A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭС УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН АЛБАН ТАТВАР, ХУРААМЖИЙН ОРЛОГЫН 20…. ОНЫ НЭГТГЭЛИЙН ТАЙЛАНГИЙН МАЯГТ (З-ОҮИТБС-6) НӨХӨХ ЗААВАР
Бүлэг: 1979
ίÈÒÁÑ ÌÀßÃÒ-1-èéã ãàðãàõ çààâàð

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭС УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН АЛБАН ТАТВАР, ХУРААМЖИЙН ОРЛОГЫН 20. ОНЫ НЭГТГЭЛИЙН ТАЙЛАНГИЙН МАЯГТ (З-ОҮИТБС-6) НӨХӨХ ЗААВАР

 

Энэхүү тайланг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба нь цахим тайлагналын системээр хүлээн авсан Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамжийн тайланг нэгтгэн гаргаж 5 дугаар сарын 15-ны дотор Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ирүүлсэн улсын хэмжээний мэдээг шалгаж, нэгтгэлийн тайланг  баталгаажуулан нийтэд мэдээлнэ. Түүнчлэн Олон улсын ОҮИТБС-ын стандарт 6.3-ын дагуу уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө, төсөөллийг Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гарган олон нийтэд ил тод болгоно.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

А баганад тусгагдсан Эдийн засгийн үзүүлэлтүүдийг Эдийн засгийн хөгжлийн яам болон Монголын ОҮИТБС-ын Ажлын алба хариуцан нөхнө. Тухайлбал, 1, 2, 4, 5, 7, 8, 10 дугаар мөрөн дэх үзүүлэлтийг Эдийн засгийн хөгжлийн яам, 3, 6, 9, 11 дүгээр мөрөн дэх үзүүлэлтийг Монголын ОҮИТБС-ын Ажлын алба тооцон гаргаж, нөхнө.

1-3 дугаар баганад үзүүлэлтүүдийн сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийг нөхнө.

4-6 дугаар баганад үзүүлэлтүүдийн ирэх 3 жилийн төсөөллийг нөхнө.

 

         

МОНГОЛЫН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН

ИЛ ТОД БАЙДЛЫН  САНААЧИЛГЫН АЖЛЫН АЛБА

УТАС: (976)-70110525,

ФАКС: (976)-70110155

 

1