A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭС ТӨВЛӨРҮҮЛСЭН АЛБАН ТАТВАР, ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН БОЛОН БУСАД ОРЛОГЫН 20…. ОНЫ ТАЙЛАНГИЙН МАЯГТ (З-ОҮИТБС-3) НӨХӨХ ЗААВАР
Бүлэг: 1979
ίÈÒÁÑ ÌÀßÃÒ-1-èéã ãàðãàõ çààâàð

 

ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭС ТӨВЛӨРҮҮЛСЭН АЛБАН ТАТВАР, ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН БОЛОН БУСАД ОРЛОГЫН 20. ОНЫ ТАЙЛАНГИЙН МАЯГТ (З-ОҮИТБС-3) НӨХӨХ ЗААВАР

 

 Нутгийн захиргааны байгууллага нь ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн албан татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, хандив дэмжлэгийг энэ тайлангаар гаргана.

 Энэхүү санаачилгын тайлан нь олборлох үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдээс орон нутагт оруулж буй хувь нэмрийг иргэддээ мэдээлэх, Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Засгийн газрын тайланг үнэн зөв гаргах үндэслэл болно.

 Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар харьяа сум, дүүргээс тайланд холбогдох мэдээллийг гаргуулан, нэгтгэж төрийн аудитаар баталгаажуулан 4 дугаар сарын 15-ны дотор ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжийн тайланг ОҮИТБС-ын Цахим тайлагналын системээр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албанд илгээнэ.

 

I.1 ТАТВАР, ХУРААМЖ ХҮЛЭЭН АВАГЧ БАЙГУУЛЛАГЫН ХАЯГИЙН ХЭСЭГ -т тухайн татвар, хураамж, хүлээн авагч байгууллагын холбогдох хаягийн хэсгийг нөхнө.

I.2 ТАТВАР, ХУРААМЖ ТӨЛӨГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН МЭДЭЭЛЭЛ хэсэгт орон нутгийн төсөвт татвар, хураамж төвлөрүүлсэн аж ахуйн нэгжийн нэр, регистрийн мэдээллийг нөхнө.               

II. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

1. ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН АЛБАН ТАТВАР, ТӨЛБӨР, ХУРААМЖ, НОГДОЛ АШИГ.

Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжээс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашгийг зохих нэр, ангиллын дагуу нөхнө. Хэрвээ орон нутгийн татварын байгууллагад татвар хоорондын суутган хийсэн бол түүний талаарх тайлбарыг тайланд заавал хавсаргана.

 1.1 ТӨВЛӨРҮҮЛСЭН АЛБАН ТАТВАР. Тухайн жилд орон нутгийн төвлөрүүлсэн татварыг маягтад заасан нэр төрөл бүрээр ангилан нөхнө.

1.2 ТӨВЛӨРҮҮЛСЭН ТӨЛБӨР, УРАМШУУЛАЛ. Тухайн жилд орон нутгийн төвлөрүүлсэн төлбөрийг маягтад заасан нэр төрөл бүрээр ангилан нөхнө.

1.3 ОРОН НУТГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН НОГДОЛ АШИГ. Орон нутгийн төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчит аж ахуйн нэгжээс тухайн жилд орон нутагт төлсөн ногдол ашгийг оруулна. Энэ хэсэг нь орон нутгийн өмчийн оролцоогүй, төрийн байгууллагатай ногдол ашиг өгөх гэрээ хийгээгүй аж ахуйн нэгжид хамаарахгүй.

1.4 БУСАД. Энэ мөрөнд орон нутгийн төсөвт төлсөн бүх төрлийн торгууль, 1.4.2-д нөхөн төлбөрийг нөхнө.

1.4.3 БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЗАРДЛЫН 50 ХУВИЙГ ТУСГАЙ ДАНСАНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХЭМЖЭЭ. "Ашигт малтмалын тухай" Монгол Улсын хуулийн 39.1.9-д заасны дагуу байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байршуулсан дүнг нөхнө.

2. НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХАНДИВ, ДЭМЖЛЭГ, ЗАРЦУУЛАЛТЫН МЭДЭЭ.

Монгол Улсын Сангийн сайдын 2010 оны 3 дугаар сарын 1- ны 45 тоот тушаалаар батлагдсан "Хандив тусламжийг бүртгэх журам"- ын дагуу орон нутагт төвлөрүүлсэн дэмжлэг, тусламжийг бүртгэж тайлагнана. Бүрдүүлэх баримт бичигт хандив, тусламжийг олгосон олборлох үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан гэрээ, тэмдэглэл, тусламж хүлээлгэн өгсөн, төвлөрүүлсэн анхан шатны акт баримтыг хавсаргана. Зарцуулалтын тайланг давхар хавсаргана. Ямар нэгэн баримт бичиггүй мөнгө, хөрөнгө хүлээн авч зарцуулсан бол түүнийг мөн тайлагнах үүрэгтэй.

Санаачилгын тайланд аудитын дүгнэлт гаргахад тайланд ороогүй зүйл илэрвэл авилгын асуудал яригдах учир аливаа хүлээн авсан албан татвар, төлбөр, хураамж, дэмжлэг бүхнээ тайлагнах нь энэхүү тайлангийн зорилго болохыг тайлан гаргагч байгууллага, ажилтан анхаарч ажиллана уу.

2.1. Нутгийн захиргааны байгууллагад төвлөрүүлсэн хандив, дэмжлэг.

 

Байгууллагын төрөл нь яам бол 1, агентлаг бол 2, аймаг бол 3, нийслэл бол 4, сум бол 5, дүүрэг бол 6 гэж багана Б-д нөхнө.

Хэлбэр нь мөнгөн  бол 1, мөнгөн бус бол 2 гэсэн кодыг нөхнө. Биет хэлбэр (мөнгөн бус)-ээр өгсөн хандив, дэмжлэгийг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр үнэлнэ. 

Төрөл нь бэлэг бол 1, хандив бол 2, хариу төлбөргүй үйлчилгээ бол 3 гэсэн кодыг нөхнө.

Зорилго-ыг тодорхой бичнэ.   

Зориулалт нь боловсролын үйл ажиллагаанд бол 1, соёлын арга хэмжээнд бол 2, эрүүл мэндийн үйл ажиллагаанд бол 3 кодыг нөхнө. Хандив, дэмжлэгийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлж, багана 1-д нөхнө.    

2.2. Нутгийн захиргааны байгууллагад төвлөрсөн хандив, дэмжлэгийн зарцуулалт.

Зарцуулалтын зорилго нь тусламж бол 1, дотоод хэрэгцээнд бол 2, чадавхи нэмэгдүүлэх бол 3, бусад зорилгоор бол 4 кодыг 4 дүгээр баганад нөхнө.

Зарцуулалтын зориулалт нь боловсролын үйл ажиллагаанд бол 1, соёлын арга хэмжээнд бол 2, эрүүл мэндийн үйл ажиллагаанд бол 3, бусад бол 4 кодыг нөхнө.

Зарцуулалтын нийт хэмжээг 1 дүгээр баганад мөнгөн дүнг худалдан авсан үнээр нөхнө.

Хандиваар худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний нэрийг 2 дугаар баганад нөхнө.

Хандиваар худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж үнийг 3 дугаар баганад нөхнө.

 

III. САЙН ДУРЫН МЭДЭЭЛЭЛ

3. ТӨВЛӨРҮҮЛСЭН ХУРААМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ТӨВЛӨРҮҮЛСЭН ТӨЛБӨР. Зохих хууль тогтоомжийн дагуу аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн хураамж, үйлчилгээний хөлсийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн тэмдэгтийн хураамж, нутгийн захиргааны байгууллагад төвлөрүүлсэн үйлчилгээний хөлс гэж салган зохих мөрөнд нөхнө.

4. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ИРГЭД, БУСАД БАЙГУУЛЛАГЫН ХҮЛЭЭН АВСАН ХАНДИВ, ДЭМЖЛЭГ

Төрийн бус байгууллага, иргэд, бусад аж ахуйн нэгжид өгсөн бүх төрлийн мөнгөн ба мөнгөн бус хандив, дэмжлэгийг нөхнө. Хандив хүлээн авсан байгууллагын нэрийг багана А-д нөхнө.

Хандив, дэмжлэг хүлээн авагчийн төрөл нь төрийн бус байгууллага бол 1, бусад байгууллага бол 2, иргэн бол 3 гэж багана Б-д нөхнө.  

Хэлбэр нь мөнгөн  бол 1, мөнгөн бус бол 2 гэсэн кодыг нөхнө. Биет хэлбэр (мөнгөн бус)-ээр өгсөн хандив, дэмжлэгийг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр үнэлнэ. 

Төрөл нь бэлэг бол 1, хандив бол 2, хариу төлбөргүй үйлчилгээ бол 3 гэсэн кодыг нөхнө.

Зорилго-ыг тодорхой бичнэ.   

Зориулалт нь боловсролын үйл ажиллагаанд бол 1, соёлын арга хэмжээнд бол 2, эрүүл мэндийн үйл ажиллагаанд бол 3 кодыг нөхнө. Хандив, дэмжлэгийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлж, багана 1-д нөхнө.    

Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын

санаачилгын ажлын алба

Утас: (976)-70110525,

Факс: (976)-70110155

 

1