A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭНХЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 05

Алтан-Овоо

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д , 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Хэвлэх

1.Малын тоо толгойн албан татвар ногдуулах хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Галхүү/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА С.УУГАНБАТ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭНХЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 06

Алтан-Овоо

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д , 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Малын тоо толгойн албан татвар ногдуулах хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Галхүү/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГАС.УУГАНБАТ