- Нүүр
- Сайдын тушаал
- ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ. ГАЛЫН АЮУЛГҮЙН НОРМ
Барилга, хот, байгуулалтын сайдын
2014 оны 57 дугаар тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ |
ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ. ГАЛЫН АЮУЛГҮЙН НОРМ PETROL SUPPLING stations FOR CARS. fire safety requirements |
2014 оны 4 дүгээр сарын 15-ны
өдрөөс эхлэн мөрдөнө.
- ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Энэхүү барилгын норм ба дүрмээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн шингэн түлшийг (цаашид шатахуун гэх) хүлээн авах, хадгалах, түгээх зориулалттай шатахуун түгээх станцын (ШТС) барилга байгууламжийг төлөвлөхөд мөрдөнө.
Тус барилгын норм ба дүрмийг хийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрийн шатахуун түгээх цэгийн зориулалтаар ашиглаж байгаа авто тээврийн хэрэгсэлд хий шахах шахуургын станц мөн хий шахах станц, цэгийн дэргэдэх автотээврийн хэрэгслийг хийгээр цэнэглэх станцад тус тус мөрдөхгүй.
- НОРМ, НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ
Хавсралт Ё-д заасан норм, норматив баримт бичгийн заалтуудыг ишлэл болгон ашигласан болно.
- НЭР ТОМЬЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
Барилгын норм ба дүрэмд тусгагдсан нэр томьёо тодорхойлолтыг Хавсралт А-д заагдсан утгаар ойлгоно.
- ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- ШТС-ын зураг төсөлд шатахуун хүлээн авах, хадгалах, түгээх зориулалтаар үйлдвэрлэгдсэн "Шатахуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага" MNS 4628:2013 стандартын шаардлагыг хангасан, техник ашиглалтын баримт бичиг бүхий тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөнө.
- Техник эдийн засгийн үндэслэлд ашиглалтын үеийн галын аюулгүй байдлыг хангах, гал түймэр гарах, галын аюултай байдал үүсэхэд авах арга хэмжээ, аюулгүй ажиллагаа болон технологийн үзүүлэлт, ашиглалтын нөхцөл, хугацаа зэрэг ШТС-ын барилга байгууламжид тавигдах шаардлагыг агуулна. Мөн технологийн тоног төхөөрөмжийн шинж чанарыг тооцон томьёолсон тодорхойлолтыг тусгасан байна.
- Байгууллагын дотоод хэрэгцээний шатахуун түгээх станц, түүний технологийн тоног төхөөрөмжөөс зэргэлдээ орших барилга, байгууламж хүртэл хамгийн бага зайг (Хавсралт Б), хөдөлгөөнт шатахуун түгээх станцад тавигдах шаардлагыг (Хавсралт В)-д зааснаар төлөвлөнө.
- ШТС-ыг шинээр төлөвлөх, барих, ашиглаж байгаа ШТС-д өөрчлөлт хийхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа галын аюулгүйн норм, нормативын баримт бичгийг баримтлана.
- Аюулгүй байдлын үзүүлэлт нь энэхүү нормд заасан түвшингээс илүү, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн техник технологи, тоног төхөөрөмжийг цогцоор нь ашиглах тохиолдолд тухайн технологийн холбогдох норм, стандартыг баримтлахыг зөвшөөрнө.
- БАЙРШИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого шаардлагыг хангасан байршилд энэ бүлгийн болон холбогдох норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байхаар төлөвлөнө.
- Тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулахаар төлөвлөнө.
Давхар авто замын доор ба дээр, мөн хөвөгч байгууламж дээр шатахуун түгээх станц төлөвлөхийг хориглоно.
- ШТС-д ослын улмаас шатахуун асгарсан тохиолдолд ШТС-ын эзэмшлийн газраас гадагш тархахгүй байхаар төлөвлөнө.
ШТС-ын зам талбайн орц, гарц дээр 0.2 метрээс багагүй өндөртэй өндөрлөгөө, мөн шатахуунаар бохирдсон гадаргуугийн хур тундасыг зайлуулах сувгийг ШТС-ын цэвэрлэх байгууламжтай холбож төлөвлөнө.
- ШТС-ын зураг төсөл боловсруулахдаа хамгийн бага зай хэмжээг дараах байдлаар тогтооно:
Шатахууны хадгалах ба ослын савны хананаас, шатахуун, түүний уурыг агуулсан далд болон ил байрлалтай тоног төхөөрөмж, түгээгүүрийн их биенээс, буулгах технологийн худгийн хананаас, цэвэрлэх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн хананаас, түгээх талбайн захаас ба ШТС-ын барилгын гадна талын хана болон бүтээцээс;
Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, хэвтэж эмчлүүлдэг эмчилгээний байгууллагуудын эдэлбэр газрын хил, орон сууц, олон нийтийн барилгын цонхноос (хаалганаас);
Төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламжийн хамгийн ойр орших хананаас.
Суурьшлын бүс доторх хурдны зам, гол гудамж хүртэлх хамгийн бага зайг "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" /БНбД 30-01-04/-д заасан тэдгээрийн ангиллаас хамааруулж тодорхойлно. Тухайлбал:
- Хотын чанартай хурдны зам ба гол гудамж хүртэл-I, II ба III зэрэглэлийн ерөнхий сүлжээний авто замтай адилаар;
- Тосгон болон дүүргийн гол гудамж, суурингийн үндсэн гудамж, хөдөө суурин газрын барилгажсан хэсгийн гол ба үндсэн гудамж хүртэл-IV ба V зэрэглэлийн ерөнхий сүлжээний авто замтай адилаар тодорхойлно. Бусад зам, гудамж хүртэлх хэмжээг нормчлохгүй.
- "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30.01.04-ийн 1.5 заалт дах хотын зэрэглэлтэй суурин газар болон тэдгээртэй адилтгах хүн амын нягтаршил ихтэй сууринд байрлаж буй ШТС-д газар дээрх сав ашиглахыг хориглох бөгөөд зөвхөн байгууллагын хэрэглээний ШТС-д газар дээрх сав ашиглахыг зөвшөөрнө.
- Зөөврийн ШТС-ыг зам, барилгын ажил, газар тариалан, ШТС-ын засвар шинэчлэл, олон нийтийн түр арга хэмжээ зэрэгт Онцгой байдлын байгууллагын зөвшөөрлөөр 3 сар хүртэл хугацаагаар байрлуулна.
- Газар дээр ил байрлалтай шатахууны савтай шатахуун түгээх станцыг дараах 2 төрөлд ангилна. Үүнд:
А төрөл-Зөөврийн ШТС-ын савны нийт багтаамж нь 20 мз -ээс их,
Б төрөл-Зөөврийн ШТС-ын савны нийт багтаамж нь 20 мз-ба түүнээс бага.
Суурин газрын нутаг дэвсгэр дотор байрласан чингэлгийн ШТС-ын савны нийт багтаамж нь 40 мз-ээс, суурин газрын нутаг дэвсгэрийн гадна байрласан тохиолдолд 60 мз-ээс ихээр төлөвлөхийг хориглоно.
Суурин газрын нутаг дэвсгэрт байрлах ШТС-ын нэг нөөцлүүр сав, эсвэл тасалгааны (олон тасалгаат савны тасалгаа тус бүрийг заагласан таславч хана нь 2 давхар бол) багтаамж нь 10 м3, суурин газрын нутаг дэвсгэрийн гадна байрласан тохиолдолд 20 мз-ээс ихээр төлөвлөхийг хориглоно.
Суурин газрын гадна баригдах модулийн ШТС-ын нэг ба нийт савны багтаамжийн ( А ба Б төрлийн ШТС-ын ) хэмжээг 2 дахин нэмэгдүүлж авч болно.
Газар дээр ил байрлалтай дан ханатай шатахууны нөөцлүүр савыг ашиглах үед шатахуун түгээх станцыг савны багтаамжаас хамааруулан Хавсралт Г-д заасан зай хэмжээг баримтлан төлөвлөнө.
- Шатахуун түгээс станцаас зэргэлдээ орших барилга, байгууламж хүртэл хамгийн бага зайг Хүснэгт 1-ийн дагуу тогтооно.
Хүснэгт 1
№ | ШТС-ын зэргэлдээ орших барилга байгууламж | Барилга байгууламж хүртэлх зай, /м/ | ||
Газар доор байрлах савтай ШТС-аас | Газар дээр савтай ШТС-аас | |||
А төрөл | Б төрөл | |||
1 | Аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэл, агуулах, захиргаа-аж ахуйн барилга байгууламж (10 дугаар мөрнөөс бусад) | 15 | 25 | |
2 | Ойн нөөц : | |||
шилмүүст болон холимог ой | 25 | 40 | 30 | |
навчит ой | 10 | 15 | 12 | |
3 | Орон сууц, олон нийтийн барилга | 25 | 80 | 40 |
4 | Олон нийтийн газар | 25 | 80 | |
5 | Хувийн гараж ба автомашины ил зогсоол | 18 | 30 | 20 |
6 | Худалдааны ТҮЦ, мухлагууд | 20 | 25 | |
7 | Ерөнхий сүлжээний автозам (зорчих хэсгийн захаас): |
| ||
I,II ба III зэрэглэл | 12 | 20 | 15 | |
IV ба V зэрэглэл | 9 | 12 | 9 | |
Хотын цахилгаанжуулсан авто тээврийн хэрэгслийн замын сүлжээ (холболтын шугам сүлжээ хүртэл) | 15 | 20 | 20 | |
8 | Ерөнхий сүлжээний төмөр зам (далангийн хормой буюу сэтэрхийн ирмэг хүртэл) | 25 | 30 | |
9 | ШТС-ын харъяаны бус ариутгах, цэвэрлэх байгууламж ба насос станц | 15 | 30 | 25 |
10 | Ан, Бн, Гн ангиллын технологийн тоног төхөөрөмж, ГОСТ 12.1.007-оор тогтоогдсон аюулын I ба II зэргийн радио идэвхит ба хорт бодис бүхий барилга байгууламж | 100 | ||
11 | Цахилгаан дамжуулах, цахилгааны дэд станцын шугам (трансформаторын дэд өртөө) |
"Цахилгаан байгууламжийн дүрэм" БД 43-101-03-аар | ||
12 | Агуулахууд: ойн материал, хөвд, ширхэгт бодис, өвс, сүрэл, мөн түүнчлэн хүлэрийн нээлттэй орших газар | 20 | 40 | 30 |
13 | Хатуу түлшээр галладаг байрнаас | 50 | 150 | 150 |
Тайлбар: 1. Газар доор байрласан савтай ШТС-аас барилгын С0 ба С1 гал тэсвэршилтийн ангилалд багтах I ба II-р зэргийн орон сууц олон, нийтийн барилга байгууламж хүртэлх зайг 25%-аас ихгүй хэмжээгээр багасгаж болно. 2. ШТС нь аюул осол, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн үед хөрсөнд болон талбайд шатахуун алдагдахаас бүрэн хэмжээнд урьдчилан хамгаалсан, шатахууны сав, технологийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавих, хяналтыг автоматжуулсан хэрэгслүүдийн тусламжтайгаар гүйцэтгэх техник, технологитой байхаар төлөвлөсөн бол зайг 25%-аас ихгүй хэмжээгээр багасгаж болно. |
- Газар доор далд байрлуулсан шатахууны савтай ШТС-ын барилга, байгууламж хоорондын хамгийн бага зайг Хүснэгт 2-т нийцүүлэн тогтооно.
Хүснэгт 2
№ | ШТС-ын барилга байгууламжийн нэр | "............нэр" баганын холбогдох дугаартай барилга байгууламж хоорондох хамгийн бага зай, /м/ | ||||||||||
1 | Шатахуун хадгалахад зориулж газарт далд байрлуулсан сав |
- |
4 |
- |
3/9 |
9 |
9/15 |
15 |
- |
6 |
9 | |
2 | Шатахуун түгээгүүр | 4 | - | - | 6/9 | 9 | 12/15 | 15 | 4 | 9 | 9 | |
3 | Буулгах талбай | - | - | - | 6/9 | 9 | 12/15 | 15 | - | 9 | 12 | |
ШТС ба тээврийн хэрэгслийн үйлчилгээний албанд зориулсан барилга | ||||||||||||
4 | С0 буюу С1 ангиллын галд тэсвэрлэх I, II ба III зэргийн |
3/9 |
6/9 |
6/9 |
6 |
9 |
9 |
9 |
3/9 |
-/9 |
6 | |
5 | С0 ангиллын галд тэсвэрлэх IV зэргийн | 9 | 9 | 9 | 9 | 12 | 9 | 12 | 6/9 | 6/9 | 9 | |
Жолооч ба зорчигчдод үйлчлэх зориулалттай барилга | ||||||||||||
6 | С0 буюу С1 ангиллын галд тэсвэрлэх I, II ба III зэргийн | 9/15 | 12/15 | 12/15 | 9 | 9 | 6 | 9 | 9/15 | -/9 | 9 | |
7 | С0 ангиллын галд тэсвэрлэх IV зэргийн | 15 | 15 | 15 | 9 | 12 | 9 | 12 | 12/15 | 6/9 | 12 | |
8 | Газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон агаарын тундаст зориулсан цэвэрлэх байгууламж |
- |
4 |
- |
3/9 |
6/9 |
9/15 |
12/15 |
- |
6 |
9 | |
9 | Суудлын машины зогсоол | 6 | 9 | 9 | -/9 | 6/9 | -/9 | 6/9 | 6 | 12 | 6 | |
10 | Дизель түлшээр ажиллах уурын зуух | 9 | 9 | 12 | 6 | 9 | 9 | 12 | 9 | 6 | - | |
Тайлбар: 1. Хүснэгтэд заасан тоон утгын хүртвэрт барилгын цул хана хүртэл, хуваарьт дөр (проём) хана хүртэлх зайг тэмдэглэв. Нормчлохгүй зайг " - " гэж тэмдэглэсэн бөгөөд энэхүү нормд өөрөөр заагаагүй бол тухай хийц бүтээцд тохируулж авна. 2. Блокон ШТС-ын түлшний нөөцлүүр савнаас сав, түгээгүүр хүртэлх зайг нормчлохгүй. 3. Автоцистернээс саванд шатахуун буулгаж байгаа үед авто тээврийн хэрэгсэлд шатахуун олгох үйл ажиллагаа давхар явагддаг шатахуун түгээх станцад буулгах талбайгаас түгээгүүр хүртэлх зайг 8 метрээс багагүй, жолооч ба зорчигчдод үйлчлэх зориулалттай ШТС-ын автотээврийн хэрэгслийн зогсоол хүртэлх зайг 18 метрээс багагүй (тээврийн хэрэгслийн төрөл хамаарахгүй) байхаар ШТС-ын барилга байгууламжууд хүртэлх зайг 30% ихэсгэж төлөвлөнө. 4. Дараах зай хэмжээг нормчлохгүй. а) хэрэв авто тээврийн хэрэгслийн үйлчилгээний зориулалттай барилгуудын зэргэлдээ орших гадна хана нь галын аюулгүй байдлыг хангасан бол; б) ШТС-ын барилгууд нь жолооч, зорчигч, тээврийн хэрэгсэлд үйлчилгээ үзүүлэх зориулалтгүй, зөвхөн ШТС-д ажиллагсдад зориулагдсан бол нормчлохгүй. 5. Суудлын машины зогсоолын талбайн хэмжээ нь нэгэн зэрэг 10-аас ихгүй автотээврийн хэрэгсэл зогсох боломжийг хангасан үед 9 дэх эгнээг хөнгөн ба моторт тээврийн хэрэгсэлд зориулна. Бусад тээврийн хэрэгслийн зогсоолыг зохион байгуулахдаа С0 буюу С1 ангиллын галд тэсвэршилтийн I ба II зэргийн дөр хана хүртэлх зайг (проёмгүй) 9 м-ээс багагүй, харин бусад зайг 50%-аар өсгөж тооцно. 6. Трансформаторын дэд станцаас ШТС-ын барилга байгууламж хүртэлх зайг "Цахилгаан байгууламжийн дүрэм"-ийн дагуу төлөвлөнө. | ||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
- Газар дээр ил байрласан савтай ШТС-ын барилга байгууламж хоорондын хамгийн бага зайг Хүснэгт 3-ын дагуу тогтооно.
Хүснэгт 3
№ |
ШТС-ын барилга байгууламжийн нэр | "............нэр" баганын холбогдох дугаартай барилга байгууламж хоорондох хамгийн бага зай, /м/ | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
1 | Сав | - | 8 | - | 9 | - |
2 | Түгээгүүр | 8 | - | 8 | 9 | 4 |
3 | Буулгах талбай | - | 8 | - | 9 | - |
4 | ШТС-ын ажиллагсдад зориулсан барилга | 9 | 9 | 9 | - | 9 |
5 | Газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон хур тундаст зориулсан цэвэрлэх байгууламж | - | 4 | - | 9 | - |
Тайлбар: 1. "-" -аар тэмдэглэсэн зай, мөн чингэлгийн ШТС-ийн шатахуун түгээгүүрээс шатахуун хадгалах чингэлэг, шатахуун буулгах талбай хүртэлх зайг нормчлохгүй бөгөөд энэ нормд өөрөөр заагаагүй бол бүтээцийн онцлогт тохируулан тогтооно. 2. Өөд өөдөөсөө харсан технологийн холболттой шатахуун хадгалах чингэлэг хоорондын зай 4 м-ээс багагүй байна. 3. Жолооч, зорчигч ба тэдгээрийн тээврийн хэрэгслэлд үйлчлэх үйлчилгээний барилга хүртэлх зай Хүснэгт 1-д заасан хэмжээнд тохирсон байна. |
- Автоцистернээс шатахуун буулгах талбайн захаас газар дээр байрласан технологийн тоног төхөөрөмж, саравч, газарт далд байрлуулсан савны технологийн худаг хүртэлх зай 2 м-ээс багагүй байна. Далд байрлалтай савны технологийн худаг доторх агаарын сул орон зайг шатдаггүй материалаар дүүргэх тохиолдолд худаг хүртэлх зайг нормчлохгүй.
- Хэрэв шатахуун түгээх станцын эдэлбэр газрын хилийн дагуу хашаа барих бол шатдаггүй материалаар тэсрэлтийн аюултай хий хуримтлагдахгүй хийцтэйгээр барина. Байршлын хувьд зэргэлдээ орших барилга байгууламж нь хатуу түлшээр галладаг бол галын тэсвэржилтэй, битүү хана, хашаа төлөвлөнө.
- Шатахуун түгээх станцын эзэмшлийн талбай дах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь нэг чиглэлтэй байх, орц ба гарцыг тодорхой тогтоосон байна.
- Шатахуун түгээх станцын эзэмшлийн талбайд хөвөн, хөвөнлөг үр унадаг мод, бут тарихыг хориглоно.
- Шатахуун түгээх станцын ойролцоо галын дөл тархаж болзошгүй таримал ургамал бүхий (үр тариа, хөвөнгийн ургамал г.м.) тохижилтын ажил хийгдсэн бол тухайн шатахуун түгээх станцтай хиллэж байгаа талын суулгацын дагууд туушид нь гал үл дамжуулах материалаар хучилт хийх, эсвэл 5 метрээс багагүй өргөнтэй галын зурвас татна.
- БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Шатахуун түгээх станц нь түүнд ажиллагсдын ахуй нөхцлийг хангах дараах зориулалтын барилга, ажлын байртай байна. Үүнд: операторын, захиргааны, халаалтын зуухны, цайны газар, хамгаалалтын алба, ариун цэврийн болон ажлын хувцас, сэлбэг, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн агуулах.
Далд савтай ШТС-д аян замын хэрэгцээт барааны дэлгүүр, нийтийн хоолны газар, нийтийн бие засах газар, автомашинд техникийн үйлчилгээ үзүүлэх болон машин угаах байрыг төлөвлөнө.
Газарт далд, хагас далд байрлуулсан шатахууны сав, шугам хоолойг 0.2 м-ээс багагүй, шингэрүүлсэн шатдаг хий, мөн түүний уурыг хадгалах сав, шугам хоолойг 0.5 м-ээс багагүй зузаантай шорооны үеэр асгаас хийж тэгшлэх, эсвэл галын үйлчлэлээс хамгаалсан шатдаггүй материалаар хучина.
Ашиглалтын явцад сав, шугам хоолойн дээгүүр асгасан шороо нурах, хучлага сав, шугам хоолойн хооронд хөндий орон зай үүсэхээс сэргийлж ажиллана.
- Шатахуун түгээх станцын эзэмшлийн газарт баригдсан газарт "А", "Б" зэрэглэлийн (байгалын шахсан хийн тоног төхөөрөмжинд зориулсан ба шингэрүүлсэн нүүрс устөрөгчийн хийг шахах зориулалттай ШТС-ын технологийн системд хамаарах байраас бусад) ба (уурын тогооны газраас бусад) "Г" зэрэглэлд хамаарах өрөө, тасалгаа төлөвлөхийг хориглоно.
Ил савтай ШТС болон дан ханатай савтай автомашинд хий түгээх станцид "Г" зэрэглэлийн уурын тогоо байрлуулахыг хориглоно.
ШТС-ын эзэмшил газарт баригдсан авто тээврийн хэрэгслийн үйлчилгээний байранд шатдаг хий, хялбар шатдаг шингэн хэрэглэх мөн түүнчлэн шатамхай тоос үүсгэх (жишээ нь, будаг, г.м.) технологи бүхий үйл ажиллагааг хориглоно.
- ШТС-ын эзэмшлийн газарт байрласан барилга байгууламж нь нэг давхар, барилгын галын аюулын бүтээцийн С0 буюу С1 ангиллын, галд тэсвэршилтийн I, II ба III зэргийн, эсвэл С0 ангиллын галд тэсвэршилтийн IV зэрэгтэй байна. С0 ангиллын галд тэсвэршилтийн I, II ба III зэргийн дотроо хялбар шатдаг хий, шингэн агуулдаггүй барилгыг 2 давхар төлөвлөхийг зөвшөөрөх бөгөөд энэ тохиолдолд нийт талбайтай нь 150 м2-аас ихгүй байна.
Шатахуун түгээх станцад халаалтын өөрийн эх үүсвэр төлөвлөх тохиолдолд автоматжуулсан цахилгаан зуух төлөвлөх бөгөөд дулаан зөөгч нь 80оС-аас дээшгүй хэмтэй ус байна.
Мөн 45оС-аас дээш хэмд дөл үүсэх дизель түлшээр ажиллахад зориулагдсан зуух хэрэглэхийг зөвшөөрнө. Дизель түлшээр ажилладаг халаалтын зуухыг зөвхөн шатахуун түгээх станцын хэрэгцээнд зориулж төлөвлөх бөгөөд С0, С1 ангиллын галд тэсвэрлэх I, II ба III зэргийн салангид байрлах нэг давхар барилгад байрлуулна. Уг зуухыг шатахуун түгээх станцад ажиллагсдын болон тээврийн хэрэгсэл угаахад зориулагдсан С0, С1 ангиллын галд тэсвэрлэх эсвэл I, III зэргийн салангид байрлах нэг давхар барилгад байрлуулахыг зөвшөөрнө.
Халаалтын зуухны утаа хаях янданг барилгын хананы гадна талд шатдаггүй материалаар хийхээр төлөвлөх бөгөөд шатахууны сав, түгээгүүр болон шатахуун буулгах талбайн эсрэг талд байрлуулна. Утааны яндангийн агаарт утаа хаях хэсэгт оч баригч суурилуулна. Зууханд түлш дамжуулах хоолой, тоног төхөөрөмж нь шатахуун, хадгалах, газарт далд байрлуулсан савтай технологийн систем бүхий ШТС-д тавигдах энэхүү нормын шаардлагыг хангасан байна.
Үүний зэрэгцээ халаалтын зуухны барилгын гадна байрлах зууханд түлш дамжуулах хоолойд насос унтарсан үед хаах хаалт, үл буцаах хавхлага төлөвлөнө.
- Шатахуун түгээх станцын эзэмшлийн газарт газрын гадаргуугаас доод түвшинд өрөө, тасалгаа, зоорь мөн түүнчлэн чөлөөт орон зай бүхий газар доорх байгууламж (тунель, суваг г.м.) байгуулахыг хориглоно. ШТС-ын барилгын дор болон ослын гарцтай талд түлш дамжуулах хоолой төлөвлөхийг хориглоно.
- ШТС-ын түгээгч, ажиллагсдад зориулсан байрыг тээврийн хэрэгсэл, жолооч, зорчигч нарт үйлчлэх сервис үйлчилгээний байранд төлөвлөж болно.
Энэ тохиолдолд галд тэсвэрлэх зэрэгт нийцсэн үндсэн хийц бүтээцтэй, түгээгчийн байр нь жолооч, зорчигчид болон тэдний тээврийн хэрэгсэлд үйлчлэх зориулалттай байрнаас гал тэсвэршилтийн 1-р зэргийн хамар хана, 3-р зэргийн хучилтаар тусгаарласан байна.
- Дор дурьдсан ажлын байрыг нэг барилгад нэгтгэн байрлуулахыг хориглоно. Үүнд:
- тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний байр (авто угаалгын газраас бусад) ба жолооч зорчигч нарын үйлчилгээний байр;
- нийтийн хоолны газар, мөн хялбар шатах ба шатамхай шингэн худалдахаар төлөвлөсөн дэлгүүр.
- Авто үйлчилгээний байранд гурваас илүүгүй техникийн үйлчилгээний цэг төлөвлөхийг зөвшөөрнө. Төрөл бүрийн үйл ажиллагааны зориулалттай байрыг шатдаггүй материалаар хийсэн хамар ханаар, харин тээврийн хэрэгслийн үйлчилгээний тоног төхөөрөмжтэй (угаалгаас бусад) байрыг гал тэсвэршилтийн 1 зэргийн хамар ханаар тусгаарлана.
Суурин газарт барих ШТС-д зөвхөн суудлын авто тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээний цэг төлөвлөхийг зөвшөөрнө.
- Шатахуун түгээх станцын барилгад гал гарах болон гагнуурын ажил хийхэд зориулсан байр төлөвлөхийг хориглоно.
- В1-В3 ангиллын байр мөн түүнчлэн хялбар асах ба шатах шингэн хадгалахад зориулсан дэлгүүрийн агуулахыг цонхтой, барилгын гадна талын ханатай талд байрлуулна.
- Хэрэв барилгын гарц нь автоцистернээс шатахуун буулгах талбай, түгээгүүр болон шатахуун хадгалах савнаас 15 м-ээс багагүй зайд байрлаж байгаа бол эдгээр байгууламжуудын эсрэг зүгт, эсвэл 15 метрээс багагүй зайд ослын гарц нэмж төлөвлөнө.
- Саравчыг галд тэсвэртэй материалаар хийнэ. 4 м-ээс багагүй өндөртэй саравчны дээвэрт удаан шатдаг материалыг (ачааны автомашин цэнэглэдэг түгээгүүр дээр байрлах саравч, саравчны хэсгээс бусад) хэрэглэхийг зөвшөөрнө. Буулгах талбай ба шатахууны ил байрлалтай савны дээр саравч хийхийг хориглоно.
- Технологийн системүүд нь ШТС-ын зураг төсөлд тооцогдсон ачааллын (тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ба зогсох үед, хөрсний шилжилт хөдөлгөөний үед г.м.) үйчлэлийн үед бүрэн бүтэн, хэвийн ажиллагааг хангахуйцаар үйлдвэрлэгдэж суурилагдсан байна.
- Шатахуун хадгалах газар дээрх сав, чингэлэг мөн түүнчлэн түгээгүүрийг тээврийн хэрэгслийн нөлөөгөөр гэмтэхээс хамгаалсан байна. Хамгаалах хэрэгслийг газар дээрх саванд бэхлэхийг хориглоно.
- Газар дээрх сав нь дан ханатай тохиолдолд сав тус бүр, эсхүл хэсэг бүлэг савны эргэн тойронд битүү хүрээлсэн, асгарсан шингэний гидростатик даралтыг тэсвэрлэхүйц бат бэх шороон далан эсвэл шатдаггүй материалаар хийсэн хязгаарлах хана байгуулна.
Далан, хязгаарлах ханын өндөр нь 0.5 м-ээс намгүй, түүний үүсч буй дотоод орон зайн багтаамж нь хамгийн том багтаамжтай савны багтаамжаас багагүй байна.
- Шатахуун түгээх станцын орц, гарц, түгээгүүрийн арал, болон буулгах талбайн хучилт нь газрын тосны бүтээгдэхүүний үйлчлэлд тэсвэртэй материалаар хийгдсэн байна.
- Технологийн худгийн газар дээрх хэсэг нь 0.05 м-ээс багагүй өндөртэй, худагт хөрсний ус орохоос хамгаалагдсан хийцтэй байна.
- Буулгах /автоцистерн зогсох/ талбай нь дараах шаардлагыг хангасан байна:
- 150 мм-ээс багагүй өндөртэй хашлагаар хүрээлэгдсэн байх бөгөөд автоцистерний буулгах хоолойн битүүмжлэл алдагдахад буулгах талбайд асгарсан шатахууныг ослын сав руу урсгаж оруулах зориулалттай хоолойг төлөвлөсөн байна.
- Автоцистерн орох ба гарахад аюулгүй байдлыг хангахад зориулсан пандус (талбайн налуу хажуугаар) төлөвлөнө.
- Ослын нөөц сав (дан ханатай сав байж болно) ба буулгах хоолой нь асгарсан шатахууныг буулгах талбайгаас гадагш тархаалгүйгээр юүлэх боломжийг хангасан байна.
- Ослын нөөц сав нь шатдаггүй материалаар хийгдсэн, шатахууныг хөрсөнд нэвтрүүлэхээргүй байна. Энэ савны багтаамж нь тухайн шатахуун түгээх станцад шатахуун тээвэрлэхэд ашиглаж байгаа автоцистерний эзлэхүүний 10%-аас багагүй байна. Асгарсан шатахууныг дамжуулах хоолойн төгсгөл нь савны ёроолоос 0.1 м-ээс ихгүй зайд байна.
- Ослын нөөц сав нь шатахуун хадгалах саванд тавигдах шаардлага хангасан агааржуулах хоолой, түвшинг хэмжихэд зориулсан хоолойнуудтай байна.
- Асгарсан шатахууныг дамжуулах хоолой нь ослын саванд хурын ус орохоос хамгаалагдсан тагтай байна.
- Түгээх талбай нь тээврийн хэрэгслийг уг талбайгаас шууд гарах нөхцлийг хангасан байрлалтай байна.
- Шатахуун хадгалах чингэлгийн суурийг савны доор шатахуун хуралдах боломжгүй байхаар төлөвлөнө. Суурь нь орчны талбайтай харьцуулахад 0.2 м-ээс багагүй өндөртэй, чингэлгийн хэмжээнээс гадагш хэвтээ чиглэлд бүх тал руугаа 0.5 м-ээс багагүй хэмжээгээр илүү, харин суурийн дээд гадаргуу нь савнаас суурийн зах тал руу 2о-аас багагүй налуутай байна.
- Шатахуун хадгалах чингэлэг, түүний технологийн хэсгүүдийг хамгаалах хашлага хийц, төлөвлөх тохиолдолд түүний нийт талбайн 50%-аас багагүй хэмжээтэй салхи нэвт үлээх зориулалттай, жигд тархсан нүхтэй байна.
9.12-р зүйлд заасан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд нээлхийн талбайн хэмжээ нь хамгаалалтын хаалтын бүтээцийн нийт талбайд харьцуулсан харьцаа 50%-аас багагүй байхыг зөвшөөрнө.
- Шатахуун түгээх станцад үүссэн газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон хур тундасыг цэвэрлэх байгууламж төлөвлөх тохиолдолд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- цэвэрлэх байгууламжийн шатахууны уур хуралдаж болзошгүй сул орон зай нь газар дор байрласан байх;
- цуглуулах саванд шингэн дээд түвшиндээ хүрэх үед ШТС-ын операторт дохио өгөх түвшний мэдээлэгчээр тоноглох;
- цуглуулах савнаас газрын тосны бүтээгдэхүүнийг суллах ажиллагааг битүүмжилсэн байдлаар гүйцэтгэх тоноглолтой байх;
- цуглуулах савны агааржуулалтын хоолой нь шатахууны савнуудын агааржуулалтын хоолойд тавигдах шаардлагыг нэгэн адил хангах;
- шингэний дамжуулах хоолойнууд нь шингэн түгжээтэй байх;
- бохирдсон усыг дамжуулах системд тавигдсан элс баригчийн нээлхийн хийц нь агаарын солилцоо явагдах нөхцлийг хангасан, торон хийцтэй байна.
- Шатахуун түгээх станц нь "Барилга, байгууламжийн аянга хамгаалалтын зураг төсөл зохиох заавар" БД 43-103-08-ын 2.1 дүгээр хүснэгтэд заасны дагуу III ангиллаас багагүй ангиллын шаардлага хангасан аянга хамгаалагчтай байна.
- Шатахуун түгээх станцын газардуулгын систем нь "Цахилгаан байгууламжийн дүрэм"-ийн болон статик, цэнэгээс хамгаалах техникийн баримт бичгийн шаардлагыг хангасан байна.Газардуулгын системийн угсралтын ажлыг шатахуун түгээх станцын технологийн системийн туршилт, тохируулгын ажлыг эхлэхээс өмнө гүйцэтгэсэн байна.
- Шатахуун түгээх станцад цахилгаан дамжуулах агаарын шугам төлөвлөхийг хориглоно.
- Шатахуун түгээх станц нь холбооны хэрэгсэл болон чанга ярих хэрэгсэлтэй байна.
- ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
- ШТС-ын технологийн тоног төхөөрөмжийг ШТС-ын техникийн ерөнхий шаардлагын стандарт, технологийн тоног төхөөрөмжүүдийн стандартын шаардлагыг хангасан, инженерийн оновчтой шийдэлд тулгуурлан төлөвлөнө.
- Шатахуун түгээх станцын түгээгүүр нь тээврийн хэрэслийн шатахууны сав дүүрсэн тохиолдолд дүүргэлт автоматаар зогсох, түгээгүүрт гэмтэл гарсан үед шатахуун гоожихоос сэргийлсэн хэрэгслээр тоноглогдсон байна.
- Шатахууны сав, шатахуун, түүний уурыг дамжуулах технологийн шугам хоолойнууд нь техник ашиглалтын зааврын дагуу ашиглахад 10-аас багагүй жилийн хугацаанд битүүмжлэлийг хангах чадвартай байна.
- Шатахууны сав нь түүний битүүмжлэлийг шалгах хяналтын системтэй байна. Дан болон давхар ханатай шатахуун хадгалах савны битүүмжлэлийг шалгах үлгэрчилсэн зааврыг Хавсралт Д-д үзүүлсэн болно.
- Шатахууны газар доорх дан ханатай савыг суурилуулахдаа болзошгүй шүүрлийн үед нэвчсэн шатахууныг хөрсөнд нэвчихээс сэргийлэх зорилгоор шатахуун болон хөрсний үйлчлэлд тэсвэртэй материалаар савны дор хамгаалалт хийнэ.
Савны хана, хамгаалалт хоорондын зайг шатахуун шингээх шинж чанартай, шатдаггүй материалаар дүүргэнэ.
- Давхар ханатай сав суурилуулах тохиолдолд дотор ханын битүүмжлэл алдсан үед давхар ханын хоорондын зайд тэсрэх аюултай шатахууны уур, агаарын хольц үүсэхгүй байх хийцийн шийдлийг төлөвлөж хэрэгжүүлнэ. Хэрэв нөөцлүүр савны хана хоорондын зайд шатамхай шингэн дүүргэх тохиолдолд түүний дөл үүсэх хэм нь 100°С-аас доошгүй байна.
- Давхар ханатай савны хана хоорондын зайг шалгах хэрэгслээр тоноглосон байна. Давхар ханатай савны хана хоорондын битүүмжлэл алдагдахад шатахуун түгээх станцын ажилтанд автомат дохиолол (дуут ба гэрлэн) өгч дүүргэлтийг автоматаар зогсоох, битүүмжлэлийг хангах нэгдсэн, тасралтгүй системтэй байна. Давхар хана бүхий шатахуун хадгалах савтай уламжлалт шатахуун түгээх станцад битүүмжлэлийн хяналтыг тодорхой давтамжтай хугацаанд хийхийг зөвшөөрнө.
Олон тасалгаат шатахуун хадгалах савны тасалгаа тус бүр нь энэхүү дүрмийн нэг тасалгаат шатахуун хадгалах саванд тавигдах шаардлагыг хангасан байна.
Олон тасалгаат савны тасалгаа бүрт бензин, дизель түлшийг нэгэн зэрэг хадгалах бол тасалгаануудын хоорондын битүүмжлэлийг байнга хянах боломжтой давхар ханаар тусгаарлана.
- Шугам хоолойн савтай холбогдох хэсэг нь шатахуун дүүргэх дээд түвшингээс дээш байрлана. Савны нээлхийн таг, штуцер, богино хоолойг заагдсан түвшингөөс доош байрлуулахыг хориглоно.
- Шатахуун хадгалах савны агааржуулалтын хоолой нь цаг агаарын ямар ч нөхцөлд тогтмол ажиллагаатай байх оч баригч бүхий амьсгалын хавхлагтай байна.
Агааржуулалтын хоолойг замын тэнхлэгээс (хэвтээ тэнхлэг) 5 м-ээс багагүй зайд байрлуулах үед түүний дээд орой (босоо тэнхлэг) газрын гадаргуугаас дээш 2.5 м-ээс багагүй байна. Хэрэв энэ зай нь 5 м-ээс бага байвал түүний өндрийг дараах харьцаагаар тодорхойлно.
Hxo = Hm + 50 x D
Үүнд:
Нхо - тээврийн хэрэгсэл зорчих талбайн түвшнөөс агааржуулалтын хоолойн дээд ирмэг хүртэлх хэмжээ , м;
НМ - шатахуун түгээх станцыг цэнэглэх боломжтой тээврийн хэрэгслийн хамгийн их өндөр, (м), гэвч 2 м-ээс багагүй байна,
D - агааржуулалтын хоолойн дотоод голч, м.
- Агааржуулалтын хоолой ба тоноглолын нэвтрүүлэх чадварыг ашиглалтын хугацаанд хянах боломжтой байна.
- Шатахуун хадгалах сав (тасалгаа) тус бүр нь агааржуулалтын хоолойтой байна. Нэг ижил төрлийн шатахуун хадгалах савны (тасалгаа) хувьд агаар дамжуулах хоолойн савтай холбосон хэсгүүдэд галын хаалт (оч баригч) суурилуулсан тохиолдолд ерөнхий хий тэнцвэржүүлэх системийг ашиглахыг зөвшөөрнө. Ерөнхий хий тэнцвэржүүлэх системийг бензин ба дизель түлш зэрэг өөр өөр төрлийн шатахуун хадгалах савнуудын дунд ашиглахыг хориглоно.
- Түлш хадгалах савны 90%-ийн дүүргэлтийн үед шатахуун буулгах ажиллагааг автоматаар зогсоох тоноглолоор тоноглоно. Хэрэв шатахуун хадгалах савны дүүргэлтийг зөвхөн автомат горимоор зогсоохоор төлөвлөсөн тохиолдолд шатахуун хадгалах савны 95%-ийн дүүргэлттэй болох үед автоматаар зогсоох дохиололтой байна.
- Сав, шугам хоолойн хана хоорондын орон зайн битүүмжлэлийн байнгын хяналтын явцад шүүрэлт илрэх, савны дүүргэлтийг хязгаарлах зориулалттай хяналтын автомат систем гэмтэх зэрэг тохиолдолд шатахуун ба түүний уур өгөх ажлыг зогсоох, мөн түүнчилэн хийн буцаах шугамын нэврүүлэн өнгөрүүлэх чадварыг хянах, эргэлт нь жилд 10-3-аас дээш гарах эсвэл системийн гэмтлийн үед савны дүүргэлт болон түгээгүүрийн үйл ажиллагааг зогсоох зориулалттай ослын бэлэн байдлын өөрийн хяналтын автомат таслагч, эсвэл тухайн системийн үйл ажиллагааны орлуулагчийг төлөвлөнө.
- Шатахуун түгээх станцын технологийн систем нь тоног төхөөрөмжийн битүүмжлэлд үе шатны туршилт хийх боломжийг /галын аюулгүй арга технологиор/ хангасан байна. Үе шатны туршилт хийх хугацааг техник ашиглалтын баримт бичгүүдэд тусгасан байна.
- Газар дээр ил, эсвэл сав, технологийн худаг дотор байрласан шатахууны болон түүний уурын хоолой дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- металл хийцтэй;
- хоолойн холбох хэрэгслүүд нь техник ашиглалтын баримт бичиг заасан ашиглалтын хугацааны найдвартай байдлыг хангах;
- холболтууд нь өөрөө салахаас хамгаалагдсан байх.
- Шатахууны болон түүний уурын дан ханатай дамжуулах хоолойг газарт угсрах тохиолдолд шатахуун (болзошгүй шүүрэлтийн үед) гадагш тархахаас сэргийлж зориулалтын суваг, гэр хоолой эсвэл технологийн худагт угсарна. Сувгийг шатахгүй материалаар чигжиж дүүргэнэ. Тэр хоолойн төгсгөлүүдийг битүүмжлэх бөгөөд нэвчилт, шүүрэлтийг хянах боломжтой байна.
Хана тус бүрийн битүүмжлэлийг хангасан, давхар ханатай салдаг холбоосуудтай хоолой (хоолойн дотор хоолой) ашиглаж байгаа тохиолдолд суваг төлөвлөхгүй байж болно. Ийм тохиолдолд хоолойн хана хоорондын зайн агаарын хүчилтөрөгчийн найрлагын 10%-аас илүүгүй хувийг азотоор орлуулах боломжоор хангасан байна.
- Саванд автоцистернээс шатахуун буулгах хоолойг газарт далд угсрах бөгөөд энэ хоолойгоор дамжин гал тархахаас сэргийлсэн тоноглолтой байна.
- Автоцистернээс шатахуун буулгах холбогчтой уян хоолой ба савны орлогын хоолойн дунд хаалт төлөвлөнө. Хэрвээ автоцистернд шатахуун буулгах явцад энэхүү холболт салах тохиолдолд автоматаар хаагдах хаалттай үед энэ хаалтыг төлөвлөхгүй байж болно.
- Орлогын хоолойд суурилуулсан тоног төхөөрөмжийг (холбох төхөөрөмжүүд, хаалт арматур, шүүлтүүр, тоолуур г.м) буулгах талбайн дэргэд байх худагт, эсвэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс тухайн тоног төхөөрөмжийг гэмтэхээс хамгаалсан хамгаалалттай бол тухайн талбайд суурилуулна.
Худгийг галд тэсвэртэй материалаар хийх бөгөөд шатахуун түгээх станцын газар дээр ил байрлах технологийн тоног төхөөрөмж болон савны худгаас 2 м-ээс ойргүй зайд байрлуулна.
- Технологийн систем нь ШТС-ын шатахууны сав ба автоцистерний шатахууны хийг тэнцвэржүүлэх хийн буцаах хоолойтой төлөвлөгдсөн тохиолдолд дараах шаардлагуудыг хангасан байна.
- Шатахууны сав ба автоцистернтэй холбогдох хий буцаах хоолойны холболтын өмнө талд оч баригчийг угсарна. Хийн буцаах хоолойг автоцистернтэй холбосон холболт салгагдах үед систем автоматаар хаагдахаар төлөвлөнө.
- Автоцистернээс шатахууныг ШТС-ын саванд өөрийн урсгалаар буулгах, эсвэл автоцистернээс шатахууныг насосоор дамжуулан хүлээн авах үед шингэний болон насосны даралтанд нээгдэх үл буцаах хавхлагыг хийн буцаах шугамд угсарсан байна. Үл буцаах хавхлагууд нь орлогын хоолой автоцистернтэй холбогдоогүй эсвэл насос ажиллаагүй үед битүү хаагдсан байна.
- Хэрэв шатахууны хийн буцах урсгал нь шатахуун хадгалах савны даралтыг тэнцвэржүүлэх амьсгалах хоолойтой холбогдсон битүү системд явагдаж байгаа бол шатахууны технологийн системийн хийн орон зайн даралтыг тасралтгүй хянах автомат систем төлөвлөнө.
- Энэ холболтын үед амьсгалах хоолойн хавхлага нь (амьсгалах клапан) хийн буцаах хоолойн үл буцаах хавхлагийн ажиллах даралтаас илүү даралтанд ажиллах чадамжтай бол хяналтын систем төлөвлөхгүй байж болно.
- Хийн буцаах хоолойн шатахууны савтай, мөн автоцистернтэй холбогдох зангилаа хэсэгт хаалтыг заавал угсарна.
- Хийн буцаах системийн дамжуулах хоолой ил байрлах хэсгүүдэд фланецан болон муфтан холболт төлөвлөхийг хориглоно.
- Технологийн систем нь ШТС-ын шатахууны сав ба хэрэглэгчийн авто тээврийн хэрэгслийн шатахууны савыг /бак/ хийн буцаах хоолойтой холбохоор төлөвлөсөн тохиолдолд дараах шаардлагуудыг хангасан байна.
- Хийн буцаах хоолойны шатахуун хадгалах сав, түгээгүүртэй холбогдох холболтын хэсгийн өмнө талд оч баригч, үл буцаах клапан угсарна. Хэрвээ үл буцаах клапан ба оч баригч нь шатахуун түгээгүүрийн үндсэн хийц бүтээцэд орсон бол түүнийг тус хийн шугамд угсрахгүй байж болно.
- Шатахууны насосны улмаас хийн буцаах хоолойд ирэх даралтанд үл буцаах хавхлага нээгдэж, насос зогсоход хавхлага хаагдана.
- Хийн буцаах шугам хоолойн савтай холбогдох, мөн түгээгүүртэй холбогдох хэсгийн оч баригчийн өмнө талд хаалт угсарна. Хэрвээ үл буцаах клапан ба оч баригч нь шатахуун түгээгүүрийн үндсэн хийц бүтээцэд орсон бол түүнийг тус хийн шугамд угсрахгүй байж болно.
- Зарлагын хоолойд насос шахах ба сорох үед нээгдэж бусад үед хаалттай байх үл буцаах хавхлагыг угсарна.
- Технологийн системийн шатахуун хүлээн авах, хадгалах, түгээх, суллах үйл ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжүүд (тээврийн хэрэгслийн түлшний банкыг дүүргэхээс бусад) бүгд битүүмжлэгдсэн байна.
- Шатахуун түгээх станцын тоног төхөөрөмж дээр тавигдсан бүх төрлийн хаалтууд нь стандартын шаардлага хангасан битүүмжлэлтэй, зориулалтын байна.
- Шатахуун түгээх станцын тоног төхөөрөмжид суурилагдсан таг, таглаа, фланцан холболтууд, богино хоолой, штуцер гэх мэт тоноглолууд нь ашиглалтын үед оч үүсгэхгүй, гадаад орчны болон газрын тосны бүтээгдэхүүнд тэсвэртэй материалаар хийгдэж, жийргэвчээр битүүмжлэгдсэн байна.
- Шатахуун болон түүний уур агуулагдах, тоног төхөөрөмжүүд байрласан технологийн болон савны худгууд нь I, II, III ангиллын шатдаггүй материалаар хийгдсэн байна. Бусад тохиолдолд удаан шатах материал ашиглахыг зөвшөөрнө. Эдгээр худгуудын тагны хийц нь нээж хаах үед хур тунадас орохгүй байхаас гадна оч үсрэхгүй байна. Тагны бэхэлгээ нь худгийн дотор шатахууны ууршилт гал гарах, тэсрэх үед үүсэж болзошгүй илүүдэл даралтыг гадагшлуулах (таг нь нээгдсэн үед шидэгдэхээргүй) хийцтэй байна. Эдгээр худгийн газар дээрх хэсгийн өндөр 0.2 м-ээс багагүй байна.
- Шатахуун түгээх станцын цахилгаан тоног төхөөрөмж нь БД 43-101-03, БНбД 3.05.06-90 цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын дүрмийн шаардлагыг хангасан байна.
Шатахуун түгээх станцын технологийн тоног төхөөрөмжийг цахилгаан байгууламжийн дүрмийн шаардлагад нийцүүлэн газардуулгын хүрээнд холбоно.
Автоцистерний газардуулга нь зориулалтын автоматжуулсан байж болох бөгөөд энэ тохиолдолд шатахуун хүлээн авч байх үед газардуулга гэмтсэн тохиолдолд шатахуун буулгах үйл ажиллагааг автоматаар зогсоох буюу дохио өгөх зориулалттай төлөвлөгдөнө.
Технологийн тоног төхөөрөмжийн статик цэнэгийг хэмжих хэмжигчүүдээр тоноглож болох бөгөөд тэдгээр хэмжигчүүд нь статик цэнэгийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэх үед шатахуун хүлээн авах үйл ажиллагааг автоматаар зогсоож дохио өгөх зориулалттай байна.
- Шатахуун түгээх станцын цахилгаан хангамжийг ерөнхий унтраалгаар салгаж болохоор төлөвлөнө.
Саванд шатахуун хүлээн авахдаа насос ашиглаж байгаа тохиолдолд насосыг цахилгаан тэжээлээс салгах зориулалтай гар унтраалгыг /насос автоматаар унтардаг эсэхээс үл хамааран/ түгээгчийн байранд байрлуулахаас гадна насосны дэргэд, буулгах талбайд давхар унтраалга байрлуулна.
8. ердийн болон блокон Шатахуун түгээх станцын технологийн тоног тӨхӨӨрӨмжид тавигдах нэмэлт шаардлага
- Ердийн шатахуун түгээх станцын шатахуун хадгалах сав нь дан болон давхар ханатай байж болно. Шатахуун хадгалах савыг төлөвлөж буй газрын гадаргын өндөржилтөөс доош 0.2 м-ээс багагүй доош зайд байрлуулна.
- Технологийн савны худаг, орлого, зарлагын хоолой, худгаас (болзошгүй ослын үед) хүрээлэн байгаа орчинд шатахуун тархахгүй битүүмжлэгдсэн байна.
- Технологийн худаг дах тоног төхөөрөмжүүд нь худаг дотор үйлчилгээ хийх боломжтой байхаар суурилуулагдсан байна.
- Хэд хэдэн сав болон түгээгүүрийг нэг ерөнхий хоолойгоор /төрөл тус бүрээр/ холбож болох ба ингэж холбохдоо сав болон түгээгүүр тус бүртэй холбогдсон хоолойн хэсэгт хаалт угсарна.
- Блокон шатахуун түгээх станцад дараах шаардлагыг зайлшгүй мөрдөнө.
- Шатахуун хадгалах сав нь давхар ханатай;
- Давхар ханатай сав, түүний худгийг үйлдвэрийн нөхцөлд угсарч, гагнуурын холболтыг мөн үйлдвэрийн нөхцөлд хийж, битүүмжлэлийг хангасан байх;
- Шатахуун хадгалах сав болон технологийн худгийн хана, тагийг шатдаггүй материалаар хийсэн байх;
- Түгээх талбайн орчимд байрлах тоног төхөөрөмжийг суурилуулсан технологийн худаг ууршилтыг хянах автомат системтэй байна. Мөн худгийн ёроолд шатахууны ууршилтын хэмжээ, тэсрэх аюултай хийн хэмжээний 20%-аас хэтэрсэн тохиолдолд дуут болон гэрэлт дохио өгөх, насосыг автоматаар унтрааж, шатахуун буулгах үйл ажиллагааг бүрэн зогсоох автомат системтэй байна.
- ЗӨӨВРИЙН ба ЧИНГЭЛГИЙН Шатахуун түгээх станцын
технологийн тоног тӨхӨӨрӨмжинд тавИГдаХ нэмэлт шаардлага
- Шатахуун хадгалах сав нь давхар ханатай байна. Гадуур нь бүрхүүл тавьсан (давхар хана) дан ханатай сав ашиглаж болох бөгөөд сав, бүрхүүлийн хооронд зайгүй бүрэн битүүмжлэгдсэн савыг ашиглахыг зөвшөөрнө.
- Хот, суурин газраас гадна байрласан шатахуун түгээх станцад заавал биелүүлэх Хавсралт Г-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд дан ханатай шатахуун хадгалах савтай төлөвлөж болно.
- Давхар ханатай савны хана хоорондын зайг шатдаг материалаар дүүргэсэн тохиолдолд саванд тусгай тэвш хэлбэрийн шал хийнэ. Шал нь шатдаггүй материалаар хийгдсэн байх ба савны гадна хананы битүүмжлэл алдагдсан тохиолдолд шингэнийг гадагш тархаахгүй хийцтэй байна.
- Давхар ханатай савны дотор талын сав нь 130 кПа хүртэлх даралтыг даах хамгаалах мембран ба хавхлагатай байна. Шатахуун хадгалах савны эзэлхүүнээс хамаарч хамгаалах мембран буюу хавхлагын хөндлөн огтлолын талбайг Хүснэгт 4-т заасны дагуу тооцно. 5 м3-ээс 40 м3 багтаамжтай савны хөндлөн огтлолын талбайн хэмжээг тодорхойлох үед шугаман залруулга хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай хөндлөн огтлолын талбайг хангахын тулд хэд хэдэн хамгаалах мембран ба хавхлагуудыг ашиглахыг зөвшөөрнө.
Хүснэгт 4
Савны эзэлхүүн, м3 | 5 | 8 | 10 | 13 | 15 | 20 | 30 | 40 |
Хөндлөн огтлолын хэмжээ, см2 | 25 | 35 | 40 | 48 | 53 | 64 | 84 | 94 |
- Шатахуун хадгалах чингэлгийн технологийн хэсэг ба сав нь хоорондоо гал тэсвэршилтийн 1-р зэргийн хамар ханаар тусгаарлагдсан байна. Технологийн хэсгүүдийг гал унтраах автомат төхөөрөмжүүдээр тоноглоно /жишээ нь, автомат гал унтраагч гэх мэт/.
- Шатахуун түгээх станцын шатахуун хадгалах саванд шатахуун хүлээн авах үйл ажиллагааг зөвхөн зориулалтын насосоор дамжуулан гүйцэтгэнэ. Шатахуун хадгалах саванд шатахуун буулгахад автоцистерний насосыг ашиглахыг хориглоно.
- Шатахуун түгээх станцын орлого, зарлагын технологийн хоолойг шингэн буцаж урсахаас сэргийлэх зорилгоор үл буцаах хавхлагаар тоноглосон байна. Дээрх хавхлагуудыг насосны ажлын даралтаар нээгдэж байхаар тохируулна. Мөн шатахуун дамжуулах хоолойн (шатахуун хадгалах савны дээр) хамгийн дээд цэгт, түүнд үйлчилгээ хийж болохуйц байрлалд ослын хаалт суурилуулсан байна.
- Шатахуун хадгалах сав болон технологийн хэсгийг агуулж буй чингэлгийн доор тэвш хэлбэртэй шал хийх шаардлагатай. Технологийн тоног төхөөрөмжийн доор нэг ерөнхий шалтай байгаа тохиолдолд уг шаланд таславч хийнэ. Таславчийн өндөр нь шал хананы өндрийн хагастай тэнцүү байна. Шалны багтаамжийг битүүмжлэл алдагдаж шатахуун асгарсан тохиолдолд шатахууны гоожиж буй шалтгааныг олох, засварлах, хоолойд байгаа шатахууныг хааж зогсоох хүртэл хугацаанд асгарах шатахууны хэмжээг багтаахаар тооцсон байна. Энэ тохиолдолд шалны ханын өндөр 150 мм-ээс багагүй байна.
- Модулийн шатахуун түгээх станцын түгээгүүр, шатахуун хадгалах савны хооронд татах зарлагын хоолойг шалны доогуур газар дор далд суурилуулна.
- Шатахуун хадгалах чингэлгэн савны технологийн хэсэг дэх зарлагын хоолойд үйлчилгээ хийж болохуйц байрлалд хаалт суурилуулна.
- Нэг төрлийн шатахууны хэд хэдэн түгээгүүр нь нэг зарлагын хоолой, нэг савтай /тасалгаа/ байж болох бөгөөд энэ тохиолдолд түгээгүүр тус бүрийн өмнө хаалт угсарна.
- Хэрэв чингэлгийн шатахуун түгээх станцын гадна талд босоо хаалт төлөвлөх тохиолдолд сүмбэн метр чиглүүлэгчийн хөндлөн огтлолын талбайг хаалтны талбайтай харьцуулсан харьцаа 50%-аас ихгүй бол сүмбэн метрийн чиглүүлэгчийн хоолойг давхар ханатайгаар төлөвлөх бөгөөд 2 ханын хоорондын битүүмжлэлийг байнга хянах автомат тоноглолоор тоноглож, шатахуун хадгалах чингэлгийг ослын үед ашиглах агууржуулах хоолойгоор тоноглоно.
- Шатахуун хадгалах чингэлгийн ослын агааржуулагч нь дараах шаардлагыг хангасан байна.
- Шатахуун хадгалах чингэлгийн хамгаалах бүтээцээр хязгаарлагдсан хийн орон зайд шатахууны уурын концентраци нь дөл үүсэх агууламжийн 10%-тай тэнцсэн тохиолдолд автоматаар ажиллана. Хоолой болон түүний дээр байрлах тоног төхөөрөмжүүдэд суурилагдсан мэдрэгчүүд нь тухайн орон зай дах шатахууны алдагдал болон ууршилтын хэмжээ нь тэсэрч дэлбэрэх аюул үүсэхээс өмнө илрүүлэх,
- Агааржуулалтын хүчин чадал нь ослын үед тэсрэх аюултай уурын хэмжээг дунджаар 20%-аас хэтрүүлэхгүй байлгах,
- Шатахуун хадгалах чингэлэгт гал гарсан тохиолдолд агааржуулагчийг автоматаар хаах боломжтой байх,
- Агааржуулагчийн цахилгаан хангамж нь цахилгаан байгууламжийн дүрмийн найдвартай байдлын 1-р зэргийг хангасан байна.
- Шатахуун хадгалах чингэлгийн гадна гадаргуу нь нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах бүрхүүлтэй байна. Шатахуун хадгалах чингэлгийн сав болон хамгаалалтын бүтээцийн (хэрэв тэдгээр нь байгаа бол) хажуу талын гадаргуу дээр 40 см-ийн өргөнтэй шар өнгийн зурваснуудыг хийх ба гэрэл ойлгодог улаан өнгийн будгаар "ГАЛЫН АЮУЛТАЙ" гэсэн бичиг мөн хадгалж байгаа (бензин эсвэл дизель түлш) шатахууны төрлийг зааж бичнэ.
10. Гал унтраах хэрэгсэлд тавиГдАХ шаардлага
- Шатахуун түгээх станцад гал унтраах зориулалтын дараах багаж хэрэгслийг ашиглана:
- гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл,
- гал унтраах суурин төхөөрөмж түүнчлэн автомат хэрэгсэл,
- галаас хамгаалах гадна усан сан болон ус дамжуулах хоолой.
- Гал унтраах анхан шатны хэрэгслүүдийн шаардлагатай төрөл, хэмжээ байрлалыг MNS 5566:2005-д заасан шаардлагад нийцүүлэн тогтооно.
- Шатахуун түгээх станц болон авто тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станцаас 200 метрээс ихгүй зайд 100 м3-ээс багагүй багтаамжтай усны нөөц эсвэл 2-оос цөөнгүй галын гидрант байна.
Нийт зарцуулагдах усны хэмжээг "Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж" /БНбД 40-02-06/ барилгын норм ба дүрмийн (жолооч зорчигчдод үйлчлэх үйлчилгээний барилга, шатахуун түгээх станцын ажиллагсадын барилга, тээврийн хэрэгслийн сервис үйлчилгээний барилга, үйлдвэрийн барилгад тавигдах шаардлагаар) дагуу тооцно. Усны нийт зарцуулалт нь 15 л/с-ээс бага тохиолдолд газар дээрх усны нөөцийн савтай байна.
- Хот, суурин газрын гадна байрлах шатахуун түгээх станц нь давхар ханатай ил болон газар доор байрласан 100 м3 хүртэл багтаамжтай шатахуун хадгалах савтай тохиолдолд галын ус хангамжийн гадна сүлжээ төлөвлөхгүй байж болно.
- Шатахуун түгээх станцын машин угаах байрнаас бусад өрөө тасалгаанууд галын автомат дохиоллын системтэй байна.
- 20 м2-аас илүү талбайтай галын аюулгүй байдлын В1, В2 ангиллын байр (техникийн үйлчилгээний харуулын байр ба талбайнаасаа үл хамааран түргэн шатах, шатах материалын байр), шатахуун түгээх станцын технологийн системд хамаарагдсан шингэрүүлсэн шатдаг хийг юүлэхэд зориулсан тоног төхөөрөмжүүд байрлаж байгаа олон төрлийн шатахуун түгээх станц, авто тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станцуудын байрыг гал унтраах автомат төхөөрөмжөөр тоноглосон байна. Түргэн шатах, шатамхай бүтээгдэхүүн худалдах дэлгүүрийн худалдааны танхимыг гал унтраах автомат төхөөрөмжүүдээр хангах шаардлагыг тодорхойлох үед түүнийг агуулахын байртай адилаар тооцно.
Гал унтраах автомат төхөөрөмжийн оронд өөрөө ажиллах горимтой гал унтраагуурыг хэрэглэхийг зөвшөөрнө.
- Түгээгүүрийг өөрөө ажиллах гал унтраагуураар тоноглож болно.
Хавсралт А
НЭР ТОМЬЁО БА ТОДОРХОЙЛОЛТУУД
Нэр томьёо | Тодорхойлолт |
Шатахуун түгээх станц (ШТС) | Шатахууныг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолбор |
Байгууллагын дотоод хэрэглээний ШТС | Байгууллагын (компани) эдэлбэр газарт байрлан зөвхөн тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүдэд шатахуун түгээдэг хязгаарлагдмал үйлчилгээ бүхий ШТС |
Блокон шатахуун түгээх станц | Газарт далд суурилуулсан сав, бусад хийц бүтээц, түгээгүүрийн худгуудыг савны дээр үйлдвэрийн нөхцөлд нэгдмэл байдлаар үйлдвэрлэж түгээгүүрийг савны дээр угсарсан шатахуун түгээх станц |
Модуль загварын ШТС | Шатахуун хүлээн авах, хадгалах технологийн тоног төхөөрөмжүүдийг шатахуун хадгалах савтай нэгдмэл хийц байдлаар нэг суурь дээр үйлдвэрлэсэн газар дээр байрласан савтай, түгээгүүрийг савнаас алслагдсан байрлалд суурилуулсан ШТС |
Чингэлгийн шатахуун түгээх станц | Шатахуун хүлээн авах, хадгалах, түгээх технологийн тоног төхөөрөмжүүдийг газар дээр байрласан шатахууны савтай нэгдмэл хийц байдлаар үйлдвэрлэсэн, зөөвөрлөн түр хугацаагаар ашиглах зориулалтын ШТС |
Явуулын ШТС | Авто тээврийн хэрэгслийн арал, чиргүүл, хагас чиргүүл дээр үйлдвэрийн нэгдмэл эдэлхүүн байдлаар угсарч тоноглосон сав, түгээгүүрээр шатахууныг авто тээврийн хэрэгсэлд жижиглэнгээр олгох зориулалттай хөдөлгөөнт шатахуун түгээх станц |
Зөөврийн ШТС | Шатахуун түгээгүүр нь савтай хамт нэг арал дээр суурилагдаж нэгдсэн нэг эдлэл хэлбэрээр үйлдвэрлэгдсэн, хялбар аргаар зөөвөрлөн түр хугацаагаар ашиглах зориулалтын ШТС |
Давхар ханатай сав | Шатахуун хадгалах савны хана нь давхар байх /саван дотор сав/ |
Хий тэнцвэржүүлэх систем | Шатахуун хадгалах бүлэг савуудыг агааржуулах хоолойгоор нь нэгтгэн хийн даралтыг тэнцвэржүүлэд зориулсан тоног төхөөрөмж |
Технологийн битүүмжлэгдсэн систем | Технологийн ажиллагааг явуулахдаа шатахууныг задгай нээлттэй агаартай харьцахгүй, зөвхөн тоног төхөөрөмжөөр дамжин гүйцэтгэхэд зориулсан систем |
Түгээгүүрийн арал | Түгээгүүр суурилуулахад зориулсан тусгай тавцан |
Буулгах талбай | Тээврийн хэрэгслээс шатахууныг сав хүртэл дамжуулах зориулалттай, технологийн хоолойн хэсэг |
Жолооч болон зорчигчдын үйлчилгээний барилга /байр/ /дагалдах барааны дэлгүүр, кафе, ариун цэврийн булан/ | Жолооч болон зорчигчдын үйлчилгээнд зориулсан барилга /байр/ |
Тээврийн хэрэгслийн үйлчилгээний барилга /байр/ /авто тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээний төв болон угаалга/ | Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий авто үйлчилгээний барилга /байр/ |
Буулгах хоолой | Шатахуун хадгалах савыг шатахуунаар дүүргэх зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл |
Зарлагын хоолой | Шатахуун хадгалах савнаас түгээгүүрт шатахуун дамжуулах тоног төхөөрөмжийн иж бүрдэл |
Агааржуулах хоолой | Шатахууны сав, амьсгалын хавхлаг бусад тоног төхөөрөмжийн хооронд шатахууны уур, агаар дамжуулах зориулалтын хоолой |
Цэвэрлэх хоолой | Механик хольц болон шатахууны усыг зайлуулах зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл |
Хийн буцаах систем | Шатахуун хүлээн авах, тээврийн хэрэгслийг цэнэглэх үйл ажиллагааны явцад шатахуун хадгалах сав (хийн буцаах нэгдүгээр шатны систем) болон автомашины шатахууны сав (хийн буцаах хоёрдугаар шатны систем)-наас түрэгдэн гарах шатахууны уур, агаарын холимогийг автоцистерн болон саванд хуримтлуулахад зориулсан систем |
Олон тасалгаат сав | Ижил буюу өөр төрлийн шатахуун хадгалах боломжтой, хоёр буюу түүнээс дээш тасалгаа бүхий сав |
Насос | Технологийн системийн бүтээцэд орсон, автоцистернээс шатахууныг шатахууны саванд буулгах тоног төхөөрөмжийн иж бүрдэл |
Өөрөө ажиллах гал унтраагуур | Галын дулааны үйлчлэлээр хүний оролцоогүй ажиллах гал унтраагуур |
Шатахуун хадгалах савны битүүмжлэлийг тогтмол хянах систем | Шатахуун түгээх станцын ажилтан шатахуун хадгалах савны битүүмжлэлийг тодорхойлоход зориулагдсан тоног төхөөрөмжийн иж бүрдэл |
Шатахуун хадгалах савны битүүмжлэлийг тодорхой давтамжтайгаар хянах систем /давхар ханатай савны хана хоорондын хийн орон зай/ | Шатахуун хадгалах савны битүүмжлэлийн алдагдалыг богино хугацаанд илрүүлэхэд зориулагдсан автомат горимтой тоног төхөөрөмжийн иж бүрдэл /давхар ханатай нөөцлөх савны хана хоорондын хийн орон зай/ |
Давхар ханатай шатахуун хадгалах савны битүүмжлэлийн хяналтын нэгдсэн систем | Шатахуун хадгалах савны дотоод ханын байнгын хяналт ба гадна хананы битүүмжлэлийн хяналтыг тодорхой давтамжтайгаар хийхэд зориулагдсан тоног төхөөрөмжийн иж бүрдэл |
Технологийн систем | Шатахуун түгээх станцад шатахуун хүлээн авах, хадгалах ба түгээх зориулалтаар ашигладаг зориулалтын хийцтэйгээр угсрагдсан тоног төхөөрөмжийн иж бүрдэл |
Олон төрлийн түлш түгээх станц (ОТТТС) | Шатахуун (бензин ба дизель түлш), шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хий (шингэрүүлсэн пропан-бутан), байгалын шахсан хий зэрэг 2-3 төрлийн түлшийг автотээврийн хэрэгсэлд олгох зориулалттай ШТС |
Автомашинд хий түгээх шахуургын станц (АХТШС) | Ачааны, тусгай зориулалтын болон суудлын автомашин зэрэг автотээврийн хэрэгслийн зөвхөн түлшний системийн баллонд байгалийн шахсан хий шахаж цэнэглэх зориулалттай хий түгээх станц |
Автомашинд хий түгээх станц (АХТС) | Ачааны, тусгай зориулалтын, болон суудлын автомашин зэрэг автотээврийн хэрэгслийн түлшний системийн баллоныг шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийгээр цэнэглэх зориулалттай хий түгээх станц |
Хавсралт Б
Байгууллагын дотоод хэрэглээний шатахуун түгээх станц
Б.1. Байгууллагын дотоод хэрэгцээний ШТС болон түүний технологийн тоног төхөөрөмжөөс зэргэлдээ орших барилга байгууламж хүртэлх хамгийн бага зайг доорх хүснэгтээр тодорхойлно.
Хүснэгт 5
№ | Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн нэр төрөл | Далд савууд ба цэвэрлэх байгууламжууд | Ил савнууд | Түгээгүүр | Буулгах талбай |
1 | А, Б, Г зэрэглэлийн үйлдвэрлэлийн барилга ба байр, Ан, Бн, Вн, Гн зэрэглэлийн ил байрлах тоног төхөөрөмжүүд, MNS 4978:2000 "Аюултай ачаа. Ангилал"-аар 1, 4, 8-р ангиллын ба 9 дэд ангиллын аюултай ачаа тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгслүүдийг хадгалах талбай |
30 |
30 |
30 |
30 |
2 | В ба Д зэрэглэлийн үйлдвэрлэлийн барилга, В1-В4 ба Д зэрэглэлийн байрууд, Дн зэрэглэлийн ил байрлах тоног төхөөрөмжүүд: С0 ба С1 ангиллын галд тэсвэрлэх I, II зэргийн ба С0 ангиллын галд тэсвэрлэх III зэргийн барилгууд С1 ангиллын галд тэсвэрлэх III зэргийн ба С0 ангиллын галд тэсвэрлэх IIIa зэргийн барилгууд галд тэсвэрлэх IIIб, IV, IVa зэргийн барилгууд ба Д зэрэглэлийн гадаад тоног төхөөрөмжүүд |
6
9
12 |
12
16
20 |
6
9
12 |
9
12
18 |
3 | Захиргаа аж ахуйн барилгууд | 18 | 25 | 18 | 25 |
4 | Задгай авто зогсоол | 6 | 12 | 6 | 9 |
5 | Аж ахуйн нэгжийн эдэлбэр газар дахь төмөр замын тэнхлэг хүртэл | 10 | 15 | 10 | 15 |
6 | Аж ахуйн нэгжийн эдэлбэр газар дахь автозамын зорчих хэсгийн зах хүртэл | 5 | 9 | 5 | 9 |
7 | Аюултай байдлын I, II ангиллын радио идэвхит болон хорт бодис бүхий барилга байгууламжууд, 5-7 ангиллын ба 9.2 дэд ангиллын аюултай ачаа тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүд байрлах талбай | 100 | 100 | 100 | 100 |
Тайлбар:
|
Хавсралт В
ЯВУУЛЫН Шатахуун түгээх станцад тавигдах шаардлага
I. Технологийн тоног, төхөөрөмжид тавигдах шаардлага
В.1. Явуулын шатахуун түгээх станцын шатахуун хадгалах савны нэгж багтаамж нь 10 м3-ээс ихгүй, нийт шатахуун хадгалах савны багтаамж нь 20 м3-ээс ихгүй байна.
В.2. Зориулалтын бус шатахуун тээврийн автоцистернийг явуулын шатахуун түгээх станц болгон ашиглахыг хориглоно.
В.3. Явуулын шатахуун түгээх станцын технологийн систем нь ил шатахуун хадгалах савтай шатахуун түгээх станцын технологийн системд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Дан ханатай савнууд болон олон тасалгаатай давхар ханатай савны тасалгаа хоорондын хана дан тохиолдолд ашиглахыг хориглоно.
- Явуулын шатахуун түгээх станцын давхар ханатай шатахуун хадгалах савны хана хоорондын зайн битүүмжлэлийг автоматаар байнгын хянах боломжтой байх бөгөөд систем нь шатахуун түгээх станцын хөдөлгөөний үед (чичиргээг тооцсон) мөн зогсож байхад хэвийн ажиллаж байвал зохино.
- Явуулын шатахуун түгээх станцын шатахуун хадгалах савыг халилт хязгаарлагч системээр тоноглохгүй байж болно.
- Явуулын шатахуун түгээх станц онхолдсон тохиолдолд мембран хамгаалагч нь механик гэмтлээс хамгаалагдсан байх бөгөөд түүнийг суурилуулсан хоолойгоор шатахуун алдахааргүй байна. Явуулын шатахуун түгээх станц ба шатахуун хадгалах савыг хамгаалах мембраны оронд хамгаалах хавхлаг тоноглохыг хориглоно.
- Явуулын шатахуун түгээх станцын агааржуулах хоолойн өндөр нь тээврийн хэрэгслэлд зориулсан түвшингээр тодорхойлогдох ба 2.5 м-ээс багагүй байна.
В.4. Явуулын шатахуун түгээх станцын шатахуун хадгалах саван дээр тухайн орчмын агаарын солилцоог бүрэн зохицуулах өндөрт амьсгалах хавхлагыг суурилуулна. Амьсгалах хавхлаг нь явуулын шатахуун түгээх станц донсолж, савлах үед саван дотор байгаа шатахууныг гадагш алдахгүй байх нөхцлийг хангасан байна. Явуулын шатахуун түгээх станцын түгээгүүр бүрт хаалт суурилуулсан тохиолдолд шатахуун хадгалах савны бүтээгдэхүүний төрөл бүрээс зарлагын нэг ерөнхий хоолойг ашиглаж болно.
В.5. Явуулын шатахуун түгээх станцыг хөдөлгөөн хийх үед шатахууны цалгиа үүсэхээс сэргийлж савны нь дотор талд цалгианы хамгаалалт угсарна.
В.6. Явуулын шатахуун түгээх станцын хоолойг салгагдах холбоосоор шатахуун хадгалах савны дээд хэсгээр холбоно. Богино хоолой, гэрлийн люк, хошуу гэх мэтийн шатахуун хадгалах савтай холбогдож байгаа тоноглолууд нь савны хэвийн дүүргэлтийн үеийн түвшингөөс дээр түвшинд байрлана.
В.7. Явуулын шатахуун түгээх станц нь шатахуун хадгалах савны орлогын хоолойг бүрэн суллах боломж бүхий хийцтэй байна. Орлогын хоолой, зарлагын хоолой муфтан холбооны хажууд (хэрэв муфть нь холболтыг салгахад өөрөө хаагдах биш бол) болон автоцистерн дээр төгсгөлийн хаалтуудыг угсарна.
В.8. Явуулын шатахуун түгээх станцын түгээгүүр нь шатахуун хадгалах савны хажуугийн технологийн хэсэгт байрлах бөгөөд гоожсон шатахууныг цуглуулах технологийн хэсэгтэй байна. Түгээгүүрийн цахилгаан тэжээлийг бие даасан эх үүсвэрээс (далд савтай шатахуун түгээх станцын нутаг дэвсгэр дээр явуулын шатахуун түгээх станцыг байрлуулсан тохиолдолд) эсвэл цахилгаан үүсгүүр буюу явуулын шатахуун түгээх станцын аккумлятороос хангана. Технологийн хэсэг, амьсгалах хавхлагаас хөдөлгүүр хэсэг хүртэл, мөн автоцистерны хөдөлгүүрийн яндан, цахилгаан үүсгүүр болон аккумлятор хүртэлх зай нь 3 м-ээс багагүй байна.
В.9. Цахилгааны тэжээл, дохиоллын кабелийн холболтуудыг санамсаргүй салахаас урьдчилан сэргийлж механик бэхлэгчийг төлөвлөнө. Явуулын шатахуун түгээх станцын зарлагын хоолой дахь насосны цахилгааны тэжээлийг технологийн хэсгээс мөн жолоочийн бүхээгээс тус тус салгах боломжтой байна.
В.10. Савны зарлагын хоолойд угсрах насосыг орлогын хоолойн доод ирмэгээс дээш 0.05 м-ээс багагүй өндөртэй түвшинд хөдөлгөөнгүй суурилуулна.
Хэрэв зарлагын хоолойн насосыг явуулын шатахуун түгээх станцын технологийн хэсэгт суурилуулсан тохиолдолд (насосны хийц нь зөвхөн хоолойг байнгын шингэнтэй байх үед сорох зориулалттай бол) насосны сорох талын хоолойн төгсгөлд үл буцаах хавхлага төлөвлөнө. Хавхлагийг шатахуун хадгалах савны дотор талд, эсвэл шатахууны зарлагын хоолойн хамгийн дээд цэгт суурилуулна. Шатахуун хадгалах савны дээр (зарлагын хоолойн савтай холбогдож байгаа хэсэгт) төгсгөлийн хаалт суурилуулна. Шатахууныг хэрэглэгчид өөрийн урсгалаар нь олгохыг хориглоно.
В.11. Явуулын шатахуун түгээх станцад хэрэглэгдэх тоног төхөөрмжүүд нь хий, шингэний /инерцийн хий/ туршилтад орсон байна. Шатахуун хадгалах сав, хоолойн битүүмжлэлийг холбогдох стандартын шаардлагад нийцүүлэн шалгана. Савыг битүүмжилсэн нөхцөлд галын аюулгүй аргаар шатахууны үлдэгдлийг цэвэрлэж, хийгүйжүүпж, агаарын сэлгэлт хийсний дараа савны засварыг гүйцэтгэнэ.
В.12. Явуулын шатахуун түгээх станц нь түгээх үед ямар нэгэн тээврийн хэрэгсэл түүнийг мөргөхөд гэмтэл үүсэхгүй байхаар хамгаалсан хийцтэй нь байна.
В.13. Явуулын шатахуун түгээх станцыг суурилуулсан авто тээврийн хэрэгслийн арал нь холбогдох стандартын шаардлагыг хангасан байна.
II. Явуулын шатахуун түгээх станц байрлуулах талбайд тавигдах шаардлага
В.14. Төв суурин газрын ойр явуулын шатахуун түгээх станцыг ажилуулах тохиолдолд зөвхөн ердийн шатахуун түгээх станцын (гал гаргахгүй засварын ажил гүйцэтгэж байх хугацаанд) эзэмшлийн талбайд байрлуулна. Ердийн шатахуун түгээх станцын эдэлбэр газар дээр явуулын шатахуун түгээх станц байрлаж байх хугацаанд үйлчилгээний барилгыг ашиглах, бусад төрлийн үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Явуулын шатахуун түгээх станцыг суурин газрын гадна мөн түүнчлэн онцгой шаардлагаар бусад төрлийн шатахуун түгээх станц хангалтгүй тохиолдолд суурин газрын нутаг дэвсгэрт, тусгайлан тоноглогдсон талбайд тухайн нутгийн засаг захиргааны нэгжтэй зөвшилцөн байрлуулна. Энэ талбай нь ил шатахуун хадгалах савтай шатахуун түгээх станцад тавигдах шаардлагыг хангасан байх бөгөөд дараах үндэслэлүүдийг харгалзан ОБЕГ-тай зөвшилцсөн байна.
- Явуулын шатахуун түгээх станцыг ердийн шатахуун түгээх станцын нутаг дэвсгэрт түгээгүүрийн арлын дэргэд цэнэглэх талбай дээр байрлуулах бөгөөд түүний 2 талаар тээврийн хэрэгсэл аюулгүйгээр зорчих боломжтой байна. Энэ үед явуулын шатахуун түгээх станцын өмнө ба хойд талд нь түр хашлага, хаалт хийнэ. Явуулын шатахуун түгээх станц байрлуулсан талбай нь автотээврийн хэрэгсэлийн зөвхөн нэг чигийн хөдөлгөөнтэй байна.
- Явуулын шатахуун түгээх станцаас барилга байгууламж хүртэлх зайг 1-р хүснэгтийн (газар дээр байрлалтай савтай) дагуу авна. Хэрэв явуулын шатахуун түгээх станц байрлуулах талбайн орчимд үерийн ус зайлуулах худаг байгаа тохиолдолд худгаас 10 м-ээс багагүй зайд түүнийг суурилуулна.
- Явуулын шатахуун түгээх станц байрлуулах талбай, орц гарцын зам нь хөрсөнд шатахуун нэвчин орохооргүй хийцтэй, хатуу хучилттай байна.
- Явуулын шатахуун түгээх станцыг байрлуулах талбай нь БД 43-101-03-ын барилгын дүрмийн шаардлагыг хангасан газардуулгын холболтын төхөөрөмжтэй байна.
Хавсралт Г
ил байрласан ДАН ханатай шатахуун хадгалах савтай
Шатахуун түгээх станцад тавигдах шаардлага
Г.1. Ил байрласан дан ханатай савыг энэхүү шаардлага болон дор дурдсан үндэслэлийг хангасан тохиолдолд төв суурин газрын гадна, мөн үйлдвэр аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрийн ШТС-д хэрэглэхийг зөвшөөрнө.
Г.2. Чингэлгийн ШТС-ыг А ба Б төрөлд ангилахдаа дараах нөхцлийг үндэслэнэ:
А төрөл - ШТС-ын савны ерөнхий багтаамж нь 20м3-оос 60 м3 хүртэл байвал,
Б төрөл - ШТС-ын савны ерөнхий багтаамж нь 20 м3-ээс ихгүй байвал.
Модуль загварын ШТС-ын савны нийт багтаамж нь:
А төрөл - ШТС-ын савны ерөнхий багтаамж нь 40-оос 100 м3 хүртэл,
Б төрөл - ШТС-ын савны ерөнхий багтаамж нь 40 м3–ээс ихгүй байвал.
Савны нэгж эзэлхүүн нь 10 м3-ээс хэтрэхгүй байх.
Г.3. ШТС-аас тухайн ШТС-д үл хамаарах барилга байгууламж хүртэлх хамгийн бага зайг дараах хүснэгтийн дагуу тогтооно.
Хүснэгт 6
№ | Зай хэмжээг тодорхойлох барилга байгууламжийн нэр | А | Б |
Тухайн төрлийн ШТС-аас барилга байгууламж хүртэлх зай, м | |||
1 | Үйлдвэр аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн, агуулахын болон захиргаа аж ахуйн барилга байгууламж (10-р эгнээнд зааснаас бусад) |
30 | |
2 | Ойн нөөц : |
| |
- шилмүүст ба холимог ой | 50 | 40 | |
- навчит ой | 20 | 15 | |
3 | Орон сууц ба нийтийн барилга байгууламж | 100 | 50 |
4 | Олон нийтийн газар | 100 | |
5 | Хувийн гараж ба автомашины ил зогсоол | 40 | 30 |
6 | Худалдааны ТҮЦ | 50 | |
7 | Ерөнхий сүлжээний авто зам (зорчих хэсгийн захаас) |
| |
| I, II ба III зэрэглэл | 25 | 20 |
IV ба V зэрэглэл | 14 | 12 | |
8 | Ерөнхий сүлжээний төмөр зам (далангийн хормой ба сувгийн ирмэг хүртэл) | 30 | |
9 | ШТС-д үл хамаарах ариутгах цэвэрлэх байгууламж ба насос станц | 40 | 30 |
10 | А, Б, Г зэрэглэлийн технологийн тоног төхөөрөмжүүд, ГОСТ 12.1.007-оор тогтоосон аюултай байдлын I ба II ангиллын радио идэвхит болон хорт бодис агуулсан барилга, байгууламжууд |
100 |
100 |
11 | Цахилгаан дамжуулах, цахилгааны дэд станцын шугам (түүний дотор трансформоторын дэд станц) | Цахилгаан байгууламжийн дүрмээр | |
12 | Агуулахууд, ойн материал, хөвд, ширхэгт бодис, өвс сүрэл, мөн түүнчлэн хөвд ил байрлуулсан газар | 50 | 35 |
Тайлбар: 1. ШТС-ыг ойн сангийн зэрэгцээ байрлуулах тохиолдолд шилмүүст ба холимог ойн сан хүртэлх зайг 2 дахин багасгахыг зөвшөөрөх ба энэ тохиолдолд ойн сангийн хил ба ШТС-ын нутаг дэвсгэрт орших газрын дагуу гадаргуу дээгүүр дөл тархахгүй материалаар хийгдсэн газар дээрхи хиймэл бүрхүүл эсвэл 5 м-ээс багагүй өргөнтэй газар хагалж зурвас татна. 2. ШТС-ын технологи нь флегматизацийн (уурын), мөн технологийн тоног төхөөрөмж доторх уур агаарын холимогоос гал авалцахаас урьдчилан сэргийлэх системтэй тохиолдолд хүснэгтэнд заасан зайг 25%-аас илүүгүйгээр бууруулахыг зөвшөөрнө. 3. Чингэлгийн шатахуун түгээх станцад түүний савнаас гоожсон шатахууныг хураах зориулалттай сав төлөвлөнө. Тус савны багтаамж нь шатахуун хадгалах чингэлгийн савнуудын хамгийн их багтаамжаас багагүй байна. 4. Хэд хэдэн савыг нэг ерөнхий саванд суурилуулсан тохиолдолд ослын үед асгарсан шатахууныг цуглуулах зорилгоор ерөнхий савны дотор талд сав тус бүрийн хооронд тасалгаа хийнэ. Тасалгаануудын өндөр нь тухайн савны хананы өндрийн хагастай тэнцүү, шатдаггүй материалаар хийгдсэн байна. Тасалгаануудыг савтай холбож байгаа хэсэг нь битүүмжлэлтэй байна. 5. Шатахуун хадгалах чингэлгүүдийг гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглоно. (Жишээ нь: өөрөө ажилладаг гал унтраагуур) |
Хавсралт Д
Дан болон давхар ханатай савны хана хоорондын битүүмжлэлийг шалгах системийн жишээ
- Шатахуун хадгалах зориулалттай дан ханатай савны битүүмжлэлийг тогтмол хянах жишээ
Д.1.1. Газарт далд байрлалтай дан ханатай савны битүүмжлэлийг шалгахдаа түүний хана ба бүрхүүлийн хамгийн доод хэсгээс тогтмол дээж авч байх зориулалтын тоноглолтой байж болох ба хяналтын дээж авах зорилгоор ашиглах богино хоолойтой байна.
Д.1.2. Дан ханатай саванд шатахууныг удаан хугацаагаар хадгалах үед түүнд байгаа шатахууны түвшинг (шатахуун хүлээн авах ба түгээх үйл ажиллагаа нь 3 ба түүнээс олон цагаар хийгдээгүй үед) сүмбэн метрээр эсвэл автомат түвшин хэмжигчээр хэд хэдэн удаа хэмжих замаар битүүмжлэлийг нь шалгана.
Д.1.3. Дан ханатай савны битүүмжлэлийн хяналтыг хийн даралтын сорилоор явуулж болно. Сорил нь шатахууныг нь сулласан саванд инерцийн хийн нэмэлт даралт үүсгэж дараа нь 30-аас багагүй минутын хугацаагаар ажиглалт хийнэ. Хийн даралтын сорил хийх үед савыг гэмтэхээс сэргийлж технологийн системд илүүдэл даралтаас хамгаалах хавхлаг тавина. Илүүдэл даралтын дээд хэмжээг техник ашиглалтын баримт бичигт заасан дагуу авна.
Д. 1.4. Дан ханатай савны битүүмжлэлийн байнгын хяналтыг сав ба гаднах зайг дүүргэсэн шатдаггүй материалыг шатахуунтай харьцах электрофизикийн шинж чанарын харьцуулалтын аргаар хийнэ.
- Шатахуун хадгалах зориулалттай давхар ханатай савны хана хоорондын битүүмжлэлийг тогтмол хянах жишээ
Д.2.1. Давхар ханатай савны хана хоорондын зайн битүүмжлэлийг хийн туршилтын аргаар тогтмол хянана. Туршилтыг энэхүү хавсралтын 1.3-т заасан шаардлагыг хангасан нөхцөлд инерцийн хийн илүүдэл даралт үүсгэх аргаар гүйцэтгэнэ.
Д.2.2. Давхар ханатай савны хана хоорондын зайн битүүмжлэлийг хана хоорондын зайг шингэнээр дүүргэж, түвшинг тогтмол хянах замаар гүйцэтгэнэ.
Д.2.3. Хана хоорондын зайг дүүргэсэн шингэн нь дараах шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна. Шингэний нягт нь шатахууны нягтаас их байх, шингэний гал авалцах температур нь 1000С-аас их байх, шингэн нь савны бүтээцэд хэрэглэсэн материал шатахуунтай урвалд ордоггүй байх, шингэн нь ашиглалтын нөхцөлд хүрээлэн байгаа орчны температурт өөрийн шинж чанарыг хадгалах чадвартай байна.
Д.2.4. Савны хана хоорондын бүх зайг шингэнээр дүүргэсэн байх ба түүнээс шингэнийг битүүмжлэгдсэн аргаар шахаж гаргах системээр тоноглосон байна. Хүрээлэн байгаа орчны агаарын температурын бууралтаас хамаарч шингэний нягт ихэссэн үед агаарт хий орон зай үүсэх боломж гаргахгүй байх хэрэгтэй (жишээ нь: тэлэлтийн банкны төхөөрөмжийн нөлөөгөөр). Хана хоорондын зайн амьсгалах богино хоолой нь гал хамгаалагчаар тоноглогдсон байвал зохино.
III. Шатахуун хадгалах зориулалттай дан ханатай савны битүүмжлэлийг тогтмол хянах системийн жишээ
Д.3.1. Дан ханатай савны битүүмжлэлийг тогтмол хянах ажиллагааг тухайн савны хана ба бүрхүүлийн хооронд үүссэн зайн хамгийн доод хэсэгт шатахууны шүүрэлт байгаа эсэхийг суурин байрлуулсан тусгай зориулалтын мэдээлэх хэрэгслийг ашиглан автомат горимоор тогтмол ажиглах замаар гүйцэтгэнэ.
Д.3.2. Дан ханатай савны битүүмжлэлийн хяналтыг шатахуун хүлээн авах, хадгалах болон түгээх үед хэрэглэдэг шатахууны тооцооны автомат системийг ашиглан шатахууны жингийн тэнцвэрийг тасралтгүй ажиглах замаар хийнэ.
IV.Шатахуун хадгалах зориулалттай давхар ханатай савны хана хоорондын битүүмжлэлийг байнга хянах системийн жишээ
Д.4.1. Давхар ханатай савны битүүмжлэлийг түүний хана хоорондын зайг дүүргэсэн шингэний түвшинг зориулалтын автомат мэдээлэх хэрэгслийг ашиглах замаар байнга хянана.
Техник ашиглалтын баримт бичигт заасан хэмжээгээр саван дээр байрлуулсан тэлэлтийн банкан дах шингэний түвшин өөрчлөгдөхөд мэдээлэх хэрэгслийг ашиглана. Энэ тохиолдолд энэ систем нь дээрх Хавсралт 2.2-т заасан шаардлагыг хангана.
Д.4.2. Давхар ханатай савны хана хоорондын зайн битүүмжлэлийн байнгын хяналтыг түүний хана хоорондох инертийн хийн илүүдэл даралтыг дохиоллын мэдээлэх хэрэгслийг ашиглан автоматаар гүйцэтгэнэ.
Д.4.3. Инертийн хийн илүүдэл даралтын хэмжээ нь 0.02 МПа-аас ихгүй байна. Савны хана хоорондох зайн тогтоогдсон даралтыг 0.02 МПа-аас хэтрүүлэхгүй байх үүднээс хамгаалах хавхлагыг суурилуулна.
Д.4.4. Системийн ажиллаж эхлэх даралт нь техник ашиглалтын баримт бичигт заасан хэмжээгээр хана хоорондын зай дахь даралтын бууралттай адил байна.
V.Шатахуун хадгалах зориулалттай давхар ханатай савны хана хоорондын зайн битүүмжлэлийг хянах нэгдсэн системийн жишээ
Д.5.1. Давхар ханатай савны хана хоорондын битүүмжлэлийн хяналт нь түүний хана хоорондох зайн шатахууны уурын агууламжийг автоматаар мэдэрч, мэдээлэх хэрэгсэлийг ашиглан тогтмол хянах аргыг хийн даралтын туршилтын аргатай хослуулна. Тавигдах шаардлагыг энэ хавсралтын 2-1-ээс үзнэ. Эдгээр хийн найрлагын хэмжээ саванд хадгалагдаж байгаа шатахууны дөл үүсэх температурын хамгийн бага утгын 20%-тай тэнцүү болход систем ажиллаж эхэлнэ. Савны хана хоорондын зайн шатахууны уурны дөл авалцах боломжийг арилгахын тулд энэ зайн агаарыг нь шахан гаргах замаар инертийн хийгээр (жишээ нь азотоор) дүүргэх бөгөөд энэ тохиолдолд савны хана хоорондын зай дахь хүчилтөрөгчийн агууламж нь 10%-аас илүүгүй байна.
Хавсралт Е
ОТТТС[1], АХТШС[2] БА АХТС[3] -Д ТАВИГДАХ НЭМЭлт ШААРДЛАГа
1. ОТТТС, АХТШС ба АХТС-ыг байрлуулах газарт тавигдах шаардлага
1. ОТТТС-д хориглох зүйлс. Үүнд:
- ОТТТС-ын технологийн системд тавигддаг шаардлага хангаагүй явуулын ТТС;
- Түгээх станцын түлш түгээх (сав, баллон) систем ба автотээврийн хэрэгслийн түлшний технологийн системд холбогдолгүй бусад төрлийн түлш түгээх цэг байрлуулах;
- Хий түгээх станц, хий түгээх цэг байрлуулах.
- Байгалийн шингэрүүлсэн хийг хадгалах, бэлтгэх, хүлээн авах зориулалттай тоног төхөөрөмж, барилга байгууламжийн талбай, мөн нөөцлүүр савтай агуулахад гадны хүн нэвтрэхийг хориглож, шатдаггүй материалаар хийсэн, салхи чөлөөтэй нэвтрэх хашаатай байна. Тус талбайн орох, гарах хэсэгт хөдөлгөөн хязгаарлагч тавина.
3. ОТТТС, АХТШС, АХТС-аас (дан ханатай нөөцлөх савтай АХТС-аас бусад) түүнд үл хамаарах объект хүртэлх зайг Хүснэгт 7-д заасны дагуу тогтооно.
Хүснэгт 7
№ | Барилга байгууламжийн нэр | ТТС[4]-ын технологийн системийн тоног төхөөрөмж, барилга байгууламжаас объект хүртэлх зай, /м/ | |
ШНУХ[5]-тэй бол | Шахсан хийтэй бол | ||
1 | Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн, агуулахын, захиргаа аж ахуйн барилга байгууламжууд (10-р мөрөнд заасан зүйлс хамаарахгүй) | 40 | 25 |
2 | Ойн нөөц |
|
|
Шилмүүс болон холимог ой | 50 | 30 | |
Навчит ой | 25 | 15 | |
3 | Орон сууц, олон нийтийн бароилга байгууламж | 60 | 35 |
4 | Олон нийтийн газар | 60 | 35 |
5 | Автомашинд зориулсан нээлттэй зогсоолууд, хувийн гараж | 40 | 30 |
6 | Худалдааны мухлага | 60 | 35 |
7 | Ерөнхий сүлжээний автозам (зорчих хэсгийн зах): |
|
|
I, II ба III зэрэглэл | 25 | 15 | |
IV ба V зэрэглэл | 20 | 12 | |
Хотын цахилгаан тээврийн зам (цахилгаан дамжуулах холболтын шугам сүлжээ хүртэл) | 25 | 15 | |
8 | Ерөнхий сүлжээний төмөр зам (далангийн ёроол, сэтэрхийний ирмэг хүртэл) | 40 | 30 |
9 | ШТС-д үл хамаарах насосны станц, цэвэрлэх байгууламж | 60 | 15 |
10 | ГОСТ 12.1.007-76-аар тогтоогдсон аюултай байдлын I, II ангиллын радио идэвхт, хорт бодис бүхий барилга байгууламж, Ан, Бн, Гн ангиллын технологийн төхөөрөмж | 100 | 100 |
11 | Цахилгаан дамжуулах шугам, цахилгааны дэд станц (түүнд трансформаторын дэд станц орно) | Цахилгаан байгууламжийн дүрмээр | |
12 | Ойн материал, хүлэр, хөвөнлөг ургамал, өвс, сүрлийн агуулах, мөн хүлэр ил байрлуулсан газар | 50 | 30 |
Тайлбар: 1. Байгалийн шахсан хий хадгалах газар дор байрласан сав, технологийн төхөөрөмжөөс хүснэгтийн 1, 5 ба 12-р мөрөнд заасан объект хүртэлх зайг 50-аас илүүгүй хувиар багасгахыг зөвшөөрнө. 2. Шилмүүст ба холимог ойн дэргэд байгалийн шахсан хий хадгалах газарт далд байрласан тоног төхөөрөмж бүхий ТТС-ыг байрлуулах бол тэдгээрийн хоорондох зайг 2 дахин багасгахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд ойн нөөц болон ТТС оршиж байгаа нутаг дэвсгэрийн хилийн дагуу газарт дөл үл тархах материалаар хучилт хийх, эсвэл 5 м-ээс багагүй өргөнтэй газар хагалж зурвас гаргана. 3. ШНУХ-н гадагш хаях хоолойноос ТТС-д үл хамаарах объектууд хүртэлх хамгийн бага зайг энэ нормын шаардлагад нийцүүлэн тогтооно. |
4. ТТС-ын барилга байгууламжуудын хоорондох хамгийн бага зайг Хүснэгт 8-д заасны дагуу тодорхойлно.
Хүснэгт 8
№ | Барилга байгууламжийн нэр | "…нэр" баганын холбогдох дугаартай барилга байгууламж хоорондох хамгийн бага зай, /м/ | |||||||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | ||
1 | ШНУХ хадгалах газар доорх нөөцлүүр сав | - | - | * | * | 20 | 20 | 20 | - | 10 | 15 | 9 | 35 | 35 | 15 |
2 | Хөдөлгүүрийн шингэн түлш хадгалах газар доорх нөөцлүүр сав | - | - | * | * | 10 | 10 | ** | - | 10 | ** | ** | 20 | ** | ** |
3 | Байгалийн шахсан хийн тоног төхөөрөмж бүхий барилга байгууламж | * | * | * | 10 | 10 | 6 | 10 | 10 | * | - | 9 | 25 | 25 | 10 |
4 | ШНУХ шахаж гаргах зориулалттай тоног төхөөрөмж бүхий барилга байгууламж | * | * | 10 | * | 20 | 20 | 20 | 6 | 10 | 15 | 9 | 35 | 35 | 6 |
5 | ШНУХ-н түгээгүүр | 20 | 10 | 10 | 20 | - | 4 | 4 | 20 | 15 | 4 | 9 | 35 | 35 | 10 |
6 | Байгалийн шахсан хий түгээх түгээгүүр | 20 | 10 | 6 | 20 | 4 | - | 8 | 20 | 15 | 4 | 9 | 20 | 20 | 10 |
7 | Хөдөлгүүрийн шингэн түлшний түгээгүүр | 20 | ** | 10 | 20 | 4 | 8 | - | 20 | 15 | 4 | ** | 20 | ** | ** |
8 | ШНУХ шахаж гаргах ил байрлах тоног төхөөрөмж ба ШНУХ-н автоцистернд зориулсан талбай. | - | - | 10 | 6 | 20 | 20 | 20 | - | 15 | 15 | 9 | 35 | 35 | 15 |
9 | Байгалийн шахсан хийн газар дээр ба газар доор байрлах технологийн төхөөрөмж | 10 | 10 | * | 10 | 15 | 15 | 15 | 15 | - | 4 | 9 | 35 | 35 | 15 |
10 | Газрын тосны бүтээгдэхүүнээр бохирлогдсон хур тунадас цэвэрлэх байгууламж (цуглуулах лотки орно) | 15 | ** | - | 15 | 4 | 4 | 4 | 15 | 4 | - | ** | 4 | ** | ** |
11 | Тусдаа баригдсан операторын барилга | 9 | * | 9 | 9 | 9 | 9 | ** | 9 | 9 | ** | - | 9 | ** | ** |
12 | ШНУХ, байгалийн шахсан хийн түлшээр явдаг автомашины угаалга, техникийн үйлчилгээний цэг, уурын зуухны газрын барилга байгууламж | 35 | 20 | 25 | 35 | 35 | 20 | 20 | 35 | 35 | 4 | 9 | 20 | 35 | 35 |
13 | 1-12-р мөрөнд заагдсанаас бусад барилга байгууламж | 35 | ** | 25 | 35 | 35 | 20 | ** | 35 | 35 | ** | ** | 35 | ** | ** |
14 | Хөдөлгүүрийн шингэн түлштэй АЦ-ийн талбай | 15 | ** | 10 | 6 | 10 | 10 | ** | 15 | 15 | ** | ** | 35 | ** | - |
Тайлбар:
2. Байгалийн шахсан хий хадгалах газарт далд суулгасан сав, гадна технологийн тоног төхөөрөмжөөс, Хүснэгт 8-д заасан (10-р мөр хамаарахгүй) барилга байгууламж хүртэлх зайг 50-аас илүүгүй хувиар багасгахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд барилга хүртэлх зай нь энэ барилгын өндрийн 1.5-аас багагүй байна. 3. Газар дор байрласан байгалийн шахсан хийн технологийн тоног төхөөрөмжүүдээс жолооч, зорчигчдод үйлчлэх зориулалттай барилга байгууламж хүртэлх зай 10 м-ээс багагүй, харин Хүснэгт 8-д заасан бусад барилга байгууламж хүртэл 4 м-ээс багагүй байна. 4. Байгалийн шахсан хий түгээх арлуудыг ШНУХ цэнэглэх арлуудтай ижил хамгаалалтын хаалтаар тоноглосон үед шахсан байгалийн хийн түгээгүүрээс 2, 3, 7, 9-13-р багануудад заасан ТТС-ын барилга байшин хүртэлх зайг 50%-аас ихгүй хэмжээгээр багасгаж болно. 5. Дизель түлш хэрэглэдэг ТТС-ын халаалтын зуухнаас Хүснэгт 2-т заасан барилга байгууламж, тоног төхөөрөмж хүртэлх зайг Хүснэгт 2-ийн дагуу авна. Харин бусад барилга байгууламж, тоног төхөөрөмж хүртэлх зайг 50%-аас ихгүйгэр багасгаж болно. Цахилгаан халаалтын зуух хэрэглэдэг ТТС-ын халаалтын зуухны байрнаас объект хүртэлх зайг ТТС-ын операторын байр хүртэлх зайг тодорхойлдогтой адилаар тогтооно. 6. ШНУХ-н уурыг гадагш хаях хоолойноос ТТС-ын барилга байгууламж хүртэлх хамгийн бага зайг энэ нормын дагуу тодорхойлно. |
- ШТС-ыг шатахуун цэнэглэх пункт хэлбэрээр ашигладаг автотээврийн байгууллагуудаас бусад үйлдвэр аж ахуйн газарт олон түлшт ТТС-ыг байрлуулахыг хориглоно.
- Олон төрлийн ТТС, АТДШС ба АХТС-ын байгууламжаас (дан ханатай нөөцлүүр савтай АХТС-аас бусад) автотээврийн байгуулга байгууламж ба гадаад төхөөрөмж хүртэлх хамгийн бага зайг Хүснэгт 9-д нийцүүлэн тогтооно.
Хүснэгт 9
№ | Авто тээврийн байгууллагын барилга байгууламж , гадна тоног төхөөрөмжийн нэр | ТТС-ын технологийн системийн тоног төрөөоөмж бүхий барилга хүртэлх зай, м | ТТС-ын технологийн системийн тоног төхөөрөмж хүртэлх зай, м | Түгээгүүр, тоног төхөөрөмж хүртэлх зай, м | ШНУХ тээвэрлэпдэг АЦ-ний зогсох талбай хүртэлх зай, м | |||
ШНУХ | Шахсан хийн | ШНУХ | Шахсан хийн | ШНУХ | Шахсан хийн | |||
1 | А, Б ба Г зэрэглэлийн үйлдвэрлэлийн барилга, байгууламж. Ан, Бн, Вн, Гн зэрэглэлийн гадаад тоног төхөөрөмжүүд, MNS 4978:2000 "Аюултай ачаа. Ангилал"-аар 9.1 дэд ангиллын ба 2-4, 8 ангиллын аюултай ачааг тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл хадгалах талбай | 40 | 30 | 40 | 30 | 40 | 30 | 40 |
2 | В, Д ангиллын үйлдвэрлэлийн барилга, В1-В4 ба Д ангиллын байр, Д ангиллын гадаад тоног төхөөрөмж | 25 | 10 | 25 | 15 | 25 | 15 | 25 |
Гал тэсвэрлэлтийн С0 ба С1 ангиллын I, II зэргийн барилга, галд тэсвэрлэлтийн С0 ангиллын III зэргийн барилга | 30 | 15 | 30 | 20 | 30 | 20 | 30 | |
Гал тэвсэрлэлтийн С1 ангиллын III зэргийн, галд тэсвэрлэлтийн С0 ангиллын IV зэргийн барилга | 35 | 20 | 35 | 25 | 35 | 25 | 35 | |
гал тэсвэрлэлтийн IV, V зэрэглэлийн барилга, Д ангиллын ил байрлах тоног төхөөрөмж | 20 | 10 | 20 | 15 | 20 | 15 | 20 | |
3 | Захиргаа аж ахуйн барилга | 35 | 20 | 35 | 25 | 35 | 25 | 35 |
4 | Тээврийн хэрэгсэл хадгалах зориулалттай ил талбай, саравч | 20 | 10 | 20 | 15 | 20 | 15 | 20 |
5 | Үйлдвэр аж ахуйн газрын автомашины зорчих хэсгийн зах хүртэл | 15 | 10 | 20 | 15 | 15 | 10 | 20 |
6 | MNS 4978:2000 "Аюултай ачаа. Ангилал"-аар 1, 5-7 ангиллын ба 9.2 дэд ангиллын аюултай ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслийн зогсох талбай | 100 | ||||||
Тайлбар: ШНУХ-н уурыг гадагш хаях хоолойноос үйлдвэр аж ахуйн газрын барилга байгууламж хүртэлх хамгийн бага зайг энэ нормын шаардлагад нийцүүлэн тодорхойлно. |
7. Түлш, түүний уур бүхий тоног төхөөрөмж руу галын зориулалттай хөдөлгөөнт техник хэрэгсэл орох орц гарцыг, мөн тоног төхөөрөмжөөс 25 м-ээс ихгүй 5 м-ээс багагүй зайд зогсох талбайг төлөвлөнө.
II. Олон төрлийн ТТС, АХТШС ба АХТС-уудын барилга байгууламжид тавигдах шаардлага
8. Олон төрлийн ТТС, АХТШС ба АХТС-д (дан ханатай нөөцлүүр савтай АХТС-аас бусад) байгалийн хийн түлш ашигладаг автоматжуулсан усан халаагуурын зуух ашиглахыг зөвшөөрнө. Энэ халаалтын зуухыг тус нормын 22-р зүйлд заасан шаардлагыг хангасан тусдаа байрлах барилгад байрлуулна.
9. Шахсан болон шингэрүүлсэн хийгээр явдаг автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, угаалгын зориулалттай байрууд нь нэг ба хэд хэдэн тусдаа барилгад байрлана. Эдгээр барилгад бензин ба дизель түлшээр ажилладаг автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, угаалгын байр байрлуулахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд угаалгын байр нь нэгдсэн байж болох бөгөөд шингэн ба шингэрүүлсэн хийн түлшээр явдаг автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээний байрыг нэг автомашины багтаамжтай, бусад байрнаас галд тэсвэржилтийн 1-р зэрэглэлийн ханаар тусгаарлагдсан байхаар төлөвлөнө. Тус байранд шатах материал хэрэглэж будгийн ажил хийхийг хориглоно.
10. А зэрэглэлийн байр нь хялбар задрах, задаргаа нь барилга байгууламж ба технологийн тоног төхөөрөмжүүдийг гэмтээхгүй хийц бүтээцийн байна.
11. ШНУХ-н уурыг гадагш хаях хоолой нь ТТС-д хамааралгүй объектуудын байршлын бүс, ТТС-ын барилга байгууламж технологийн тоноглолуудын бүс, мөн түүнчлэн автотээврийн хэрэгслийн жолооч ба зорчигчид үйлчлүүлэх газруудад тэсрэх аюултай хольцыг хийц үүсгэхгүй хийц хийцлэл өндөртэй байна. Энэ тохиолдолд ШНУХ-н уурын аваарын хаялтын хувьд ПУ ба БЭФ-91-ээр тогтоогдсон тоног төхөөрөмж ашиглахыг зөвшөөрнө.
Байгалийн шахсан хийн хаялтын хоолой нь уурыг дээш нь хаях байгууламжтай, адил эгц босоо байрлалтай байна. Байгалийн шахсан хийн уурыг гадагш хаях хоолойн дээд төгөсгөл нь түүнээс 5 м-ийн радиуст байрласан барилгын өндрөөс 1 м-ээс багагүй өндөртэй байна. Энэ тохиолдолд хаялт дамжуулах хоолойн өндөр нь төлөвлөж буй талбайн түвшингээс 3 м-ээс багагүй байна.
Тээврийн хэрэгслийн технологийн системийн тоног төхөөрөмжүүд, хийн баллонуудын тоног төхөөрөмжүүдээс үлээх хий мөн түүнчлэн байгалийн хий буюу ШНУХ-н уурыг олон төрлийн ТТС, АХДШС ба АХШТС-ын технологийн системээс хийг агаарт зайлшгүй гаргах шаардлагатай болсон үед (түймэр гарсан ба түймрийн аюултай нөхцөл үүсэх үед) түүнийг (нөөцлүүр сав орохгүй) хаялтын хоолойгоор дамжуулан гаргах боломжийг урьдчилан төлөвлөсөн байна.
12. Байгалийн шахсан хийн тоног төөөхөрмж дээр бүрэн салхижуулалт явагдахгүй, хий хурж болзошгүй хийц, хэмжээтэй саравч төлөвлөхийг хориглоно. Мөн автотээврийн хэрэслийг шатахуун, ШНУХ, байгалийн шахсан хийгээр цэнэглэхэд зориулсан талбайн арлын дээр нэгдсэн саравч байрлуулахыг хориглоно.
13. ШНУХ цэнэглэх нэг арал дээр нэг удаад зөвхөн нэг машин цэнэглэнэ. ШНУХ ба өөр төрлийн шатахуун цэнэглэх арлуудын хооронд шатдаггүй материалаар (жишээ нь металл, бетон, тоосго) 2 метрээс багагүй өндөртэй хамгаалалтын хаалт хийнэ. Хамгаалалтын хаалтын урт нь цэнэглэж буй тээврийн хэрэгслийн уртаас 0.5 м-ээс багагүй урттай байна.
ШНУХ, бензин ба дизель түлш цэнэглэх арлын бүтээц нь ослын үед арлаас арлын хооронд түлш, шатахуун харилцан урсаж орох боломжийг хязгаарласан байна.
14. ШНУХ тээвэрлэдэг автоцистернд зориулсан талбай нь түүнээс гадагш ШНУХ-н урсах, ууршилтын улмаас ТТС-ын эдэлбэр газрын орчимд тэсрэх аюултай хийн хольц үүсэхээс сэргийлсэн хийцтэй байна. Энэ зориулалтын талбайн тоноглолыг дараах байдлаар хийхийг зөвшөөрнө: Үүнд:
- Автоцистернээс ШНУХ буулгах үед гарч болзошгүй ослын улмаас ШНУХ-н алдагдалтын тархалтыг зогсоож уурших боломжийг хангасан 150 мм-ээс багагүй өндөртэй хашлага төлөвлөх;
- Талбайн гадаргуу, хашлаганд ШНУХ ба түүний уур нэвтрэх боломжгүй, шатдаггүй хатуу материал төлөвлөх;
- Талбайн дурын цэгт ШНУХ-н уурыг сорох 2 м/с-ээс багагүй бүтээмжтэй (хашлагын дээд ирмэгийн түвшинд хэвтээ тэнхлэгийн дагуу) систем төлөвлөж уур гадагшлуулах хоолойд холбосон байна.
- Олон төрлийн ТТС-ын технологийн системийн ШНУХ-н уурын зориулалттай хаялтын хоолойг нэр заагдсан хаялтын хоолойтой нэгтгэхдээ ШНУХ-н технологийн тоног төхөөрөмж болон АЦ-ий зогсох талбайн галын аюулгүй байдлыг нэг зэрэг хангасан байна. Системийн уурыг сорж авах төхөөрөмж нь хашлагын дээд ирмэгийн түвшинд байрлах бөгөөд гадны биетүүд орж системийн ажлын үзүүлэлтүүдийг алдагдуулахаас хамгаалагдсан байна. Системийн тоног төхөөрөмжүүд нь тэсрэх, оч үүсэхгүй хийцтэй байна. Системийг асаах, унтраах үйл ажиллагаа нь АЦ-ий талбайгаас болон ТТС-ын операторын өрөөнөөс алсын зайнаас автомат горимоор болон гар ажиллагаагаар удирддагддаг байна. Энэ үед ШНУХ-н уурыг сорох автомат ажиллагаа нь тэсрэх аюултай байдалд хүргэх концентрацийн мэдрэгчээс харин зогсолт нь галын мэдээлэгчээс ирэх дохиогоор ажиллана.
15. Олон төрлийн ТТС-д дараах зүйлүүдийг хориглоно:
- Шатахуун, ШНУХ-н автоцистернд зориулсан талбайг нэгтгэж нэг дор төлөвлөх;
- ТТС дээр нэг зэрэг 2 ба түүнээс дээш автоцистернийг байрлуулах;
- ТТС-ын түгээлтийн үйл ажиллагааг зогсоолгүйгээр нөөцлүүр савыг шатахуун ба ШНУХ-ээр дүүргэх.
16. ШНУХ-д «Авто тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх дүрэм»-ийн шаардлагыг хангаагүй автоцистернийг, мөн түүнчлэн чиргүүлтэй автоцистерн ашиглахыг хориглоно. Автоцистерний буулгах хоолойгоор хий гадагш алдах ослын үед ШНУХ-н дамжуулалтыг автоматаар зогсоох хэрэгслийг урьдчилан төлөвлөсөн байна.
17. Олон төрлийн ТТС-ын байгалийн шахсан хий хадгалах савны доор шатдаггүй материалаар хийсэн цуглуулагч байрлуулна. Цуглуулагчийн хананд ус чийгнээс хамгаалсан тусгаарлалт хийх бөгөөд шатах материалаар тусгаарлалт хийх тохиолдолд түүнийг газрын хөрс талаас хийнэ.
18. Цэвэрлэх байгууламж, түүний хүлээн авах суваг, шугам хоолой нь ШНУХ ба түүний уурыг автоцистернд зориулсан талбай, арал руу тархахаас сэргийлсэн хийцтэй байна.
III. Олон түлшт ШТС-ын технологийн тоноглолд тавигдах шаардлага
19. Ерөнхий шаардлагууд
19.1. Олон төрлийн ТТС-д далд савтай ердийн ШТС-ын технологийн системийн шаардлагыг хангасан шатахуун хүлээн авах, хадгалах ба түгээх технологийн систем ашиглахыг зөвшөөрнө.
19.2. Нөөцлүүр савыг насос ба компрессороор шахаж дүүргэдэг технологийн системийн цахилгаан тэжээлийг салгах гар унтраалгыг (тоног төхөөрөмжийн удирдлагын автоматжсан байдлаас үл хамааран) операторын өрөөнд болон насосны дэргэд давхар байрлуулна.
Олон төрлийн ТТС-ын технологийн системийн бие даасан хэсэг тус бүрийн цахилгаан тоног төхөөрөмжүүд нь ТТС-ын ослоос сэргийлэх байнгын үйл ажиллагаатай хамгаалалтын системээс тусдаа унтраалгатай байна.
19.3. Аль нэг савыг шатахуунаар дүүргэх (байгалийн шахсан хийн хадгалах савнаас бусад) үед бусад нөөцлүүр савны хэт дүүргэлтийг хязгаарлах, ашиглаагүй савны компрессорын төхөөрөмж ба ТТС-ын бүх түгээгүүрийг автомат горимоор салгах боломжтой байна.
19.4. Аль нэг хэсгийн ослоос сэргийлэх автомат систем ажиллаагүй тохиолдолд ослыг цаашид даамжруулахгүй байх зорилгоор (дамжуулах хоолойг тусгаарлах, шахах механизмыг унтраах, шахсан хийг гаргах, услалтын системийг залгах, тоног төхөөрөмжийн эрчим хүчийг салгах) технологийн бүх хэсгүүдийн ослоос сэргийлэх систем автоматаар ажиллахаар урьдчилан тохируулсан байна.
19.5. Ослоос сэргийлэх системийн цахилгаан хангамж нь (автоцистерний талбайгаас ШНУХ-н уурыг сорох систем, ослын салхижуулалтыг хамруулан) цахилгаан байгууламжийн дүрмийн найдвартай байдлын 1-р ангилалд нийцсэн байна.
19.6. Ослын салхижуулалтын автомат залгалт нь ДТХБН (дөл тархах хамгийн бага найрлага)-ын уур ба шатах хийн концентрациас 10%-аар их болсон тохиолдолд тэсрэх аюултай найрлагын дохиологч ажиллана. Байгалийн хийн тэсрэх аюултай найрлагын мэдээлэгчийг барилгын таазанд, ШНУХ-н мэдээлэгчийг шал, талбайн гадаргуугаас 50-100 мм-ийн өндөрт суурилуулна. Гал гарах үед ослын болон хэсгийн агаарын ерөнхий солилцооны салхижуулалтууд бүгд автоматаар хаагдана.
19.7. Олон төрлийн ТТС-д зөвхөн овтотээврийн хэрэгслийн шатахууны савыг шахсан, шингэрүүлсэн хийгээр цэнэглэх тоног төхөөрөмжийг төлөвлөнө.
19.8. Даралттай шатдаггүй хий агуулсан савыг газар дээр (буюу хөндий) байрлах шатахуун тоног төхөөрөмж болон автоцистерн зогсох талбайнаас 20-оос багагүй метрийн зайнд В4 буюу Д зэрэглэлийн өрөөнд байрлуулна. Эдгээр савыг дээр дурьдсан тоног төхөөрөмжөөс 10 м зайнд байрласан үл шатах материалаар хийсэн шүүгээнд байрлуулна.
19.9. Байгалийн шахсан хий, ШНУХ ба түүний уурын технологийн тоног төхөөрөмж рүү орох хэсэгт битүүмжлэлийн А ангиллын ГОСТ 9544 ба түүнтэй дүйцэх маркийн түгжигч хаалт тавина.
ШНУХ-г хадгалж байгаа савны богино хоолой, зарлагын хоолойн түгжэгч хаалт, нийт системийн хамгаалах болон тохируулагч хаалтуудын техникийн үзүүлэлт нь дараах шаардлагыг хангасан байна.
- 20000 цикл (20000 цаг)-аас багагүй хугацаанд ажиллах чадвартай,
- Алийн хэсгүүдийг солих техникийн үйлчилгээний давтамж нь 5-аас ихгүй жилд нэг удаа байх.
Өдөөгч хөтлүүр бүхий түгжигч хаалтын ажлын нөөц нь тооцоолсон хэмжээнээс 20%-аас илүү байх ба техникийн баримт бичгээр баталгаажсан байна.
19.10. Тоног төхөөрөмж хадгалах өрөөнд дотроо шатамхай бодистой (тос, хөргөх шингэн г.м.) тоног төхөөрөмжийг хадгалах бол ханын хэм нь эдгээр шингэний дөл үүсэх хэмийн 80%-аас их эсвэл тэнцүү байж болохгүй.
19.11. Технологийн системийн бүтэц нь ШНУХ-н тоног төхөөрөмжийн хана хоорондын орон зайн нэгэн адил түүнийг задлалгүйгээр дотор нь байгаа байгалийн шахсан хий, ШНУХ, түүний уурыг галын ба тэсрэлтийн аюулгүйгээр суллах, инертын хийгээр үлээх боломжийг урьдчилан хангасан байна.
Энэ тохиолдолд 2 талаасаа таслагдсан газар дээрх (дан ханатай сав бүхий АХТС) эсвэл барилга доторх ШНУХ-н тоног төхөөрөмж ба шугам хоолойгоос байгалийн шахсан хийг гаргаж хаях, үйл ажиллагааг алсын (ШТС-ын операторын өрөөнөөс) ба автоматаар (галын мэдрэгчүүд ажиллах үед эсвэл тэсрэх аюултай концентрацийн дохиолол) удирдах бөгөөд тэдгээрээс уурыг гадагшлуулах хоолойг дээш нь эгц гаргахаар төлөвлөнө.
19.12. Хэрэв үйлдвэрлэгч нь түлшний тоног төхөөрөмжийн техник ашиглалтын баримт бичигт заасан ашиглалтын бүх хугацааны туршид технологийн системийн битүүмжлэлд баталгаа өгөөгүй бол дээрх төхөөрөмжийн битүүмжлэлд газар дээр нь шууд тодорхой давтамжтай хугацаанд галын аюулгүй байдал, битүүмжлэлийн туршилт хийх боломж нөхцлөөр хангасан байна.
19.13. Технологийн бие даасан хэсэг бүрийн хяналтын болон ослын автомат системүүдийн удирдлагыг ШТС-ын операторын өрөөнд байрлуулна.
Эдгээр системийн нөөц удирдлагыг барилгаас гадагш шууд гарцтай өрөөнд эсвэл ТТС технологийн системийн байгууламжийн барилгын гадна талд байрлуулна.
Шатахууны орлого, зарлагын хоолой дээр суурилсан түгжигч хаалтыг барилга (байгууламж)-ын гадна байрлуулна.
20. ШНУХ-г хүлээн авч, хадгалах, түгээх зориулалттай олон төрлийн ТТС-ын технологийн хэсэг, ба олон төрлийн ТТС бие даасан хэсэгтэй АХТС-дтавигдах шаардлага
20.1. ШНУХ-н хадгалах сав (дамжуулах хоолой) газар дор 0.5 м-ээс багагүй зузаан шороон хучилттай байна.
Сав (шугам хоолой) нь галын үйлчлэлээс бүхлээрээ эсвэл хэсэгчилэн байдлаар ашиглалты явцад гулсаж нурахгүй 0.5 м-ээс багагүй асгаас шороо, эсвэл шатахгүй материалаар хучигдаж тусгаарлагдсан байна.
Хүн ам оршин суух газрын бүсэд байрлах олон төрлийн ТТС-ын ШНУХ хадгалах савны нийт багтаамж нь 20 м3-ээс,нэгж савны багтаамж нь 10 м3-ээс илүүгүй байна.
Хот суурин газрын нутаг дэвсгэрийн гадна байрласан ТТС-ын ШНУХ хадгалах нэгж ба савны багтаамж нь дээрх хэмжээнээс хоёр дахин илүү байж болно.
ТТС-ын ШНУХ хадгалах савны нийт ба нэгж багтаамжийг тус станцад ашиглаж буй хамгийн их багтаамжтай савны(автоцистерн) ШНУХ бүрэн шатах хугацаанд энэхүү нормын дагуу гал унтраах болон хөргөж хүрэлцэхүйц хэмжээний усан хангамжийн гадна эх үүсвэртэй тохиолдолд багтаамжийг 2 дахинаас илүүгүй өсгөж болно.
20.2. Технологийн систем нь ШНУХ болзошгүй алдагдал, эсвэл ШНУХ-н савны гарах хий уур агаарын холимогийг тухайн уурын дөл тархах найрлагын доод хязгаарын 20%-аас их, ТТС-ын газар нутгаас гадгаш тархах магадпал жилд 10-6-ээс их, галын дөл тархах найрлагын хязгаараас бага буюу хүрээлэн буй орчинд алдагдах нөхцөл хаалттай байна.
Дээрх шаардлагыг дараах байдлаар хангана. ШНУХ болон түүний ууршимтгай хэсгийг алдагдахаас хамгаалах эхний түгжэгч хаалтын өмнөх салах эд ангиуд давхар ханатай байна. Тэдгээр нь хана завсрын зайн битүүмжлэлийг тогтмол хянах системээр тоноглогдоно. Энэ систем нь битүүмжлэл алдагдсан тохиолдолд олон төрлийн ТТС-ын ажиллагсдаддуут болон гэрлэн дохио өгч хадгалалтын савыг шатахуунаар дүүргэх шахагч төхөөрөмж, ТТС-ын технологийн хэсгүүдийг автоматаар салган, хэрэглэгчдэд шатахуун олгох ажиллагааг зогсооно.
20.3. Жолооч, зорчигчид байрлаж болох газраар дамжин өнгөрөх ШНУХ ба түүний уурыг дамжуулах хоолойг газар дор байрлуулна. Технологийн систем нь жилд 10-6 -аас илүү удаа дөл тархах найрлагын доод хязраараас 20%-аас их найрлагатай агаар уурын холимог хий ШТС-ын газраас гадагшлахыг урьдчилан сэргийлж чадах, ШНУХ ба түүний уурыг хадгалалтын савнаас алдагдалтыг аюулгүй хааж чаддаг байна.
Жолооч, зорчигчид байрлаж болох ШТС-ын газраар ШНУХ, түүний уурын хоолой дамжин өнгөрөхөөр бол эдгээр 20.2-т заасан богино хоолойг, салах эд ангийн хамт уртын хэмжээгээр давхар ханатай гүйцэтгэж тэдний хана хоорондын зайн битүүмжлэлийг тогтмол хянаж, битүүмжлэл алдагдсан тохиолдолд ТТС ажиллагсдаддуут болон гэрлэн дохио өгч хадгалалтын савыг шатахуунаар дүүргэх шахагч төхөөрөмж, ТТС-ын технологийн хэсгүүдийг автоматаар салган, хэрэглэгчдэд шатахуун олгох ажиллагааг зогсооно.
20.4. Давхар ханатай нөөцлүүр сав ба хоолойн дотор талын сав, хоолойн битүүмжлэл алдагдсаны улмаас хана хоорондын зайд ШНУХ агаар холилдон тэсрэх аюултай бодис үүссэхээс урьдчилан сэргийлнэ (жишээ нь: хана хоорондын хөндий зайг азотоор дүүргэх).
20.5. ШНУХ хадгалах савны дүүргэлтийн зөвшөөрөгдөх хязгаарын түвшинг (геометрийн багтаамжийн 85%) хэтрүүлэхээс урьдчилан сэргийлэх автомат системтэй байна.
20.6. Хоолой, штуцер, богино хоолой, люк зэргийг ШНУХ хадгалах саванд холбохдоо тус савны дүүрэх хязгаарын түвшингөөс дээш байрлуулна.
20.7. Ослын үед технологийн системийн аль нэг хэсэгт ШНУХ, түүний ууршимтгай хэсгийн даралт нь зөвшөөрөгдөх хэмжээнээс давж болзошгүй нөхцөл бүхий техникийн шийдэлтэй тохиодолд дээрх хэсгүүдэд даралтын автомат хяналтын систем суурилуулна. Хянаж буй хэсгүүдын даралт зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдолд даралтын хяналтын автомат систем гэрлэн болон дуут дохио өгч, олон төрлийн ТТС-ын нөөцлүүр савыг шатахуунаар дүүргэх мөн технологийн хэсгүүдэд хэрэглэгчдэд шатахуун олгох ажиллагааг зогсооно.
20.8. Нөөцлүүр савыг ШНУХ-ээр зөвхөн автоцистернээс дүүргэнэ. Эдгээр сав нь ослын үед автоцистерн руу юүлэгдэх холболттой байна.
Дараах нөхцлийг хангасан тохиолдолд хийн шахуургын станц ба цэгийн нөөцлүүр савнаас нийтийн хэрэглээний АХТС-ийн түгээгүүрт ШНУХ-г өгөхийг зөвшөөрнө. Үүнд:
- АХТС-д ШНУХ хадгалах сав байхгүй бол;
- ШНУХ шахуургын станц ба цэгээс дамжуулах шугам хоолойг алсаас (АХТС-ийн түгээгчийн байрнаас) хаах боломжтой бол.
АХТС-ын ШНУХ түгээж байгаа түгээгүүрээс хий түгээх шахуургын станц ба цэгийн барилга байгууламжууд хүртлэх хамгийн бага зайг энэхүү нормын Хүснэгт 7-д заасны дагуу авна. Энэ тохиолдолд АХТС-ын түгээгүүрээс хий түгээх шахуургын станц ба цэгийн газар доорхи сав хүртлэх зайг 50% хүртэлх хувиар багасгаж болно.
20.9. ШНУХ-н тоног төхөөрөмжийн технологийн ба савны худаг, ШНУХ тээвэрлэсэн автоцистерн зогсох талбай, цэнэглэх арлыг тэсрэлтийн аюултай хийн найрлагын мэдрэгч дохиололоор тоноглосон байна. Эдгээр дохиолол ба ШНУХ болон байгалийн шахсан хийн тоног төхөөрөмжтэй өрөөнд суурилуулсан дохиолол нь битүүмжлэл алдагдсан газарт ШНУХ уурын найрлага ДТХБН-н 10%-аас илүү гарахад дохио (дуут ба гэрлэн) өгч нөөцлүүр савыг шатахуунаар дүүргэх мөн түгээгүүрээс шатахуун олгох ажиллагааг зогсооно.
Тэсрэх аюулын өмнөх найрлагыг мэдрэх мэдрэгчийг дараахи газарт 50-100 мм өндөрт байрлуулна:
- технологийн худгийн шалнаас дээш;
- тээврийн хэрэгсэл зогсох ШНУХ цэнэглэх талбайгаас дээш, (ШНУХ-н түгээгүүр);
- ШНУХ-тай автоцистерн зогсох талбай (автоцистерны буулгах хоолойн савны орлогын хоолойтой залгагдах хэсэгт).
ШНУХ шахах шахуургын ба компрессорын байранд байрлуулсан тэсрэх аюултай найрлагын мэдрэгч дохиолол ажиллахад, автоцистернээс ШНУХ буулгах ажиллагаа зогсох, саванд ШНУХ болон автоцистерны сул зайд түүний уурыг өгөх хоолой дээрхи түгжигч хаалт хаагдах, ослын агааржуулалт залгагдах, шүүрэлтийн дохиолол ажиллах зэрэг үйл ажиллагаа автоматаар явагдаж, ШНУХ ба түүний уурын буцаах хэсгийн шугам хоолой автоматаар суллагдаж, сав автоцистернээс таслагдсан хэсэгт байсан хий нь уурыг хаях хоолойгоор гадагш зайлуулагдана.
20.10. ШНУХ-н уурыг гадагшлуулах хоолой (дулаан тусгаарлалт, усаар норгох г.м.) галаас хамгаалагдсан байх бөгөөд энэ нь гал унтраах арга хэмжээ авах хүртэлх хугацаанд найдвартай хамгаална.
21. Байгалийн шахсан хий хүлээн авах, хадгалах түгээх зориулалттай олон төрлийн ТТС технологийн системийн хэсэгт тавигдах шаардлага
21.1. Илүүдэл даралттай байгалийн шахсан хий хадгалах газар дээр байрлалтай савыг 30 мин-аас багагүй хугацаанд эвдрэлээс хамгаалах дулаан тусгаарлалт буюу услах системээр тоноглоно. Дээрх савнаас илүүдэл даралттай хийг гадагш (хаялтын хоолойгоор) хаях хугацаа нь 20 мин-аас илүүгүй байна.
Дээрх савнуудыг газарт 500 мм-ээс багагүй гүнд суурилуулсан тохиолдолд дээрх хамгаалалтын арга хэмжээг авахгүй байж болно. Энэ тохиолдолд түгжигч, хамгаалах, тохируулах болон хэмжих хаалтыг зэргэлдээ байрлах технологийн талбайд чөлөөтэй хүрэх боломжтой байдалд байрлуулна.
21.2. Орлогын хоолойн битүүмжлэл алдагдсан тохиолдолд шахуургын төхөөрөмжийг автоматаар системийг ШТС-д байрлуулна.
21.3. Байгалийн шахсан хийн технологийн тоног төхөөрөмжийн битүүмжлэл алдагдахаас өмнө хийг гадагшлуулах боломжтойгоор гадны галын нөлөөллөөс хамгаалагдсан байна.
21.4. Хийн тоног төхөөрөмж болон түүний байрлах өрөөний дулаан тусгаарлалтанд байгалийн хийг үл шингээх материалыг ашиглана.
21.5. ШТС-ын хянах, хэмжих төхөөрөмжийн удирдлагын товчлуур бүхий самбарыг технологийн бусад тоног төхөөрөмжөөс 1-р зэрэглэлийн гал тэсвэржилтийн хамар ханаар тусгаарлагдсан, гадагш шууд гарцтай өрөөнд байрлуулах эсвэл барилга байгууламжийн гадна талд ханан дээр суурилуулсан байна.
IV. Олон төрлийн ТТС, АХТШС болон АХТС–ын галаас хамгаалах хэрэгслэл тавих шаардлага
22. Олон төрлийн ТТС нь байршлаас үл хамааран гал унтраах ус дамжуулах гадна шугам сүлжээтэй байна.
Авто тээврийн хэрэгсэлд ШНУХ түгээдэг ТТС-д гал унтраах өндөр даралтын усан шугам төлөвлөнө.
23. Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албатай зөвшөөрөлцсөн тохиолдолд гадна гарсан галыг насосын станцын тусламжтайгаар унтраах, хөргөх ажлыг ШТС-аас 200 метрээс илүүгүй зайд орших нийт багтаамж нь 200 м3-ээс багагүй хэмжээтэй усан сан, нөөцлүүр савнаас гүйцэтгэж болно.
24. Гал гарсан үед агуулахын талбайд газар дээр ил байрласан ШНУХ-н төхөөрөмж болон ШНУХ-тэй автоцистернийг хөргөх боломжтой услах системийг суурилуулсан байна. Услах систем нь ТТС-ын гал унтраах усан хангамжийн хоолойд холбогдсон байх бөгөөд операторын өрөөнөөс алсаас удирдах боломжтой байна.
Услах системийн хийц бүтээц болон байрлал нь галын дулаан ялгаруулалтад тэсвэртэй байхаар төлөвлөгдөнө.
25. Олон төрлийн ТТС-д гарсан галыг унтраахад зарцуулагдах усны хэмжээ нь барилга байгууламж, автоцистерн, газар дээр суурилагдсан ШНУХ болон байгалийн шахсан хийн тоног төхөөрөмжийг хөргөхөд зурцуулагдах усны дээд хэмжээний нийлбэртэй тэнцүү байна.
Автоцистерн, газар дээр байрласан ШНУХ болон байгалийн шахсан хийтэй тоног төхөөрөмжийг хөргөх усны шахалтын эрчийг дараах байдлаар тооцно:
- Автоцистерний гадаргууд - 1 м2 талбайд 0.1 л/с,
- Сав, баллон, штуцер болон хамгаалах клапан, хаах арматурын зангилаа, шугам хоолой болон насос станцын тоног шахуургын төхөөрөмж зэрэг үйл ажиллагаа явуулдаг тоног төхөөрөмж байрласан газрын - 1 м2 тутамд 0.5 л/с ус хэрэглэнэ.
- Усаар хөргөх хугацааг 60 мин-аас багагүй байхаар тооцно.
26. Байгалийн шахсан хий, ШНУХ-тэй хамаарах ажлын байрыг галын автомат дохиоллоор тоноглогдоно.
27. ТТС-ын байранд галын дохиолол ажилласан тохиолдолд дараах зүйлс автомат горимоор ажиллана. Үүнд:
- хорин дөрвөн цагын ажиллагаатай ТТС-ын операторын өрөөнд галын аюулын дохио өгөх;
- хадгалалтын саванд шатахуун дүүргэх ажиллагааг зогсоох;
- хадгалалтын саванд ШНУХ, автоцистерны суларсан зайд түүний уурыг шахах хоолойн түгжигч халтуудыг хаах;
- шатахууны бүх түгээгүүр, шахуургын тоног төхөөрөмжийг салгах.
V. Дан ханатай нөөцлүүр савтай АХТС-д тавигдах шаардлага
29. Дан хана бүхий нөөцлүүр савтай АХТС-д худалдааны заалгүй дэлгүүрээс бусад жолооч, зорчигчид болон тэдгээрийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний барилга байгууламж төлөвлөхийг хориглоно.
30. Дан хана бүхий нөөцлүүр савтай АХТС нь СО ба С1 ангиллын, I ба II зэргийн гал тэсвэршилтийн ангилалд багтана.
31. Дан хана бүхий хадгалалтын савтай АХТС-д үл хамаарах объект, мөн түлш түгээх цэгээр ашиглагдаж буй байгууллагын барилга байгууламж хоорондын зайг дараах хүснэгтийн дагуу тогтооно.
Хүснэгт 10
№ |
Зай хэмжээг тодорхойлох барилга байгууламжийн нэр | АХТС-ын технологийн систем, барилга байгууламж, тоног төхөөрөмж хүртэлх зай, /м/ | |
Газар дор байрласан ШНУХ-ийн нөөцлүүр савтай | Газар дээр байрласан ШНУХ-ийн нөөцлүүр савтай | ||
Аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэл, агуулах, захиргаа-аж ахуйн барилга байгууламж (10 –р эгнээнд зааснаас бусад) | 80 | 100 | |
Ойн нөөц: | |||
Шилмүүст ба холимог ой | 60 | 100 | |
Навчист ой | 40 | 60 | |
Орон сууц, олон нийтийн барилга | 100 | 300 | |
Олон нийтийн газар | 100 | 300 | |
Хувийн гараж ба автомашины ил зогсоол |
|
| |
Худалдааны ТҮЦ | 60 | 100 | |
Ерөнхий сүлжээний автозам (зорчих хэсгийн захаас) | |||
I,II ба III зэрэглэл | 50 | 100 | |
IV ба V зэрэглэл | 30 | 60 | |
Ерөнхий сүлжээний төмөр зам (далангийн хормой буюу сэтэрхийн ирмэг хүртэл) | 80 | 100 | |
ШТС-ын харъяаны бус ариутгах, цэвэрлэх байгууламж ба насос станц | 100 | 100 | |
Ан, Бн, Гн ангиллын технологийн тоног төхөөрөмж, ГОСТ 12.1.007-оор тогтоогдсон аюулын I ба II зэргийн радио идэвхит ба хорт бодис бүхий барилга байгууламж | 100 | 100 | |
Цахилгаан дамжуулах, цахилгааны дэд станцын шугам (трансформаторын дэд өртөө) |
ПУЭ дагуу | ||
Агуулахууд: ойн материал, хөвд, ширхэгт бодис, өвс, сүрэл, мөн түүнчилэн хүлэрийн нээлттэй орших газар | 50 | 100 | |
Хатуу түлшээр галладаг байрнаас | 75 | 150 | |
Тайлбар: Дан хана бүхий нөөцлүүр савтай АХТС болон шатахуун түгээх цэгээр ашиглагдаж буй байгууллагын барилга байгууламж хоорондын зайг хүснэгтийн дагуу байрлуулахдаа түүний технологийн системийг операторын өрөөнөөс алсаас удирдах боломжтой байхаар төлөвлөнө (ослын үед хий шахах үйл ажиллагааг зогсоож, илүүдэл даралттай хийг гадагшлуулах). |
33. Дан хана бүхий хадгалалтын савтай АХТС-ын барилга байгууламж хоорондын зайг Хүснэгт 10-т заасны дагуу тогтооно. ШНУХ газар дээр байрласан нөөцлүүр сав хүртэлх зайн доод хэмжээг уг хүснэгтэд заасан газар дор байрласан сав хүртэлх хэмжээнээс 50%-аар илүү байхаар төлөвлөнө. Газар дээрх тоног төхөөрөмж хоорондын зай 20 метрээс багагүй байна.
34. ШНУХ хадгалах савны дамжуулах хоолой, штуцер, богино хоолой нь түүний дүүргэлтийн дээд түвшнөөс дээш байрлана.
Оролгын хоолойд дараах тноглолыг угсарсан тохиолдолд түүнийг дээр заасан түвшинөөс доор угсарч болно. Үүнд:
- савнаас ШНУХ гаргах шугам хоолойгоос хий алдагдсан тохиолдолд уг хоолойг автоматаар хаах боломжтой бол;
- шугам хоолой аюулгүйн хамгаалалттай бол;
- галын нөлөөгөөр гэмтэх механик гэмтлийн хамгаалалттай бол;
- Хавсралт Е-ийн 19.9-р зүйлд заасан шаардлагад нийцэх.
35. АХТС-ийн зам талбай дээгүүр ШНУХ, түүний уур дамжуулах хоолойг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс гэмтэхгүй, дулаан тусгаарлагчид хий хуримтлагдахгүй байх нөхцөл, тус нормын 20-р зүйлд заасан шаардлагыг хангасан дулаан тусгаарлагчтай угсарсан бол дан ханатай хоолой төлөвлөж болох бөгөөд зам талбайн төлөвлөлтийн түвшнөөс дээш байрлуулахыг зөвшөөрнө,
36. ШНУХ хадгалах савны нийт багтаамж 20 м3, нэгж савны багтаамж 10 м3 –ээс илүү гарч болохгүй. Хот суурин газрын нутаг дэвсгэрээс гадна байрлах АХТС-ын газар доорх хадгалалтын савны нийт ба нэгж савны багтаамжийг 2 дахинаас илүү ихэсгэж төлөвлөхийг хориглоно.
37. АХТС-д дараах зүйлийг заавал төлөвлөх шаардлагагүй. Үүнд:
- автоцистерн зогсох талбай Хавсралт Е-ийн 14-т заасны дагуу,
- Хавсралт Е-ийн 20.9-т заасан автоцистерн зогсох талбай, болон цэнэглэх талбайд тэсрэх аюултай найрлагын мэдрэгч байрлуулах;
- Хавсралт Е-ийн 20.10-т заасан дагуу ШНУХ-ын уур хаях хоолойг галын нөлөөлөлөөс хамгаалах;
- Хавсралт Е-ийн 24-т заасан дагуу ШНУХ-ын технологийн тоног төхөөрөмжийн хөргөлтийн систем суурилуулах;
- гал унтраах өндөр даралтын усны шугам;
- Хавсралт Е-ийн 19.3-т заасан дагуу нөөцлүүр савыг халилтаас урьдчилан сэргийлэх автомат хэрэгсэл;
- Хавсралт Е-ийн 19.11-т заасан дагуу дамжуулах хоолойг хоёр талаас битүүмжлэн хааж, хоолойн хийг автоматаар суллах.
38. Гадна талд гарсан гал унтраах ба хөргөлтийн ажлыг ТТС-аас 200м-ээс холгүй зайд орших нийт багтаамж нь 200 м3-ээс багагүй хэмжээтэй усан сан буюу нөөцлүүр савнаас насосын станц ашиглан гүйцэтгэнэ. Усан сан буюу нөөцлүүр савны багтаамжийг энэхүү нормын Хавсралт Е-ийн 25-д заасан гал унтраах эрчим, хугацаагаар тогтооно.
АХТС нь хот суурин газрын нутаг дэвсгэрийн хилийн гадна, зэргэлдээх объектуудаас 300-аас доошгүй метр зайд төлөвлөж байгаа тохиолдолд дээр дурьдсан, усан сан, нөөцлүүр савыг төлөвлөх шаардлагагүй.
Хавсралт Ё
НОРМАТИВ ИШЛЭЛ
- "Авто тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага" MNS 4598:2003
- "Аж ахуй нэгж байгууллагын, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага" MNS 5566:2005
- "Аюултай ачааны ангилал. Техникийн ерөнхий шаардлага" MNS 4978:2007
- Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын 2007 оны 151/126/52 дугаар тушаал. Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах, журам
- "Барилга байгууламжийн аянга хамгаалалтын зураг төсөл зохиох заавар" БД 43-103-08
- "Барилга байгууламжийн гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиололын хэрэгсэл"
- "Барилга байгууламжийн галын аюулгүй байдал" БНбД 21.01.02
- "Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм" БНбД 21.02.02
- "Барилга байгууламжийн тэсрэх ба шатах аюулын ангилал тогтоох" НПБ 105-95
- "Гадаад тоноглолын галын аюулын ангилал тогтоох" НПБ 107-97
- "Гал түймрээс хамгаалах нийтлэг стандарт" MNS:13.220.01
- ДОПОГ Аюултай ачаа тээвэрлэх тухай Европын олон улсын хэлэлцээр
- "Нефть бүтээгдэхүүн тээвэрэлэх ба түгээх тээврийн авто хэрэгсэл. Төрөл, хэмжэгдэхүүн ба техникийн нийтлэг шаардлага" ГОСТ 50913-96
- "Төмөр хоолойн түгжэгч арматур. Түгжээний битүү байдлын норм" ГОСТ 9544-93
- "Ус хангамж. Гадна шугам сүлжээ ба байгууламж" БНбД 40-02-84
- "Цахилгаан байгууламжийн дүрэм" БД 43-101-03
- Хими, нефть хими болон нефть боловсруулах салбарын үйлдвэрлэлд статик цахилгаан хамгаалалтын дүрэм
- "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30-01-04
- 1995.08.08-ны өдрийн Оросын тээврийн яамны сайдын тушаалаар батлагдсан авто тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх дүрэм.
[1] Олон төрлийн түлш түгээх станц
[2] Автомашинд хий түгээх шахуургын станц
[3] Автомашинд хий түгээх станц
[4] Түлш түгээх станц
[5] Шингэрүүлсэн нүүрс устөрөгчийн хий
Текст томруулах
A
A
A