A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХЯЗГААРЛАЛТТАЙ МЭДЭЭЛЛИЙГ ӨГСӨН, ДАМЖУУЛСАН ТОХИОЛДОЛД МЭДЭЭЛЛИЙН ЭЗЭНД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ, АШИГЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН, ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ӨГСӨН, ДАМЖУУЛСАН ТАЛААРХ БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 211 дүгээр

 тогтоолын хавсралт                           

 

 

ХЯЗГААРЛАЛТТАЙ МЭДЭЭЛЛИЙГ ӨГСӨН, ДАМЖУУЛСАН ТОХИОЛДОЛД
МЭДЭЭЛЛИЙН ЭЗЭНД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ, АШИГЛАХ ХҮСЭЛТ
ГАРГАСАН, ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ӨГСӨН, ДАМЖУУЛСАН ТАЛААРХ
БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ

  

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилго нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.13, 9.14-т заасны дагуу хязгаарлалттай мэдээллийг ашигласан, гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тохиолдолд мэдээлэл хариуцагч энэ тухай мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлэх, мэдээлэл хариуцагч хязгаарлалттай мэдээллийг ашиглах хүсэлт гаргасан, гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан талаарх бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Энэ журмын 1.1-д заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх, бүртгэл хөтлөхөд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

 

Хоёр.Мэдэгдэл хүргүүлэх

 

2.1.Мэдээлэл хариуцагч нь хязгаарлалттай мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.13-т заасны дагуу төрийн байгууллага болон хуульд заасан бусад этгээдэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгсөн, дамжуулсан бол энэ тухай мэдээллийн эзэнд тухай бүр мэдэгдэнэ.

 

2.2.Мэдээлэл хариуцагч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.19-д зааснаас бусад тохиолдолд мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлэх бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан мэдэгдэл хүргэх системийг ашиглана.

 

2.3.Мэдэгдэл хүргэх системийн үйл ажиллагааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 32.1.15-т заасны дагуу цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулж, хяналт тавина.

 

2.4.Мэдэгдэлд дараахь мэдээллийг тусгана.

 

      2.4.1.мэдээлэл авсан зорилго;

 

      2.4.2.мэдээлэл авагч нь хувь хүн бол эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, холбоо барих хаяг, харилцах утасны дугаар;

 

      2.4.3.мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утасны дугаар;

 

      2.4.4.авсан мэдээллийн жагсаалт, мэдээлэл авсан хэлбэр;

 

      2.4.5.мэдээллийг өгсөн он, сар, өдөр;

 

      2.4.6.тухайн мэдээллийг авах хууль зүйн үндэслэл.

 

2.5.Энэ журмын 2.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдээлэл хариуцагчаас мэдэгдэл хүргэхтэй холбоотой харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

 

2.6.Энэ журмын 2.1, 2.5-д заасны дагуу мэдээлэл хариуцагчаас мэдэгдэл хүргэхэд энэ журмын хавсралтаар баталсан маягтыг ашиглана.

 

Гурав.Хязгаарлалттай мэдээлэл

ашиглах хүсэлтийг бүртгэх

 

3.1.Хүн, хуулийн этгээд нь хязгаарлалттай мэдээлэл ашиглах хүсэлтээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13.2-т заасны дагуу бичгээр гаргана.

 

3.2.Хязгаарлалттай мэдээлэл ашиглах хүсэлт нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13.4-13.8 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

3.3.Мэдээлэл хариуцагч энэ журмын 3.1-д заасан хүсэлтийг бүртгэхэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан мэдээлэл солилцооны бүртгэлийн системийг ашиглах бөгөөд тус бүртгэлд дараахь мэдээллийг тусгана:

 

      3.3.1.хүсэлт гаргасан хүн, хуулийн этгээдийн нэр, харилцах утасны дугаар, хаяг;

 

      3.3.2.хүссэн мэдээллийн товч агуулга, зорилго;

 

      3.3.3.хүсэлт хүлээн авсан он, сар, өдөр, хэлбэр;

 

      3.3.4.хүсэлтийг буцаасан тохиолдолд үндэслэл, хэлбэр;

 

      3.3.5.хууль зүйн үндэслэл;

 

      3.3.6.шаардлагатай бусад.

 

Дөрөв.Хязгаарлалттай мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн,

дамжуулсан талаарх бүртгэл хөтлөх

 

4.1.Мэдээлэл хариуцагч хязгаарлалттай мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан талаарх бүртгэл хөтлөх бөгөөд тус бүртгэлд дараахь мэдээллийг тусгана:

 

      4.1.1.хүсэлт гаргасан этгээдийн мэдээлэл;

 

      4.1.2.мэдээллийг өгсөн, дамжуулсан он, сар, өдөр;

 

      4.1.3.мэдээллийн эзнийг тодорхойлох мэдээлэл;

 

      4.1.4.мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахаар хуульд заасан тохиолдолд түүний зөвшөөрөл өгсөн хэлбэр;

 

      4.1.5.зөвшөөрлийн баталгаажуулалт хийсэн он, сар, өдөр;

 

      4.1.6.хүсэлт гаргагчийг цахим тодорхойлогчоор тогтоосон тодорхойлолт;

 

      4.1.7.байгууллага, албан тушаалтны хандсан он, сар, өдөр;

 

      4.1.8.авсан мэдээллийн агуулга;

 

      4.1.9.мэдээлэл авсан зорилго;

 

      4.1.10.мэдээлэл ашигласан этгээд нь хувь хүн бол эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, албан тушаалтны эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, харилцах утасны дугаар;

 

      4.1.11.мэдээллийг бүрэн, эсхүл хэсэгчлэн өгсөн эсэх;

 

      4.1.12.өгсөн, дамжуулсан мэдээллийн жагсаалт, мэдээлэл авсан хэлбэр;

 

      4.1.13.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.12-т заасан этгээд байх тохиолдолд тухайн мэдээллийг авах хууль зүйн үндэслэл;

 

      4.1.14.шаардлагатай бусад.

 

4.2.Мэдээлэл хариуцагч нь хязгаарлалттай мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан мэдээллийг бүртгэхэд энэ журмын 3.3-т заасан системийг ашиглана.

 

Тав.Бусад зүйл

 

5.1.Энэ журмын 1.1-д заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх, бүртгэл хөтлөхөд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтийн мэдээллийн дэд бүтцээс өөр хэлбэр, арга хэрэгслийг ашиглахыг хориглоно.

 

 

 

---oOo---

 

 

 

 

 

Хязгаарлалттай мэдээллийг өгсөн, дамжуулсан тохиолдолд мэдээллийн
эзэнд мэдэгдэл хүргүүлэх, ашиглах хүсэлт гаргасан, гуравдагч этгээдэд өгсөн,
дамжуулсан талаарх бүртгэл хөтлөх журмын хавсралт

 

 

 

МАЯГТ.МЭДЭЭЛЛИЙН ЭЗЭНД ХҮРГЭХ МЭДЭГДЭЛ

 

 

Мэдээлэл хариуцагч байгууллага

Мэдээлэл ашигласан байгууллага

Үндэслэл

(хуульд заасан, эсхүл мэдээллийн эзэн зөвшөөрсөн)

Дамжуулсан мэдээлэл

Огноо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      *Танд тодруулах зүйл байвал мэдээлэл ашигласан байгууллагад хандана уу.

 

 

 

Мэдэгдэл хүргэх систем

 

 

 

 

---o0o---