A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 215

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 5.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлох хилийн боомтын жагсаалт"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Хилийн зарим боомтоор шинээр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлох хэрэгцээ, шаардлагын талаарх мэдээллийг боомт бүрээр бэлтгэж, дипломат шугамаар хөрш улсуудтай харилцаж, хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт тус тус үүрэг болгосугай.

3. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлох хилийн боомтуудад гаалийн төрөлжсөн лабораториудыг байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах санхүүжилтийг зээл, тусламжийн хөрөнгөөр болон улсын төсвийн төсөлд тусгах замаар шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т тус тус үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН