A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТЫН 20…. ОНЫ НЭГДСЭН ТАЙЛАНГИЙН МАЯГТ (З-ОҮИТБС-5)НӨХӨХ ЗААВАР
Бүлэг: 1979
ίÈÒÁÑ ÌÀßÃÒ-1-èéã ãàðãàõ çààâàð

 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТЫН 20. ОНЫ НЭГДСЭН ТАЙЛАНГИЙН  МАЯГТ (З-ОҮИТБС-5)НӨХӨХ ЗААВАР

Ашигт малтмал, Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тусдаа ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж бүрээр, үйлдвэрлэсэн болон борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, тусгай зөвшөөрлийн үндсэн мэдээллийн тайланг дараа оны 5 дугаар сарын 15-ны дотор гаргаж ОҮИТБС-ын Цахим тайлагналын системээр ирүүлнэ.

I.1 БАЙГУУЛЛАГЫН ХАЯГИЙН ХЭСЭГ

Аж ахуйн нэгж, байгууллагын хаягийг албан ёсны нэрийн хамт нөхнө.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагын хэлбэр, өмчийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэлийг үнэн зөв нөхнө.

I.2 АЖ АХУЙН НЭГЖИЙН МЭДЭЭЛЭЛ

Ашигт малтмалын хайгуул, газрын тосны олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжийн нэр, регистрийг нөхнө.

II. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

1. АШИГЛАЛТ БОЛОН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

Тусгай зөвшөөрөл / бүтээгдэхүүн хуваах гэрээний мэдээллийг ашигт малтмалын нэр төрөл бүрээр гаргах бөгөөд тусгай зөвшөөрөл / бүтээгдэхүүн хуваах гэрээний мэдээлэлд үндэслэн нөхнө. Багана 3-д тухайн ашигт малтмалын ордын оршиж байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэг болон газрын нэрийг тодорхой бичнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд хайж байгаа ашигт малтмалын нэр, талбайн хэмжээ, олгосон огноо, ордын оршиж байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэг болон газрын нэрийг нөхнө.

2. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОЛБОРЛОЛТ, БОРЛУУЛАЛТ

2.1 ТУРШИЛТ/ХАЙГУУЛЫН ҮЕИЙН ОЛБОРЛОЛТ, БОРЛУУЛАЛТ

Тайлант жилд хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу туршилтын журмаар олборлосон болон борлуулсан бүтээгдэхүүнийг нэр төрлөөр нөхнө. Олборлолт, борлуулалтын биет хэмжээгээр багана 1, 2-т, мөнгөн дүнгээр багана 3, 4-т нөхнө. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг үнийн дүнгээр гаргахдаа үйлдвэрлэгчийн өртгөөр нь харин борлуулалтыг гаргахдаа худалдан авагчийн үнээр бодож нөхнө. 5 дугаар баганад туршилтын хугацаанд дотоодод борлуулсан хэмжээг биетээр, 6 дугаар баганад орлогыг мөнгөн дүнгээр нөхнө. 7 дугаар баганад туршилтын хугацаанд экспортолсон биет хэмжээг, 8 дугаар баганад эксптортын хэмжээг мөнгөн дүнгээр нөхнө. 9 дүгээр баганад нийт борлуулалтын биет хэмжээг, 10 дугаар баганад нийт борлуулалтын мөнгөн дүнг нөхнө.  

2.2 БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТ

Тайлант жилд олборлосон болон борлуулсан бүтээгдэхүүний нэр төрлөөр нөхнө. Олборлолт, борлуулалтыг биет хэмжээгээр багана 1-т, үнийн дүнгээр багана 2-т нөхнө.

3 дугаар баганад дотоодод борлуулсан хэмжээг биетээр, 4 дугаар баганад орлогыг мөнгөн дүнгээр нөхнө. 5 дугаар баганад экспортолсон биет хэмжээг, 6 дугаар баганад эксптортын хэмжээг мөнгөн дүнгээр нөхнө. 7 дүгээр баганад нийт борлуулалтын биет хэмжээг, 8 дугаар баганад нийт борлуулалтын мөнгөн дүнг нөхнө. 

Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг үнийн дүнгээр гаргахдаа үйлдвэрлэгчийн өртгөөр, харин борлуулалтыг гаргахдаа худалдан авагчийн үнээр гаргана. Бүтээгдэхүүний кодыг дараах хүснэгтээс харж нөхнө.

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН АНГИЛАЛ

Код

Бүтээгдэхүүний нэр

Хэмжих нэгж

Код

Бүтээгдэхүүний нэр

Хэмжих нэгж

1101000

Чулуун нүүрс

мян.т

1429041

Цагаан тугалганы хүдэр

мян.тонн

1102000

Брикет, шахмал нүүрс

мян.т

1429042

Цагаан тугалганы баяжмал

тонн

1103000

Хүрэн нүүрс

мян.т

1429051

Хар тугалгын хүдэр

мян.тонн

1105000

Хүлэр

мян.т

1429052

Хар тугалгын баяжмал

мян.тонн

1201000

Газрын тос

барр.

1429090

Бусад төрлийн хүдэр ба баяжмал

мян.тонн

Код

Бүтээгдэхүүний нэр

Хэмжих нэгж

Код

Бүтээгдэхүүний нэр

Хэмжих нэгж

1202000

Байгалийн хий (хий болон шингэн)

мян.м3

1512010

Гантиг

мян.м3

1203000

Байгалийн битүм, шатдаг занар, тослог элс

тонн

1512020

Барилгын шохойжсон чулуу

мян.м3

1300000

Уран болон торийн хүдэр, тэдгээрийн баяжмал

тонн

1513010

Боржин

мян.м3

1410000

Төмрийн хүдэр

мян.тонн

1513020

Хөшөөний чулуу

мян.м3

1410001

Төмрийн хүдэр баяжмал

мян.тонн

1513030

Үерийн чулуу

мян.м3

1421010

Зэсийн хүдэр

тонн

1513090

Гантиг, барилгын шохойжсон бусад төрлийн чулуу

мян.м3

1421020

Зэсийн баяжмал, металл агуулгаараа

тонн

1531000

Шохойн чулуу

мян.тонн

1422000

Никелийн хүдэр, баяжмал

тонн

1532010

Байгалийн элс

мян.м3

1423000

Хөнгөн цагааны хүдэр, баяжмал

мян.тонн

1532020

Буталмал чулуу

мян.м3

1424010

Мөнгөний хүдэр

кг

1532030

Хайрга, шороо

мян.м3

1424020

Мөнгөний баяжмал

кг

1533000

Дайрга

мян.м3

1424040

Алт

кг

1540000

Байгалийн лав (битум), цардас (асфальт), цардас

тонн

1429011

Цайрын хүдэр

мян.тонн

1612000

Шавар

мян.м3

1429012

Цайрын баяжмал

мян.тонн

1619010

Хайлуулаагүй төмрийн пирит

тонн

1429021

Гянтболд/вольфрамын хүдэр

тонн

1619020

Хайлуур жонш

мян.тонн

1429022

Гянтболд/вольфрамын баяжмал

тонн

1620090

Хайлуур жоншны баяжмал

мян.тонн

1429031

Молибдений хүдэр

мян.тонн

1633000

Давс

мян.тн

1429032

Молибдений баяжмал, металл агуулгаараа

мян.тонн

1531000

Шохой болон гөлтгөнө (доломит)

мян.тн

1511000

Занар

тонн

3754012

Тоосго

мян.ш

3. ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТ, БОРЛУУЛАЛТ

Газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж бүр олборлолт, борлуулалт, үүнээс засгийн газарт ногдох хэмжээг гэрээт талбай тус бүрээр тайлагнана. Багана 1, 3, 5-д олборлосон газрын тосны хэмжээг баррелиар, багана 2-д олборлолтын өртгийг 4, 6-д борлуулсан үнийн дүнг мэдээлнэ. 7, 8 дугаар баганад гадаадад экспортолсон болон дотоодод боруулсан хэмжээг баррелиар, 8, 10 дугаар баганад гадаадад экспортолсон болон дотоодод борлуулсан хэмжээг үнийн дүнгээр тайлагнана.

МОНГОЛЫН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН  САНААЧИЛГЫН АЖЛЫН АЛБАУТАС:

(976)-70110525, ФАКС: (976)-70110155

1