A

A

A

Бүлэг: 1979

ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2001 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 258

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184 тоот тогтоолоор батлагдсан "Шингэрүүлсэн шатдаг хий" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Шингэрүүлсэн хийн түлшний хангамж, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгож ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Нүүрсний газар (З.Төмөрбаатар)-т даалгасугай.

3.Энэхүү дүрмийн мөрдөлтөд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн улсын хяналтын алба, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн хяналтын албадуудад үүрэг болгосугай.

САЙД Б.ЖИГЖИД