A

A

A

Бүлэг: 1979
БАРИЛГЫН ТАЛБАЙН ДААМЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Дэд бүтцийн сайдын 2001 оны 379 дүгээр

 тушаалын хавсралт

БАРИЛГЫН ТАЛБАЙН ДААМЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нийтлэг үндэслэл

      1.1.Барилгын үйлдвэрлэлийг мэргэжлийн шуурхай удирдлагаар хангаж үйлдвэрлэл, техник, технологийн дотоодын хяналтыг тогтмолжуулах замаар үйлдвэрлэлийн эцсийн үр дүн,үр ашгийг дээшлуулэхэд барилгын талбайд явагдах үйлдвэрлэлийн менежер-барилгыг хариуцан бариулагч болох даамлын үүрэг, эрх, түүнд тавих шаардлагыг тодорхойлох, үйл ажиллагааг зохицуулахад энэхүү үлгэрчилсэн дүрмийн үндсэн зорилго оршино.

      1.2.Энэ үлгэрчилсэн дүрмийг барилга угсралт, барилга засварын ажил эрхэлдэг бүх тѳрлийн барилгын байгууллага, аж ахуйн нэгжид ажилладаг даамал уг байгууллага, аж ахуйн нэгжийн ѳмчийн ялгаа, харъяаллыг үл харгалзан мѳрдѳнѳ.

     1.3.Нэг барилга дээр хэд хэдэн гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгж нэгэн зэрэг ажиллаж байгаа нѳхцѳлд тэдгээрийн даамлууд үйл ажиллагаагаа "даамлуудын зѳвлѳл" байгуулах замаар уялдуулан зохицуулж болно.

     1.4.Барилгын талбайн даамлын удирдлага дор уг барилга дээр ажиллаж байгаа инженер-техникийн ажилтан, ажилчдад түүний ѳгсѳн үүрэг даалгавар, зааварчилга, зѳвлѳмж нь заавал биелүүлэх шийдвэр болно.

     1.5.Даамал нь Барилгын тухай хуулийг мѳрдѳж ажиллана.

     1.6.Энэхүү үлгэрчилсэн дүрмийг үндэслэн барилгын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж нь ѳѳрийн онцлогт тохирсон дүрмийг батлан мѳрдүүлж болно.

Хоёр. Даамалд тавигдах шалгуур үзүүлэлт

 

2.1 Даамал нь мэргэжлийн талаар дараах техникийн үндсэн мэдлэгийг эзэмшсэн байвал зохино. Үүнд:

а. Барилгын болон хийц хэсгийн угсралтын зураг, тѳсѳв, нэгжийн норм үнэлгээ,

альбом каталогийг бүрэн ашиглаж чаддаг байх:

б. Барилгын хийц хэсгийн угсралт, технологийн дараалал, ажлын чанарын үндсэн шаардлагууд, техникийн нѳхцѳл, БНбД-ийг хэрэгжүүлж, геодезийн болон бусад хэмжин шалгах багажийг бүрэн ашиглаж, хэрэглэж чаддаг байх;

в. Барилгын ажилд хэрэглэгдэх үндсэн нэр тѳрлийн хүнд, хѳнгѳн машин, механизм, тоног тѳхѳѳмжийн зориулалт, хүч чадал, ажиллах журам, тэдгээрийг ажилуулах аюулгүйн техникийн дүрэм зааврыг мэддэг байх;

г. Барилгын материал, хийц хэсгийг хүлээн авах, тээвэрлэх, хурааж хадгалах талаар стандартны шаардлага технологийг мэддэг байх;

д. Барилгын салбарт мѳрдѳгдѳж байгаа хууль эрхийн акт, баримт бичиг, тогтоол, тушаал шийдвэрийн холбогдох заалтыг мэддэг, хэрэгжүүлдэг байх;

е. Барилга угсралтын бүх тѳрлийн ажлын ѳвѳл гуйцэтгэх технологийг бүрэн эзэмшсэн, угсралт, заслалын ажлын харьцааг оновчтойгоор зохицуулан явуулж чаддаг байх;

ж. Барилгын үйлдвэрлэлийн хѳдѳлмѳр хамгаалал, аюулгуйн техник ажиллагаа, галын аюулгүйн дүрэм, зааврыг мэддэг байх;

з. Барилгын үндсэн мэргэжлийн тѳрѳл бүрийн ажлыг технологийн дагуу хийлгэх мэдлэг чадварыг эзэмшсэн байх;

2.2.Даамлаар ажиллах инженерт дараах үндсэн шаардлага тавигдана. Үүнд: Бакалаврын боловсролтой, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил барилгын үйлдвэрлэл дээр ажилласан, инженерийн мэргэшсэн ба зѳвлѳх зэрэгтэй байх;

- Талбайн даамлын мэргэшүүлэх сургалт тѳгссѳн гэрчилгээтэй байх;

2.3.Даамалд тавигдах шалгуур үзүүлэлт болох техникийн үндсэн мэдлэг, үндсэн шаардлагыг хангасан үйлдвэрлэлийн дадлага туршлага, зохион байгуулах авъяас чадвартай инженерийг гүйцэтгэгч байгууллагын захиргаа хариуцан бариулах барилгын нэр зааж, томилохын хамт түүнтэй хѳдѳлмѳрийн гэрээ байгуулан ажиллана.

2 4. Инженерийн мэргэшсэн зэргээсээ хамааран зѳвшѳѳрөгдсѳн овор хэмжээ, тѳвѳгшил бүхий барилгын ажлыг хариуцан явуулна.

2.5.Хариуцан бариулж байгаа барилгын хийц зохиомжийн тѳвѳгшил хариуцлагын тувшин, ажлын тоо, хэмжээнээс хамааруулан нэг барилгад олон даамал ажиллуулж болох бѳгѳѳд ийм нѳхцѳлд хэн нэг нь ахлах даамал байна.

Даамлуудын хариуцах ажлын хүрээг барилга, объектоор болон үйл ажиллагааны онцлог бүрдэл бүрээр тодорхой заагласан байвал зохино.

 

Гурав. Барилгын талбайн даамлын үүрэг

3.Барилгын талбайн даамал нь дор дурьдсан үүрэгтэй. Үүнд

3.1. Даамал нь байгууллага, аж ахуйн нэгжийн захиргааны ѳмнѳ ѳѳрийн ажлыг бүхэлд нь хариуцаж, ажлаа тайлагнах;

3.2. Барилгын зураг, төсөл, техникийн бусад баримт бичгийг нарийвчлан судалж ажиллах хүч, материалын нѳѳц, машин механизм, тээврийн хэрэгслийн хангамж ашиглалт, байршилтын зохистой бүтэц, харилцан уялдаатай ажиллагаанд тулгуурласан инженерийн бэлтгэлийг ажлын дэс дараалал, технологийн шаардлагад нийцүүлэн хангах;

3.З. Үйлдвэрлэлийг шуурхай тѳлѳвлѳлт, ажил хэрэгч удирдлага, зохион байгуулалтаар ханган дотоодын хяналтыг тууштай хэрэгжүүлэх;

3.4.Барилга байгууламжийг баталгаажсан зураг төсөл, барилгын норм, дүрэм, стандартыг хатуу мѳрдпѳг болгон захиалагчтай гэрээгээр тохирсон хугацаанд нь багтаан чанартай барьж ашиглалтад оруулах;

З.5.Буруу буюу дутуу ажлыг тогтоосон хугацаанд гүйцээлгэж, ажлын явцад илэрсэн дутагдал, зѳрчил, доголдлыг шуурхай арилгах, туунээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авахын хамт, хяналтын албадаас гаргасан акт, техникийн дугнэлт, албан шаардлагын биелэлтийг зохион байгуулж, ур дүнг тайлагнах.

3.6. Зураг тѳсѳлд орсон ѳѳрчлѳлтийг зохих журмаар хүлээн авч архивт хадгалуулахын хамт барилгын ажлын гүйцэтгэлийн зургийг үнэн зөв үйлдэж далдлагдсан ажил, инженерийн шугам сүлжээ, технологийн тоноглолын туршилтыг захиалагчийг байлцуулан явуулж, акт үйлдэн баталгаажуулж, баримт бичгийг цэгцлэн тухай бүр нь холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хүлээлгэн ѳгѳх:

3.7.Угсралтын ажлын явцад зураг, тѳслийн тѳлѳвлѳлт, хийц, эдэлхүүн, хэрэглэх материалд тодотгол, ѳѳрчлѳлт хийлгэх зайлшгүй шаардлага бий болсон нѳхцѳл байдлаас шалтгаалан ажлын саатал гарах болзошгуй тохиолдолд захиалагчтай зардлын талаар тохиролцож зохиогчийн хяналт хийлгэх:

3.8. Гудамж талбай сэтлэх, мод цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулах, гол усны голидролыг ѳѳрчлѳх, тур хугацааны материалын олборлолт хийх зэрэгт нѳхѳн сэргээх ажлыг шуурхай зохион байгуулж, ажлаа орон нутгийн засаг захиргааны байгууллага, тѳлѳѳлѳгчид албан ёсоор хүлээлгэн ѳгѳх.

3.9.Барилга угсралтын ажлын cap, улирал, жилийн үйлдвэрлэлийн график, санхүүжилтийн график, талбайн зохион байгуулалтын зураг, технологийн болон үйлдвэрлэлийн карт, техник зохион байгуулалтын арга хэмжээний тѳлѳвлѳгѳѳ, сарын ба улирлын шуурхай тѳлѳвлѳлтийг боловсруулан батлуулж, ѳдѳр тутмын ажлын удирдлага болгон үйлдвэрлэлийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь байнгын хяналт тавьж ажиллах;

3.10 Хариуцан бариулж байгаа объектод туслан гуйцэтгэгчээр хийлгэх ажлыг технологийн үе шат, ерѳнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан аж ахуйн гэрээний үндсэн дээр хийлгэж, чанарыг зураг, тѳсѳв, техникийн нѳхцлийн дагуу шалган актаар хулээн авах;

3.11. Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг үнэн зөв мэдээлж, үе шатны ажил дуусмагц захиалагчид мэдэгдэн,чанарын үзлэгийг хийлгүүлж, гүйцэтгэлийн зураглал хийж далд ажлын акт бусад холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж баталгаажуулах ба гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанарыг газар дээр нь шалган үнэлэлт ѳгѳх;

3.12. Үйлдвэрлэлийн анхан шатны бүртгэлийг үнэн зѳв хѳтѳлж, дотоод мэдээллийн мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж байх;

3.13. Барьж байгаа барилга байгууламж, барилгын ажлыг болзошгүй гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээг зохион байгуулах;

3.14. Хѳдѳлмѳр хамгааллын зааварчлага ѳгѳлт, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн ашиглалтад байнгын хяналт тавьж, барилгын талбайд хѳдѳлмѳр хамгаалал, аюулгуйн техникийн шаардлагыг буран хангуулан талбайг бухэлд нь эрүүл ахуй, хѳдѳлмѳр хамгаалал, зохион байгуулалтын зохих норм, стандартад нийцүүлэн зохион байгуулах;

3.15.Тэрчлэн хѳдѳлмѳр хамгаалал, аюулгүйн техникийн холбогдолтой дохио, тэмдэг, санамж, анхааруулгыг ил тод байрлуулан, үйлдвэр техникийн ариун цэвэр, эмх цэгцийг байнга зохих түвшинд байлгах арга хэмжээ авах;

3.16.Барилгын талбайд үйлдвэрлэл, хѳдѳлмѳр, технологийн сахилгыг тууштай сахиулж, илэрсэн зѳрчлийг арилгах бүх талын арга хэмжээг зохион байгуулах;

 

Дөрөв. Барилгын талбайн даамлын эрх

4.Барилгын талбайн даамал доорхи эрхийг эдэлнэ

4.1. Барилгын талбайд ажиллаж буй инженер, техникийн ажилтан, ажилчдын бүрэлдэхүүн харьцааг оновчтой тогтоон, ажил үүргийг хувиарлан зохицуулсан хѳдѳлмѳр зохион байгуулалтын арга хэмжээ авах:

4.2. Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зѳвшѳѳрѳл аваагүй нѳхцѳлд барилгын ажил гүйцэтгэх, аюулгүйн техникийн стандартын зѳрчилтэй, эвдрэл гэмтэлтэй, ажилд бэлэн бус машин, механизм, тоног тѳхѳѳрѳмж ажиллуулах, чанарын шаардлага хангаагүй, баталгаажуулалт хийгдэж сертификат аваагүй барилгын материал, түүхий эдийг хулээж авахаас татгалзах:

4.З. Захиалагчид сарын туршид 2-оос доошгүй удаа албан ёсоор санал тавихад шийдвэрлээгүй, хѳдѳлмѳр хамгаалал, аюулгүй техник, зураг тѳсѳл, техникийн нѳхцѳл, барилгын дүрэм, заавар, стандарт ноцтой зѳрчигдѳх нѳхцѳл байдал бий болсон үед үйлдвэрлэлийг зогсоох;

4.4.Батлагдсан зураг тѳсѳл, техникийн нѳхцѳл, стандартын шаардлага хангаагүй ажлыг зогсоож, буруутай этгээдээр үнэ тѳлбѳргүй богино хугацаанд засуулах;

4.5. Ажилчдаас үйлдвэрлэл, техник, технологи, хѳдѳлмѳрийн сахилгыг сахих, дотоод журмыг биелүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийг хангах, ѳѳрийн удирдлагаас ажлын байрны нѳхцѳл, стандартыг сайжруулах асуудлаар санал гаргах, шаардах;

4.6.Барилгын үйлдвэрлэлийн болон хѳдѳлмѳр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зураг тѳслийн чанар, шийдлийг сайжруулах, хѳрѳнгѳ хүч хэмнэх, тэргүүний дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх болон хѳдѳлмѳрийн ѳндѳр амжилт гаргагчдыг шагнаж урамшуулах, тер, засгийн шагналд тодорхойлох, хѳнгѳлѳлт үзүүлэх, сахилга бат алдагсад, зөрчил гаргагсадад хариуцлага ногдуулах, тѳлбѳр оногдуулах, арга хэмжээ авах, хѳдѳлмѳр хамгаалал, ажилчдын ахуй хангамж, хѳдѳлмѳрлѳх нѳхцѳл, нийгмийн баталгааг сайжруулах, иргэдээс тавьсан санал хусэлтийг барагдуулах асуудлаар удирдлага болон холбогдох байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;

4.7.Байгууллагын захиргаа болон ажил тѳрлийн холбоо бүхий байгууллага, хүмүүсээс үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, техник технологи болон зураг тѳслийг зѳрчсѳн шийдэл ѳгѳгдвѳл, түүнийг залруулах талаар хяналтын болон бусад дээд байгууллагад саналаа тавьж шийдвэрлүүлэх;

4.8.Ажлын үр дүнтэй холбон ажилтнуудад цалин, шагнал олгох, хуваарилахад тодорхойлолт, санал гаргах;

4.9.Ажил олгогчтой байгуулсан хѳдѳлмѳрийн гэрээнд тусгасны дагуу тохиолдолд барилгын даамал нь талбайн эзний хувьд ѳртѳг, зардлыг хянадаг үйлдвэрлэлийг гардан удирддаг ажлын нѳхцлѳѳ харгалзуулан ажлын чанар хугацаа ѳртгийн хязгаар зэрэг шалгуур үзүүлэлтээр нэмэгдэл цалин. Хѳнгөлѳлт, шагнал урамшуулал авах;

4.10. Хууль тогтоомжийн дагуу олгогдсон бусад эрхийг эдэлнэ.

 

Тав. Барилгын талбайн даамлын хүлээх хариуцлага

 

4.11 Барилгын талбайн даамал нь хѳдѳлмѳрийн гэрээгээр болон энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгуй буюу эрхээ хэтрүүлсэн, хѳдѳлмѳрийн сахилга бат алдсан, албан тушаалаа урвуулан ашигласан, ѳмч хѳрѳнгѳ үрэгдүүлэн шамшигдуулсан гэм буруутай нь нотлогдвол зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хулээнэ.

 

 

-----оОо----