A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Норматив баримт бичиг батлах тухай /ОЛОН НИЙТ ИРГЭНИЙ БАРИЛГА- БНбД-11-03-03, БНбД-31-04-03/
Бүлэг: 1979

ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 252

Улаанбаатар хот

Норматив баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Нэгдүгээр хавсралтад дурьдсан нормативын баримт бичгийг 2004 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн барилгын салбарт мөрдөхөөр баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан хоёрдугаар хавсралтад дурьдсан нормативын баримт бичгийг зураг төсөл, барилгын үйлдвэрлэлд мөрдөхийг зогсоосугай.

3.Энэхүү нормативын баримт бичгүүдийг хэвлэн олшруулж, зураг төсөл, барилгын байгууллагуудад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт,нийтийн аж ахуйн газар (Б.Бямбажав)-т үүрэг болгосугай.

САЙД Б.ЖИГЖИД