A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам/
Бүлэг: 1979

ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2003 оны 02 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 39

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам"-ыг хавсралтаар баталж 2003 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.

2. Энэ журмыг үндэслэн харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа тусгай зөшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоон мөрдөж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Ч.Энхмэнд/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холдбогдуулан Дэд бүтцийн сайдын "Журам батлах туха" 2002 оны 361 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД