A

A

A

Бүлэг: 1979

ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2001 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 379

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1,2-т заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Барилгын талбайн даамлын үлгэрчилсэн дүрэм" /УББ 12.204.01/-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү дүрмийг хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн мѳрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/, дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн улсын хяналтын алба /Н.Лхагваа/-нд тус тус даалгасугай.

З.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Улсын Барилгын Хорооны 1988 оны 4 дүгээр сарын 27-ны ѳдрийн 34 дугээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД