- Нүүр
- Эрх зүйн акт
- ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20…. ОНЫ ТАЙЛАН (З-ОҮИТБС-2) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
ОҮИТБС-2- р маягтын заавар
ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
20…. ОНЫ ТАЙЛАН (З-ОҮИТБС-2) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж нь тайланг маягтаар үнэн зөв гаргаж дараа оны 4 дүгээр сарын 15-ны дотор цахим тайлагналын системээр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба (ОҮИТБСАА)-нд илгээнэ. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба 5 дугаар сарын 15-ны дотор Үндэсний Статистикийн Хороонд нэгтгэлийг аж ахуйн нэгж, байгууллагаар цахим хэлбэрээр ирүүлнэ.
I. ХАЯГИЙН ХЭСЭГ
Аж ахуйн нэгж, байгууллагын хаяг. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, регистрийн дугаарыг улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаар товчлохгүйгээр нөхнө.
Аж ахуйн нэгж, байгууллагын оршин байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо, гудамж хороолол, байшин, байр, хашаа хаалганы дугаар зэрэг үзүүлэлтүүдийг нөхнө.
Холбоо барих хүний талаарх мэдээлэл. Энэ хэсэгт тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дарга эсвэл нягтлан бодогчийн овог нэр, албан тушаал, суурин болон гар утасны дугаар, цахим хаяг зэрэг үзүүлэлтүүдийг нөхнө.
Хариуцлага болон өмчийн хэлбэр. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн байгууллагын хариуцлагын болон өмчийн хэлбэрийг нөхөхдөө холбогдох кодыг сонгоно.
Код | Дэд | төрөл, хэлбэр |
10 |
| Хувьцаат компани |
| 10.07 | Нээлттэй хувьцаат компани |
10.08 | Хаалттай хувьцаат компани | |
11 |
| Хязгаарлагдмал хариуцлагатай компани |
| 11.11 | Хязгаарлагдмал хариуцлагатай компани |
11.19 | Хязгаарлагдмал хариуцлагатай компани | |
11.50 | Хязгаарлагдмал хариуцлагатай компани | |
11.51 | Хязгаарлагдмал хариуцлагатай компани | |
11.52 | Хязгаарлагдмал хариуцлагатай компани | |
13 |
| Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар |
| 13.13 | Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /төрийн өмчит/ |
13.14 | Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /орон нутгийн өмчит/ | |
20 |
| Нөхөрлөл |
| 20.20 | Бүх гишүүн нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл |
20.21 | Зарим гишүүн нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл | |
20.22 | Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл | |
20.23 | Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл | |
30 |
| Хоршоо |
| 30.30 | Анхан шатны хоршоо |
30.31 | Хадгаламж зээлийн хоршоо | |
30.32 | Дундын хоршоо | |
60 |
| Төрийн байгууллага |
| 60.68 | Улсын төсөвт үйлдвэрийн газар |
60.69 | Төрийн байгууллага, албан газар | |
70 |
| Холбоо |
| 70.71 | Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага |
70.72 | Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага | |
70.74 | Үйлдвэрчний эвлэлийн байгууллага | |
70.75 | Нийтийн эрх зүйн хуулийн этгээд | |
70.76 | Үндэсний хүмүүнлэгийн байгууллага | |
70.77 | Боловсрол сургалтын байгууллага | |
70.78 | Хэвлэл мэдээллийн байгууллага | |
80 |
| Шашны байгууллага |
81 |
| Сан |
82 |
| Улс төрийн нам |
84 |
| Олон улсын гэрээ, хэлэлцээрээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газар |
94 |
| Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар |
Өмчийн хэлбэр нь хамтарсан аж ахуйн нэгжийн хувьд өмчийн эзлэх хувийг нөхөх бөгөөд хэрэв төрийн хамтарсан бол төрийн өмчийн эзлэх хувийг, орон нутгийн хамтарсан бол орон нутгийн өмчийн эзлэх хувийг, хувийн хамтарсан бол гадаадын өмчийн эзлэх хувийг тус тус нөхнө.
Код | Дэд | өмчийн төрөл, хэлбэр |
1. Нийтийн өмч | ||
10 |
| Төрийн өмч |
| 10.11 | Төрийн өмчийн, 100 хувь |
| 10.12 | Төрийн өмчийн оролцоотой |
| 10.13 | Төрийн өмчийн, гадаадтай хамтарсан |
20 |
| Орон нутгийн өмч |
| 20.21 | Орон нутгийн өмчийн, 100 хувь |
| 20.22 | Орон нутгийн өмчийн оролцоотой |
| 20.23 | Орон нутгийн өмчийн, гадаадтай хамтарсан |
30 |
| Шашны өмч |
| 30.31 | Шашны өмчийн |
| 30.32 | Шашны өмчийн оролцоотой |
| 30.33 | Шашны өмчийн, гадаадтай хамтарсан |
40 |
| Олон нийтийн өмч |
| 40.41 | Олон нийтийн өмчийн |
| 40.42 | Олон нийтийн оролцоотой |
| 40.43 | Олон нийтийн, гадаадтай хамтарсан |
2. Хувийн өмч | ||
50 |
| Иргэний өмч |
| 50.51 | Монгол Улсын иргэний өмч |
| 50.52 | Гадаад улсын иргэний өмч |
| 50.53 | Гадаад улсын иргэнтэй хамтарсан |
Үйл ажиллагааны чиглэл. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг нөхөхдөө эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын дагуу үйл ажиллагааны чиглэлийг дэлгэрэнгүй тодорхой бичнэ. Үйл ажиллагааны чиглэлийг үндсэн үйл ажиллагаанаас хоёрдогч, гуравдагч үйл ажиллагаа гэсэн дарааллаар нөхнө.
II. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
- НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ
"Ашигт малтмалын тухай" хуулийн 48.12-т "Энэ хуулийн 48.3-т заасан хайгуулын үр дүнгийн тайлан болон 48.6.1-д заасан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах, тэдгээрт хийх хөндлөнгийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг мэргэшсэн мэргэжилтэн, эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ гэж заасны дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн бүх төрлийн ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тооцоо, эдийн засгийн үнэлгээ бүхий тайлан, орд газрыг ашиглах буюу уул уурхайн үйлдвэрлэлийн ТЭЗҮ болон газрын тосны судалгаа, бусад үйл ажиллагаатай холбогдсон ажлын төсөл, төлөвлөгөө, үр дүн зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох хууль, дүрэм, судалгааны арга аргачлалтай нийцэж буй эсэх талаар мэргэжлийн зөвлөмж өгөх, дүгнэлт гаргах эрхтэй орон тооны бус зөвлөл юм.
1-2 дугаар мөрөнд нөөцийн талбайг хэлэлцсэн Ашигт Малтмал, Газрын тосны Газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын огноо, дүгнэлтийн дугаарыг нөхнө.
3-4 дугаар мөрөнд нөөцийг бүртгэх тухай Ашигт Малтмал, Газрын тосны Газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийн огноо, дугаарыг нөхнө.
5 дугаар мөрөнд техник эдийн засгийн үндэслэлд заагдсан нөөцийн үнэлгээний дүнг мянган төгрөгөөр нөхнө.
6 дугаар мөрөнд техник эдийн засгийн үндэслэлд заагдсан анхны нөөцийн хэмжээг баррелиар илэрхийлэн нөхнө.
- ТӨСЛИЙН ТҮВШНИЙ МЭДЭЭЛЭЛ
Төсөл гэдэг нь нэг гэрээ, лиценз, концесс эсвэл ижил төстэй эрх зүйн багц гэрээ хэлэлцээрээр зохицуулагдан, төртэй хамаарах төлбөрийн үүрэг хариуцлагын үндсийг бүрдүүлж буй үйл ажиллагааг хэлнэ.
Харилцан холбоотой гэрээ гэдэг нь үйл ажиллагаа болон газар зүйн хувьд уялдмал гэрээ, лиценз, концесс эсвэл ижил төстэй эрх зүйн багц гэрээ хэлэлцээрүүд эсвэл Засгийн газартай байгуулж, төлбөрийн үүргийг тусгасан, агуулгын хувьд ижил нөхцөл бүхий хамаарах гэрээнүүдийг хэлнэ. Ийм төрлийн гэрээ хэлэлцээрийг нэг гэрээ, хамтарсан аж ахуйн нэгж, бүтээгдэхүүн хуваах гэрээ эсвэл бусад нийтлэг зохицуулах эрх зүйн гэрээ зэргээр ерөнхийлөн зохицуулсан байна.
Тухайн ААНБ нь 2 болон түүнээс дээш төсөл хэрэгжүүлж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
1 дүгээр мөрөнд тухайн төслийн оноосон нэрийг бичнэ.
2 дугаар мөрөнд төслийн гэрээний огноог бичихдээ төсөл нь олон гэрээнээс бүрдсэн бол огноогоор хамгийн эхэнд байх огноог нөхнө.
3-4 дүгээр мөрөнд техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс гаргасан дүгнэлтийн огноо, дугаарыг нөхнө.
5 дугаар мөрөнд техник эдийн засгийн үндэслэлд заасан ашиглах хугацааг жилээр нөхнө.
6 дугаар мөрөнд техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан хөрөнгө оруулалтын хэмжээг мянган төгрөгөөр нөхнө.
7 дугаар мөрөнд төсөл эхэлснээс хойших хөрөнгө оруулалтын нийт гүйцэтгэлийг мянган төгрөгөөр нөхнө.
8 дугаар мөрөнд тайлант онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээг мянган төгрөгөөр нөхнө.
9 дүгээр мөрөнд тайлант оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн хэмжээг мянган төгрөгөөр нөхнө.
10 дугаар мөрөнд техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан жилийн хүчин чадлын хэмжээг баррелиар илэрхийлэн нөхнө.
11 дүгээр мөрөнд төсөл эхэлснээс хойших олборлосон/үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээг баррелиар илэрхийлэн өссөн дүнгээр нөхнө.
12 дугаар мөрөнд тайлант онд олборлосон/үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээг баррелиар илэрхийлэн нөхнө.
13 дугаар мөрөнд ирэх онд олборлохоор/үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бүтээгдэхүүний хэмжээг баррелиар илэрхийлэн нөхнө.
- САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Энэ хэсэгт мэдээллээ бөглөснөөр нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан стандартуудыг аж ахуйн нэгж, байгууллага мөрдөж байгаа эсэх, Аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан олон улсын стандартыг мөрдсөн эсэхийг нийтэд ил тод болгоно.
1 дүгээр мөрөнд санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг мөрддөг эсэхийг тодорхойлж тийм бол 1, үгүй бол 2 гэж нөхнө.
2 дугаар мөрөнд санхүүгийн тайланд аудит хийлгэсэн эсэхийг тодорхойлж тийм бол 1, үгүй бол 2 гэж нөхнө.
3 дугаар мөрөнд аудитын олон улсын стандартын дагуу аудит хийсэн эсэхийг тодорхойлж тийм бол 1, үгүй бол 2 гэж нөхнө.
4 дүгээр мөрөнд аудитыг гүйцэтгэсэн компанийн нэрийг бичнэ.
5 дугаар мөрөнд санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийн төрөл нь зөрчилгүй бол 1, зөрчилтэй бол 2, сөрөг дүгнэлттэй бол 3, дүгнэлт өгөхөөс татгалзсан бол 4 гэж нөхнө.
Зөрчилгүй тайлан: Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсэгт "Санхүүгийн тайлангууд нь 20... оны 12 сарын 31-нээрх санхүүгийн байдал ба жилийн үйл ажиллагааны үр дүнг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартын зарчмуудын дагуу үнэн зөв, бодитой илэрхийлсэн байна гэж бид дүгнэж байна" гэж бичсэн байвал ямар ч алдаагүй, үнэн зөв илэрхийлэгдсэн санхүүгийн тайлан байна гэж ойлгоно.
Зөрчилтэй дүгнэлт бүхий тайлан: Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсэгт "...Үүнээс бусад нь...", "Дор дурдсанаас бусад нь...", "Дээрхээс бусад нь..." гэх мэт өгүүлбэр орсон байвал тодорхой үйл ажиллагааг аудитын хувьд зөв гэж дүгнэж болохооргүй байсан бөгөөд зөрчилтэй дүгнэлт бүхий тайлан гарчээ гэж ойлгоно.
Сөрөг дүгнэлттэй тайлан: Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсэгт "Бидний үзэж байгаагаар тухайн байгууллага мөнгөн гүйлгээний тайланг үнэн зөв үйлдээгүй байна. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг дагаж мөрдөөгүйтэй холбоотой гэж үзэж байна" гэж бичсэн байвал сөрөг дүгнэлттэй тайлан гэж ойлгоно.
Дүгнэлт өгөхөөс татгалзсан тайлан: Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсэгт "Тухайн байгууллага аудитын ажлын цар хүрээний боломжийг хязгаарлаж, нөхцөл бололцоог бүрдүүлээгүй, зарим мэдээ материалтай танилцах бололцоо олгоогүй учир баталгаажуулж чадсангүй". Ийм дүгнэлт нь аудитор хэдийгээр шалгаж баталгаажуулж чадаагүй ч санхүүгийн тайлангийн хэмжээнд тэрээр материаллаг бус байна гэж үзсэн үед бичигддэг. Энэ нь аудитор нь энэ тухай хангалттай дүгнэлт өгөх боломжгүй байлаа гэсэн утгатай бөгөөд аудитор дүгнэлт өгөхөөс татгалзсан байна гэж ойлгоно.
- АЖИЛЛАГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
4.1. Ажиллагчдын мэдээлэл
Ажиллагчид гэж цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөр эрхэлж буй иргэдийг хэлнэ. Ажиллагчдын мэдээллийг хүйсээр, насны бүлгээр ангилан нөхнө.
Нийт ажиллагчдын тоо нь дотоод болон гадаад ажиллагчдын тооны нийлбэртэй тэнцүү байна.
Орон нутгийн ажиллагчид гэж тухайн үйл ажиллагаа явуулж буй орон нутгаас авч ажиллуулж байгаа ажиллагчдын тоог хэлнэ. Энэ нь нийт дотоод ажиллагчдын тооноос бага байна.
Инженер, техникийн ажиллагчид гэж дээд болон тусгай мэргэжлээр инженерчлэлийн боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүдийн тоог хэлнэ. Энэ нь нийт ажиллагчдын тооноос бага байна.
Хөгжлийн бэрхшээлтэй ажиллагчидын тоог хүйсээр, насны бүлгээр ангилан нөхнө.
1 дүгээр баганын дүн нь 2-5 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
4.2. Ажиллагчдын цалингийн мэдээлэл
Ажиллагчдын цалин гэж цалин хөлс (үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал) хэлнэ.
Удирдах түвшний захирал гэж гүйцэтгэх дээд удирдлагын багт байгаа гишүүдийг хэлнэ.
Удирдах түвшний менежер гэж гүйцэтгэх удирдлагын доор ажилладаг дунд түвшний удирдлагыг хэлнэ.
Инженер мэргэжилтэн гэж уул уурхайн инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэнг хэлнэ.
Теникч болон туслах/дэд мэргэжилтэн гэж уурхайн байцаагч, хянагч, технологи процесс болон чанар шалгагч техникч, санхүү, нягтлан бодох бүртгэл, борлуулалтын мэргэжилтэн, хууль эрхзүйн ажилтанг хэлнэ.
Машин механизм/төхөөргийн операторч, угсрагч гэж далд ба ил уурхайчин, операторч, эрдэс, чулуулаг боловсруулах төхөөргийн ажилтан, цооног өрөмдөгч болон түүнтэй адилтгах ажилтан, машин механизм угсрагч ажилтанг хэлнэ.
1 дүгээр баганад ажиллагчдын тоог мөрөнд тусгагдсан мэргэжил, ажлын байр тус бүрээр нөхнө.
2-17 дугаар баганад ажилчдын тоог мөр бүрд тусгагдсан ажлын байр тус бүрээр, ажилласан жилээр, эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэйгээр ангилж нөхнө.
18 дугаар баганад ажиллагчдын цалингийн нийт зардалыг цалин хөлсний (үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал) үнийн дүнгээр нөхнө.
19-34 дүгээр баганад ажиллагчдын цалин хөлсний (үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал) хэмжээг мөр бүрд тусгагдсан ажлын байр тус бүрээр, ажилласан жилээр, эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэйгээр ангилж нөхнө.
35 дугаар баганад ажиллагчдын дундаж цалинг тооцож нөхөх бөгөөд тус үзүүлэлтийг тооцохдоо 18 дугаар баганын дүнг 1 дүгээр баганын дүнд харьцуулж гаргана.
36-51 дүгээр баганад ажиллагчдын дундаж цалинг мөр бүрд тусгагдсан ажлын байр тус бүрээр тооцож нөхнө. Тооцохдоо ажиллагчдын цалингийн нийт хэмжээг ажлын байрны тоонд харьцуулж гаргана.
- БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ
Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь Газрын тосны газар, гэрээлэгч компани хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулдаг баримт бичиг юм. Гэрээлэгч компани Монгол Улсын газрын тосны хууль, түүнийг хэрэгжүүлэх журмын дагуу жил бүр талбайн дэнчин гэж Засгийн газарт төлдөг бөгөөд "Талбайн дэнчин" гэдэг нь гэрээлэгч гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах онцгой эрх эдэлснийхээ төлөө гэрээт талбайн хэмжээгээр уг төлбөрийг төлдөг.
А баганад бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн нэрийг талбай тус бүрээр бичнэ.
1-2 дугаар баганад бүтээгдэхүүн хуваах гэрээний холбогдох Засгийн газрын тогтоолын огноо, дугаарыг нөхнө.
3 дугаар баганад бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгч ААНБ-ын нэрийг бичнэ.
4 дүгээр баганад бүтээгдэхүүн хуваах гэрээнд оролцогч талын нэрийг нөхнө. Үндсэн 2 гэрээлэгч буюу Засгийн газар, гэрээлэгч ААНБ-аас гадна 3-дагч гэрээлэгч байвал үүнийг нөхнө.
5 дугаар баганад бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан огноог нөхнө.
6 дугаар баганад бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох хувийг нөхнө.
7-8 дугаар баганад тусгай зөвшөөрөл олгосон сайдын тушаалын огноо, дугаарыг нөхнө.
9 дүгээр баганад тусгай зөвшөөрөл дуусах огноог нөхнө.
- ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТ, БОРЛУУЛАЛТ, ЭКСПОРТЫН МЭДЭЭЛЭЛ
Газрын тосны хайгуулын үеийн, олборлолтын үеийн мэдээллийг өөрийн гэрээт талбай тус бүрээр ялган нөхнө.
А баганад Газрын тосны хайгуулын болон олборлолтын талбай тус бүрийн нэрийг бичнэ.
1-2 дугаар баганад Газрын тосны олборлолтын биет хэмжээ болон үнийн дүнг талбай тус бүрээр нөхнө.
3-4 дүгээр баганад Газрын тосны нийт борлуулалтын биет хэмжээ болон үнийн дүнг талбай тус бүрээр нөхнө.
5-6 дугаар баганад Газрын тосны гадаад борлуулалт буюу экспортын биет хэмжээ болон үнийн дүнг талбай тус бүрээр нөхнө.
7-8 дугаар баганад Газрын тосны борлуулалтаас Засгийн газарт ногдох биет хэмжээ болон үнийн дүнг талбай тус бүрээр нөхнө.
9-10 дугаар баганад дотоод болон гадаад борлуулалтаас авсан нийт орлогын хэмжээг нөхнө.
11-12 дугаар баганад газрын тос худалдан авсан компанийн нэр, харьяа улсын нэрийг нөхнө.
Бүтээгдэхүүний олборлолтын хэмжээг үнийн дүнгээр гаргахдаа үйлдвэрлэгчийн өртөг, зардлаар, харин борлуулалтын орлогыг гаргахдаа худалдан авагчийн үнээр нөхнө.
- НӨХӨН СЭРГЭЭСЭН ТАЛБАЙН МЭДЭЭЛЭЛ
1-2 дугаар баганад үзүүлэлтүүдийн төлөвлөсөн биет хэмжээ болон үнийн дүнг нөхнө.
3-4 дүгээр баганад үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийн биет хэмжээ болон үнийн дүнг нөхнө.
1 дүгээр мөрөнд уурхайн эдэлбэр газрын хэмжээг га-гаар нөхнө. Уурхайн эдэлбэр газар гэж тусгай зөвшөөрлийн солбицлоор тодорхойлогдсон газрыг хэлнэ.
2 дугаар мөрөнд эвдэрсэн газрын хэмжээг га-гаар нөхнө. Эвдэрсэн газар гэж аливаа үйл ажиллагааны улмаас аж ахуйн анхдагч үнэ цэнээ алдаж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эх үүсвэр болж хувирсан газрыг хэлнэ.
3 дугаар мөрөнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийсэн нийт талбайн хэмжээг га-гаар нөхнө. Нийт нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ нь техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээтэй тэнцүү байна.
4 дүгээр мөрөнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг га-гаар нөхнө. Техникийн нөхөн сэргээлт гэж эвдэрсэн газрыг цаашид аж ахуйн тодорхой зориулалтаар ашиглах зорилгоор хэлбэршүүлэн засаж, тохижуулан бэлтгэхийг хэлнэ.
5 дугаар мөрөнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг га-гаар нөхнө. Биологийн нөхөн сэргээлт гэж эвдэрсэн газрын үржил шимт чанарыг сэргээхэд чиглэсэн агротехник болон фитомелиорацын иж бүрэн үйл ажиллагааг хэлнэ.
6 дугаар мөрөнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт дотоод овоолгоор нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг м³-ээр нөхнө.
7 дугаар мөрөнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт дүйцүүлэн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг га-гаар нөхнө.
8 дугаар мөрөнд байгаль хамгаалах нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээг төлөвлөгөөт дүн болон гүйцэтгэлийг мянган төгрөгөөр нөхнө.
9 дүгээр мөрөнд байгаль хамгаалах нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөөс тайлант онд зарцуулсан байгаль орчныг нөхөн сэргээх зардлын хэмжээг төлөвлөсөн дүн болон гүйцэтгэлийг мянган төгрөгөөр нөхнө.
- УЛСЫН ТӨСӨВТ ТӨЛСӨН АЛБАН ТАТВАР, ТӨЛБӨР, ХУРААМЖ, НОГДОЛ АШИГ
Энэ хэсэгт зөвхөн улсын төсөвт төлсөн албан татвар, төлбөр, хураамж, бусад татвар, төлбөр, хураамжийг маягтад бичсэн нэр төрлөөр ялган нягтлан бодохын мөнгөн суурьт үнэлгээгээр гаргана.
Албан татвар гэж аж ахуйн нэгж, байгууллагын /ААНБ/ орлого, ашиг, эд хөрөнгийн үнийн дүнгээс хамааруулан хуульд заасан хувь, хэмжээгээр төрөөс хураан авч байгаа мөнгөн дүнг ойлгоно.
1 дүгээр баганад ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн албан татвар, төлбөр, хураамж, бусад татварын дүнг мянган төгрөгөөр нөхнө.
1 дүгээр мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн нийт албан татварын дүнг нөхнө. Албан татварт ААНБ-ын орлогын татвар, гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн татвар, автобензин, дизелийн түлшний онцгой татвар, автобензин, дизелийн түлшний татвар зэргийг хамруулна. 1 дүгээр мөрийн дүн нь 2-6 дугаар мөрийн нийлбэртэй тэнцүү байна.
2 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн (ААНОАТ) аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дүнг төгрөгөөр нөхнө. ААНОАТ-д ногдол ашгийн орлого, эрхийн шимтгэлийн орлого, хүүгийн орлого, эрх борлуулсны орлого,гадаадын аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлсэн ашиг, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн зээлийн хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр, удирдлагын зардалд төлсөн төлбөр, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого зэрэгт ногдуулсан татвар зэргийг хамруулан тооцно.
3 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн гаалийн татварын дүнг төгрөгөөр нөхнө. "Гаалийн татвар" гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг хэлнэ. Уг дүнд зөвхөн гаалийн татварыг дангаар нь оруулна. Гаалийн татвартай хамт нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн бол түүнийг гаалийн албан татварт оруулахгүй тусад нь салгаж бүртгэнэ.
4 дүгээр мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн татварын дүнг нөхнө. Үйлдвэрлэгч, бөөний худалдаа эрхлэгчид түүхий эд, материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн худалдан авах мөн өөрийн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнээ цааш борлуулах үед худалдан авагчаас цуглуулсан татварыг НӨАТ гэнэ.
5 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн автобензин, дизелийн түлшний онцгой татварын дүнг төгрөгөөр нөхнө. "Онцгой албан татварын тухай хууль"-ийн дагуу автобензин, дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн хувь, хэмжээ, мөн энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хязгаарт багтаан салбарын онцлогийг харгалзан Засгийн газраас тогтоосон хувь хэмжээг харгалзан төлсөн автобензин, дизелийн түлшний онцгой татварын дүнг энд хамруулна.
6 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн автобензин, дизелийн түлшний татварын дүнг нөхнө. Уг татварт "Гаалийн тариф, гаалийн татварын тухай" хуулийн 35, 36, 39 дүгээр зүйлд заасны дагуу гаалийн байгууллагаас ногдуулж, төлсөн импортын автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг хамруулна.
7 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн төлбөр хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн нийт дүнг төгрөгөөр нөхнө. Төлбөр, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлд бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурсны урамшуулал, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолт эхэлсний урамшуулал, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолт нэмэгдүүлсний урамшуулал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, газрын тосны хайгуулын болон ашиглалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд төлсөн төлбөр, бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргээ шилжүүлэхэд төлсөн төлбөр, гадаад ажиллагчдын ажлын байрны төлбөр, ажиллагчдын нийгмийн даатгалын шимтгэл зэргийг хамруулна. 7 дугаар мөрийн дүн нь 8, 13, 18, 23, 28, 33, 38, 39 дүгээр мөрийн нийлбэртэй тэнцүү байна.
8-12 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурсны урамшууллын дүнг төгрөгөөр нөхнө. Хэрэв тухайн аж ахуйн нэгж 4 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
13-17 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолт эхэлсний урамшууллын дүнг төгрөгөөр нөхнө. Хэрэв тухайн аж ахуйн нэгж 4 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
18-22 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолт нэмэгдүүлсний урамшууллын дүнг төгрөгөөр нөхнө. Хэрэв тухайн аж ахуйн нэгж 4 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
23-27 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө. Хэрэв тухайн аж ахуйн нэгж 4 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
28-32 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн газрын тосны хайгуулын болон ашиглалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд төлсөн төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө. Хэрэв тухайн аж ахуйн нэгж 4 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
33-37 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргээ шилжүүлэхэд төлсөн төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө. Хэрэв тухайн аж ахуйн нэгж 4 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
38 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн гадаад ажиллагчдын ажлын байрны төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө. Үүнд: гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө хуулиар ногдуулсан төлбөрийг хамруулан ойлгоно.
39 дүгээр мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн ажиллагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн дүнг төгрөгөөр нөхнө. Үүнд: аж ахуйн нэгж болон ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн дүнг хамруулна.
40 дүгээр мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн яам, төрийн захиргааны байгууллагад төлсөн үйлчилгээний хөлс, хураамжийн дүнг төгрөгөөр нөхнө. Үүнд: гаалийн үйлчилгээний хураамж, газрын тосны хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тухайн онд төлсөн сургалтын урамшуулал, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тухайн онд төлсөн төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэг зэргийг хамруулна. 40 дүгээр мөрийн дүн нь 41-43, 48 дугаар мөрийн нийлбэртэй тэнцүү байна.
41 дүгээр мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн гаалийн үйлчилгээний хураамжийн дүнг төгрөгөөр нөхнө. Үүнд: экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт хийсэн үйлчилгээний хураамжийг хамруулна.
42 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн газрын тосны хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлсийг нөхнө.
43-47 дугаар мөрөнд ААНБ-аас бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тайлант онд улсын төсөвт төлсөн сургалтын урамшууллын дүнг төгрөгөөр нөхнө. Хэрэв тухайн аж ахуйн нэгж 4 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
48-52 дугаар мөрөнд ААНБ-аас бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тайлант онд улсын төсөвт төлсөн төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийн дүнг төгрөгөөр нөхнө. Хэрэв тухайн аж ахуйн нэгж 4 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
53 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд засгийн газарт төлсөн төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө. Үүнд: бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох газрын тосны орлогыг хамруулна.
54-58 дугаар мөрөнд ААНБ-аас улсын төсөвт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох газрын тосны орлогын дүнг төгрөгөөр нөхнө. Хэрэв тухайн аж ахуйн нэгж 4 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
59-63 дугаар мөрөнд ААНБ-аас улсын төсөвт төлсөн рояльти дүнг төгрөгөөр нөхнө. Хэрэв тухайн аж ахуйн нэгж 4 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
64 дүгээр мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн бусад төрлийн торгууль болон нөхөн төлбөрийн нийт дүнг төгрөгөөр нөхнө. 64 дүгээр мөрийн дүн нь 65-67 дугаар мөрийн нийлбэртэй тэнцүү байна.
65 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн бүх төрлийн торгуулийн дүнг төгрөгөөр нөхнө.
66 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн дээр дурдагдаагүй бүх төрлийн нөхөн төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө.
67 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд улсын төсөвт төлсөн дээр дурдагдаагүй бусад бүх төрлийн торгууль, нөхөн төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө.
- ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ТӨЛСӨН АЛБАН ТАТВАР, ТӨЛБӨР, ХУРААМЖ, НОГДОЛ АШИГ
Энэ хэсэгт зөвхөн орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөр, хураамж, бусад татвар, төлбөр, хураамжийг маягтад бичсэн нэр төрлөөр ялган нягтлан бодохын мөнгөн суурьт үнэлгээгээр гаргана.
1-3 дугаар баганад хэрэв аж ахуйн нэгж нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол төлсөн албан татвар, төлбөр, хураамж, бусад төлбөр хураамжийг тусгай зөвшөөрөл тус бүрээр ялгаж, аймаг, сум, дүүргийн нэрийг нөхнө. Хэрэв тухайн аж ахуйн нэгж 3 ба түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол нэмэлт хуудас гарган мэдээлнэ.
1 дүгээр мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн албан татварын дүнг төгрөгөөр нөхнө. Үүнд: зөвхөн үл хөдлөх хөрөнгийн, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хамруулна. 1 дүгээр мөрийн дүн нь 2-3 дугаар мөрийн нийлбэртэй тэнцүү байна.
2 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн үл хөдлөх хөрөнгийн албан татварын дүнг төгрөгөөр нөхнө. Газар болон түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс, үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулсан албан татварыг үүнд хамруулна.
3 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын дүнг төгрөгөөр нөхнө. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт бүх төрлийн ачааны автомашин, автобус, суудлын автомашин, мотоцикл, үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашинд ногдуулсан албан татварыг хамруулна.
4 дүгээр мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн бүх төрлийн төлбөрийн дүнг нөхнө. Үүнд: газар, ус ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, гадаад мэргэжилтэн, ажилтны байрны зардал зэргийг хамруулна. 4 дүгээр мөрийн дүн нь 5-9 дүгээр мөрийн нийлбэртэй тэнцүү байна.
5 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн газрын төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө. Аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмшиж, ашигласны төлөө төлж байгаа бүх төрлийн төлбөрийг үүнд хамруулна.
6 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн ус ашигласан төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө. Аж ахуйн нэгж, байгууллагаас уул уурхайн зориулалтаар ашигласан усны бүх төрлийн төлбөрийг үүнд хамруулна.
7 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн ус бохирдуулсны төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө. Ус бохирдуулсны төлбөр"-т хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг хамруулна.
8 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө.
9 дүгээр мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн гадаад ажиллагчдын ажлын байрны төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө. Үүнд: гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө хуулиар ногдуулсан төлбөрийг хамруулан ойлгоно.
10 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн төрийн өмчийн ногдол ашгийн дүнг төгрөгөөр нөхнө.
11 дүгээр мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн торгууль, нөхөн төлбөр, бусад төрлийн төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө. 11 дүгээр мөрийн дүн нь 12-14 дүгээр мөрийн нийлбэртэй тэнцүү байна.
12 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн бүх төрлийн торгуулийн дүнг төгрөгөөр нөхнө.
13 дугаар мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн дээр дурдагдаагүй бүх төрлийн нөхөн төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө.
14 дүгээр мөрөнд ААНБ-аас тайлант онд орон нутгийн төсөвт төлсөн дээр дурдагдаагүй бусад бүх төрлийн торгууль, нөхөн төлбөрийн дүнг төгрөгөөр нөхнө.
- НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН МЭДЭЭЛЭЛ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд үндэслэн дараах мэдээллийг нөхнө. Нөлөөллийн бүс гэж нөлөөлөл хаана мэдрэгдэж байна тэр бүхний хязгаараар хүрээг авч үзнэ.
А баганад тусгай зөвшөөрөл байршиж буй засаг, захиргааны нэгжийн нэрийг бичнэ. Засаг захиргааны нэгжийн нэрийг аймаг, сум, багийн түвшинд задалж нөхнө.
1 дүгээр баганад тусгай зөвшөөрөл байршиж буй талбайн нөлөөллийн бүсийн радиусыг км-ээр нөхнө.
2 дугаар баганад тусгай зөвшөөрөл байршиж буй нөлөөллийн бүсийн талбайг Га-гаар тооцож нөхнө.
3-4 дүгээр баганад нөлөөллийн бүсэд байршиж буй хүн амын тоог хүйсээр задалж нөхнө. Байршиж буй гэдэгт тухайн бүс нутагт байнгын оршин суугаа иргэдийг оруулна.
5 дугаар баганад нөлөөллийн бүсэд байршиж буй малын тоог нөхнө. Энд тухайн нөлөөллийн бүсэд байнгын оршин суугаа өрхийн эзэмшлийн малын тооны нийлбэрийг нөхнө.
6 дугаар баганад нөлөөллийн бүсэд байршиж буй өвөлжөө, хаваржааны тоог нөхнө. Тухайн нөлөөллийн бүсэд байнгын оршин суугаа өрхийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны нийт тоог нөхнө. Малын хашаанд малыг хүйтэн сэрүүнээс хамгаалан барьсан байгууламжийг оруулна.
7 дугаар баганад нөлөөллийн бүсэд байршиж буй сум, суурин газрын тоог нөхнө. Тухайн тусгай зөвшөөрөл байршиж буй газрын нөлөөллийн бүсэд багтаж буй засаг захиргааны нутаг дэвсгэрийн тоог бичнэ.
- АШИГЛАСАН УСНЫ МЭДЭЭЛЭЛ
Газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын тайлант онд ашигласан усны мэдээллийг нөхнө.
А баганад газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, сумын нэрийг бичнэ.
1 дүгээр баганад газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах дүгнэлт гаргасан байгууллагын харгалзах кодыг нөхнө. Байгаль орчны газар бол 1, сав газрын захиргаа бол 2, аймгийн байгаль орчны алба бол 3 гэж нөхнө.
2 дугаар баганад газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах дүгнэлт гаргасан огноог нөхнө.
3 дугаар баганад гэрээнд заасан ашиглах усны хэмжээг м3-ээр нөхнө.
4 дүгээр баганад тайлант онд ашигласан нийт усны хэмжээг м3-ээр нөхнө. Нийт ашигласан усны хэмжээ нь ашигласан гадаргын ус болон ашигласан гүний усны нийлбэртэй тэнцүү байна.
5 дугаар баганад тайлант онд ашигласан гадаргын усны хэмжээг м3-ээр нөхнө. Гадаргын усанд гол мөрөн, нуур, цөөрөм, мөстөл, мөсөн голын усыг хамруулна.
6 дугаар баганад тайлант онд ашигласан гүний усны хэмжээг м3-ээр нөхнө.
7 дугаар баганад тайлант онд гэрээнд заасан ашиглах усны хэмжээнээс илүү ашигласан усны хэмжээг м3-ээр нөхнө. Гэрээнд зааснаас илүү ашигласан усны хэмжээ нь гэрээнд заасан усны хэмжээнээс ашигласан усны хэмжээг хассантай тэнцүү байна.
8 дугаар баганад тайлант онд гэрээнд заасан ашиглах усны хэмжээнээс дутуу ашигласан усны хэмжээг м3-ээр нөхнө. Гэрээнд зааснаас дутуу ашигласан усны хэмжээ нь ашигласан усны хэмжээнээс гэрээнд заасан усны хэмжээг хассантай тэнцүү байна.
9 дүгээр баганад тайлант онд төлсөн усны төлбөрийн хэмжээг төгрөгөөр нөхнө. Ус ашигласны төлбөр гэж ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө төлсөн төлбөрийг хэлнэ.
10 дугаар баганад тайлант онд төлсөн ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг төгрөгөөр нөхнө. Ус бохирдуулсны төлбөр гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлсөн төлбөрийг хэлнэ.
11 дүгээр баганад тайлант онд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаандаа саарал ус ашигласан бол 1, үгүй бол 2 гэж нөхнө. Саарал ус гэж ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг хэлнэ.
12 дугаар баганад тайлант онд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаандаа ашигласан саарал усны хэмжээг м3-ээр нөхнө.
13 дугаар баганад усны төлбөрөөс чөлөөлөгдсөн бол 1, үгүй бол 2 гэж нөхнө.
- АШИГЛАСАН ЭРЧИМ ХҮЧ, ТҮЛШ ШАТАХУУН, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ
А баганад тайлант онд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахад эрчим хүч, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, ХАБЭА-н бүтээгдэхүүн нийлүүлсэн ААНБ-ын нэрийг бичнэ.
Орон нутаг гэж ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж буй тухайн аймгийн газар нутгийг бүхэлд нь хамруулан ойлгоно.
1-2 дугаар баганад тайлант онд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахад эрчим хүч нийлүүлсэн ААНБ-тай хийсэн гэрээний эхлэх болон дуусах хугацааг нөхнө.
3 дугаар баганад тайлант онд бүс нутгаас авч ашигласан эрчим хүчний хэмжээг үнийн дүнгээр нөхнө.
4 дүгээр баганад тайлант онд ашигласан төвийн эрчим хүчний хэмжээг үнийн дүнгээр нөхнө.
5 дүгээр баганад тайлант онд ашигласан импортын эрчим хүчний хэмжээг үнийн дүнгээр нөхнө.
6 дугаар баганад тайлант онд ашигласан нийт эрчим хүчний хэмжээг үнийн дүнгээр нөхнө.
7-8 дугаар баганад тайлант онд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахад түлш, шатахуун нийлүүлсэн ААНБ-тай хийсэн гэрээний эхлэх болон дуусах хугацааг нөхнө.
9-10 дугаар баганад тайлант онд ашигласан дизель түлшний хэмжээг тонноор нөхнө.
11-12 дугаар баганад тайлант онд ашигласан бензиний хэмжээг тонноор нөхнө.
13-14 дүгээр баганад тайлант онд ашигласан бусад түлшний хэмжээг тонноор нөхнө.
15-17 дугаар баганад тайлант онд худалдан авсан мах, махан бүтээгдэхүүний хэмжээг худалдан авсан байршлаар нөхнө.
18-20 дугаар баганад тайлант онд худалдан авсан мах, махан бүтээгдэхүүний үнийн дүнг худалдан авсан байршлаар нөхнө.
21-22 дугаар баганад тайлант онд худалдан авсан сүү, сүүн бүтээгдэхүүний биет хэмжээг худалдан авсан байршлаар нөхнө.
23-24 дүгээр баганад тайлант онд худалдан авсан сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг үнийн дүнгээр, байршлаар нөхнө.
25-27 дугаар баганад тайлант онд худалдан авсан хүнсний ногоо, жимсний биет хэмжээг худалдан авсан байршлаар нөхнө.
28-30 дугаар баганад тайлант онд худалдан авсан хүнсний ногоо, жимсний хэмжээг үнийн дүнгээр, байршлаар нөхнө.
31-33 дугаар баганад тайлант онд худалдан авсан бусад хүнсний бүтээгдэхүүний биет хэмжээг худалдан авсан байршлаар нөхнө.
34-36 дугаар баганад тайлант онд худалдан авсан бусад хүнсний бүтээгдэхүүний хэмжээг үнийн дүнгээр, байршлаар нөхнө.
37-39 дүгээр баганад тайлант онд худалдан авсан хөдөлмөрийн аюулгүй байдлын буюу ажлын хувцас худалдан авахад зарцуулсан мөнгөн дүнг байршлаар нөхнө.
40-42 дугаар баганад тайлант онд эрүүл ахуйн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан мөнгөн дүнг байршлаар нөхнө.
43-45 дүгээр баганад тайлант онд худалдан авсан бусад бүтээгдэхүүний хэмжээг үнийн дүнгээр, байршлаар нөхнө.
- ХОГ ХАЯГДЛЫН МЭДЭЭЛЭЛ
А баганад газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн нэрийг бичнэ.
1 дүгээр баганад тайлант онд хог хаягдлын төлбөрт төлсөн дүнг төгрөгөөр нөхнө.
2 дугаар баганад тайлант онд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас гарсан нийт хог хаягдлын хэмжээг тонноор нөхнө. Нийт хог хаягдлын хэмжээ нь энгийн болон аюултай хог хаягдлын хэмжээний нийлбэртэй тэнцүү байна.
3 дугаар баганад тайлант онд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас гарсан энгийн хог хаягдлын хэмжээг тонноор нөхнө.
4 дүгээр баганад тайлант онд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас гарсан аюултай хог хаягдлын хэмжээг тонноор нөхнө. Аюултай хог хаягдал гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг хэлнэ.
5 дугаар баганад тайлант онд устгасан нийт хог хаягдлын хэмжээг тонноор нөхнө.
6 дугаар баганад тайлант онд ландфиллд булшилсан хог хаягдлын хэмжээг тонноор нөхнө. Ландфилл гэж хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр газарт булшилж хадгалах байгууламжийг хэлнэ.
7 дугаар баганад тайлант онд шатааж устгасан хог хаягдлын хэмжээг тонноор нөхнө. Хог хаягдлыг шатаах гэж хог хаягдлыг зориулалтын байгууламжид шатааж, задлахыг хэлнэ.
8 дугаар баганад тайлант онд химийн болон биологийн аргаар устгасан хог хаягдлын хэмжээг тонноор нөхнө. Химийн аргаар устгах гэж химийн бодис ашиглаж хоргүйжүүлэхийг хэлнэ. Биологийн аргаар устгах гэж шүүх, тунадасжуулах, шингээх, нэрэх зэрэг аргаар бохирдуулагчийг цэвэрлэхийг хэлнэ.
9 дүгээр баганад тайлант онд бусад аргаар устгасан хог хаягдлын хэмжээг нөхнө. Хэмжих нэгж нь тонн байна.
10 дугаар баганад тайлант онд мэргэжлийн ААНБ-д шилжүүлсэн нийт хог хаягдлын хэмжээг тонноор нөхнө.
11 дүгээр баганад тайлант онд мэргэжлийн ААНБ-д шилжүүлсэн энгийн хог хаягдлын хэмжээг тонноор нөхнө.
12 дугаар баганад тайлант онд мэргэжлийн ААНБ-д шилжүүлсэн аюултай хог хаягдлын хэмжээг тонноор нөхнө.
- ОПЕРАТОР, ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ ААНБ-ЫН МЭДЭЭЛЭЛ
А баганад оператор, туслан гүйцэтгэгч ААНБ-ын нэрийг бичнэ.
1 дүгээр баганад уурхай байрладаг аймаг, нийслэл, сум, дүүргийн нэрийг бичнэ.
2-3 дугаар баганад оператор, туслан гүйцэтгэгч ААНБ-тай хийсэн гэрээнд заасан эхлэх болон дуусах хугацааг нөхнө.
4 дүгээр баганад оператор, туслан гүйцэтгэгч ААНБ-тай хийсэн гэрээнд заасан төлбөрийн хэмжээг нөхнө. Хэмжих нэгж нь төгрөг байна.
5 дугаар баганад тухайн оператор, туслан гүйцэтгэгч ААНБ-ын үзүүлж буй үйлчилгээний төрөл нь олборлолт бол А, зам засвар бол Б, хөрс хуулалт бол В, бутлуур, шигшүүр бол Г, бусад үйлчилгээ бол Д гэж нөхнө. Энд олон хариулт сонгож болно.
