- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 63
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Зохицуулах зөвлөлийн 2016 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага" /цаашид "ТЗНШ" гэх/-д оруулах нэмэлтийг хавсралтаар баталсугай.
2.ТЗНШ-д оруулсан нэмэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар /Г.Нарантуяа/, Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т тус тус үүрэг болгосугай.
3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тус Зохицуулах зөвлөлийн дарга /Ж.Батсуурь/-д даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Л.БОЛД
Ж.ДАВААЦЭРЭН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A
