шалгах түр хороо байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.2014-2018 оны хооронд хэрэгжүүлсэн "Төрөөс эмийн талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн дүнг үндэслэн санаачилсан Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг "Хүний эмийн чанарын асуудал"-аар байхаар тогтоосугай.

2.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалт нь 2019 оноос 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааг хамрах бөгөөд хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:

1/хүний эмийн чанар;

2/хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлт.

3.Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулсугай.

4.Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Олонхыг төлөөлөн:

П.АнужинУлсын Их Хурлын гишүүн

Д.БатлутУлсын Их Хурлын гишүүн

Э.БатшугарУлсын Их Хурлын гишүүн

М.ОюунчимэгУлсын Их Хурлын гишүүн

Ц.Сандаг-ОчирУлсын Их Хурлын гишүүн

Б.СаранчимэгУлсын Их Хурлын гишүүн

Н.УчралУлсын Их Хурлын гишүүн

Ж.ЧинбүрэнУлсын Их Хурлын гишүүн

Цөөнхийг төлөөлөн:

Б.БейсенУлсын Их Хурлын гишүүн

С.ГанбаатарУлсын Их Хурлын гишүүн

С.ОдонтуяаУлсын Их Хурлын гишүүн

Ц.ТуваанУлсын Их Хурлын гишүүн

5.Улсын Их Хурлаас хугацааг сунгахаас бусад тохиолдолд Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо нь энэ тогтоолыг баталсан өдрөөс хойш 6 сарын дотор хяналт шалгалт явуулж тайланг санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулсугай.

6.Энэ тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

/Энэ тогтоолд 2022 оны 10 дугаар сарын 14-ний  өдрийн 60 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
/Энэ тогтоолын хугацааг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 61 дугаар тогтоолоор зургаан сараар сунгасан./