6-7 дугаар баганад тухайн оператор, туслан гүйцэтгэгч ААНБ-ын нийт ажиллагчдын тоог хүйсээр ангилан нөхнө. Нийт ажиллагчдын тоо нь гадаад болон дотоод ажиллагчдын тооны нийлбэртэй тэнцүү байна.
8-9 дүгээр баганад тухайн оператор, туслан гүйцэтгэгч ААНБ-ын гадаад ажиллагчдын тоог хүйсээр ангилан нөхнө.
10-11 дүгээр баганад тухайн оператор, туслан гүйцэтгэгч ААНБ-ын дотоод ажиллагчдын тоог хүйсээр ангилан нөхнө.
- ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
А баганад орон нутгийн захиргааны байгууллагын нэрийг нөхнө.
1-3 дугаар баганад гэрээг байгуулсан болон гэрээ эхлэх, дуусах огноог нөхнө.
4 дүгээр баганад гэрээний зорилгыг Ашигт малтмалын тухай хуулийн 42.1- д заасны дагуу байгаль орчныг хамгаалах зорилгоор бол А, уурхайн ашиглах зорилгоор бол Б, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор бол В, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бол Г гэж нөхнө. Энд олон хариулт сонгож болно.
5-6 дугаар баганад нутгийн захиргааны байгууллагын талаас төлөөлөн гэрээг баталгаажуулсан хүний албан тушаал, овог, нэрийг нөхнө.
7-8 дугаар баганад ААНБ-ын талаас төлөөлөн гэрээг баталгаажуулсан хүний албан тушаал, овог, нэрийг нөхнө.
9-11 дүгээр баганад гэрээнд тусгагдсан хамтын ажиллагааны хорооны гишүүдийн тоог Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын дагуу нутгийн удирдлага, ААНБ, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл тус бүрээр нөхнө.
12-13 дугаар баганад гэрээний хэрэгжилтийн хүрээнд "сонсох ажиллагаа" явуулсан огноо болон түүнд оролцсон оролцогчдын тоог нөхнө.
14 дүгээр баганад гэрээг нийтэд ил тод болгон байршуулсан цахим холбоосыг нөхнө.
15 дугаар баганад гэрээний хүрээнд байгуулсан хөрөнгийн сангийн дүнг төгрөгөөр нөхнө.
16 дугаар баганад гэрээг үнэлсэн эсэхийг тодорхойлж тийм бол 1, үгүй бол 2 гэж нөхнө.
- ДЭД БҮТЦЭД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОН БАРТЕРЫН ГЭРЭЭ
Энэ хүснэгтэд 100 сая төгрөгөөс дээш дүнтэй дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт болон бартерын гэрээг тайлагнана. Зам, барилга, орон сууц, эмнэлэг, засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэл зэрэг ажлуудад оруулсан хөрөнгө оруулалт болон бартерын гэрээний мэдээллийг ойлгоно.
1-3 дугаар баганад хөрөнгө оруулалт болон бартерын гэрээний ажлыг эхлэх, дуусах, үргэлжилсэн хугацааг жилийн тоогоор нөхнө.
4-5 дугаар баганад хөрөнгө оруулалт болон бартерын гэрээний төрөл нь дотоод эх үүсвэрийнх бол 1, гадаад эх үүсвэрийнх бол 2 гэж нөхнө.
6 дугаар баганад гэрээнд тусгагдсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээг төгрөгөөр нөхнө. Гадаад валютаар илэрхийлэгдсэн бол Монголбанкны албан ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн нөхнө.
7 дугаар баганад гэрээний нөхцөлд түлхүүр гардуулах, хамтран хөрөнгө гаргах зэрэг нөхцөлүүдийн аль нь болохыг нөхнө.
8-9 дүгээр баганад хамтран оролцсон гуравдагч тал болон хүлээн авагч тал нь ямар байгууллага болохыг нөхнө.
10 дугаар баганад гэрээнд тусгагдсан Засгийн газрын дэнчин байгаа эсэхийг тодорхойлж тийм бол 1, үгүй бол 2 гэж нөхнө.
11 дүгээр баганад Бодит үнэ цэнийг үнэлэн, хүлээн авсан дүнг нөхнө. Бодит үнэ цэнийг нөхөхдөө хүлээн авагч байгууллагад актаар хүлээлгэн өгсөн бол тэрхүү үнэ цэнээр, төгрөгөөр нөхнө. Гадаад валютаар илэрхийлэгдсэн бол Монголбанкны албан ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн нөхнө.
12 дугаар баганад гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн буюу тийм бол 1, үгүй бол 2 гэж нөхнө.
- ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
Эцсийн өмчлөгч гэж эрдэс баялгийн салбарт тусгай зөвшөөрөл эзэмшигч, хөрөнгө оруулагч, тендерт оролцогч, гэрээлэгч хуулийн этгээдийн 5 хувь буюу түүнээс дээш хувьцаа эсхүл түүнтэй адилтгах үнэт цаасыг, 20 хувь буюу түүнээс дээш саналын эрхийг, 5 хувь буюу түүнээс ногдол ашгийг шууд болон шууд бусаар эзэмшдэг, өмчилдөг, хүртдэг, удирдлага, хяналтыг шууд болон шууд бусаар хэрэгжүүлдэг, эсхүл бусад хэлбэрээр эрхээ хэрэгжүүлдэг хувь хүнийг ойлгоно.
17.1. ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ ИРГЭД
А баганад эцсийн өмчлөгчийн овог нэрийг бүтнээр нөхнө.
1-3 дугаар баганад эцсийн өмчлөгчийн үндэс угсаа, иргэний харьяалал /хэрэв давхар харьяалалтай бол хамтад нь бичнэ/, оршин суугаа улсын мэдээллийг нөхнө.
4 дүгээр баганад эцсийн өмчлөгчийн улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлж тийм бол 1, үгүй бол 2 гэж нөхнө. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан тодорхойлолтоор "Улс төрд нөлөө бүхий этгээд" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-д заасан этгээдийг ойлгоно.
5 дугаар баганад тухайн ААНБ-д удирдах албан тушаал хашдаг эсэхийг тодорхойлж тийм бол 1, үгүй бол 2 гэж нөхнө.
6 дугаар баганад эцсийн өмчлөгчийн одоогийн ажиллаж байгаа ААНБ-ын хаягийг дэлгэрэнгүй нөхнө.
7-8 дугаар баганад 5 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эсхүл түүнтэй адилтгах үнэт цаас эзэмшигчийн хувьцааны тоо болон эзэмшлийн хувийг нөхнө.
9-10 дугаар баганад 20 хувь буюу түүнээс дээш саналын эрхтэй эцсийн өмчлөгчийн шууд саналын эрхийн хувь болон шууд бус саналын эрхийн хувийг нөхнө.
11 дүгээр баганад ААНБ-ын хяналтыг бусад аргаар хэрэгжүүлдэг бол дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэрэнгүй нөхнө.
17.2. ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ ААНБ-ЫН БҮРТГЭЛ
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.27-д "хөрөнгийн биржийн бүртгэл" гэж хөрөнгийн биржээс тухайн биржийн арилжаанд оруулахыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг; 4.1.28-д "хөрөнгийн бирж" гэж үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гэж үздэг.
А баганад тухайн ААНБ-ын хариуцлагын хэлбэр нь хувьцаат компани бол бүртгэлтэй хөрөнгийн биржийн нэрийг нөхнө.
1-5 дугаар баганад ААНБ-ын бүртгэлтэй хөрөнгийн биржийн улс, оффисын хаяг, утасны дугаар, албан ёсны цахим хуудасны нэр, компанийн симбол зэргийн дэлгэрэнгүй нөхнө. Компанийн симбол нь хөрөнгийн бирж дээрх хувьцааны тэмдэглэлийг хэлнэ (Жишээ нь Эрдэнэс Ресурс Девелопмент Корпорэйшн ХК-ийн тэмдэглэгээ нь Монголын хөрөнгийн бирж дээр ERDN, Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр ERD гэсэн тэмдэглэгээтэй байна).
- БАЙГУУЛЛАГАД ӨГСӨН ХАНДИВ, ДЭМЖЛЭГ
Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, бусад байгууллагад өгсөн хандив, дэмжлэгийн талаарх мэдээллийг нөхнө.
А баганад хандив, дэмжлэг хүлээн авагч байгууллага болон иргэдийн нэрийг нөхнө.
1 дүгээр баганад хандив, дэмжлэг хүлээн авагчийн төрлийг яам бол 1, агентлаг бол 2, аймаг бол 3, нийслэл бол 4, сум бол 5, дүүрэг бол 6, ТББ бол 7, иргэн бол 8, бусад бол 9 гэж нөхнө.
2 дугаар баганад хандив, дэмжлэгийн хэлбэрийг мөнгөн бол 1, мөнгөн бус бол 2 гэж нөхнө.
3 дугаар баганад хандив, дэмжлэгийн төрлийг бэлэг бол 1, хандив бол 2, хариу төлбөргүй үйлчилгээ бол 3, бусад бол 4 гэж нөхнө.
4 дүгээр баганад хандив, дэмжлэгийн зориулалтыг боловсролын үйл ажиллагаанд бол 1, соёлын арга хэмжээнд бол 2, эрүүл мэндийн үйл ажиллагаанд бол 3, бусад үйл ажиллагаанд бол 4 гэж нөхнө.
5 дугаар баганад хандив, дэмжлэгийн дүнг мянган төгрөгөөр нөхнө.
- ТАТВАР, ТӨЛБӨР, ХУРААМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС
1 дүгээр мөрөнд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14, 18 дугаар зүйлд зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар тооцож суутгасан дүнг хувь хүний орлогоос суутгасан албан татварт нөхнө.
2-5 дугаар мөрөнд улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн хураамжийг нөхнө.
6-8 дугаар мөрөнд хууль тогтоомжийн дагуу аж ахуйн нэгжээс нутгийн захиргааны байгууллагад тайлант онд төлсөн хураамж, үйлчилгээний хөлсийг орон нутгийн төсөвт төлсөн тэмдэгтийн хураамж, нутгийн захиргааны байгууллагад төлсөн үйлчилгээний хөлс гэж салган зохих мөрөнд нөхнө.
9 дүгээр мөрөнд яам, төрийн захиргааны байгууллагад төлсөн тэмдэгтийн хураамжид дараах төлбөрүүдийг хамааруулан нөхнө. Үүнд:
- Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрлийн хураамж
- Аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн хураамж
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрлийн хураамж
- Тусгай зөвшөөрөл шаардагдах үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрлийн хураамж
- Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хураамж
- Замын цагдаагийн газарт төлсөн үнэмлэхийн хураамж, үзлэгийн хураамж
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд төлсөн тэмдэгтийн хураамж
- Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт төлсөн лавлагаа гаргуулсны хураамж
10 дугаар мөрөнд яам, төрийн захиргааны байгууллагад төлсөн үйлчилгээний хөлсөнд дараах төлбөрүүдийг хамааруулан нөхнө. Үүнд:
- Тусгай зөвшөөрөл авах, шилжүүлэх, барьцаалах, сунгуулах, талбайг буцаан хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлэх, үрэгдүүлсэн тусгай зөвшөөрлийг нөхөн олгоход өргөдлийг хянан үзэх үйл ажиллагааны үйлчилгээний хөлс
- Холбогдох байгууллагад жин баталгаажуулалтын хөлс, хэмжилтийн хөлс
- Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон гадаад иргэдийг олон удаа орох гарах визийн хуудас, үйлчилгээний хөлс, оршин суух зөвшөөрөл, тодорхойлолтын үнэ, хөдөлмөр эрхлэлтийн урилга
- Ашигт малтмалын газарт лицензийн үйлчилгээний төлбөр, бүртгэлийн төлбөр, тайлангийн үйлчилгээ, геологийн багц мэдээллийн хөлс, талбайн захиалгын захиргааны хөлс, лиценз худалдан авах үйлчилгээний хөлс, тайлан хянуулах хөлс
- Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тусгай зөвшөөрлийн хөлс
- Усны хэмнэлтийн төвд төлсөн үйлчилгээний хөлс
- Сорьцын албанд сорьцын шинжилгээний зардал
- Стандарт хэмжил зүйн төвд нарийн хэмжүүрийн хөлс, стандартын үйлчилгээний хөлс
- Татварын албанд зөвшөөрлийн хөлс
11 дүгээр мөрөнд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний үйлчилгээний хураамжид төлсөн үйлчилгээний хураамжийг нөхнө.
12 дугаар мөрөнд ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж, ашигласны төлбөрт тайлант онд төлсөн ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж, ашигласны төлбөрийг нөхнө.
13-19 дугаар мөрөнд Тухайн аж ахуйн нэгжийн төлсөн дараах зардлуудыг нөхнө.
- Гэрээ, тодорхой нөхцөлөөр хөнгөлүүлсэн, чөлөөлсөн татвар
- Хөрөнгө оруулалтын зардал
- Ажиллагчдын сургалт, чадавх бэхжүүлэхэд зориулсан зардал
- Геологи, хайгуулын зардал
- Байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулсан зардалд хүрээлэн буй орчны агаарыг хамгаалах, хаягдал усны цэвэрлэх, хөргөлтийн усыг цэвэрлэх, аюултай ба аюултай бус хог хаягдлыг цэвэрлэх болон устгах, хөрс, газрын доорх болон гадаргын усны хамгаалалт, нөхөн сэргээлт, биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн болон хагас байгалийн ландшафтын хамгаалалт, байгаль орчин хамгааллын судалгаа, шинжилгээ, байгаль орчны менежмент зэрэг байгаль орчны хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдуулан гарсан бүх төрлийн зардлыг хамруулна.
- Гамшгаас хамгаалахад зориулсан зардал (Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу)
20. ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ
Газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага ирэх 3 жилийн олборлолт, экспортын мэдээг нөхнө.
1-3 дугаар баганад олборлолтын төлөвлөгөөг баррелиар нөхнө.
4-6 дугаар баганад экспортын төлөвлөгөөг баррелиар нөхнө.
Гадаад хөрөнгө оруулалт гэдэгт гадаад улс орноос, гадаадын хөрөнгө оруулагчаас авах хөрөнгө оруулалтыг хэлнэ.
Дотоод хөрөнгө оруулалт гэдэгт дотоодын төр засаг, аж ахуй нэгж, хувь хүнээс авах хөрөнгө оруулалтыг хэлнэ.
Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний 1-3 дугаар баганад хөрөнгө оруулалтын хэмжээг мөнгөн дүнгээр нөхнө. Гадаадын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг тооцохдоо тайлант он дахь Монголбанкны дундаж ханшаар тооцно.
Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын
санаачилгын ажлын алба
Утас: (976)-70110525,
Факс: (976)-70110155
1
Текст томруулах
A
A
A