A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА БОЛОН БУСАД ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГАД ТӨВЛӨРҮҮЛСЭН АЛБАН ТАТВАР, ХУРААМЖ, БУСАД ОРЛОГЫН 20.... ОНЫ ТАЙЛАНГИЙН МАЯГТ (З-ОҮИТБС-4) НӨХӨХ ЗААВАР
Бүлэг: 1979
ίÈÒÁÑ ÌÀßÃÒ-1-èéã ãàðãàõ çààâàð

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА БОЛОН БУСАД ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГАД ТӨВЛӨРҮҮЛСЭН АЛБАН ТАТВАР, ХУРААМЖ, БУСАД ОРЛОГЫН 20.... ОНЫ ТАЙЛАНГИЙН  МАЯГТ (З-ОҮИТБС-4) НӨХӨХ ЗААВАР

Олборлох үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, хандив, дэмжлэгийн тайланг дараах зааврыг баримтална.

Тайланг дараа оны 5 дугаар сарын 1-ний дотор ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж бүрээр тайланг гаргаж, төрийн аудитын байгууллагаар баталгаажуулан ОҮИТБС-ын Цахим тайлагналын системээр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албанд илгээнэ.

I.1 ТАТВАР, ХУРААМЖ ХҮЛЭЭН АВАГЧ БАЙГУУЛЛАГЫН ХАЯГИЙН ХЭСЭГ-т тухайн татвар, хураамж, хүлээн авагч байгууллагын холбогдох хаягийн хэсгийг нөхнө.

I.2 ТАТВАР, ХУРААМЖ ТӨЛӨГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН МЭДЭЭЛЭЛ хэсэгт орон нутгийн төсөвт татвар, хураамж төвлөрүүлсэн аж ахуйн нэгжийн нэр, регистрийн мэдээллийг нөхнө.               

II. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

1. Төвлөрүүлсэн албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг

Энэ хэсэгт зөвхөн улсын төсөвт төвлөрүүлсэн албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашгийг маягтад бичсэн төрөл ангиар ялган нягтлан бодохын мөнгөн суурьтай үнэлгээгээр гаргана.

1.1.1 АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР. Аж ахуйн нэгжийн жилийн төвлөрүүлсэн татварыг нөхнө. Энэ татварт дараах орлогоос төвлөрүүлсэн татвар орно. Үүнд:

 -Ногдол ашгийн орлого,

 -Эрхийн шимтгэлийн орлого,

 -Хүүгийн орлого,

 -Эрх борлуулсны орлого,

 -Гадаадын аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлсэн ашиг,

 -Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсад бүртгүүлэн үйл  ажиллагаа явуулж               байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого,

 -Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн зээлийн хүүгийн болон батлан даалт  гаргасны               төлбөр,

 -Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн эрхийн шимтгэлийн орлого,  санхүүгийн түрээсийн               хүүгийн орлого,

  -Удирдлагын зардалд төлсөн төлбөр,

 -Түрээсийн төлбөр,

 -Биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого,

 -Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа,               гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого зэрэгт ногдуулсан               -татварыг оруулан тооцож               нөхнө.

Орлогын албан татварыг бусад татварын илүү төлөлтөөр суутгал хийсэн бол татварын суутгалын тооцоог тусад нь хавсаргана.

1.1.2 ГААЛИЙН АЛБАН ТАТВАР. Зөвхөн гаалийн татварыг дангаар нь оруулна. Гаалийн татвартай хамт нэмэгдсэн өртгийн албан татвар төвлөрүүлсэн бол түүнийг гаалийн албан татварт оруулахгүй тусад салгаж, 1.1.3- т хамааруулна.

1.1.3-1.1.5-т заасны дагуу хэрэв татварын албанд төвлөрүүлсэн бол зохих мөр баганад тавина.

   Энэ багцыг Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Ашигт малтмалын болон Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргах үүрэг хүлээнэ.

1.2 ТӨВЛӨРҮҮЛСЭН ТӨЛБӨР, УРАМШУУЛАЛ, НД-ын шимтгэл. Тухайн жилд улсын төсөвт төлсөн төлбөр нэг бүрээр гаргана. Үүнд:

1.2.3 Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөрийг Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

1.2.10 Гадаадын мэргэжилтэн, ажилчны ажлын байрны төлбөрийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

1.2.4-1.2.8г Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

1.2.11 Агаарын бохирдлын төлбөрийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус гаргана.

1.3 ЯАМ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХУРААМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС

1.3.1 ГААЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ. Энд экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт хийсэн үйлчилгээний хураамжийг хамруулна. 

1.4 ТӨРИЙН ӨМЧИЙН НОГДОЛ АШИГ. Төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчийн аж ахуйн нэгжийн тухайн жилд төвлөрүүлсэн ногдол ашиг багтана. Энэ хэсэг нь төрийн болон орон нутгийн өмчийн оролцоогүй, төрийн байгууллагатай ногдол ашиг өгөх гэрээ хийгээгүй аж ахуйн нэгжид хамаарахгүй.

1.5 ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮЛЭЭН АВСАН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР БА БУСАД ОРЛОГО - Аж ахуйн нэгж нь Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ногдох бүтээгдэхүүний төлбөрийг төвлөрүүлснээр, мөн бусад гэрээгээр төлсөн төлбөр, эсхүл сайн дураараа бусад төлбөр төлсөн бол төвлөрүүлсэн тус бүрээр бичиж тайлагнана. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хэсгийг гаргах үүрэг хүлээнэ.

1.6 БУСАД. Маягтын 1.6.1-д төвлөрүүлсэн бүх төрлийн торгуулийн дүнг бичнэ. Энэ хэсгийг Мэргэжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргах үүрэг хүлээнэ.

1.6.3 БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХАМГААЛАХ ЗАРДЛЫН 50 ХУВЬ. Байгаль хамгаалах зардлын 50 хувийг тусгай дансанд төвлөрүүлсэн тайланг энэ хэсэгт гаргана. Тайланг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана.

2.ЯАМ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХАНДИВ, ДЭМЖЛЭГ, ЗАРЦУУЛАЛТЫН МЭДЭЭ. Аж ахуйн нэгж, байгууллагаас яам, агентлаг, бусад байгууллагад янз бүрийн зорилгоор авсан мөнгөн ба мөнгөн бус хандив, дэмжлэгийг хэлнэ. Биет хэлбэр (мөнгөн бус)-ээр авсан хандив, дэмжлэгийг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр үнэлнэ.

Монгол Улсын Сангийн сайдын 2010 оны 3 дугаар сарын 1- ний 45 дугаар тушаалаар батлагдсан "Хандив тусламжийг бүртгэх журам"- ын дагуу хүлээн авсан дэмжлэг, тусламжийг бүртгэж, зохих баримтыг бүрдүүлэн энэхүү тайлангийн маягтаар тайлагнана. Бүрдүүлэх баримт бичигт хандив, тусламжийг олгосон олборлох үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, яам, агентлагийн хооронд байгуулсан гэрээ, тэмдэглэл, тусламж хүлээлгэн өгсөн, хүлээн авсан анхан шатны акт баримтыг хавсаргана. Зарцуулалтын тайланг мөн давхар хавсаргана. Ямар нэгэн баримт бичиггүй мөнгө, хөрөнгө хүлээн авч зарцуулсан бол түүнийг мөн тайлагнах үүрэгтэй.

Санаачилгын тайланд аудитын дүгнэлт гаргахад тайланд ороогүй зүйл илэрвэл авилгын асуудал яригдах учир аливаа хүлээн авсан албан татвар, төлбөр, хураамж, дэмжлэг бүхнээ тайлагнана.

Хэрвээ биет материал, үйлчилгээний дэмжлэг аж ахуйн нэгжээс төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага хүлээн авсан бол энэхүү тайланд ямар материал, үйлчилгээ авсан тухай бичиж хавсаргана.

2.1. Яам, төрийн захиргааны байгууллагад төвлөрүүлсэн хандив, дэмжлэг.

Хандив, дэмжлэг хүлээн авсан байгууллагын төрөл нь яам бол 1, агентлаг бол 2, аймаг бол 3, нийслэл бол 4, сум бол 5, дүүрэг бол 6 гэж багана Б-д нөхнө.

Хандив, дэмжлэгийн хэлбэр нь мөнгөн болон мөнгөн бус гэсэн төрөлтэй байна. Биет хэлбэр (мөнгөн бус)-ээр өгсөн хандив, дэмжлэгийг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр үнэлнэ.  

Хандив, дэмжлэгийн төрөл нь бэлэг, хандив, хариу төлбөргүй үйлчилгээ гэсэн төрөлтэй байх бөгөөд хандив, дэмжлэгийн тохирох төрлийг багана Г-д нөхнө.

Хандив, дэмжлэгийн зорилго, үнийн дүн-г Багана Д, болон 1-д нөхнө. Хандив, дэмжлэгийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлнэ.

2.2. Яам төрийн захиргааны байгууллагад төвлөрсөн хандив, дэмжлэгийн зарцуулалт.

Байгууллагын төрөл нь яам бол 1, агентлаг бол 2, аймаг бол 3, нийслэл бол 4, сум бол 5, дүүрэг бол 6 гэж багана Б-д нөхнө.

Зарцуулалтын зорилго нь тусламж бол 1, дотоод хэрэгцээнд бол 2, чадавхи нэмэгдүүлэх бол 3, бусад зорилгоор бол 4 кодыг 4 дүгээр баганад нөхнө.

Зарцуулалтын зориулалт нь боловсролын үйл ажиллагаанд бол 1, соёлын арга хэмжээнд бол 2, эрүүл мэндийн үйл ажиллагаанд бол 3, бусад бол 4 кодыг нөхнө.

Зарцуулалтын нийт хэмжээг 1 дүгээр баганад мөнгөн дүнг худалдан авсан үнээр нөхнө.

Хандиваар худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний нэрийг 2 дугаар баганад нөхнө.

Хандиваар худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж үнийг 3 дугаар баганад нөхнө.

 

III. САЙН ДУРЫН МЭДЭЭЛЭЛ

3. ТАТВАР

3.1 ХУВЬ ХҮНД ОЛГОСОН ОРЛОГООС АЛБАН ТАТВАР СУУТГАЖ ТӨЛСӨН ДҮН

3.2-3.5-д Зохих хууль тогтоомжийн дагуу төлсөн хураамжийг энд бөглөнө.

3.6 ЯАМ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ТӨЛСӨН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ-ид дараах төлбөрийг нөхнө. Үүнд:

 -Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрлийн хураамж,

 -Аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн хураамж,

 -Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрлийн хураамж,

 -Тусгай зөвшөөрөл шаардагдах үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрлийн хураамж,  

 -Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хураамж,

 -Замын цагдаагийн газарт төлсөн үнэмлэхийн хураамж, үзлэгийн хураамж,

 -Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд төлсөн тэмдэгтийн хураамж,

 -Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт төлсөн лавлагаа гаргуулсны хураамж.

3.7 ЯАМ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ТӨЛСӨН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС-нд дараах төлбөрийг хамааруулна. Үүнд:

 -Тусгай зөвшөөрөл авах, шилжүүлэх, барьцаалах, сунгуулах, талбайг буцаан хүлээлгэн өгөх,  хилийн  маргааныг шийдвэрлэх, үрэгдүүлсэн тусгай зөвшөөрлийг нөхөн олгох зэрэг үед өргөдлийг хянан үзэх               үйл               ажиллагааны үйлчилгээний хөлс,

 -Холбогдох байгууллагад жин баталгаажуулалтын хөлс, хэмжилтийн хөлс,

  -Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон гадаад иргэдийг олон удаа орох гарах визийн  хуудас,  үйлчилгээний хөлс, оршин суух зөвшөөрөл, тодорхойлолтын үнэ, хөдөлмөр               эрхлэлтийн урилга,

 -Ашигт малтмалын газарт лицензийн үйлчилгээний төлбөр, бүртгэлийн төлбөр, тайлангийн  үйлчилгээ,               геологийн багц мэдээллийн хөлс, талбайн захиалгын захиргааны хөлс, лиценз худалдан авах               үйлчилгээний хөлс, тайлан хянуулах хөлс,

 -Байгаль орчин, аялал жуучлалын яаманд тусгай зөвшөөрлийн хөлс,

 -Усны хэмнэлтийн төвд төлсөн үйлчилгээний хөлс,

 -Сорьцын албанд сорьцын шинжилгээний зардал

 -Стандарт хэмжил зүйн төвд нарийн хэмжүүрийн хөлс, стандартын үйлчилгээний хөлс,

 -Татварын албанд зөвшөөрлийн хөлс зэрэг болно.

3.8 ГАДААДЫН АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТӨЛСӨН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ-ыг бичнэ.

3.9 Байгаль орчныг нөгөөх сэргээх үүргээ гүйцэт биелүүлэх баталгааны барьцаа

 

МОНГОЛЫН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН

САНААЧИЛГЫН АЖЛЫН АЛБА

УТАС: (976)-70110525,

ФАКС: (976)-70110155

1